Монголчууд энэ сарын 14-ний өдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, улс орон даяар амарсан.
Үүнтэй холбоотойгоор Улс тунхагласны баярын өдрөөр амрахаа больж байгаа. Тэр ч битгий хэл уламжлал болгон зохион байгуулдаг бөхийн барилдааныг ч явуулахгүй байх талаар ярьж байсан.
Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Улс тунхагласны өдөрт зориулсан 256 бөхийн барилдаан 14.00 цагт болохоор товлогджээ.
Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, МАХН-тай хамтран зохион байгуулах аж. Улс тунхагласны өдөрт зориулсан барилдааныг Засгийн газраас МҮБХ-той хамтран албан ёсоор зохион байгуулж хэвшсэн байснаа энэ жилээс больсон. Гэсэн хэдий ч энэ барилдааны уламжлалыг хадгалан зохион байгуулах санаачилга гаргасны үндсэн дээр ийнхүү Улс тунхагласны баярын өдөр үндэсний бөхийн барилдаан болохоор боллоо.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 26, 2012 2:01:11 pm )
Би хүндэлж явдаг хүний нэг байсан Золбин үнээ золбин нохой 2 оо ялгадаггүй гншүүн юу ч хийж мэднэ. бушуу залбин газар луун явуул гишүүнээс нь буцаан татах хэрэгтэй
1 Comment