antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2012 Comments are off

МОНГОЛЫН УРАН БА ИХ ГҮРНҮҮДИЙН БОДЛОГО

нийтлэсэн Admin

Монголын ураны хүдэржилтийн геологийн судалгааны ажил бидний бодсоноос ч хавьгүй эрт буюу Дэлхийн II дайны дараа эхэлсэн түүхтэй. Монгол, Оросын геологийн багийнхан 1966 он гэхэд л өрөмдлөг, гадаргуугийн судалгааг 50 мянган ам дөрвөлжин талбайд хийсэн талаарх баримт бий. Судалгааны ажил 1970-аад оноос улам эрчимжиж, ялангуяа Дорнод, Зүүн өмнөд, Өмнөд ба Төвийн хэсгүүд илүү хамрагджээ. Үүний дүнд уран агуулагч дөрвөн газрыг тодорхойлсон бөгөөд гол гурван ордын нөөцийг тогтоосон байна. Газрынх нь нэр Мардайн гол, Дорнод, Гурванбулаг. Эдгээрээс хамгийн том нь Дорнод агаад нөөц нь 56.800 тонн. Нөгөө хоёрынх нийлээд 26 мянга орчим тоннын нөөцтэй.

2011 оны гуравдугаар сарын 11. Фүкүшима атомын цахилгаан станц дэлбэрсэн нь хүн төрөлхтөнд цочроо өгсөн. Цөмийн эрчим хүчийг ашиглах талаарх олон улсын байр суурьт өөрчл өлтийн хандлага үнэртэж байв. Гэвч байгалийн гамшгаас үүдэлтэй энэ сүйрэл цөмийн эрчим хүчийг сонирхох их гүрнүүдэд цохилт болсонгүй. Шинжээчдийн үзэж буйгаар ураны хүдрийн хэрэгцээ ойрын жилүүдэд улам нэмэгдэж, үнийн өсөлтийн тоон үзүүлэлт тасралтгүй дээшлэх зураг бууж байна. Чухам энэ үед цөмийн түлшний зах зээлийн нийлүүлэлтэд аль орон дэлхийд тэргүүлэх вэ гэдэг өнөөдөр тун чухал байгаа юм. Угтаа бол энэ асуулт ураны нөөцөөр баян Монголд нэлээд хамаатай. Харин их гүрнүүд яг ямар сонирхлоор Монгол Улсын хаалгыг тогшиж байна вэ?

Дэлхийд Европын, АНУ-ын гэсэн ураны үндсэн хоёр зах зээл бий. Өнгөрсөн хугацаанд дэлхийн ураны эрэлт хэрэгцээний 60 хувийг ОХУ болон АНУ-ын нөөцөөс нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хоёр их гүрэн ураны зах зээлийг бүхэлд нь атгадаг төдийгүй өрсөлдөөний талбарын гол тоглогчид юм. Тэр дундаа ОХУ ганцхан жилд 6000 тонн баяжуулсан уран боловсруулж, зах зээлд нийлүүлэх боломжтой хэмээн үздэг. Түүнчлэн дэлхийн бусад орны цөмийн түлшний захиалга ойрын хугацаанд үүнээс ч илүү нэмэгдэх тооцоо гарчээ. Гэхдээ оросууд өрсөлдөөнд ялагдах магадлал ойрхон байна. Учир нь эрдэмтдийн хийсэн тооцоогоор ОХУ-ын ураны нөөц 10-15 жилийн дотор үндсэндээ шавхагдах гэнэ. Хойд хөршийн хувьд энэ нь зүгээр сонсоод өнгөрөх мэдээ биш, бүр түгшүүр зарлах хэмжээний судалгаа гэдэг нь тодорхой. Энэ ч утгаараа тэд түүхий эдийн нөөцөө бүрдүүлэх эх сурвалжаа шуурхай хайж байна. Мэдээж оросуудын хамгийн их найдвар тавьж буй, түшиц болох улс нь Монгол. Найдах давуу тал ч тэдэнд бий. Наад захын жишээ нь, Монголын ураны ордыг судлахад шаардагдах төсөв зардлыг ЗХУ дангаараа гаргаж байв. Тиймдээ ч тэр үед боловсруулсан мэдээ материал, олон тооны тайлан, ном, чухал баримтууд тус улсад хадгалагджээ. Харин бүр сүүлд нь буюу 1990 оноос манайхан хөөцөлдсөний дүнд бараг ихэнх тайлан мэдээллийг Монголдоо авчирч чадсан гэнэ.“Гэхдээ нууцын зэрэглэлтэй чухал баримтууд өдийг хүртэл тус улсад хадгалагдаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор манай улсын батлагдсан нөөц яг хэд вэ гэх мэт чухал зүйлүүдийг бид хэлж мэдэхгүй” хэмээн эх сурвалж ярилаа. Уг нь Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 14-д, Азидаа зургаад ордог гэсэн мэдээ бий. Харамсалтай нь, батлагдсан нөөцийн тайлан мэдээнүүд хоорондоо нэлээд зөрүүтэй үзүүлэлтээр хэмжигдэж байдаг юм. Түүнчлэн ОХУ Монголын ураны нөөц дээр өөрийн ноёрхлыг дангаар тогтоох гэсэн улс төрийн явуулга сүүлийн жилүүдэд улам хүчээ авч байна хэмээн хөндлөнгийн шинжээчид үзэж буй. Тухайлбал, Дорнодын ураны орд Оросын “Приаргунскийн уулын баяжуулах үйлдвэр”-ээс 400 км зайтай бөгөөд төмөр замаар холбогдсон байдаг. Хэрвээ оросууд энэ ордыг олборлож эхэлбэл тус үйлдвэрийн бүтээгдэх үүн үйлдвэрлэл одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх аж. Гэхдээ Дорнодын ураны орд дээр олборлолт явуулах эрх авсан “Хан ресурс” хэмээх Канад, Орос, Монголын компанийн хувь эзэмшлийг тойрсон маргаан одоо ч үргэлжилсээр байгаа юм. Канадын хувьд ашигладаггүй 20 гаруй ураны уурхайтай ч шаардлагатай үед олборлоно хэмээн нөөц өлжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дахин эрчим хүчний дутагдалд орох үед ашиглахаар хадгалж байгаа гэсэн үг. Угаасаа ядуу буурай орнуудаас уран олборлох бодлогыг чадварлаг хэрэгжүүлдгээрээ Канад дэлхийд алдартай.

Энэ ч утгаараа манай ураны төлөө тэд “үхэн хатан” зүтгэж байна. “Монгол Улсад томоохон орнуудын Төрийн тэргүүнүүдийн айлчлал сүүлийн үед тасрахаа байсан. Энэ мэт шил дарсан айлчлалууд хийгээд АНУын Сенат Монгол Улсын талаар баримтлах улс төрийн баримт бичгийг 2010 онд баталсан зэрэг нь их гүрнүүдийн бодлого хэдийнэ хэрэгжиж эхэлснийг баталж байгаа юм” хэмээн олон улсын шинжээчид үзсэн байна. Түүнчлэн 2007 онд Канад, Австрали улс Мардайн гол, Дорнод, Гурванбулагийн ордыг эзэмших лицензийн эрхийг нийт 450 сая ам.доллараар худалдан авах саналыг Монголын Засгийн газарт тавьсан удаатай. Гэхдээ энэ санал нь бас барьцаатай байлаа. Австралийн тал Монгол-Австрали-Орос гэсэн гурван талт гэрээ байгуулахыг хүссэн. Учир нь манайд цэвэр уран гаргаж авах технологийг нэвтрүүлж, үйлдвэр барина гэдэг өдий. Үүнтэй холбоотойгоор олборлосон хүдрээ БНХАУ, эсвэл ОХУ-ын нутгаар л дамжуулан тээвэрлэх асуудал гарч ирдэг. Товчхондоо, манайхаас олборлосон ураны хүдрийг ОХУ-ын нутгаар тээвэрлэх асуудал тэдний хувьд хамгийн том бэрхшээл байв. Тэгвэл АНУ энэ асуудалд ямар байр сууринаас хандаад байна вэ? Америкчууд манайхаас уран олборлохыг тэгтлээ хүсэхгүй байна. Хамгийн гол нь Монгол Улс ураны лицензээ аль оронд эзэмшүүлэх, хэчнээн тонн ураныг хэнийх олборлох вэ гэдэг л америкчуудын хувьд сонин. Ерөнхийдөө тэд одоогоор ажиглагчийн байр сууринаас хандаж байна.

Уран гаргаж авахад олон тооны химийн хүнд элементүүд ялгардаг. Эдгээр нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ямар хортойг хэн хүнгүй мэднэ. Харин энэ хог хаягдлыг хаана булж, далдлах вэ гэдэг асуудал олон жилийн турш дэлхий дахинаа хурц асуудал болон тавигдсаар ирсэн. Өнөөдөр Африкийн цөөн тооны ядуу орон атомын цахилгаан станцын хог хаягдлыг нутагтаа булшилдаг. Монгол ч бас нэг удаа “хогийн сав” болохоо шахсан. Одоо ч ийм айдас бидэнд бий. Арга ч үгүй биз. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнөөдөр ураны дэлхийн нэгдсэн зах зээл зөвхөн бүрэлдэн бий болоод байна. Харин үүнийг зохицуулах механизм өнөөг хүртэл учир дутагдалтай. Гэтэл Монгол энэ талд бүр дэндүү түүхийгээрээ байна шүү дээ.

Ц.Цэвээнхэрлэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car