antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2012 45 comments

Ард түмний гавьяат, дуучин Н.Төмөрхуяг: Харахад зөөлөн ч зэвүүн хулигаан явлаа, ах нь

нийтлэсэн Admin

Ард түмний гавьяат, дуучин Н.Төмөрхуягийг дугаарын зочноор урьж, ярилцлаа. Нөгөө л урт үс, шляп малгай, шаргал гитартайгаа “Хорвоод намар ирдэгийг мартсан Хонгор үрээ уучлаач, ээж ээ” гээд дуулдаг нь хэвээрээ. “Юу асуух юм бэ дээ” хэмээн тоомжиргүй угтдаг ч яриад ирэхээрээ олон сайхан дурсамжаар хөглөж, өөрөө ч мөн түүндээ хөглөгддөг цайлган хөгжүүн зангаараа тэрээр манай редакцид хэсэгхэн зуур тухлаад гарлаа. Нэг зүйлийг онцлоход урт үс нь шингэрч бас буурал сор суусан эрхэм дуучин одоо хэрнээ амьдралд хөлөө олсонгүй юу даа, хоёр ч эхнэрээс салснаас хойш таньж мэдэх нэгнийхээр амьдарч байгааг дуулаад Б.Адарсүрэн, “Чандмань эрдэнэ” дууг дуулсан Г.Мөнхбаяр нарын туулж өнгөрүүлсэн гашуун тавилан санаанд орж, хамар шархирч байсныг нуух юун.

-Уран бүтээл арвин, сайхан өвөлжиж байна уу?

-Сайхан өвөл болж байна аа. Уран бүтээл яах вэ дээ, гитар бид хоёр мэнд амар явж л байна. Дуугаа бол дуулж байгаа, дуулж байгаа.

-Ингэхэд таныг дуучин болоход нөлөөлсөн хүн хэн бэ, танайхан удмын дуучин уу?

-Миний аав, ээж хоёр сайхан дуулдаг хүмүүс байсан. Ээж минь Хэнтий аймгийн Соёлын ордны дуучин Цэндсүрэн гэж сайхан хүн байлаа. Аав минь тээврийн жолооч, холын замд уртын дуу хангинатал дуулаад л давхиж явдагсан.

-Хадаг барьсан багш тань хэн бэ, урлагийн замд хэрхэн оров?

-Манай хашаанд төв халхын алдарт уртын дуу­чин С.Дамчаа гэдэг өвгө­ний охинтой суусан ми­ний дууны багш Ю.Даш­ням гуай байдаг байлаа. Багш минь урлагийн гавьяат зүтгэл­тэн, хөгж­мийн зохиолч хүн шүү дээ. Би тэр үед цэргээс халаг­даж ирээд, аймгийн баазад ажиллаж байгаад халагдчихаад байж байсан юм. Гэтэл Хэнтий аймгийн Соёлын ордон шинэчлэл хийж, Ардын дуу бүжгийн чуулга боллоо жүжигчин элсүүлж байна гэж хүмүүс ярих боллоо. Нэг өдөр аймгийн наадмын талбай дээр “Эрээн даавууны баяр” гэж байгууллагуудын хувцас загварын өдөрлөг маягийн юм болж .дуу хуур боллоо. Түүгээр явж байтал миний хуучин ажиллаж байсан аймгийн Тээврийн удирдах газрын үйлдвэрчний хорооны дарга Дулмаа тааралдаад “Манай байгууллага мар­гаа­шийн баярын урлагийн номер дээр нойллох гээд байна. Ганц хоёр дуу дуулаад өгөөч” гэсэн юм. Би ч зөвшөөрлөө. Өглөө очтол хоёр том машины чиргүүл нийлүүлээд тайз засчихсан. Миний ээлж ирэхэд түүн дээр гараад хоёр дуу дууллаа, гитараа барьж байгаад. Наадмын талбайн цагаан хоолой аймгийн төвөөр нэг хангинаж, хүмүүс ч их сайхан хүлээж авч байна. Сүүлд сонсох нь ээ, тэр дунд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ю.Дашням багш минь хараад зогсч байсан гэсэн. Би тэгэхэд дуулчихаад л буугаад явчихсан. Олон хүн дунд намайг хайж, уулзах гэж байхад нь би явчихсан юм билээ. Ингээд зунжин хөдөө явж байгаад иртэл аав минь “Чуулгын хүмүүс чамайг эргүүлээд байх юм. Чи хэрэгтэй юм шиг байна. Очиж уулз” гэлээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбо багш маань намайг хөгжмийн ангид оруулна гээд, Даш­ням багш болохоор дуу­чин болгоно гэсэн. Би бодож байгаад “Ажилгүй байж байхаар дуучин болъё” гээд “Хан Хэнтий чуулга”-ын дуучин болж, маргаашнаас нь тоглолтод оролцоод явсан. Миний урлагийн зам ингэж эхэлсэн.

-Машины чиргүүл дээр тэр үед ямар дуу дуулж байсан бэ?

-Цэрэгт байхад хөгжмийн зохиолч, одоо Сүхбаатар аймагт байгаа Д.Гунаажав гуай, Зохиолчдын хороонд байсан Ц.Ядмаа нарын зохиосон “Ханийн минь хайр” гэж дууг анх дуулсан нь тэр. Хамгийн анхны дуулсан дуу маань “Амьдрал хайр дээр тогтдог”. Тэгээд “Саа мөнгөн Хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар” гээд олон дуу дуулжээ.

-Тэр үед та яагаад ажлаасаа халагдчихсан юм бэ?

-Ах нь ардчиллыг дэмждэг. Тийм хүмүүсийг шахаж, дарамталдаг байсан үе. Үнэнийг шууд хэлчихдэгээсээ болж алдаж байсан үе бий. Тэгээд ажлаасаа халагдчихгүй юу. Анх 1989 оны арваннэгдүгээр сард Залуу уран бутээлчдийн улсын II зөвлөгөөнд Хэнтий аймгаасаа тавуулаа ирж байлаа. Тэнд үг хэлж, Ардчилсан холбоо байгуулалцаж явлаа. 1990 оны хоёрдугаар сард Ардчил­сан холбооны анхны Их хуралд төлөөлөгчөөр сууж байсан гээд түүх яривал олон юм бий. Нэг сонин түүх хэлэхэд тэр зөвлө­гөөнд би одоогийн Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржтой зэрэгцээд сууж байлаа.

-Ингэхэд гитарыг хаана ингэж чадварлаг тоглож сурсан юм бэ?

-Хаана байхав дээ. Мэргэжлийн сургууль гэж байсан биш. Солгой гартай учраас заах хүн байхгүй. Хүмүүс гитарын утсыг сольдог бол би буруу харуулаад тоглож байна гэсэн үг шүү дээ.

-Энэ хүртэл олон гитар элээсэн үү?

-Олон байсан. Одоо ганц л байна. Олон жил хорвоогийн сайн, мууг хамтдаа туулж явна даа, гитар бид хоёр. Намайг хаяж, надад хаягдаагүй үнэнч найз минь тэр. Хүнд бэлэглээд, заримыг хулгайч нар нь аваад арилах юм. Цуглуулсан бол овоо хэд байх байсан биз.

-Таны урын санд одоо хэчнээн дуу байна. Дуулах дуртай дуу гэвэл алийг нэрлэх бол?

-Овоо хэдэн дуу дуулжээ. Одоо ч дуулж л байна. Би ямар ч тохиолдолд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Оюуны шүлэг, Төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Хорвоод ганцхан ээждээ” дуугаа дуулах дуртай.

-”Хорвоод ганцхан ээждээ” бүх цаг үеийн хамгийн сайхан дуу гэж би боддог. Та ээждээ энэ дууг дуулж өгч, баярлуулж байсан байх. Ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Ээж минь бурхан болоод удаж байна. Ээжийгээ бодохоор, тэр хүний тухай ярихаар уйлмаар байдаг юм. Яриад яахав дээ, сэтгэл үймрээд хэцүү.

-Ард түмэн таныг сэтгэлээсээ дуулдаг “Сэтгэлийн дуучин” гэж тодорхойлдог. Харин та тэднийг “Миний дууг яагаад сонсдог юм бол” гэж бодож байсан уу?

-Би сайхан дуулдаг найзууддаа “Би гавьтай хоолойтой хүн ч биш. Надад дуулах сэтгэл л байдаг юм” гэж хэлдэг. Тэгэхээр миний дотоод сэтгэлийн мэдрэмжээс гарсан учраас дуунууд маань хүмүүст хүрдэг юм болов уу. Түүнээс биш би мэргэжлийн сургуульд сурч, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан биш.

-Одоогийн дуучдаас хэний дууг сонсох дуртай вэ?

-Одоогийн олон дуучдын хэнийг нь гэж сонсох вэ дээ. Хооронд нь ялгадаггүй юм. Миний мэдэхээс С.Жавхлан, Л.Болд­баатар, Д.Намс­райноров, Б.Болдбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэл­гэрмаа, Г.Эрдэнэтунгалаг. Т.Баясгалан нар байна. Шинээр дуулж буй дуучдын хоолойг ялгахгүй. Бүгдээрээ нэг сургууль, нэг багшаар хичээл заалгаад, төгсчихсөн. Тэгээд хоолойгоороо дуулж танигдахын оронд клип хийж, өчнөөн мөнгө зарж байна шүү дээ.

-Та цомог гаргах уу?

-Миний дууны хуурцаг зөндөө гарсан. Цомог гаргах санхүүтэй бол хоёрыг ч гаргамаар байна. Тэгж байгаад болох байлгүй дээ.

-Бие даасан тоглолтоо хийхгүй юм уу?

-Би 1993 онд Соёлын гавьяат зүтгэлтэн “Дэрэнгийн хар азарга” гэж нэрлэдэг Ч.Чимэддоржтой хам­тарч “Морьтой дуу” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж байлаа. Дараа нь 1996 онд “Амьдрал хайр дээр тогтдог” дууны аяыг зохиосон дуучин С.Цэрэнчимэд, “Чанд­мань эрдэнэ” дууг дуул­сан Г.Мөнхбаяр нартай хамтран Соёлын төв өргөөнд “Уянгын дууны гурван уулзвар” тоглолт хийсэн. Тэд минь бурхны оронд явчихлаа. Түүнээс хойш тоглолт хийсэнгүй. Удахгүй он гаргаад бие даасан тоглолтоо хийх бодол бий.

-Та хотод хаагуур амьдарч байна?

-Хаагуур амьдрах вэ дээ. Нутгийн дүү нартайгаа Толгойтын 10 дугаар буудалд амьдардаг.

-Хүүхдүүд чинь эргэж, тойрч байх юм уу?

-Гурван сайхан хүү бий. Ирж уулздаг.

-Эхнэртэйгээ холбоотой байдаг уу. Дахин гэр бүлтэй болох бодол бий юу?

-Ах нь эхнэрээсээ салаад олон жил боллоо. Энэ талаар яриад яахав. Дахиж гэрлээд бас л салсан. Одоо гэр бүлтэй болоод хэрэггүй биз дээ.

-Уран бүтээлчид этгээд араншинтай байдаг. Та ч тэдний нэг, тэр тухай асуугаад ч яахав?

-Яахав, жаахан адайр, этгээд ч гэх үү, чөлөөтэй байхыг хүсдэг. Одоо нас сүүдэр 55 хүрлээ. Хүүхдүүд ч том болчихлоо. Авгай аваад ч яах юм.

-Та нэг ярилцлагадаа өөрийгөө муугүй хулигаан явлаа гэсэн байсан?

-Залуу ч байж, омголон ч явж дээ. Дургүй хүргэсэн нэгэнтэй нударга зөрүүлнэ, ширүүн ч байлаа. Харахад ийм зөөлөн юм шиг атлаа би нэлээдгүй хулигаан явсан юм шиг байгаа юм. Солгой Төмөрөө, “Хутга” Төмөрөө ч гэнэ. Хутгаар бол мэргэшсэн байлаа. Тэгэхдээ буруугаар биш шүү. Айж ичих юмгүй явжээ, одоо бодоход. Хэдий ийм хулигаан ч ахмад хүмүүсээс айна, тэднийг хүндэлнэ. Үеийнхэнтэйгээ зодоон цохион хийхээс биш ах настай хүний өмнө хонь. Урлаг намайг хүмүүжүүлсэн.

-Хүүхдүүдээс тань таны хоолойг өвлөсөн хүн бий юу?

-Дуулдаг л байлгүй дээ. Бүгд өөр мэргэжлээр ажиллаж байгаа.

-Ид сайхан дуулж байхад нөхөд олон байсан биз?

-Нөхөд байлгүй яахав. Намайг эмнэлэгт тэргэнцэр дээр 45 хоноход ажлаа орхиод хөл дээр минь босгосон хүн бол Монголын хөгжмийн зо­хиолчдын холбооны тэр­гүүн Б.Бямбабаяр. Миний алтан найз. Одоо ч найз нөхөд цөөрч байна даа.

-Таньтай таарах бүртээ таягнаасаа салаасай гэж бодох юм ?

-Хүмүүс намайг хөлөө гэмтээсэн гэж боддог байх. Мэдрэлийн судас дарагдсанаас болж гэмтсэн шиг билээ, эмч тэгж хэлсэн. Түүнээс харвалт, өвчин биш.

-Анх дуулж гарч ирэхдээ л та шляп малгай, урт үстэй байсан. Имиждээ үнэн ч юм аа?

-Хүмүүс намайг “Чи яахаараа ийм малгай өмсдөг юм” гэдэг байсан. Би 1973 оноос хойш шлеп малгай өмсч байна. Сүүл рүүгээ үс минь ч бууралтлаа. Тэгээд ч би малгайгаа авах дургүй. Сүүлд ТВ-9 телевизийн “Сэтгэлд гал байхад” нэвтрүүлгээр орохдоо үсээ будуулсан.

-Одоо та хаачих гэж байна?

-Таягаа тулаад байдаг руу дөхнө дөө /10 дугаар хороололд хамт амьдардаг нутгийн дүү нарындаа очихоо ингэж хэлэв/.

Ч.Үл-Олдох


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Anonymous (November 25, 2012 12:15:51 pm )

    ene hun chn bid narig joohon bhad l duulj l bsan odoo ch duulsar l yawaan bna joohon gunduuhan yawa yumu da adarsuren guaig yamarhuu emegnelteger aldla tur sazag gashun tuuhee dawtmaargui l bh yum tumurhuyag guain awayasig uneleh tsag boloh ni baitugai ongorchod bgaa yum bishu amid seruun der ni yum bodmoor yum nandintsetseg oyunchimeg adarsuren geh met hichneen saihan humuusiig gomdooj uhuullee odooni ene dulmar ayadaad bgaa buun maygnaas tsaashgui yumnuud ch gesen ene hunii hajuud duuldag gej yarihaasaa ichij amidrarai bs gawiyat gej oorsniigoo bitii bodooroi tsaana chin ta nar chigchi huruund n ch hurehgui awiyastnuud hurteh yuma hurtej chadalgui horwoogiin munh busiig uzsen yum shu odoo tumurhuyag guai tumurbaatar guai nariig seruun bgaa tsagt ta nar yu ch bish gedgee sanaj yawtsgaa

  • Anonymous (November 25, 2012 12:37:46 pm )

    yag unen,yanz buriin yanhanudig sponsorlod yavad bga companiud ch gsn neg udaa tuslaad yadaj hashaa baishin avaad ugchihuusei, nadad bolomj n bdg bol tuslamaar l bhiin , zurgig n harhaar setgel uvduj hamar sharhirch bn…

  • Anonymous (November 25, 2012 1:03:20 pm )

    tuhain uedee amidral ahuigaa ood ni tatahgui yasan uym be tand uls tsalin hols ogch l baisan shuu dee ur huuhdee osgohod yamar uureg orulsan be ehner chini sain hun baisan uym bishuu

  • Anonymous (November 25, 2012 2:23:17 pm )

    toglolt hiivel shuud uzne

  • Anonymous (November 25, 2012 3:58:28 pm )

    zochin tor zasag ehe huhiig harj uzbel yasaN YUM BE.TA TOGLOLTOO HIIGEED SHAN AMDIRAH HEREGTEAI SHUU

  • Anonymous (November 25, 2012 7:31:30 pm )

    NEEREE ZAILUUL HUGSHIRCH DEE BICHLEG DEEREE YAMAR SAIHAN ZALUU BN DAA TUR ZASAG GEJ HEDEN MANUUHAINUUD BAIH YUM DAA ODOO HEN AMBIITSTAI BN TER L HOJIJ BN SH DEE MUU NUSGAI BOLDOD TURIIN SHAGNAL UGCH BAIHAAR TUMURKHUYAGT GAVYAT UGMUUR BN SH D ENE TENEG ELBEGDORJ CH GESEN UURUU SANAACHILJ BOLDOGGUI YUM BAIH DAA

  • Anonymous (November 25, 2012 8:13:32 pm )

    Хорвоо гэж илээх л юмдаа

  • Anonymous (November 25, 2012 10:05:19 pm )

    turiin shagnal avah bhaa avahgui bsan chi ydagii ard tumun bugd l medej bga ym chine tanid ajilt

  • Anonymous (November 25, 2012 10:23:39 pm )

    sanaa neg bna zasag Bold bastaand hvrtel toriin soerkhol hairlaj bhad yu yarih ve dee gavya shagnal hvrtel nairaatai blsn ene tsagtl Tumurkhuyagt gavyat avahad ih mongotei bogood tanil taltai baih heregtei biz

  • Anonymous (November 25, 2012 10:42:13 pm )

    eldev dvr vzvvlj hooloigoo shahaj hooloigoo shahaj hoshogoo tombiilgoson yumnuud olshirch dee ugaasaa Tuburhyag shig duuchin tiim toogoo aldsan olon bishee

  • Anonymous (November 25, 2012 11:36:38 pm )

    Æèíõýíý àìüä òîãëîëò ãýæ ýíý äýý.

  • Anonymous (November 26, 2012 12:12:07 am )

    mundag duuchin shuu.Elbegdorj Enhbayr nar sain ybaa huniig l demjideg.ene ydarch ybaa huniig demjeesei

  • Anonymous (November 26, 2012 12:27:34 am )

    yz nee tegeed bair avaaraa neg bol xashaa baishin za

  • Anonymous (November 26, 2012 2:39:17 am )

    Nas zaluu bnaa,,,ta neg gemtliig emnelgt uzuuleed onoshoo todruulaad emchilgee xiilgvel tayagaa xayandaa…zaaval uzuuleerei, tand tuslj chadna shuu,,,

  • Anonymous (November 26, 2012 8:31:21 am )

    eregtei hynii 55 nas gedeg ih zaluuhan nas shyydee. tegehed ih hogshin haragdaj b, heterhii cholootei, arhi uuj, zadgai yavsnii hargaidaa. saihan hania zovoolgyi yr hyyhdee hymyyjyyleed zov saihan yavahgyidee

  • Anonymous (November 26, 2012 8:42:40 am )

    haashaa yanziin archin alkash tsaraitai lalar ve ene chin

  • Anonymous (November 26, 2012 8:43:02 am )

    arhchin har hyyr um bhdaa

  • Anonymous (November 26, 2012 9:20:37 am )

    bie daasan toglolt hiiwel toglolton deer ni shagnaliin ugchihwul sn bna.

  • Anonymous (November 26, 2012 10:28:21 am )

    haana hen arhichin haragdaad baigaan be? Setgel hudlul, duugaa duulj baihad ni lavsan zuragnuud bna shu dee! Saihan duuldag duuchin shu dee! Hentii aimgiinhaan olon jil duugaa duulj tanai nutgiin neriig duursagsan daa. Neg ym bodohgui bol oroitoh ni dee!

  • Anonymous (November 26, 2012 11:09:37 am )

    Намайг жоохон байхад энэ хүний дууг бараг хүн болгон л сонсох дуртай байсандаа МҮРадиогоор явхад нь сонсох аймар дуртай байсан даа.Ийм сайхан дуунуудыг нь сонсож л өссөн байж төрд суугаа хүмүүс юм бодмоор юм аа энэ хүнээ нэг өөд нь татаад Монгол улсын соёл урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлээсэй

  • Anonymous (November 26, 2012 12:26:26 pm )

    юу юугүй төр засагт буруу өгж болохгүй ээ. Амьдрал гэдэг чинь ажилсаг хөдөлмөрч хүнд үргэлж итгэл урам зориг өгж бдийн энэ хүн яахав жоохон залхуу л юм бгаз гэхдээ энэ хүнийг одоо ямарху амьдаралтай бгаг харсан юм чинь урлагийнхан нь юм бодох блгүй дээ

  • Anonymous (November 26, 2012 1:34:09 pm )

    sain duuchin hundelj yabdag shuu. amidrald n az jargal sain saihniig husey

  • Anonymous (November 26, 2012 2:00:56 pm )

    ene huniig medehgui golognuud arhichin gej heleh erh bhgui shuu ta nariig aawiinhaa boldgond bhad naa hun chini ard tumnii hundlel bishreliig oltson estoi OD hun blaa ene hund yagaad ogoh estoi shagnaliig ogohgui bgad bi odoog hurtel gaihdag

  • Anonymous (November 26, 2012 4:56:22 pm )

    setguulche 10r horoolol bish tolgoitiin 10n buudal gej tumruu guai helsen biz de anhaaraltai ajlaa hiigeech

  • Anonymous (November 26, 2012 6:25:56 pm )

    3 хүүхдээ эхнэрээ хаяж явсан үйлээ эдэлж яваа биз дээ.

  • Anonymous (November 26, 2012 6:54:19 pm )

    sain duuchin zuunii manlai shuu saraagiin hajuud duuchin shuu

  • Anonymous (November 26, 2012 8:00:48 pm )

    emotion-ii solongod ogdog STA-a ene hund ogchihd yanaa yadaj l

  • Anonymous (November 27, 2012 4:37:02 am )

    хүний амьдралд юу эс тохойлдхов Энэ хүн үнэхээр хийх юмаа хийсэн хүн шүү Цагтаа энэ хүний дуу нь Монгол даяар явж, ард түмний сонсох дуртай дуу байж, дууг нь ард түмэн аялах дуртай байсан шүү. Үнэхээр Соелын Тэргүүний Ажилтан, Гавьяат өгөхөд юу нь болохгүй байгаа юм бол доо ???????????

  • Anonymous (November 27, 2012 6:06:07 pm )

    arhichin gej harad bgaa batsaa nar yuga ch medehew de deer bgaa chi goy helsii shu nere l aawiinha boldog eejiinhee dawsgand bhad chn hiihe hiigeed yawj bsan hun niigem ni iim bolgotsiin za

  • Anonymous (November 27, 2012 10:39:47 pm )

    ene hunees ter tsoliig haramlah hereg bna uu uguh yumiig n bugdiig n uguh heregtei shde odoonii gawyaatuudiig bodwol ih yum hiisen hun shuuu yum bodooch ILBEGDORJooooooooooo

  • Anonymous (December 03, 2012 2:32:14 am )

    Mash hezuu amidraltai jum baina lee.Tur zasag,Elbegdorj,Batuul haraj uzeed Ganz uruu bair ugduggvil jum baih daa.Elbegee guai ta mun ch ih Gadaadad zugaalh jum da.ter munguuruu jadarsan Ene mongoliin sor bolson duuchniig haraj uzwel ta nariin ner surend zugeerel baih daa.Altan Panallin Elbegdorjoooooo.

  • Anonymous (December 05, 2012 11:03:07 pm )

    vneheer sain duucnin hvn snvv cnaddag bol tuslah ymsan toriin snagnal enee teree uahab setgeliin beleg hasnaa baisnin ogcn bolohgvi um baih daa

  • Anonymous (December 05, 2012 11:06:50 pm )

    erdeneted bgaa gej baisan hezee irsen um boldoo togloltoo hiigeesei ocnij vzeh umsan [horbood namar irdegiig martsan hongor hvvgee uucnlaacn eejee{

  • Anonymous (December 07, 2012 6:28:18 pm )

    horwood namar irdegiig martsan hongor huugee uuchlaach eejee geed ene duunii ugiig butneer bicheed orhichooroi duulmaar bnaaa guij bna manaihaan

  • Anonymous (December 08, 2012 11:33:39 am )

    togloltiig ni oir dotniihin no hiigd mongoor ni oroh oron avch ogsei humuus sain uziishte medehgui hun bhgui sh te hairan saihan duuchin ingej yavah ch gej

  • Anonymous (December 09, 2012 9:42:29 pm )

    ene hund gawyat uguuchee yrunhiilugchuu

  • Anonymous (December 09, 2012 9:44:24 pm )

    herwee bi yrunhiilugch bsan bol gawyat ugchmuur bn

  • Anonymous (December 21, 2012 8:48:46 am )

    awyas gdg ene shvvdee. odnoonii bold jawhlan metiin gunshaa sehvvn yumnuud icheesee uursduusuu. odoo shagnal awah ch vgvi bizdee iim vne tsenegvi bolson yumaar yugaa ch hiih yum.

  • Anonymous (December 21, 2012 5:51:47 pm )

    hoorhii amitan ene togloltond duulna gj sonsood ymar ih bayrlaj bsan bol hoorool hamag bdag goe huwtsasaa omsool ewii zailuul orowdchihloo

  • Anonymous (December 24, 2012 11:47:11 am )

    uneheer gaihamshig heleh ug alga urialga gargaad demjij tuslaad emchlgee ene ter hiilgeed heden jil sonsoh yum san

  • Anonymous (December 24, 2012 5:04:34 pm )

    өгөх зүйл нь яах аргагүй гавьяат одооны одонцорууд биш шүү

  • Anonymous (December 31, 2012 5:57:24 am )

    Ter har tumurnii orond oron gertei bolgochuul boloo shuu dee ugaasaa ter gawiyat gedeg ym chin yamarch unegui bolson shuu dee

  • Anonymous (January 03, 2013 2:14:27 pm )

    Ene duuchnii tuxai bichsentei sanal neg bn. bi ter togloltiig uzsen. Tomorxuyg duuchin avyas xogshirdoggui xooloi bas xogshirdoggui gedgiig xaruulj unexeer saixan duulj uzegchid bugd sanan bishirdeg aguu duuchinaa xaraad setgel unexeer xodolj dagan duulj bsan shu. Xarin ter undesnii TV ene Mongoliin ard tumnii xairtai duuchniig bichlegees xassand unexeer xaramsaj bn. Uzsen bid nar ch yaxav uzeegui olon xund ene duuchnii odoo xir ni duulax avyas ni bgaag xaruulax l bsan yum da. Odoonii duuchidtai adil xooloigo ynzalj ene ter bolchixood am bariad ard tumniig xuuraad mundag duuchin bolchixson met oorsdiigoo doviilgood yvdag duuchin gesen nertei xumuusiin xajuud jinxene ooriinxoo amid xooloi avyas bilgee gaixuulj yvsan aguu duuchun shuu de

  • Anonymous (January 09, 2013 11:56:47 am )

    togloltond orson bichlegiig mvontv haschihsan bn gd hel am bolood bsan. hvniig yahara ingej yalgawarlaj handdag bn a.

  • Anonymous (May 04, 2013 3:06:20 pm )

    yah argagui awyas shu

antalya rent a car