antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2012 6 comments

Дундговийн Сонгуулийн хороо хуулиа биелүүлснийхээ төлөө шахалтанд орсон уу…

нийтлэсэн Admin

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн албан ёсны дүн гараагүй байна. Намууд өөр өөрийн өнцгөөр ялснаа зарлаж байгаа ч Сонгуулийн Ерөнхий Хороо дүлий мэт. Энэ завсар зарим нэг тойргуудад өрнөөд байсан маргаантай асуудлууд цэгцрэх шатандаа орж байгаа аж. Тухайлбал, Дундговь аймгийн ИТХ-д нэр дэвшсэн хуучин засаг дарга асан Д.Чандмань нарын таван нэр дэвшигч бурхан шашны билэгдлийг сонгуулийн сурталчилгаандаа удаа дараа ашиглан, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс Дундговь аймгийн Сонгуулийн хорооноос тэдгээр нэр дэвшигчдийг шүүхийн шийдвэрийн дагуу нэрийг нь татсанаа мэдэгдсэн байна. Ингэснээр Дундговь аймгийн МАН ИТХ-д 15 суудалтай, Ардчилсан нам нь 18, МАХН 2 суудалтайгаар орон нутгийн парламентаа байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Нэрээ татуулсан эрхмүүдэд АН-аас нэг буюу Хулд сумаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Баасанхүү, МАН-аас нэр дэвшиж, ялсан аймгийн засаг дарга асан Д.Чандманиас гадна Сайнцагаан сумаас нэр дэвшигч Ж.Мөнхчулуун, С.Буджав, Говь-Угтаал сумаас нэр дэвшигч Б.Доржсүмбэр нар байгаа аж.
Хуулийн байгууллагуудыг нэг талд үйлчилдэг шударга бус, алвилгад идэгдсэн хэмээн цоллогдох болсон энэ үед Дундговь аймгийн Шүүх, прокурор хууль дүрмээ барьж ажилладаг гэдгээ нотлон харуулсан бол Сонгуулийн хороо ч аль нэг талд үйлчилдэггүй, шударга ажиллаж, бодитой шйидвэр гаргаж чадаж байгаад Дундговьчууд ихээхэн талархалтай хандаж байна. Харин хуулийнхан, Сонгуулийн хорооныхны энэхүү хуулийн дагуух шийдвэрийг эсэргүүцэж, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлсэнгүй гэж гомдож, эсэргүүцэж буй МАН-ынхан аймгийн төв талбайдаа жагсаж, тугаа намируулан, ард түмнээ доромжилж явна. Яг үнэндээ нэрээ татуулсан эрхмүүдэд Монгол улсын хууль, АСДИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчихгүй, ягштал биелүүлэх эрх, үүрэг нь нээлттэй байсан. Гэтэл хар тамхи шиг нөлөөлдөг шашнаар фон хийн ард иргэдийн саналыг өөртөө татах зорилго агуулж, хууль зөрччихөөд ард түмэн биднийг сонгосон хэмээж байгаа нь хэр үнэнд нийцэх нь эргэлзээтэй юм. Ер нь МАН-ынхны хийж буй үйлдээс харахад сүүлийн 22 жил хууль хэрэгжиж, биелэгдэж байсан эсэхэд эрэглзэхэд хүргэж байгаа аж.
Ш.Булга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (November 25, 2012 10:31:59 am )

    Хуулийн дээр гишгээд сурчихсан МАН-ынханд хууль яриад, шударга хууль үйлчлээд эхлэхээр дотор нь давчдаад бачуураад хаа сайгүй хэцүүхэн байна л даа. МАН-ын дарга Энхтүвшин гэж нөхрийн нүүр нь минчийж улайчихаад л худлаа яриад гоншигоноод явж л байна. Шударга ёс ялан мандан бадрах болтугай.

  • Anonymous (November 25, 2012 6:43:16 pm )

    MAN-inhan huuliig duraaraa tailbarlaj, uursdiinhuu erh ashigt niitsuulen heregleseer irsen. Odoo tsag uur bolsniig tedend meduuleh heregtei shuu Dundgovichuud aa.

  • Anonymous (November 25, 2012 8:25:28 pm )

    zuv zuil hiijee Dundgovi aimgiin songuulin horoonihon.bugd gazaraa ingeed shudarga ajillaval uls orond min heregtei bh daa

  • Anonymous (November 25, 2012 8:27:31 pm )

    Narankhvv ichig ichig

  • Anonymous (November 26, 2012 7:31:19 am )

    Энхтүвшингийн тэр ярьж хэлж гүтгэж байгааг нь харахаар хөл нүцгэн явж байгаад могойн дээр гишгэсэн юм шиг дургүй хүрэн юм. Увсын хоёрыг хууль зөрчөөгүй гэж нэг хуцлаа, эцсийн шийдвэрийг шүүх гаргахгүй гэж ам алдлаа. Ийм улс төрч ийм намын дарга гэж байх уу. Яг бүх телевизээр бүх мэдээгээр шшүхийн шийдвэр эцсийн биш гэж шүүх засаглалыг уландаа гишгэсэн үг хэлсэн шүү. Ингэхлээр энэ нам хууль зөрчихгүй яахав. Та нар буцааж нэвтрүүлгийг татаж хараарай

  • Anonymous (December 10, 2012 11:47:28 pm )

    man-iihan dandaa l huuliig guil bolgoj bdag shde

antalya rent a car