Монголыг дэлхийд таниулж, эдийн засаг, нийгмийн амьдралыг дээшлүүлэх зүйлсийн нэг бол бидний газар дор байгаа газрын баялаг. Харин энэ газрынхаа баялгыг зөв ашиглаж чадаж байна уу? ашиглаад тэр нь хэний халаасанд орж байна гэдэг эргэлзээтэй асуудал. Монголын ард түмнийг зүгээр сууж байхад нь тэжээх баялагтай газар бол Оюутолгой, Тавантолгой гэдэг. Гэхдээ бид энэ толгойнуудыг ашиглах эрх мэдлээ аль хэдийнээ гадны толгойнуудад алдчихсан юм биш байгаа. Учир нь Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ердөө гуравхан монгол хүн байдаг. Бусад нь гадны шар толгой. Анх Оюутолгойн гэрээг байгуулж байхдаа ханган нийлүүлэлт, барилга, хүнсний хангамж гээд бүгдийг монголын талаас авахаар тохирсон. Өөрөөр хэлбэл монголын баялаг монголчууддаа үр өгөөжөө өгнө гэсэн үг. Хэрвээ энэ хэрэгжсэн бол том жижиггүй монголын олон компани ашиг, орлогтой ажиллаж. Манай хэдэн монголчуудын амьдрал л дээшлэх байсан. Тиймээс ч ханган нийлүүлэгч болохын төлөө монголын компаниуд ихээхэн хичээсэн. Гэсэн ч тэднээс ханган нийлүүлэгчдийн тоонд орж чадсан нь цөөхөн. Ханган нийлүүлэлт хийдэг компаниудын дунд цөөхөн хэдэн монгол нэр байгаа. Харин тэр цөөхөн хэдэн нэр бүхий компаниуд нь УИХ-ын гишүүд, томоохон баячуудын газар гэж мэдээлж байгаа.
Харин бусад нь бараг л зуун хувийн гадны хөрөнгө оруулалттай компаниуд. Энэ талаарх материалыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэлгэн тавьсанаар нийгэмд ил болсон. Үүнээс өмнө бид ханган нийлүүлэлт хийдэг ямар компаниуд байдаг, тэр нь ямар нэртэй, хэний мэдлийн ямар газрууд байдаг талаар бид ямар ч ойлголтгүй байсан.
Анх Оюутолгой “Айванхоу Майнз” компанын мэдэлд байхад монголчууд ажил олж хийнэ гэдэг амаргүй даваа байлаа. Тэдний Канад захирлууд бүх эрх мэдлийг гартаа атгаж монголчуудад боломж олгоогүй. Өөр өөрсдийн бизнесийг давхар эрхэлдэг байсан. Үүний нэг жишээ нь Оюутолгойд лаазалсан бүтээгдэхүүн нийлүүлдэг эрхийг Канадын компани аваад, түүнийгээ Оросын компанид хандан оруулж ирдэг байсан гэнэ. Уг нь энэ хоёр компани хоёулаа монголын компани байх боломж байсан. Мөн Оюутолгойд ажиллах хүчнийг бүртгэж авах ажлыг Канадын компани хариуцан ажиллаж байсан. Тэгэхлээр хэнийг авах, хэнийг авахгүйг Канадчууд л шийддэг байсан гэсэн үг.
Харин одоо шинэ удирдлага болох Рио Тентог-ийнхан энэ байдалд анхааран ажиллах болов уу? хэмээн горьдож сууна. Гэхдээ юм гэдэг санаснаар болох биш дээ. Оюутолгойгоос орж ирэх ашгийг мэдээлэлд ойр байгсад, томоохон эрх мэдэлтнүүд хуваан авдаг журам үргэлжилсээр л байна. Энэ бүгдэд төр засгийн зүгээс зохицуулалт хийж болохгүй гэж үү? гэсэн асуулт урган гарч ирнэ. Гэхдээ аль хэдийнээ тэр хүмүүс зөвхөн нөгөө талд үйлчлэх гэрээндээ гарын үсгээ зурчихсан. Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа гуравхан хүн нь үгээ хэлж чадахгүй болчихсон. Ийм байдалтай байхад тийм ч амархан энэ байдал засагдахгүй бололтой.
Тун удахгүй Оюутолгойн хүдрийн тээвэрлэлтийн бизнесийг Моннис групп атгах гэж байгаа гэнэ. Уг нь Моннис группын захирал Б.Чулуунбаатарыг АТГ-газарт авлигын хэргээр шалгаж байгаа гэсэн. Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэрийн машин техникийн наймааг дангаараа атган, Оюутолгойгоос зарласан тендерүүдийг өрсөлдөгчгүйгээр авсаар ирсэн гэх яриа байдаг. Одоо энэ хэргүүд нь эхнээсээ ил болон учир АТГ шалгагдаж байгаа гэсэн хардлага байгаа. Тэдний хүсэлд үнэхээр хязгаар үгүй бололтой. Өөрсдийн тээврийн охин компаниа Хятадын JAIU-тай хамтран MCPL нэртэй компани байгуулсан. Үүгээрээ Оюутолгойн хүдрийн тээвэрлэлтийг дангаараа атгах санаатай байгаа бололтой. Монголд үйл ажиллагаа явуулдаг олон арван компаниуд байдаг. Тэдний аль нь ч энэ эрхийг авах бүрэн боломж байгаа. Гэтэл тендер зарлахад дахиад л мөнгөтэй, чадалтай нь заралсан тендрийг авдаг үйлдэл үргэлжилсээр байна. Энэ янзаараа энгийн иргэд бидэнд хэзээ ч боломж олдохгүй нь бололтой.
Энэ мэтчилэн бидний мэдэхгүй хичнээн зүйл цаана нь болж байдгийг бид мэдэхгүй. “Оюутолгой” гэдэг нэрнээс цааш үл мэдэгдэх хаалттай хаалга нийгэмд байнсаар байна. Энэ хаалганы цаана бидний баялгыг зарим нь цөлмөөд л явах гэж байгаа юм биш биз. Хэн хэзээ энэ бүгдийн өөрчлөхийг бид л шийднэ. Тиймээс энэ хаалгыг онгойлгох, ард нь байгаа баялгад бид өөрсдөө хяналт тавих цаг нь болсон юм шиг санагдана.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 23, 2012 6:53:30 pm )
amia bodson bertegshid ganii gar hol bologsod gazar zoroogo zaraad zondoo
mongo olood ter mongo hashiv yadarsan ard tvmniig ajiliin bair gargaad ajiluulhad boldgvi ymuu ard tvmen shin yadarch bna manaihan shig gadnii deesh tataj ard tvmnee dooshin hiideg ev tvnjingviees bolj ujs oron hogjihgvi bna ard tvmen shin gadniihan doog bolj bna -
Anonymous (November 23, 2012 10:15:05 pm )
Monnisiig sain shalgah heregtei. Odoo idej uuj bolloo sh dee.
-
Anonymous (November 24, 2012 8:19:27 pm )
Геомастер компаний захирал Ц.Мөнхтогтох гэдэг нөхөр Оюу толгойд тендерт байнга ялж ажил хийх юм. Үүнийг АТГ шалгах хэрэгтэй.
-
Anonymous (November 25, 2012 12:24:08 am )
Òà íàð ÌÀÍ-ÀÍ-ã ñîíãîîä ë áàéâàë õýçýý ÷ èéì äàðëàëààñ àíãèæðàõã¿é ãýæ ìýä.Õóëãàíóóä äàðãààðàà ìóóðûã ñîíãîâîë èíãýäýã þì.Õóëãàíóóä õóëãàíàà ñîíãîõ ýõëýëèéã ýíý æèë òàâüñàí.Èðýõ ñîíãóóëèàð á¿¿ð îëîí õóëãàíà ñîíãâîë òà íàðò ãýðýë ãýãýý õàðàãäàõ áîëíî.
-
Anonymous (November 25, 2012 1:22:52 am )
huluu sain jiiltseerei gej mongol ahan duusee negniigee deeshee gargaj bolohgui shuu aldas bolno shuu
-
Anonymous (November 25, 2012 3:51:18 pm )
оюу толгоин хангамжын менежер Ж Наранбаатар өөрөө 5 компанитай тэр компаниудаараа оюу толгоид вараа ниилүүлдэг үүнииг шалгах хэрэгтэй
6 Comments