antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2012 26 comments

Би У.Хүрэлсүхийн уучлалыг хүлээж авсан

нийтлэсэн Admin
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Намууд ажиглагч­дын­хаа орон нутгаас ирүүлсэн мэдээллийн дагуу ялалт байгуулсан эсэхээ мэдэгдэж эхэллээ. Таны сонгогдсон Чингэлтэй дүүрэгт чухам ямар дүн гарч байна?

-Манай дүүрэгт ирц хү­рээгүй гэсэн мэдээ ирсэн. Зарим дүүрэг, орон нутагт ч адилхан байна.

-Ирц муу байгаа нь чу­хам юунаас шалтгаалсан бол?

-Сонгогчидтой уулзалт хийж байхад улстөрийн идэвх оролцоо сайн байсан. Улс орны хөгжил өсөн дэвжихийн хэрээр иргэдийн улс орны ирээдүйд санаа тавих нь эрс нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Энэ удаа сонгуулийн хугацааг хойшлуулж, өвлийн улиралд зохион байгуулсан нь ирц хүрэлцэхгүй байх бодит шалтгаан боллоо.  Да­раа, дараагийн орон нут­гийн сон­гуулийг заавал арван­нэгдүгээр сарын сүүлчээр хийх нь оновчтой хугацаа биш гэдэг нь харагдлаа.

Мөн манай улсын иргэд гадаадад олноороо ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр ир­гэд хэдийгээр сонгогчдын бүрт­гэлд хамрагдсан ч яг сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг мөчид эзгүй байдаг нь ирцэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй иргэд саналаа өгсөнгүй гэдэг асуудал яригддаг. Тиймээс улстөр судлаачид болон ажиг­лагчдын ярьж буй эз­гүй хүмүүсийг сонгогчдын бүртгэлд хамруулалгүй, яг бодит тоонд тулгуурлах хэ­рэгтэй гэдэгтэй би санал нэг байна.

-Тэгэхээр сая ирц хү­рээгүй гэдэг нь тухайн орон нутагтаа эзгүй байсан иргэдтэй бас холбоотой гэ­сэн үг байх нь ээ?

-Тийм ээ. Энэ утгаараа асуудлыг шийдвэрлэсний да­раа дахин сонгуулийн ту­хай яригдах байх.

-Хөдөө орон нутагт ирц харьцангуй гайгүй байсан бололтой. Харамсалтай нь нийслэлийн сонгогчдын ирц муу байлаа. Энэ нь цаг агаа­раас илүү сонгогчдын итгэлийг хүлээх чадвартай хүн тухайн тойрогт бай­гаагүйтэй холбоотой юм шиг. Тэр тусмаа УИХ-ын сонгуулийг хамт зохион байгуулсан Баянзүрх дүүр­гийн ирц мөн л хүрсэнгүй?  

-Тухайн орон нутагт улстөрийн үйл ажиллагаа явуулдаг намуудын мэдээлэл, сурталчилгаа иргэдийн сэт­гэл зүйд хүрэхгүй бай­гаа­тай холбоотой болов уу. Хэрвээ дэмждэг улстөрч нь тойрог, хэсэгт нь өрсөлдөж байвал ямар ч сонгогч цаг, зав гаргаад саналаа өгнө. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн талархлыг хү­лээхээр­гүй нэр дэвшигчид өрсөлдөөд байгаа юм байна гэж ойлгосон.

Бусад газар 60 гаруй хувийн ирцтэй байгаа нь тухайн орон нутгийн ир­гэ­дийнхээ асуудлыг шийд­­вэрлэж чадах, тэд­нийхээ тө­лөө зүтгэх итгэл төрүүлсөн залуучууд өрсөлдсөн учраас ирц гайгүй байсан гэсэн үг.

-Ялалтад намаас гадна улстөрчийн өөрийн имиж чухал гэдгийг харуулсан сонгууль болов уу?

-Тэгж хэлж болно. Бид иргэдийнхээ дэмжлэгийг авч чадахуйц залуустай гэдгээ мэдэрлээ. Харин ялагдаж байгааг нь хараад тойрог, хэсэгтээ дэмжлэггүй, хөрс­гүй улстөрчид явж байж гэж дүгнэж байна.

Төр өөрсдөө ард иргэ­дийнхээ төлөө санаа тавьдаг, тэднээсээ талархлыг хүлээж чадах шийдвэр гаргаж, ажил хийхэд дэмжлэг авч болдог юм гэдгийг шинэчлэлийн Засгийн газар харууллаа. Бид олон жилийн туршид ялалт багуулж чаддаггүй байсан Говь-Алтай, Ховд, Увс зэрэг “улаан” аймагт ялалт байгуулсан мэдээ ирээд байгаа.

-Өөрөөр хэлбэл, “цэнхэр” болголоо гэсэн үг үү?     

-Тэгэлгүй яах вэ. Энэ нь АН-ын явуулж буй бод­лого иргэн, сонгогч бүрт хүрч байгаа юм байна гэж дүгнэмээр байна.

-Өнөөдөр /өчигдөр/ чуул­ганы хуралдааныг хойш­лууллаа. Уг нь парламент бүл нэмнэ гэж байсан биз дээ?

-Ихэнх гишүүн орон нутагт ажиллаж байгаа бо­лохоор ирц хүрэхгүй байна. Томилолтоор ажиллаж буй гишүүд маргааш гэхэд ам­жаад ирэх байх. Тэгэхээр хуулийн дагуу гишүүн болох хүмүүс тангаргаа өргөнө.

-Хуулийн дагуу байж чадах юм уу. Өнгөрсөн удаа аль аль нь хууль зөр­чиж байна хэмээн бие бие­дээ бурууг тохоож, эцэст нь буйдантай жагсаалд шилж­сэн шүү дээ. АН-ынхан орон нутгийн сонгуулийн дүй­вээнээр далимдуулж Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхээр зүт­гэж байгаа юм биш биз?

-Миний хувьд МАН-ын өмнөөс ямар нэгэн тайл­бар хийх нь зохисгүй. Гэх­дээ тэд орон нутгийн сон­гуульд ч ялагдаж, АН ялалт байгууллаа. Тэгэхээр манай намаас ялалт бай­гуулсан хүмүүс хүлээн зөв­шөөрүүлээд, тангаргаа өргөх хэрэгтэй. Сонгуульд шударга өрсөлдөх нь онцгой асуудал. Шударгаар өрсөлдсөн хү­мүүс нь тангаргаа өргөх гэж байна.

-Гэхдээ УИХ-ын сон­гуульд үнэхээр ялсан юм бол сая орон нутагт ялах байсан биз дээ?

-Сая МАН ялсан мэдээ дуулдсан. АН засаг барьж байгаа учраас бүх газар ялах ёстой гэж ойлгож болохгүй. Өвөрхангайн сонгогчдын ит­гэл үнэмшил ямар байна. Бид түүнийг л хүндэтгэнэ.

-Ингэхэд гишүүн асан У.Хүрэлсүх та хоёрын асуу­дал хэрхсэн бэ.  Түү­нийг гишүүнийхээ эрхээс тат­галзахад хэрхэн хүлээж авсан бэ?

-Би тэр хүнийг өргөдөл өгснийг нь зөв, бу­руу гэж хэлэхгүй. Тухайн хүн асуудлаа шийдэж байгаа байх.

У.Хүрэлсүх өөрийн биеэр надаас уучлалт хүссэн. Түү­­нийг нь хүлээж авсан. Тэ­гээд ч би Оросын “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зүйр үгээр байр сууриа илэрхийлнэ.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (November 23, 2012 10:59:58 am )

    ЗА ЭНЭ НУГАСАН ХОШУУТ ДУТ ЗА ЧАМАЙГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ЯАХ ГЭЖ ГАРГАВ ГЭЖ ИЧИЖ БАЙГАА ШҮҮ БИТИЙ АЛЦАГНААД БАЙ

  • Anonymous (November 23, 2012 11:02:38 am )

    Hogiin ch er boldoo chi Bi l Hurelsuh baisan bol ter boltgui amtai tolgoig ni byatsalj Salaach gargasan huruug ni bogsruu ni chihehe baisan yum

  • Anonymous (November 23, 2012 11:05:16 am )

    эр үү эм үү чи шинжилгээ өгөөрэй

  • Anonymous (November 23, 2012 11:07:20 am )

    хамар чинь дандаа битүү юм шиг царайтай байхийн дараагийн сонгуульд чамайг дэмжихгүйээ сонголтондоо би маш их харамсаж байна

  • Anonymous (November 23, 2012 11:08:12 am )

    bi unshachgui ene lalart mgloos zail gej heleh gesen ym hurelsuh arai uuchlalt guigaagui bailgui dee

  • Anonymous (November 23, 2012 11:15:40 am )

    Чи У.ХҮРЭЛСҮХИЙГ улс төрөөс унасан гэж баярлаад байгаа юм биш биз.Мөдхөн толгой дээр чинь цахиур хагалхаар ирнэ.

  • Anonymous (November 23, 2012 11:17:44 am )

    Чи ариун сүмдээ салаавч гаргаснаа хэнээс уйчлал гуйх юм.

  • Anonymous (November 23, 2012 11:25:31 am )

    баярмаасайхан ич

  • Anonymous (November 23, 2012 11:42:46 am )

    ХҮРЭЛСҮХ шиг авч өгч сур.Ард түмэн чамайг гишүүн гэхээ больсон салаавч гэдэг болсон.

  • Anonymous (November 23, 2012 12:00:25 pm )

    Хүрэлсүх шиг авч өгч сур.

  • Anonymous (November 23, 2012 12:37:34 pm )

    Ene gomo chin odoo yu be ih hutsdag bolj de

  • Anonymous (November 23, 2012 1:31:02 pm )

    unasan huniig oshigluduggui ch geh shig, bas neg teneg Ivanka garch irlee kkk… hen ni unasniig tsag hugatsaa uuruu heleed uguh bh oo

  • Anonymous (November 23, 2012 1:53:03 pm )

    chi uuchilaxgui geed yaxiin axiad zoduulxaasaa aigaad uxain tas tegii tegii zugeer geed guij bsan bj daraa taaraad axaa axiad neg tsoxiulii goe bsan geed bsan biz dee ax ni chamaig zodoxgui ee za aytaixan bj bgaarai shees mini xurelsux bna

  • Anonymous (November 23, 2012 3:05:51 pm )

    Хүрэлсүхэд шанаадуулснаас хойш инээдтэй харагдаад болчихсон шүү,өөрөө нээх чухал царайлах гээд л хичээгээд улам инээдтэй болгоод.чадахгүй байж салаавч өгч байж зодуулчаад тэгээд бас уучлалтыг хүлээн авсан гэчжээ манай дүүргээс гарсан даа уг нь

  • Anonymous (November 23, 2012 3:17:35 pm )

    муу одой гахай,,, ичих булчирхайны өөдөс ч байхгүй, нүдний булай шүдний мах

  • Anonymous (November 23, 2012 3:42:01 pm )

    chi ikh hurlin songuuliar zuvkhun chinii tuluu yvsan khedkhen khuniig yaj hulkhidlaa daraagin udaa chi toirgoo solikhgui bol

  • Anonymous (November 23, 2012 4:32:43 pm )

    Хүрэлсүхийн шанаа чамд одон л гэсэн үг.Салаавч минь Хүрэлсүх зангарагтай байж сур.

  • Anonymous (November 23, 2012 4:49:42 pm )

    Чи хүнийг шоронд суулгаж салаавч өгдөг хэн юм.Нам засгийн эрх барьж байгаа гэж бодсон болхоос биш чи Хүрэлсүхийн хажууд
    юу ч биш түрүүний бөөс байхгүй юу.хойшид хэлж ярьж байгаагаа бодолтой хийж бай.САЛААВЧАА

  • Anonymous (November 23, 2012 4:56:33 pm )

    Чингэлтэй дүүргийн хэдэн өвөө нарыг халуун цайнаас нь холдуулаад өөрийгөө өрөвдүүлчичээ.Намаас чинь чамайг гэсэн хүн
    байхгүй л байсан биз дээ.Тэхээр чи ямар улс төрч билээ дээХөнжилдөө хөлөө жийж сур.

  • Anonymous (November 23, 2012 4:59:01 pm )

    Баярсайхан минь дээ Баярсайхан минь араамандаа жаажигнаарай. Чи Хүрэлсүхээр цохиулаад барцад чинь арилсан байхаа. Чи тэр хүний тусыг бодоод баярлалаа гэж хэлээрэй.

  • Anonymous (November 23, 2012 7:35:31 pm )

    Nusan buu chi anagaax tugsuugui shuudeee, chinii uls turch gej yu bxdee,,,naimaaga xiisen ni deerdeee,,,

  • Anonymous (November 24, 2012 1:15:01 pm )

    áàÿðñàéõàí ãèø¿¿íýý ýíä ñýòãýãäýë áè÷ñýí á¿õ õ¿í ÷èíèé ¿íýí õ¿¿ð öàðàéã õàðóóë÷ëàà áèø ¿¿ õ¿ðýëñ¿õèéí øàíàà áîë ÷èíãýëòýéí ñàâäàãèéí èëýëò ãýæ îéëãîæ ÿâ ñàâäàã ÷àìààñ ºðºº àâ÷ äóóñààã¿é ø¿ ÷è òýíä ãàíö áóðãàñ òàðüñàí óó õîéøèä ¿ã õýëýý áîäîæ áàé èë¿¿ ÷àíãà àëãà ÷àìä àðä ò¿ìýí ºãíº ø¿¿

  • Anonymous (November 24, 2012 7:36:39 pm )

    `ene hachin huiten tsaraitai zaluu shuu yaj ih hurald songogdson ym boloo hamrand ni baas turhchihsen ym shig

  • Anonymous (November 24, 2012 9:25:19 pm )

    ENE XUNII XUUXED MONGOLOOR YARIJ CHADDAGGUI YUM BILEE XUUXDEE MONGOLOOR YARIULJ SURGAAGUI XUN YUN IX XURLIIN GISHUUN BE YUN EX ORON GEJ YARIX BE SHAL XUDLAA XUN

  • Anonymous (November 27, 2012 11:32:36 am )

    энэ сэтгэгдэлүүдийг өөрөө бөгөөд эхнэр нь уншдаг л байх даа хөөрхий ийм л нэр хүндтэй байна шүү дээ дүгнэлт хийгээч Хүрэлсүх чамд томдоноо түрүүнд 1 хүн бичсэн байна Хүрэлсүхийн шанаа чамд бол одон шүү баярлалаа гэж шүтэж амьдар Хүрэлсүхийг

  • Anonymous (November 27, 2012 7:05:39 pm )

    hooe kod-r arhinaas gargana shu 300 mynga haha

antalya rent a car