antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2012 34 comments

С.Сарантуяа Ардын жүжигчин боллоо

нийтлэсэн Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнан урамшууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг Төрийн ордонд гардуулсан юм.Монгол Улсын Ардын багш цолоор МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийн багш, Математикийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, академич А.Мекейг шагнасан бол  Монгол Улсын гавьяат багш цолоор СУИС-ийн уртын дууны ахлах багш, уртын дуучин Ц.Дэлгэр, Р.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Ж.Юра, МУИС-ийн Ерөнхий ба аналитик химийн тэнхимийн зөвлөх профессор А.Мөнгөнцэцэг, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Г.Батсуурь, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн  бага ангийн багш Ц.Мааньгүмбэн нарыг тус тус шагналаа.Мөн  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяаг урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр шагнан урамшуулсан юм.

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Бааст, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмч Б.Ганхөлөг, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Д.Чойжилсүрэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн, төрийн захиргааны ахмад ажилтан Т.Наранхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Г.Цолмон, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол бүжигчин А.Даваахүү, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн  долдугаар хорооны иргэн, ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ерөнхий редактор Д.Нямаа, Нийгмйин эрүүл мэндийн хүрээлэнгийн Биотехнологийн үйлдвэр судалгааны төвийн зөвлөх Д.Дандий  Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын  Баян-Аараг 2-р багийн тэмээчин Г.Тойвгоо, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Г.Сампил, Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багийн иргэн, мал зүйч О.Хатран, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын филармонийн концертмейстр З.Туяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн Батлан хамгаалах удирдлагын академийн Цэргийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, хурандаа В.Чимэдсүрэнг тус тус шагналаа.

Мөн өөрийн ажиллаж буй салбартаа гаргасан амжилт, үр бүтээлийг нь үнэлэн  “Алтангадас” одонгоор Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш С.Бадамханд, Цахилгаан тээвэр ХК-ийн тролейбусны жолооч Б.Гантөмөр, МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг, Цэргийн гавьяаны одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Өлзийбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Билэгт зам” ХХК-ийн механизмчин Б.Лувсан, “Ган хийц” ХК-ийн цахилгаан гагнуурчин Ж.Сувданзагас, Цэргийн хүндэт медалиар ОБЕГ-ын ХУД-ийн онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 65 дугаар ангийн гал сөнөөгч Т.Сайнбаяр, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн ахлах ажилтан, хошууч Д.Батсоёл нарыг шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал хүртсэн салбар салбарынхандаа баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Та бүхэнд Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн түүхт ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Өвөг дээдсийнхээ үйлс гавъяаг санаж дурсах, сэхээрч ухаарахын уламжлалаар Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг монгол түмэн төдийгүй дэлхий дахин өргөн дэлгэр тэмдэглэж байна. Чингис хаан бол ирт сэлмийн дохилт, эмээлт хүлгийн давхил төдийгөөр ертөнцийн гүрэн байгуулсангүй. Ухааны цараа, эв нэгдэл, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэн, хүй ертөнцийн сэтгэлийг хурааж, хүн төрөлхтний дэг журам, хөгжлийн үндсийг тавьсан эрин цагийн их удирдагч байсан билээ.

Өнөөдрийн энэхүү түүхэн өдөр, монгол түмний бахархал, эвнэгдэл, хөдөлмөрч зан чанарын илэрхийлэл болсон, эх орныхоо дөрвөн зүг найман зовхист үйлс амжилтаараа шалгарсан эгэл жирийн иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна. Энд шагнал хүртсэн хүмүүсээс гадна бас манай олон иргэн төрийн өндөр шагнал хүртэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэлээ.

Боловсролын байгууллагад тасралтгүй 43 жил ажиллаж 16 удаа нэгдүгээр анги хүлээж авсан Ц.Мааньгүмбэн гуай, эрүүл энхийн манаанд тасралтгүй 51 жил зогсож хүн ардаа анагааж яваа эмч Х.Бааст гуай, мал сүргийг чанаржуулан, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, байгаль цаг уурын онцлогт тохирсон нутгийн хэвшлийн цөм сүрэг үүсгэх, залуу халаа малчдыг сургахад зүтгэж яваа малчин Г.Сампил гуай гээд эмч, багш, эдийн засагч, сэтгүүлч, жүжигчин, тэмээчин, тролейбусны жолооч, гагнуурчин, гал сөнөөгч нарын шилдэг иргэд маань шагнуулж байгааг онцолсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аугаа их түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үр хойч бидэнд өөдрөг гэгээн ирээдүй буй гэдэгт би итгэдэг. Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэж буй монгол түмэндээ болон Монголын төлөөх сэтгэл зүрхтэй бүхий л хүнд түүхт ойн баярын мэнд хүргэсэн юм.

Монгол Улсын Ардын жүжигчин С.Сарантуяа: Би урлагийн салбарт 16 наснаасаа эхлэн зүтгэж, хөдөлмөрлөсөн. Энэ хичээл зүтгэлийг минь үнэлэн Ардын жүжигчин цол авсандаа маш их баяртай байна. Урлагт хайртай, урлагийг хүндэлдэг ард түмний минь хишиг гэж бодож байна. Мөн өнөөдрийн Их эзэн Чингис хааны түүхт ойн өдөр энэ шагналыг авч байгаадаа маш их баярлаж байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх их эмч Д.Чойжилсүрэн: Эрүүл мэндийн салбарт ажиллаад 44 жил дөрвөн сар болж байна. Одоогоос 44 жил дөрвөн сарын өмнө мөн энэ өдөр анхны ажлын гараагаа эхэлж байсан юм. Миний хийсэн бүтээсэн, төр засагтаа зүтгэсэн зүтгэлийг минь үнэлэн гавьяат эмч цолоор шагнаж байгаад баяртай байна. Би наймдугаар  сарын 14-нд анх ажлын гараагаа эхэлж байсан байсан бол өнөөдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байгаа арваннэгдүгээр сарын 14-нд энэ шагнал хүртсэндээ баяртай байна.

МҮОНТ-ийн сэтгүүлч П.Алтанцэцэг:

Сэтгүүлзүйн салбарын анхны алхам болох сонингийн үсэг өрөхөөс эхлээд МҮОНТ-ийн алтан микрофоныг барих хүртэл олон жил сэтгүүлзүйн салбартаа хүчин зүтгэсэн. МҮОНТ-ийн дөрвөн улирал нэвтрүүлгийн үзэгчид оролцогчид гээд олон малчин ардын минь сүүн цацлын билэгдэл гэж бодож байна. Алтангадас одонгоор шагнуулсандаа их баяртай байна. Аливаа зүйлд зорьж, чин сэтгэлээсээ хийвэл Төрийн хишиг хайрыг хүртдэг юм байна. Маш их баяртай байна, хамт олондоо ард түмэндээ ч баяраллаа. Сайхан баярлаарай гэж ерөөе.

Ш.ЧИМЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Anonymous (November 14, 2012 4:12:57 pm )

    shan medee bna bayr hurgii

  • Anonymous (November 14, 2012 4:50:44 pm )

    buh humuust bayr hurgiii bugd avah ystoi humuus bnaa ontsolvol bujigchin dadi duu mni bas baletiin tsolmon gaviyat bolsond hul gazar hurehgui bayrlaj bna

  • Anonymous (November 14, 2012 5:30:20 pm )

    сайхан эмэгтэй шүү сараа баяр хүргэе

  • Anonymous (November 14, 2012 6:02:00 pm )

    Баяр хүргэе танд урт наслаж олон сайхан шавь төрүүлээрэй

  • Anonymous (November 14, 2012 6:38:08 pm )

    nudee olj bn aa ene shagnaluud delger bagshid bayr hurgey olon sa shavi turuulsen sain bagsh shuuu urt udan naslaarai

  • Anonymous (November 14, 2012 7:55:13 pm )

    goe bna

  • Anonymous (November 14, 2012 7:55:44 pm )

    enhbayar ugaasaa iim l bh estoi shdee

  • Anonymous (November 14, 2012 8:33:41 pm )

    CTAch ygyi bat-olzii hoorhii dooooooooooo

  • Anonymous (November 14, 2012 9:01:31 pm )

    Ene bol oron nutgiin songuulid garah gesen AN-nhny arga zali shuu dee. Ard tumnii ugiig ch sonsohgui, erdemten mergediig ch toohgui saryn dotor l genethen zarlaad tunhaglachihdag ni sonin baigaa biz dee. Ene humuusiig shagnaj bidniig bayarluulj baigaa ni sain hereg bolovch, tsaanaa ih zali meh aguulsan haragdaj baina. 20 garui jil temdegleed zanshsan tusgaar togtnolyn udruur uramshuulj boloh l baisan. AN onoo avah gej hiij bainaa. Sanal huraah udruudiig amraltyn udur bolgoj baigaa yum chini tusgaar togtnoloo yagaad bur temdeglehee bolij baigaa yum be? Ene zugeer l neg temdeglelt udur bolgoogui bololtoi. Uls tur l hanhlaad baina daa.

  • Anonymous (November 14, 2012 9:04:45 pm )

    nogoo amartuwshingiin bagsh erood yagaad gaviyat ogdguin boloo, tiim sain shavi toruulsen hund

  • Anonymous (November 14, 2012 9:07:18 pm )

    Sarantuyad bayar hurgeye. Ene jujigchin bol harin avah yostoi hun. Bat-Ulzii yahav dee. Hoshin urlagt orood hairan aviyasaa evdsen shig sanagddag yum. Esnii ger buliinhed az jargal eruul enhiig husie.

  • Anonymous (November 14, 2012 9:42:17 pm )

    gaviyat hun dee ard arai ert bn

  • Anonymous (November 14, 2012 11:29:12 pm )

    za ene elbegdorj bolildoo sda nere ene hunii ardiin jujigchin bolchihoor duriig sandgue Mongol uls minde ul bolod bnda

  • Anonymous (November 14, 2012 11:40:07 pm )

    Estoi hair hyrmeer saihan jyjigchin dee.Hoorhon gej..Ta nartaa bayar hyrgie,az jargal eryyl enhiig hysie!

  • Anonymous (November 15, 2012 1:26:32 am )

    Dundgobi aimgiin huuhdiin emch gavyatBayaraagiin Ganhulugt bayar hurgej az jargal husie. Uneheer nutag usandaa nertei udam saitai sain emch. Aav n shudnii Bayaraa gej mash sain shudnii emch baisan. Manai aimagt ene emcheer uzuuleegui huuhed barag baihgui. Sain emchees gadna uneheer sain emegtei. Erdemtei hun daruu gedeg shig. Dundgobichuud taniig hundlej hairlaj yavdag shu. Ta nutgiihaa neriig urguluu. Bayar hurgie urt nasalj udaan jargaarai.

  • Anonymous (November 15, 2012 8:12:27 am )

    Bvgded n byar hvrgie dandaa mundag hvmvvs baina

  • Anonymous (November 15, 2012 9:04:11 am )

    Дэлгэр гуай Дундговийн гавьяатын тоог нэгээр нэмлээ дэээ Баяр хүргэе

  • Anonymous (November 15, 2012 9:08:31 am )

    Ene emegtein togloson duruudees setgeld honogshson dur baidag yum uu. Bodood bodood olohgui l yum bna. Humuusee heleed uguuch.

  • Anonymous (November 15, 2012 9:17:00 am )

    arail ert ugchihsun yum shigee gunshaa bold ene 2-t

  • Anonymous (November 15, 2012 9:51:16 am )

    bayr hurgie.

  • Anonymous (November 15, 2012 10:00:55 am )

    bayar hurgey

  • Anonymous (November 15, 2012 10:34:19 am )

    za ene huuhend ene shagnal ystoi tomdono shuu. Boldod bol turiin shagnal ni yag zohino.

  • Anonymous (November 15, 2012 10:52:04 am )

    Сарантуяа гэдэг жүжигчин ямар ямар кинонд тоглодгийн.Хааяа л нэг зүс үзсэн хүн байхийн.

  • Anonymous (November 15, 2012 6:44:15 pm )

    Yura zahirald bayr hurgey! Mongold gants heregtei bga mergejiliin surguuliig mundag avch yvaa Hun de! Az jargal sain saihaniig husey!

  • Anonymous (November 15, 2012 6:49:52 pm )

    za ardiin jujigchin arai heternee ene elbegdorjiin helsen hiisen ajil dandaa buruu tiisheegee baih yumaa enuunii songuulit hugatsaan hurdhan duusaasai

  • Anonymous (November 15, 2012 7:12:48 pm )

    yagaabdee jiremsen bolchood tegeed yhchihdeg sh deetiim neg dyr baidag daa

  • Anonymous (November 17, 2012 1:36:44 pm )

    Chadal chadvar gots umgui shuu dee denduu axadchixsan bainaa…

  • Anonymous (November 18, 2012 12:06:23 pm )

    БИЧСЭН СЭТГЭГДЭЛ ЯАГААД ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙНАА

  • Anonymous (November 18, 2012 12:10:03 pm )

    яаж бичихээр сэтгэгдэл гарч ирэхгүй байгаа юм болоо

  • Anonymous (November 18, 2012 1:33:25 pm )

    sarantuya jujigchendee bayr hurgii avah youstoi hunii neg shuu tanii olon saihan duriig medne batolzii guin hiisen olon saihan kino bdag ta hoir sain jujegchid shuu tanid bolon tanai ger buliihand sain saihnii husii

  • Anonymous (November 21, 2012 5:02:11 pm )

    сараа жүжигчинд баяр хүргэе сайхан монгол эмэгтэй гэж таныг л хэлнэ

  • Anonymous (December 03, 2012 4:36:22 pm )

    Saraa jujigchindee bayar hurgii. uneheer saihan emegtei shuu

  • Anonymous (December 06, 2012 9:42:54 am )

    yanaa shagnal eroosoo hunee olohgui bna sarantuya bol ardin jujigchin awah arai ert bn shu de ochnoon saihan kinond duree monholson jujigchid awaagui bhad batsetseg bn suwargan tsenher uulsin mon rawsal bayni durd toglodog ah bna odoo amid seruun bga ahmadud olon saihan kinond dure monholchood engertee zuuh yumgui l yawj bn shd zarim nio ichhed yadag bnaa shagnalaasa tatgalzaj bno shd ichehgui l zutged bhin sarantuya ooroo dotroo negiig bodoosoi tanid bi ene humuusin omnuur awchlaa gesen bodol torj l bga bailgui de

  • Anonymous (December 06, 2012 9:47:44 am )

    suwd bol bolj bnaa. hen bilee shorongin huuhnuudin tuhai kino mongol kino chin aan gal hamuud der toglodog egch ter bol saraagin hajuud jujigchin shu deee ter hund ardin jujigchin ogohod ard tumen gomdohgui e sarantuya ert bnoo gej

antalya rent a car