antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2012 28 comments

Монголд Атомын цахилгаан станц байгуулна гэдгээ Оросуудад дуулгажээ

нийтлэсэн Admin


Манай улсын  Цөмийн Энергийн Газрын мэргэжилтнүүд болоод ШУА-ийн Физик,технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөлөл ОХУ-ын Калинины Атомын цахилгаан станцад очиж, АЦС барьж ашиглах туршлагатай танилцсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Мэдээллээс  үзэхэд манай ШУА-ийн Физик,  технологийн  хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраа эрхэм  “Калинины Атомын цахилгаан станц бол лут том үйлдвэр юм. Энэ станц  бидний үзсэн анхны АЦС болж байгаа нь тааламжтай. Өдгөө бидэнд түүхий эдийг дахин боловсруулахад үйлдвэрлэлийн хүчин дутагдаж байна. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тулгуур  эх сурвалж байгуулахыг сонирхож байна. Орос бол АЦС-уудтай хамт түлшний нэгдсэн сүлжээг байгуулсан цогц үйлдвэрүүдтэй ойрын улс юм” хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр эндээс нэг зүйл ойлгогдож байгаа нь Засгийн газар  тохируулагч агентлагийнхаа эрхмүүдийг зориуд Орос руу илгээж станц байгуулах туршлагыг судлаж байгааг үзэхэд өнөөх шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хэлж ярьж байсан зүйлс үнэ цэнээ алдаад эхэлж байгаа юм. Ямар ч байсан манай Засгийн газарт Атомын цахилгаан станц байгуулчих сонирхол  болоод хүсэл зориг байгаа гэдэг нь энэхүү мэдээллээс харагдаад байна гэхэд болох юм.

Уг нь Ерөнхий сайд маань бол Атомын цахилгаан станц барьж байгуулах тал дээр ихэд сүжиггүй маягийн зүйлийг ярьж байсан билээ. Өдгөө батлагдчихаад байгаа төсвийн төсөл дотор Цөмийн эрчим хүчний станц барихаар тусгасан санал явж байгааг ер  мэдээгүй байсан. Ерөөс Цөмийн станц энэ тэрийг бол авч хэлэлцэхгүй байгаа, Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь Төсвийн тухай хуулийн төсөлд явуулснаас шинэчлэлийн Засгийн газар Цөмийн эрчим хүчний станц барих гэж байна гэсэн ташаа ойлголтыг УИХ-ын гишүүдэд өгчихөөд байна. Ийм зүйл огт байхгүй гэсэн зүйлийг Ерөнхий сайд ярьж байсан.

Бүр тэгээд дотор Цөмийн эрчим хүчний станц барихаар тусгасан саналыг төсвийн төсөл дотор тэр чигээр нь явуулж, ажлын хариуцлага алдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Гэхдээ ингэж хариуцлага тооцсоноороо Засгийн газрын нэрийн өмнөөс УИХ-д өргөн барьж байгаа төсвийн тухай хуулийн төслийг сүүлийн байдлаар нь хянаж, анзаарах зав зай Засгийн газарт байдаггүй.  Эсвэл угаасаа харах ёсгүй, тэрчигт нь явуулчихдаг. Нэг ёсондоо  тун тодорхойгүй ажил, үүргийн хуваарилалтаар ажлаа мөлхүүлдэг гэдгийг нь харуулсан явдал болсон гэхэд болно.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход шинэчлэлийн тодотголт энэ Засгийн газарт уранаас хол байх бодол байгаа гэдэг нь эргэлзээтэй.  Төсвийн төсөлдөө  Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд ирэх онд ураны дөрвөн орд газрын ТЭЗҮ-ийг боловсруулна. Улаан-Уулын ураны орд газарт олборлох үйлдвэр барина. Монгол Улсад атомын цахилгаан станц барих ТЭЗҮ-г боловсруулна гэж тусгачихаад УИХ-л өргөн барьсан Засгийн газар шүү дээ. Тиймээс ч  нэр бүхий гишүүд Ерөнхий сайдын   багцад тусгагдсан, зориулалт нь үл мэдэгдэх   50 тэрбум төгрөгийг урантай холбон ярьцгааж байсан. Улмаар энэ Засгийн газрыг  Цөмийн энергийн тухай хууль, Стратегийн хөрөнгө оруулалттай салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг зөрчих гээд байна гэж хардаж байгаагаа илэрхийлцгээж байсан. Зүй нь урантай холбоотой энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байтал Засгийн газар дур мэдэн давхиад байна гэж мэдэгдэх гишүүд байсан. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэгчлэн  энэ мэтээс харахад ямар ч байсан манай Засгийн газарт урантай зууралдах сонирхол чамгүй байгааг үгүйсгэхийн аргагүй байгаа. Дэлхийн бусад улс орнуудад ураныг зөвхөн эрчим хүч гаргаж авах зорилгоор олборлодог . Тэгвэл  манайд эрчим хүч гаргаж авахад шаардлагатай нүүрс, нар, салхи гэхчлэн эх үүсвэрүүд байсаар байтал, заавал урантай зууралдах гээд байгаа нь хэний эрх ашгийн төлөө вэ гэдэг асуудлыг сайтар анхаарах ёстойг ч төр засаг дахь эрхмүүдийн төлөөлөл хэлж яриад эхэлсэн билээ.

Угаас  ярихаас өөр аргагүй нөхцөл байдлыг засаг дахь эрхмүүд өөрсдөө бий болгож байгаа. Өмнөх Засгийн газраас батласан 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтад, Ерөнхий сайдын багцад Монгол Улсад Цацраг идэвхит ашигт малтмалын хаягдлыг хадгалах булшлах байгууламж, радио химийн лабораторийг барьж байгуулахаар төлөвлөөд оруулчихсан байсан.  Хэдийгээр албаны нөхдүүдийн залруулж хэлсэнээр тэр зүгээр л төслийн жагсаалтад байсан гэж байгаа ч, үнэхээр барьж байгуулахгүй гэдгийг нь хэн ч баталж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Хөтөлбөрт тусгагдсаныг харахад:

-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2013-2014 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр  цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих

-Дорнодын Мардай тосгонд 2014-2015 онд 5000.0 төгрөгийн өртөгтэйгөөр цацраг идэвхт хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барих

-Алдартолгойд 2013-2014 онд 1000.0 төгрөгийн өртөгтэйгөөр Цацраг идэвхит ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж болон радиохимийн лаборатори барих гэхчлэн нарийвчлаад оруулчихсан байсан.  Уул нь ЦЕГ-аас “Цөмийн станцын ашигласан түлш, мөн дахин боловсруулсан түлшний хаягдал, цөмийн цахилгаан станцыг буулгах, ашиглалтаас гаргах үеийн цацраг идэвхт зүйлсийг хаягдалд оруулдаг. Булшлах асуудлын хувьд Монгол улсын олон хуульд хориглосон байдаг. “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль”, “Хогны тухай хууль” хуучнаар “Аюултай хог хаягдлын импорт, хил давуулан тээвэрлэхийг хориглох, экспортыг зохицуулах тухай хууль”, “Цөмийн энергийн тухай хууль”, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хориглосон. Эрх зүйн хувьд хориотой. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудаар ч мөн хориглосон байдаг. Хэрэв ийм асуудал байгаа бол гэмт хэрэг, контрбантын асуудал болно…”  гэх мэдээллийг өгдөг ч, Засгийн газар нь хөтөлбөрийн жагсаалтдаа багтааж зүрхэлсэн л байдаг.

Тэгэхээр эрхэм Ерөнхий сайд  маань станцын сураг сонсоогүй байхад , тохируулагч агентлагийн нөхдүүд хэний заавар зөвлөгөөний дагуу хойд хөршид очоод Калинины Атомын цахилгаан станцтай танилцаад,  Монголдоо АЦС барьж ашиглах хүсэлтэй байгаагаа хэлж яриад явж байж болох вэ? Засгийн газар нь мэдээгүй байхад, ЦЭГ нь дур мэдэн станц байгуулах гээд байна гэвэл хэн итгэх юм бэ?  Итгэх боломжгүй шүү дээ..  Ингээд аваад үзэхэд Засгийн газар цөмийн станц барихаар шуударчихсан юм биш үү..  Тэгээд л төсвийн төсөлдөө шургуулсан нь баригдаад, бантахдаа хариуцлага тооцдог баатрууд болсон юм биш үү..  Хэн үгүй гэх юм бэ?

Баяр

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Anonymous (November 14, 2012 3:11:22 pm )

    Chernobyl shigee mani hediige muntantlah nidee…

  • Anonymous (November 14, 2012 3:18:25 pm )

    Ene zasagt baigaa luiwarchidig bugdiig ni ogtsruulah heregtei oor uim hiij chadahgyi ergyy malnuudig daruihan erguulen tataachee ard tymen sonsoj bnauu gazar shoroogoo lomwardad tawiad tyychihsan odoo atomin tsahilgaan stants barih ni dutaad baina gene mongolchuudaa bosoh tsag bolson bna temtsie.

  • Anonymous (November 14, 2012 3:31:36 pm )

    ooh stants baiguulna gewel ard tumen oron dayar boslogo gargaj bolohgui bol irgenii dain hiih heregtei uur yamar ch arga bhgui irgenii dain hiigeed luiwarchin nowshnuudiig bugdiig ni ger bultei ni huis temtertsgeeye mongolchuuudaa

  • Anonymous (November 14, 2012 4:01:01 pm )

    iim teneg ym hiij barij tenegtweeee !!!!

  • Anonymous (November 14, 2012 4:33:34 pm )

    TOGGOI HARANHUI NUHEND AMIDARJ BAIHDAA TAARSAN ERGUU NAR MGL D URANOLBORLOJ L BAIGAA YM CHIN ATOMIIN CTANTS HEREGTEI SH DEE HOGJII GEJ BODOJ BAIBAL BID ATOMIIN CTANTS TAI BOLOH SHAARDLAGATAI MALNUUDAA

  • Anonymous (November 14, 2012 4:48:55 pm )

    малнуудад атомын станц үнэн хэрэгтэй утэр тургэн барьж малнуудыг устгах хэрэгтэй

  • Anonymous (November 14, 2012 5:44:10 pm )

    Bvgd edej ycan shvde enhbayarig dendv daramtalj bna shv mongoliin ard tvmniig awj yawcan aawiin hvv shv

  • Anonymous (November 14, 2012 5:45:20 pm )

    barisan ni deeree utaand hordoj Mongol sunuh duhuud bna

  • Anonymous (November 14, 2012 6:06:29 pm )

    oros hyatad 2 niilj baigaad mongol ulsig sunuuh durtai. uchir ni ert uridin ush honzongoo avah, mun baigaliin baylagiig ni huvaaj avah geh metchilen. er ni delhii dahind mongol uls yalt ch ugui shahagdaad gaduurhagdaad baigaa shuu. uunii gol uchir ni erh barigchidin har gai, ene uls er hugjij uragshildaggui muu muuhaigaasaa bolood baina.ner tur ch alga mongol uls gej iu baidgiin l geh ium. yah ve, hairt ard tumen mongolin irgedee??????????????????????

  • Anonymous (November 14, 2012 6:53:27 pm )

    Yildver bariad daraa ni tsumiin zevsegtei boloh heregtei

  • Anonymous (November 14, 2012 6:55:56 pm )

    OROSUUD ODOO MONGOLD MASH DURGUI DELHII DAHIND MONGOLIG HAMGIIN MUU MUUHAIGAAR SURTALCHILJ BAISAN UCHRAAS MONGOL DELHII DAHINAA URGELJ NUDEND ORSON URGUS MET AD UZEGDDEG IUM: OROSUUD UURSDUU BUZAR UMHII UNERTEI HULMASNUUD ARHICHID YANHANUUD. MONGOL ULSIG SOTSIALIZMIN UED UHTEL SHULJ IDSEN; UG BID TEDNEES UR AVAH ESTOI BAITAL TED BIDNEES MASH IH UR NEHEJ BAISAN: MANAI HAMAG SAIHAN ED BAYLAGIIG TARGAN HULMASTAI UMHII OROS AVGAI NAR NUHRUUDTEIGEE IRJ MASH IHEER IDEJ BUZARLASAN TUDIIGUI MONGOLIG NUUTS KOLON ULS BOLGOJ DARANGUILJ BAISAN.ODOO OROSUUD HYATADAD UHTEL DOLIGONOJ NEG TAL BOLSON UCHRAAS MONGOLD ATOMIN TSAHILGAAN STANTS BARIULJ CHERNOBIL SHIG BOLGOOD USTGAH BODLOO HEREGJUULEH GEJ BAINA.

  • Anonymous (November 14, 2012 8:14:47 pm )

    чадраа гуай заримдаа нэг мэдрэл муутай, аяхаас ч буцахгүй нөхөр бий.

  • Anonymous (November 14, 2012 8:43:35 pm )

    manai orond ATS mash ih heregtei.yaagaad gej 1.oros.hyaj 2oos erchem huchig undur uneer abdag.2.oros.huja 2 MGL iig ali bolh ATS tai bolguulhgui tuld bid nuhudin dund yas hayaad bn.ATS tai bolohd tog ungui bolnoo.hujaagin hel deer barih heregtei salih n tsaishai shuu .teneg hun MGL bish shuu minii bodol

  • Anonymous (November 14, 2012 9:06:24 pm )

    АЦС орон залхаад больж байхад АЦС ын тухай ярьхаа больж үз

  • Anonymous (November 14, 2012 9:19:23 pm )

    zasgiing gazartai dain zarlaya,uran gedeg chin bid baitugai 1 nomeriin frantsuud hayagdlaa shingeej chadahgui uilee uzej bn.shuud ogtsoruulna shuu

  • Anonymous (November 14, 2012 9:20:35 pm )

    chadraa zunugt 3saya mongoliig baitugai chavgantsaa tuluuluh erh baihgui.

  • Anonymous (November 14, 2012 9:43:14 pm )

    ERGUU PIZDA NAR MINE ATOMAAS DELHII DAYAARA TATGALZAJ BHAD BID TERUUGEER YAHIIN NAANDAJ NUURS BN TSAANDAJ SALHIN TERM STATION BARIH BOLOMJTOI… BID IREEDUIDEE NAR SALHI BAIGLAAS ERCHIM HUCH GARGAJ EXPORTLOH BUREN BOLOMJTOI GEJ GERMANAAS SUDALGAA HIISEN BDAG… YADAJ NAAD IVANUUDIINHAA MUU SANAAG HARCHAACH!

  • Anonymous (November 14, 2012 10:03:04 pm )

    hudal medseelel

  • Anonymous (November 14, 2012 10:24:50 pm )

    ee buu uzegd

  • Anonymous (November 14, 2012 10:25:55 pm )

    ee bazarvaani

  • Anonymous (November 14, 2012 10:35:07 pm )

    herweee barih l yum bol shuud alah hergtei shuu muu pizdakuudiiiig

  • Anonymous (November 14, 2012 10:35:32 pm )

    ur hoich uree bodoooch jahan nyalh uruudee bodooch alnuudaaa

  • Anonymous (November 15, 2012 1:16:06 am )

    arai dendnee. gadnii uls ornuud atomiin stantsnaas tatgalzaj ehelj baihad manai mongol barih gej baidag. yanaa manai uls odoo.balgasiin balgas oron boloh ni l dee. ter tsumiin hayagdaliig chini ug ni sansart gargaj haudag gej sonsson yum bn. getel manai mongold baidag ni yu we. 76 balai yu bodoj , hiij baidag bn aa

  • Anonymous (November 15, 2012 2:10:50 am )

    ЭНЭНИЙ ЦААНА АСАР ИХ МӨНГӨНИЙ ЯРИА БГАА.ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ШИГ ОРОЛЦОЖ ХИЙСЭН ХЭДХЭН ХҮНЛ БАЯЖИНА.АРД НЬ УЛС ОРОН АРД ТҮМЭН ХОХИРЧ ҮЛДЭХЭЭР…….

  • Anonymous (November 15, 2012 8:41:57 am )

    Vagad ene ytsan hvvhedteu bolgod toglod bga em be.ene zasag tor vgvu gj,Mongol khvnii heleerei helj bna,,vneniig helseniigni nogoo shorond,esvel hvnees zahialuulj aldag em bilee ta nar,,toriin deedsvvded gomdohgvu bna

  • Anonymous (November 15, 2012 8:42:27 am )

    Vneheer go don.stohorch bna ta bvhend,,

  • Anonymous (November 15, 2012 10:29:54 am )

    idej barahgui nuurs bhad atomaar yah gesen yum be ene deer badag garuud arai l durak bh yum aa metro barina geel bgaa hoyor guur davuulaad barival boglorohgui bolno bizde gadaadad tegdeg ingedeg l gene mongol mongolooroo l hogjino bizde

  • Anonymous (November 15, 2012 11:35:52 am )

    Юун атомын ЦС вээ Чадраа гэж хүн үхээд ч сүнс нь амрахгүй нүгэл хийж амьдын тамд унах хүний тоонд орж дээ.Бидэнд тэрэн шиг хэрэггүй юм хаана байна тэрний оронд нялхасдаа нэг эмнэлэг, үр хүүхдүүдийнхээ боловсролын системийг үндсээр нь шинэчлэх гээд хийх юмнууд хэдэн зуугаараа байна Чадраа гуай таньд тэр станц чинь хэрэгтэй байгаан бол Миний эх орноос өөр нутагт тэрийгээ барь даа.Би үр удмаараа эх Монголдоо эзэн нь болж амьдармаар байна…….

antalya rent a car