antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

“С.Зоригийн ээж хүүгээ алдчихаад ямар их зовж байсныг, одоо би хүүгээ алдах гээд ямар их тарчилж байгааг хүмүүс мэдэрч байна”

нийтлэсэн Admin

Дамирангийн Энхбат хамгийн их хэлмэгдсэн хүн

Хэдэн жилийн турш олны анхаарлын төвд байсан хүний нэг бол эрүүгийн ертөнцөд домог болтлоо танигдсан Дамирангийн Энхбат. Түүнийг цагдаагийхан сүр дуулиантай Францаас баривчилж, С.Зоригийг хөнөөсөн байж болзошгүй мэтээр олон түмэнд таниулахыг оролдсон. Үнэн хэрэгтээ энэ хэрэг одоог хүртэл илрэхгүй байсаар нэгэнт олон жилийг ардаа хийлээ. Д.Энхбатыг Францаас баривчлан авчирсан нь хууль бус байсан талаар мэдээлэгдсэн. Түүнийг ухаан алдуулан хэд хэдэн улсаар дамжуулан авч ирэхэд, тус улсад суугаа манай дипломатчид ч оролцсон гэдэг. Онгоцоор түүнийг хэрхэн яаж авчирсныг гэрчлэх үйлчлэгч бүсгүй нас барсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан бөгөөд тэр цаг үеэс хойш нэлээд хугацаа өнгөрчээ.

Бага наснаасаа л шоронгоор дамжсан Энхбат тухайн үедээ,“Намайг С.Зоригийн хэргийг үйлдсэн хэмээн ял тулгаад байна. Би энэ хэргийг огт үйлдээгүй. Монголд үнэн гэж байдаг юм бол надад туслаач” хэмээн учирлаж байсан. ТЕГ болон ЦЕГ-аас шалган Зоригийн хэрэгт холбогдолгүй, харин улсын нууц задруулсан гэдэг үндэслэлээр түүний өмгөөлөгч Санжаасүрэнгийн хамт хорих ялаар шийтгүүлснийг уншигч та санаж байгаа байх. Үнэхээр энэ хэрэг гагцхүү, хэн нэгнийг золиос болгох хэрэгтэй байсан уу гэдэг нь ч одоог хүртэл тодорхой бус. Ямар ч байсан С.Зоригийн хэрэгт холбогдоод байсан Д.Энхбат хамгийн их хэлмэгдсэн хүнээр тодорч байсан.

Тэр чухам ямар нууцыг, яаж задруулсан бэ…?

Д.Энхбат шоронд байхдаа бие нь муудаж сэхээнд орж байсан ч, түүний эцэг болон ах дүүтэй нь уулзуулаагүй. Арга ядсан тэд эмчтэй нь уулзъя гэсэн ч, “Шоронгийн хоригдлын ар гэрийнхэнтэй эмч нь уулзах ёсгүй” гэсэн шалтгаанаар бүтээгүй гэдэг. Ийн юу болоод байгаа, бие нь ямар байгааг мэдэх аргагүй болсон эцэг нь “Миний хүү тэндээ үхсэн байсан ч мэдэхгүй өнгөрөх юм шиг байна даа” хэмээсэн. Аргагүй юм, яг ямар хэргээр хоригдож байгаа нь ч тодорхойгүй нэлээд удсан. Юутай ч анх С.Зоригийг алсан гээд авчирсан ч, үгүй гэдэг нь батлагдсан ч удалгүй улсын нууц задруулсан хэргээр шүүх рүү хэрэг нь шилжсэн. Чухам ямар нууцыг яаж задруулсан юм бол?Юуг улсын нууц гээд байгааг ойлгохгүй хүмүүс олон байсан. Түүний аав Дамиран,“Энхбатыг ТЕГ-ынхан хулгайлж авчраад зодож, өөрсөддөө элсүүлээд Энхсайхан, Энхтайван нарыг гүтгүүлэх, тагнуулах гэж байсныгаа улсын нууц гээд байх шиг байна. Тэрнээс өөр миний хүүд улсын нууц гэж юу байх вэ. Сонгуулиас өмнө л Энхсайхан, Энхтайван нарыг гүтгэж, Зоригийг алсан хэргийн захиалагч болгох гэж байсан байх. Одоо сонгууль өнгөрчихлөө. Нэгэнт олон улсын хэмжээнд сүр дуулиан болоод баривчилж авчраад хорьчихсон, хүний эрхэнд халдчихсан болохоор ямар нэг арга замаар шийтгэл оногдуулж, энэ хүний буруу байсан шүү гэж ард түмэнд харуулах хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодож байна. Хууль зүйн сайдаар дахиад л Нямдорж томилогдсон болохоор байдал өөрчлөгдөхгүй байх” хэмээж байсан. Д.Энхбатыг өмгөөлж байсан Санжаасүрэн өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлснээс болж өөр өмгөөлөгч авсан боловч, удаа дараа Зайсанд очоод Энхбаттай уулзаж чадаагүй гэдэг. Уг нь өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ чөлөөтэй уулзах эрхтэй шүү дээ. ШШГЕГ-ын дарга нь хүртэл зөвшөөрөөд байхад уулзуулахгүй байсан нь нэгийг шивнэнэ. Тухайн үед ар гэрийнхэн нь шинэ өмгөөлөгчийн нэрийг хэлэхээс ч цэрвэж, Санжаасүрэн шиг янз бүр болгоод хаячих болов уу гэж айж байсан гэдэг.

Тэр хүн алж, өмч хөрөнгийн хохирол улс нийгэмд учруулж байгаагүй

Эрүүгийн ертөнцөд домог болтлоо танигдсан энэ хүн амьдралд ямар хүн байв. Хүүхэд байхдаа сахилгагүй хүүхэд байсныг эцэг нь нуугаагүй. Дамиран гуай бол насаараа Төмөр замд машинист хийсэн хүн. Тэр үед хамгийн өндөр цалинтай ажлын нэгэнд машинист ордог байсан бөгөөд сард хоёр мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Дамиран гуай хувийн машинтай, амьдралын хувьд нэлээд бололцоотой айл байсан гэдэг. Тэгэхэд хүү нь машин барих сонирхолтой, түүндээ хөтлөгдөөд гадаа байсан хүний машиныг хулгайлж унаж яваад онхолдсон аж. Ийн анх 16 настай байхдаа хүүхдийн колонид ороод, түүнээс хойш зан ааш нь эвдэрчээ. Засраад гараад ирэх байх гэж бодсон эцэг нь, “Тэнд чинь зүгээр алдаж эндээд орсон хүн байна, бүр болохгүй хүн ч байна. Ер нь шоронгийн амьдрал хүнийг нэг их засаж хүмүүжүүлээд байдаггүй, улам л цааш нь дагуулаад явчихдаг юм билээ. Юм мэдэхгүй балчир хүүхэд тэнд ороод зан нь хувирсан. Огцом ууртай, ширүүн догшин авиртай болсон. Гэхдээ л одоо яриад байгаа шиг хүн алах хэмжээнд хүртэл эвдрээгүй. Бие нь муудахаар л дотор нь давчдаад, шоронгийн хуяг, хоригдлуудтай муудалцаж, зодолдоод жилээ нэмүүлээд байдаг байсан. Түүнээс биш бусад гэмт хэрэгтнүүд шиг хүн алаад, олон сая төгрөгийн хохирол улс нийгэмд учруулаад байсан юм байхгүй” хэмээсэн.

Ийн Д.Энхбат танхайн хэргээр насаараа шоронгооор явсан хүн аж.Гэвч хүнийхээ хувьд хүнлэг сайхан сэтгэлтэй, олон жил шоронгоор явсангэхэд хэнийг ч ахаа, эгчээгээд л хүндэлдэг, жудагтай эр хүн байсан гэх юм билээ. Ер нь хэн нэгэн хүнийг өмөөрч хамгаалах сэтгэлтэй, үүнээсээ болж хэрэгт ордог хэмээн найз нөхөд, ойр дотныхон нь ярих. Тэрээр уг нь ял эдлэх чадваргүй хэмээн шоронгоос гараад Франц явжээ. Франц явахад эхнэр нь Германаас мөнгө гуйвуулж, найз нөхөд нь эндээс хэдэн төгрөг цуглуулж өгч, арай гэж зардлаа хийгээд л явсан гэдэг.

Миний хүү үхэх нь ойлгомжтой, гар дээрээ ганц сар ч болов асрахсан   

Эцгийнх нь энэ хүсэл биелээгүй. Дамиран гуай, “Миний хүү бие муутай, насгүй болчихсон хүн шүү дээ. Тэрнийг нь ч ТЕГ-ынхан мэдээд зориуд авчраад золиослох гэж байсан. Чи бол тэртээ тэргүй үхэх гэж байгаа хүн. Энэ 500 саяыг эхнэр хүүхэд, ар гэрийнхэндээ өгөөд өөрөө манай мэдээлэгч бол гэж Бат-Эрдэнэ гэдэг хүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр шоронд үхчихгүйхэн шиг л гарч ирээд, бидний гар дээр ганц сар ч гэсэн байж асруулж байгаад өнгөрөөсэй л гэж бодох юм. Угаасаа бие муутай, явцгүй болсон ч гэсэн муу хүүгээ эцсийн гомдлоо бартал, эмчилгээг нь хийлгэх юмсан л гэж бодох юм даа. Энэ төрд үнэн юм байдаг гэдэгт үнэхээр эргэлзэж байна.Би хүүгээ амьд л тэндээс гараад ирвэл, надад тэр нам энэ тэр чинь ер падгүй. Улс төрийн золиос болсон нь одоо хэнд ч ойлгомжтой асуудал. Булган “Дуу нь өөр юм шиг байна” гэж хэлсэн гэж дуулдсан.Энхбат Санжаасүрэнгээс өөр өмгөөлөгч авсан бол өнөөдөр амьд байхгүй байсан. Цагдаагийнхэн алсан алуурчдыг нь илрүүлсэн юм байгаа биз. Миний хүү ямар ч байсан энэ яваа насандаа тийм муухай зүйл хийхгүй. Хүү маань үхэх нь ойлгомжтой болчихсон. Тэртээ тэргүй хүүгийн минь хувьд өнөө юу, маргааш уу гэдэг л байгаа. Миний хүү үхнэ.Би бол хөгшин хонины насгүй болсон хүн. Харин хүүгийн минь хоёр хүү эцгийгээ үхсэний дараа энэ муу нэртэй үлдэхвий гэхээс айж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн золиос ямар байдгийг яс мах, зүрх сэтгэлээрээ мэдэрч байна” хэмээн элгээ эмтэлсэн.

Д.Энхбат “Аав минь та даан ч яав даа” гээд уйлж байсан

Д.Энхбатын аавДамиран гуай аргаа барахдаа, “Хүү минь чи энэ хэргийг хийсэн юм бол үнэнээ хэл” гэж хүртэл хэлжээ. Тэгэхэд, “Аав минь та даан ч яав даа” гээд уйлж байсан гэдэг. Эл нулимс эрүүгийн гэгдэж явсан эр бар залуугийн биш, төр нийгмийн нүсэр машинд бяцлагдсан, сульдаж цөхөрсөн хүний шорвог нулимс байв.Дамиран гуай, “Энэ хэргийг илрүүлэх хугацаа хангалттай байсан. Миний хүүг олон ч удаа тарчлаан зовоосон шүү дээ. Үнэхээр хэргийн гол утас нь миний хүү гээд байгаа юм бол баримтаа дэлгээд, олны нүдэн дээр гаргаад ир. Гомдох юм үнэхээр алга. Үнэн гэдгийг үзье л дээ.Монголд дандаа харалган дотортой хүмүүс байдаггүй биз. Зоригийн ээж хүүгээ алдчихаад ямар их зовж байсныг, одоо би хүүгээ алдах гээд ямар их тарчилж байгааг хүмүүс мэдэрч байна. Бид их олон хэвлэлийн хурал зохион байгуулсан. Мэдээлэл гэдэг их хүчтэй байдаг юм билээ.Энэ хэргийн анхны сэжигтнээр, УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг байцааж байсан. Тэр буурал толгойтой хүү миний хүүг бодвол боловсролтой, ухаантайхүн. Ийм хэрэг хэзээ ч хийхгүй. Тухайн үедээ түүнийг, миний хүү шиг зовоож байсан биз дээ. Одоо түүнийг сөхөхгүй байгаа нь, бас л тухайн үеийн улстөрийн золиос байсан гэж би боддог” хэмээсэн.

Дамирангийн Энхбат гэх энэ азгүй эр шоронгоос гараад гурав хоноод л нас барсан билээ.

Д.Сэндэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car