antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

Н.Батбаяр гишүүн, сайд нарыг халз ярилцлагад дуудав

нийтлэсэн Admin

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр УИХ-ын есөн гишүүн өргөн барьсан билээ. Гэвч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй тийшээ хандаад ирэв. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар үүнээс болж гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээв. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Батбаяр уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-аар хэлэлцэх үндэслэлтэйг хуулийн заалтаар тайлбарлав. Ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь Засгийн газрыт огцруулна гэсэнтэй утга дүйх асуудал гэж яриад байгаа. Гэтэл Н.Батбаяр гишүүний хэлснээр Засгийн газрын тухай хуулийн 17.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн   газрыг Ерөнхий сайд тэргүүлнэ” гэсэн нь Ерөнхий сайдын ажил бол албан тушаал Засгийн газар нь байгууллага гэдгийг ялгаж өгсөн гэв. Харин Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх журам” гэж заасан байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг тус тусад нь шийднэ гэдгийг илэрхийлж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах саналыг УИХ-ын нэг гишүүн ч гаргаж болно гэсэн юм.

Үндсэн хуулийн 43.4-т УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн байгаа Энэ бол Ерөнхий сайд биш Засгийн газрыг огцруулахад хамаарах заалт Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан гишүүдийн саналыг УИХ хэлэлцэхэд асуудал байхгүй гэнэ. Мөн Үндсэн хуулийн 25.6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, огцруулах, өөрчлөх асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх боломжтой” гэж заасан учраас есөн гишүүний саналыг байнгын хороо хэлэлцэх ёстой байжээ.

Ийн тайлбар хийсэн тэрээр хурлын төгсгөлд Сангийн сайд С.Баярцогтын сэтгүүлчидтэй уулзсан шиг уулзалт хийж, УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөө илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарыг Оюу толгойн асуудлаар халз ярилцлагад уриалав.

Я.Мөнгөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car