antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2011 Comments are off

ХААН банкинд зургаан удаа хулгай орж, таван тэрбум төгрөг алдагджээ

нийтлэсэн Admin

Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Цагаантулга, З.Эрдэнэбат нар  бүлэглэн 2008 оны дөрөвдүгээр сараас мөн оны арваннэгдүгээр сар хүртэл зургаан удаагийн үйлдлээр ХААН банк руу хууль бусаар нэвтэрч нийт таван тэрбум гаруй төгрөгийг хулгайлж, хохирол учруулсан байна. Хэргийг 2010 оноос хойш шалгаж эхэлсэн бөгөөд шүүгдэгч нарт энэ оны гуравдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил нэг сарын хугацаагаар хорих ялаар ногдуулсан ч Өршөөлийн хуульд хамруулснаар хоёр жилийг хассан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Д.Отгонжаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Цагаантулга, З.Эрдэнэбат нарт найман жил нэг сарын ял ногдуулжээ. Үүнийг эсэргүүцэж шүүгдэгч нар хандаад байгаа аж. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаад байгаа аж. Тэдэнд хэргийг дахин шалгуулах хангалттай баримт байгаа аж. Тиймээс хэрэг мөрдөн байцаалтад дахин буцаж магадгүй байгаа гэнэ.
Ингээд шүүгдэгч нар болон хохирогчид юу гэж мэдүүлсэн байдаг талаар товч өгүүлье.  Шүүгдэгч нар хэрэг үйлдэх үед 21-31 насны залуус байсан бөгөөд тухай үед тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. Тэд 2008 оны  хоёрдугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын төвд байх ХААН банкны тооцооны төвийн байрны хаалгыг эвдлэн нэвтрэн орж, 23.690.143 төгрөг, сейф, дотор нь байсан иргэн Д.Нарантуяагийн цагаан алтан бөгж, мөнгөн бугуйвч, иргэн З.Энхболдын шүрэн толгойтой хув хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан авч ХААН банкинд нийт 24.172.943 төгрөгийн, иргэн Д.Нарантуяад 392.750 төгрөг, иргэн С.Энхболдод 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан бол мөн оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын төвд байх ХААН банкны тооцооны төвийн байрны хаалгыг эвдлэн нэвтрэн орж 20.520.151 төгрөг, 84.000 төгрөгийн Мобикомын утасны цэнэглэгч карт, хүндрүүлэгчтэй сейф зэрэг эд зүйлс хулгайлан авч, нийт 21.880.500 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс нэг сарын дараа буюу 2008 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд байх ХААН  банкны тооцооны төвийн байрны хаалгыг эвдлэн нэвтрэн орж, сейфийг нь эвдэн эд зүйл хулгайлахыг завдан 529.830 төгрөгийн хохирол учруулжээ. Мөн 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд байх ХААН банкны тооцооны төвийн байрны хаалгыг эвдлэн нэвтрэн орж, эд зүйл хулгайлахыг завдан 70 000 төгрөгийн хохирол учруулсан бол мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сант сумын төвд байх ХААН  банкны тооцооны төвийн байрны хаалгыг эвдлэн нэвтрэн орж, сейфийг нь эвдлэн банкнаас мөнгө бусад эд зүйлс хулгайлж нийт 19.931.410 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ “2008 оны хоёрдугаар сарын 25-нд Архангай аймгийн Өлзийт сум руу Цагаантулгын машиныг чирч ирэхээр яваад, төөрөөд нэг сум руу орж ирсэн нь Өгийнуур сум байсан. Отгонжаргал, Баттулга хоёр “Дэлгүүр хайгаад иръе” гэж яваад буцаж ирээд “Чи ухраад зогсчих” гээд сейф ачсан. Тэр сейфэнд хөөрөг байгаагүй. Анхнаасаа хулгай хийх зорилгоор яваагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын үйлдэлд би яваагүй. Төв аймгийн Угтаал дээр би мөн яваагүй. Явсан гэж мэдүүлэг өгсөн. Хохирлыг хуваавал шийтгэл багасана гээд тэгж мэдүүлсэн. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ХААН банкны хэрэг дээр машинд сууж байсан. Отгонжаргал, Баттулга бид гурав хээр очиж  дөрвөн сая төгрөг хувааж авсан. Дундговь аймгийн үйлдэл дээр машинд сууж байсан. Завдалт байсан. Эрүүгийн хуулийн 182-р зүйлийн 182.2-т заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зорилготой яваагүй. Эгч Эрдэнэсувдын нэр дээрх хураагдсан машиныг хохиролд тооцуулахыг эгч маань зөвшөөрсөн” гэжээ.
Харин шүүгдэгч Б.Баттулга мэдүүлэхдээ “2008 оны 02-р сарын 25-ны өдөр Архайнгай аймгийн Өлзийт сум орох гээд явж байсан. Тэгээд төөрөөд Өгийнуур сум ороод хулгай хийсэн. Хөөрөг байгаагүй. Төв аймгийн Эрдэнэ сумын ХААН банкны хэрэг дээр Отгонжаргал , Бат- Эрдэнэ бид гурав явсан. Бид хоёр хулгайлж авсан. Мөнгийг нь хэд байсныг нь санахгүй байна. Хэнтий аймгийн Баян-Овоо дээр машинд сууж байсан. Отгонжаргал хээр очиж  дөрвөн сая төгрөг хувааж өгсөн. Тэндээс 800.000 төгрөг авсан. Төв аймгийн Угтаал сумын үйлдэл дээр Хосбаяр, Отгонжаргал бид хамт хэд явсан. Тэндээс 1.100.000 төгрөг авсан. Бас нэг завдалт байгаа” гэсэн байна.
Тэгвэл шүүгдэгч Б.Хосбаяр мэдүүлэхдээ “2008 оны 04-р сарын 07-ны өдөр Дорнод яваад иръе, машин бариад яваад өгчих гэсэн. Замдаа архи уусан. Архи дуусчлаа гээд архинд явсан. Би хүлээж  байгаад  нэг мэдэхэд унтсан байсан. Тэндээс мөнгө аваагүй. Баттулга “Аавын нь машин эвдэрсэн” гээд “Сэлбэгийг нь өгнө” гээд буусан. Тэнд хулгай хийснийг мэдээгүй. Төв аймгийн Угтаал сумын ХААН банкны үйлдэл дээр Архангай орно гэж явсан. Би машинд үлдсэн. 100.000 төгрөг авсан.  Тэрийг төлсөн. Сэлэнгэ аймгийн Сант сумын үйлдэл дээр Бат-Эрдэнэ Амарбаясгалант гэж жуулчны бааз байдаг. Тэнд ажилд орох гэж байна гээд явсан. Би машин барьж явсан. Намайг машинд үлдээгээд энэ хоёр явсан. Тэндээс 300.000 төгрөг авсан. Нийт өөрийнхөө авсан 400.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тус тусын мэдүүлэг өгсөн байна.

Д.Сүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car