
-Таныг сумынхаа нутагт анх алт ухаж, хөлжсөн хүн нь гэх юм?
-За, ийм гүтгэлэг их л явж байна. Гүтгэж ярьсан болгонд нь “Би тэгээгүй” гээд явалтай нь биш. Энэ асуудлаар би аймгийн Цагдаагийн газарт хандсан. Хуулийн дагуу шалгаад үнэн, худлыг нь тогтоох байх.
Миний хувьд төрийн байгууллагад 30 жил ажиллалаа. 2000-2004, 2008-2012 онуудад Ургамал сумын Засаг даргаар ажиллаж байна. Манай сумын хувьд Их нууруудын хотгорын бүсэд багтдаг. 1300 гаруй хүн амтай, 100 гаруй мянган малтай. Хөдөө аж ахуй, мал аж ахуй хосолсон сум.
-Та ер нь Ургамал сумын нутагт алт ухаж байсан уу?
-Үгүй. Энэ бол гүтгэлэг. Нинжа нар санаатайгаар ийм гүтгэлэг явуулдаг юм билээ. “Ургамал сумын Засаг дарга 3-4 тэрбум төгрөгийн алт олсон” гэдэг яриа тараасан байгаа юм. Ерөөсөө л “Сумынх нь Засаг дарга ийм их алт олж байна, та нар хүрээд ир” гэх маягаар цуурхал тарааж, бусдыгаа дууддаг. Жаахан алт олбол хэдэн кг-аар нь олчихсон юм шиг ярина. Ингэж ярьдаг хүмүүс нь алтны ченжүүд. Нэг дороос их алт авах гэж ийм арга хэрэглэдэг. Үүнд нь хууртсан хүмүүс энд ирж, алтаа ухах гэж улайрдаг юм байна. Ченжүүд улайрчихсан нинжа нарыг шаардлага тавьсан сум орон нутгийн иргэд, цагдаагийн ажилтнуудын өөдөөс турхирдаг юм байна. Энэ нь маш аюултай.
-Ургамал суманд анх хэзээ алт илэрсэн юм бэ. Миний сонссоноор “МАК” ХХК-ийн хайгуулчид алтны судал илрүүлж, тэр нууцаа нинжа нарт алдсан гэсэн?
-Өнгөрсөн оны долоодугаар сард Дөрвөлжин сумын нутаг Бөрчигтий гэдэг ууланд “МАК” ХХК-ийн хайгуулчид алтны судал илрүүлсэн байгаа юм. Үүний дараа Ховд аймгийн харьяат иргэд Бөрчигтий ууланд ирж, алт ухаж эхэлсэн. Тухайн үед манай сумын хилээс 2.3 км зайтай газарт алт ухаж байсан хүмүүстэй бид очиж уулзсан л даа. Ингэж болохгүй гэдгийг ч хэлсэн. Удалгүй манай сумын хилийг даваад ороод ирсэн. Тухай бүрт нь хөөж, арга хэмжээ авч байсан юм. Ингээд овоо дарагдаж байснаа 8-9 сард гэнэт маш олон хүн цугларсан. Бидний хүч хүрэхээ больсон учраас аймагт танилцуулж, хүсэлт тавьсан.
-Нинжа нар танай сумын нутагт орж ирэхдээ хэдүүлээ байсан юм бэ?
-Цөөхөн. Таван жийп машинтай хүмүүс байсан. Бид сумынхаа хэсгийн төлөөлөгчтэй очиж шаардлага тавьж буцаасан. Тухайн үед Говь-Алтай, Баянхонгорын харьяат иргэд байсан юм. Гэвч наймдугаар сараас 10-20 машинтай нинжа нар нэмэгдсэн. Нэг жийпэнд таван хүн суудаг гэхээр 100 орчим хүн байсан болов уу. Яг манай нутагт орж ирэхээр нь сум орон нутагтаа тодорхой зохион байгуулалт хийж, Ургамал сумын нутаг руу оруулахгүй гэж тэмцсэн л дээ. Гэтэл нинжа гэдэг хүмүүс манайхныг заналхийлж эхэлсэн.
Сумын хэсгийн төлөөлөгч, орлогч дарга, ИТХ-ын дарга гурав нэг шөнө очиж, тараасан юм. Үүрээр нөгөө хүмүүс 10 гаруй машинтай манай суманд ирээд, зодох гэж дайрсан. “Мөнхбат гэдэг хэсгийн төлөөлөгчөө аваад ир. Тэрнийг чинь алаад өгье” гээд л над руу дайраад байсан. Ингээд бид нинжа нарыг тарааж чадахаа больсон. Сумаас хүсэлт тавьсны дагуу есдүгээр сарын 30-нд аймгийн Цагдаагийн газраас эхний хүч ирсэн юм.
Нэг нь баригдвал бусад машин нь хагас дугуй хэлбэртэй болж ирээд сүрдүүлдэг
-Заналхийлсэн хүмүүс ямар аймгийн харьяалалтай байсныг тогтоож чадсан уу?
-Тийм боломж байгаагүй. Машиныхаа улсын дугаарыг авчихсан, өөрсдөө бичиг баримтгүй явдаг юм билээ. Бид өдөр л очдог. Шөнө очвол аминаасаа уйдсан хэрэг болно. Нинжа нар гэдэг чинь осков /арматурын төмөр/ үзүүрлэж ханцуйлчихаад, илжигэн чих гэдэг хоёр үзүүртэй төмөр бариад дайрдаг юм билээ.
-Нинжа нар тараахаар ирсэн цагдаа нар руу дайрсан гэж байсан?
-Есдүгээр сарын 30-нд цагдаагийн хүч ирсэн даруйдаа нэлээд хэмжээний багаж хурааж, хүмүүсийг тараасан. Бид цагдаагийн групптэй зарим машиныг нь хөөж барьж уулзсан. Нэг машин нь баригдмагц бусад нь машиныхаа гэрлийг асаагаад хагас дугуй хэлбэртэй болж биднийг тойрч ирээд сүрдүүлж байгаа юм. Дандаа л жийп машинтай хүмүүс.
30 жийп машинтай хүний өөдөөс цагдаагийн 20 хүнтэй алба хаагчид яаж ажиллах юм бэ. Алтны төлөө яахаас ч буцахгүй хүмүүс нөгөө үзүүртэй төмрөөрөө зэвсэглэчихсэн ирсэн. Манай цагдаа нар тэдэнд хандаж “Эндээс яв” гэдэг шаардлага тавихад “Монголын нинжа ингээд буцаж байсан түүх байхгүй. Шалыг нь гаргаж байгаад л явна даа” гэж байгаа юм. Үнэхээр хэцүү хүмүүс байдаг юм билээ. Тэнд аймгийн цагдаагийн ажилтнууд, манай сумын иргэд гээд нэлээд хэдүүлээ байсан.
Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнууд гээд 50 гаруй хүн хоёр өдөр ажиллаж байж орон нутгаас ирсэн 100 орчим машинтай 500 гаруй нинжаг тараасан. Ингээд овоо эмх цэгцэнд оруулж байтал манай суманд шатахуун тасарчихсан. Үүнийг далимдуулаад нөгөө хүмүүс нь ч буцахгүй, ойролцоо сумд руу явчихаж байгаа юм. Ерөөсөө энэ хооронд л нинжа нар аймгууд руугаа утасдаад нөгөө худлаа шумыг тараачихдаг. Тэгээд л нөгөө 500 нинжа чинь 1000 гаруй болоод л эргээд ирсэн. Яагаад ингэж нэмэгдэж ирээд байдаг шалтгаан нь маш энгийн.
Эхэлж ирсэн хүмүүс нь худлаа цуурхал тараадаг юм байна. “Завхан аймгийн Ургамал суманд алтыг аргал шиг түүж байна. Маш их алт олж байна” гээд л цуурдаг. Гэтэл бодит байдал дээр юм олдог ч юм уу үгүй ч юм уу. Тэр цуурхлын дагуу Өмнөговь, Дорноговь, Төв аймгийн Заамар, Ховд, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай гээд бүх аймгаас маш олон хүн ирж байгаа юм. Тэгэхэд бид үнэхээр хүч мөхөсдөсөн. Ингээд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 30-ны хооронд манай сумын найман цэгт ухсан байсан.
-Улаанбаатар хот, Завхан аймгийн Цагдаагийн газраас нэмэлт хүч ирж тараасан гэж байгаа. Гэхдээ ихэнх нь зугтчихсан юм биш үү?
-Яг үнэндээ нинжа нар биднээс илүү мэдээлэлтэй. Хоорондоо 30 км-ийн зайнд барьдаг утсан холбоотой. Сансрын холбоогоор ажилладаг гар утастай. Хаанаас ч холбогдоно. “Жи мобайл”-ын суурин утсыг хүртэл машин дотроо байрлуулчихсан байдаг. “Цагдаа ирж байгаа, одоо тарцгаа” гэхээр “Цагдаа чинь ирэх болоогүй ээ. гарахаар нь бидэнд хэлнэ гэсэн” гээд л сууж байдаг. Тэгээд цагдаа яг хотоос гарлаа гэхээр тал тал тийшээ бутраад алга болж байгаа юм. Сумын бид хэд үнэхээр хүч хүрэхгүй юм билээ.
-Нэмэлт хүч ирээд нинжа нарыг баривчилж чадсан уу?
-Арваад машинтай 60-70 хүнийг барьж, саатуулсан. Багаж хэрэгслийг нь хурааж, аймаг руу аваад явсан. Цагдаагийнхан манай суманд ч гэсэн ажиллагаа явуулж, сумын иргэдийн багажийг нь хураасан. Зарим тохиолдолд цагдаа нар хэзээ энд ирж, ямар ажиллагаа явуулахаа бидэнд хэлэхгүй. Тэгэхэд л нинжа цагдаа нарын тухай мэдээллийг биднээс илүү мэдэж байна.
Хэдийгээр энд цагдаагийнхан ажиллагаа явуулж, эрүүгийн цагдаа, тагнуулынхан нинжа нарын дунд нэвтэрсэн ч нинжа нарын хууль бус үйл ажиллагааг дарах тал дээр муу байсан гэж сумын Засаг даргын хувьд бодож байна. Яагаад гэвэл пүрэв гарагт манай суманд шатахуун ирлээ, баасан гарагт энд ирээч гэж аймгийн цагдаад мэдээлсэн. Тэгэхэд 400 хүн байсан юм.
Харин цагдаа нар энд даваа гарагт ирэхэд ихэнх нь явчихсан байсан. Сүүлчийн 10 гаруй машинтай хүмүүсийг л барьж, аймагт хүргэсэн. Одоо тэр газрыг аймгийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотоос ирсэн алба хаагчид хамгаалалтад авсан байгаа.
-Одоогийн байдлаар хэдий хэмжээний талбай нинжа нарын гарт сүйтгэгдээд байна вэ?
-Өргөн нь найман км, урт нь 10 км газар нинжа нарын гарт өртсөн.
-Хэдэн метр гүн ухсан бэ?
-Хамгийн гүн нь 10 гаруй метр ухсан байсан. Энгийн нь 4-5 метр. Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар хэмжилт хийгээд хохирлыг нь тогтоохоор ажиллаж байна.
Цаашид яах вэ гэдэг асуудал толгойны өвчин болж байна
-Цагдаагийн хүчээр нэг удаадаа тараачихлаа. Цаашдаа яах юм бэ гэдэг асуулт байна. Ургамал сумын тэр хэсэг газрыг хамгаалах гээд 100 цагдаа өвөл, зунгүй сахиж чадахгүй шүү дээ?
-Цаашид яах вэ гэдэг асуудал толгойны өвчин болж байна. Гэхдээ нөхөрлөл байгуулж, нутгийн иргэдэд тэр хэсгийг хуваарилаж өгье. Ингэвэл нутгийн иргэд өөрийнхөө тэр хэсгийг хамгаална. Гэхдээ заавал цагдаагийн тодорхой хүч энд байх ёстой юм байна. Энэ асуудлыг аймгийн Цагдаагийн газрын дарга болон холбогдох хүмүүст уламжилсан. Энд цагдаагийн хүч байхгүй бол цагдаа явлаа л бол нинжа нар бөөнөөрөө ороод ирнэ.
Нутгийн иргэдэд хэчнээн сэтгэл байлаа гээд нутгаа цагдаа шиг хамгаалж чадахгүй. Зэвсэггүй, ядахдаа газ байхгүй болохоор гар хоосон иргэд юу хийх билээ. Нинжа нар бол нөгөө төмөр зэвсгээ бариад л дайрчихна шүү дээ. Нинжа нар ганц нэгээрээ биш, бүлгээрээ явдаг болохоор нутгийн иргэд байтугай сумын цагдаа ч зогсооход бэрх.
Энэ талбай ямар нэгэн компанийн эзэмшилд байдаггүй. Тэгэхээр сум орон нутгийн иргэд нөхөрлөл байгуулж, уг талбайг ашиглая гэдэг хүсэлт байна. Одоогийн байдлаар надад манай сумаас дөрвөн нөхөрлөл байгуулсан байгаа. Сумын Засаг даргын хувьд үүнийг Ашигт малтмалын газар руу явуулсан. Нинжа нар байхад тэр талбай дээр ажиллахад үнэхээр хүнд байсан.
Одоо л бид орон нутгийн иргэдэд хуваарилж өгөх боломж байгаа эсэхийг судалж байна. Би жишээ нь, нинжа нарын дунд ганцаараа орвол барьцаанд орж ч мэдэх юм. Говь-Алтай аймагт сумын Засаг даргыг нь барьцаалж байсан тохиолдол бий шүү дээ. Эрүүгийн гэмт хэрэгтнүүд нинжа нарыг зохион байгуулалтад оруулаад, ахлаад явж байна.
-Шороонд дарагдсан асуудал хэд хэдэн удаа гарсан гэж сонссон?
-Дөрвөн хүн шороонд даруулсан. Хоёр нь гайгүй явсан гэсэн. Нэг нь эмнэлэгт ирээгүй. Нөгөө нь манай эмнэлэгт ирсэн. Шаардлагатай арга хэмжээг нь аваад аймаг руу явуулсан.
-Ургамал суманд яг хэчнээн нинжа цугларсан бэ?
-1500 гаруй хүн ирсэн шүү.
-2000-2500 нинжа ирсэн гээд байсан?
-Тэр нь ч юу юм бэ. 200 гаруй машин байсан гээд бод. Нэг машинд доод тал нь таван хүн сууна. Арай том фургон зэрэг машинд 8-10 хүн сууж ирдэг. Машин бүрт нэг эмэгтэй хүн байсан. Тэгэхээр 1500 гаруй хүн ирсэн. Завхан аймагт ийм зүйл анх удаа гарч байгаа болохоор туршлага дутлаа. Төртэйгээ нийлж, цагдаатай хамтарч ажиллахгүй л юм бол нинжа нарыг дийлэхгүй юм байна.
-Ер нь нинжа нарыг хэдэн удаа хөөсөн бэ?
-Манай сумынхан гэхэд л нинжа нарыг 5-6 удаа хөөсөн. Сумын цагдаа, ИТХ-ын дарга, орлогч даргатайгаа очиж байгаа юм. Түүнээс биш нинжа нар миний үгэнд орж багаж, хэрэгслээ хураалгахгүй шүү дээ.
-Хэчнээн багаж хэрэгсэл хураав?
-80 гаруй багаж хэрэгсэл хураасан. Хураасан багаж, төхөөрөмжийг аймаг руу явуулдаг. Түүнийг нь улсын орлого болгодог хуулийн заалт бий. Суманд багаж хэрэгслийг хурааж хадгалах үнэхээр хэцүү юм билээ. Өмнө нь бид хэдэн хүний багаж хэрэгслийг хураасан чинь манай ажлыг тойроод зогсож байдаг. Хүнээр мануулахгүй л бол Засаг даргын Тамгын газрын байр руу дайрч ороод л багажаа аваад зугтах юм билээ.
Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга гэх хүн ийм л цөхөрсөн байдалтай биднийг угтсан юм. Газар нутгийг нь сүйтгэж эхэлсэн нинжа нар үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв цуурхал тараана. Анхны алт ухсан хүн гэх тэр цуурхал ч дүүрч. Гол нь, тэр цуурхлаар нинжа нар цагдаагийн эсрэг зогсох хүчтэй болох гэсэн давхар бодлого агуулдаг аж.
Үнэндээ нинжа гэдэг зэрлэгшсэн хэсэг хүмүүсийг цагдаагийн хүчээр л дарж байна. Гэхдээ элдэв арга хэрэглэхгүй бол олон цагдаа, олон нинжатай халз тулбал мөргөлдөөн болж, хүний амь нас эрсдэх нь энүүхэнд гэдгийг Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбаатар хэлж байсан юм. Үнэхээр ч төмрөөр зэвсэглэсэн этгээдүүд алтны төлөө, цагдаад баривчлагдахгүйн төлөө юу ч хийхэд бэлэн байдаг ажээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2012 12:43:02 pm )
shuud alaach tur tumur nuuree haruulah heregtei sh dee shuud al lalruudiiig manai ah atsagdaagiin deed tugsuud govialtai yawsan yum tegsen chin muu lalruud ahiig mani niilj bgaad alchihsan dara n teged ooriigoo booj alsan bolgood l uhsenii hohi bolgoson doo hun chamruu dairval turuulj alah heregtei shuu tegehgui bol odoogin niigemd uhsenii hohi amidiin zol bolood l ulddeg bolson shuu 1-3 jil shorond suusan bolj bgaad l garch ireed ergeed nutagtaa ochood ninja geh ner tomiyo gargaj tsagdaa nariig aluulj bn EHELJ AL ES BUGUUS CHI UURUU ALUULNA SHUU URGELJ SANAJ YAV
-
Anonymous (November 09, 2012 1:20:07 pm )
ninjaa geh humuus yarihdaa terig cnini oor humuus abj baigaa gej bna gesen ter unenuu tegeed tsagdaa tsereg hamgaalalt bolj baigaa ym bna lee gej yarij bna gesen unen uu
-
Anonymous (November 09, 2012 2:03:34 pm )
Дамдинсүрээн чи өөрийн хүүхдээрээ алт эхэлж ухуулчихаад одоо юу хуцаад байгаа юм бэ ? Чи энэ нутгийнх биш болохоороо манай нутгийг юу ч гэж хайрлахав дээ. Ургамалын 80 жилийн ойн хандиваар өөртөө хотод 2 өрөө байр авсан гээ биз дээ Чи одоо зайлаач ээ
-
Anonymous (November 09, 2012 2:20:55 pm )
JAPAN DUNLOP брэндийн 275/60/r18, дөрвөлжин хээтэй, зөөлөн blizzak, ӨВЛИЙН ШИНЭ дугуй зарна.
Утас: 98640717, 99187267 -
Anonymous (November 09, 2012 2:32:46 pm )
1300 huntei sum tatan buulga
-
Anonymous (November 09, 2012 2:49:31 pm )
TEMYYJIN SAIDAA 1YUM HIIGEECHEE
-
Anonymous (November 09, 2012 4:40:03 pm )
hutsdag haltar ve chi tatan buulga genee uu chi gants baishin bosgoj chadah yumuu gulug mini alt uhsan ninja yu chi tegeed ezengui sumgui hungui gazar ojij alt uhah n l dee mal chni
-
Anonymous (November 10, 2012 12:31:44 am )
altni tuluu amia uguhus bytsahaa bsan ene davarsan garyydig tsegtseleh geregteishtei bugd mashintai bsan geheer yahaas bytsahaa bolson garyyd bnaldaa ard tumen bolgoomjil
-
Anonymous (November 10, 2012 11:14:21 am )
за мэдэхгүй. Алтны том компаниуд авах гээд л худлаа нинжа нарыг дээрэмчид гэж дүрслэх гэж хэвлэлээр тархи угааж байна. Алтайнханыг Максынхан яалаа
-
Anonymous (November 10, 2012 4:35:41 pm )
gadniihan mongoliin altiig 10 baitugai heden zuun metr uhaad yamar ch tatvargui avaad yavj baihad toroos yamar ch halamj hurtej chaddaggui oorsdiin irged oorsdiin hucheer alt olborloj yagaad boldoggui yum be, sain tsalintai saihan amidraltai hen ingej yavah be dee, 10 metr uhlaa geed gasar suideh yum uu, harin uhasniinh ni daraa butsaaj buluuldag jishij togtooh heregtei, bas todorhoi hemjeenii tatvar toluuldeg baih heregtei
10 Comments