
М. СОНОМПИЛ: АЛИВААД ШИЙДЭМГИЙ, ЗОРИГТОЙ ХАНДДАГ УЛСТӨРЧ
– У.Хүрэлсүх ер нь их шийдэмгий хэлсэн ярьсандаа байж чаддаг, шударга улстөрчдийн нэг. Бид хоёр цэргийн нэгдсэн дээд сургуульд хамт суралцаж, төгссөн. Бүр хамтдаа 104-дүгээр цэргийн ангид ажиллаж байсан хүмүүс. Нэг нь улстөрийн орлогч, нөгөөх нь салаан захирагч байсан юм. Улс төрийн гараагаа ч гэсэн би Ардчилсан нам, У.Хүрэлсүх тухайн үеийн МАХН-ын залуучуудын байгууллагаас эхэлж байсан. Хожим Засгийн газарт цуг ажиллаж, УИХ-д хоёр парламент дамнан хамтдаа суулаа. Гишүүнээс татгалзсаныг нь би улстөрийн өнцгөөс харахгүй байгаа. Хүмүүс янз бүрээр ярьж, бичиж байна. Хүрэлсүх бол тэгж нам, улс төрийн ямар нэгэн нөлөөнд ороод байх хүн биш. Цэргийн хүн учраас аливаад шийдэмгий зоригтой ханддаг улстөрч. Улстөрчдийн хэлдгээр “Мужик”-уудын нэг дээ.
Р.ГОНЧИГДОРЖ: ЯМАР НЭГЭН НӨЛӨӨНД ОРОХ ХҮН БИШ
– Хэдийгээр бид өөр намын хүмүүс ч намайг ах гэж харьцдагийнх нь хувьд У.Хүрэлсүх гишүүнийг ямар нэгэн шахалт дарамтын нөлөөгөөр өргөдөл өгсөн гэж бодохгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар улс төр хийсэн янз бүрийн зүйл бичсэн байна билээ. Үүнд нь би эмзэглэж байгаа. Зовлон, бэрхшээл тохиолдсон үед нь сэтгэл дээр нь ингэж тоглож болохгүй. Магадгүй тэр нь У.Хүрэлсүх шиг шулуухан зантай хүний унаган занг нь хөдөлгөсөн ч байж магадгүй.
С.ДЭМБЭРЭЛ : МОНГОЛЫН САЙН УЛСТӨРЧДИЙН НЭГ
– Олон жил улс төрд явсан манай Монголын сайн улстөрчдийн нэг. Татгалзах болсон шалтгаанаа эхнэрийн бие муу гэж бичсэн байна билээ. Шалтгааныг нь хүндэтгэж үзэх л хэрэгтэй байх. УИХ-ын дарга шалтгааныг уншиж өгч байсан.
Поп дива Ж.Алтанцэцэг:
-Нийгмийн гишүүний хувьд улс орныхоо бүхий л салбарын хөгжил дэвшлийг анхаарч ажиглаж байдаг. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлыг ч сонирхож, өөрийн дүгнэлтийг хийдэг. У.Хүрэлсүх гуайн хувьд эр хүн шиг харагдаж байна. Намаа ялуулж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан юм билээ. Хэлсэндээ хүрч иргэний эр зориг гаргаж байгаа нь увайгүй улстөрчдөд үлгэр жишээ болох алхам гэж үзэж байна. Тэрбээр улс төрд зүтгэдэг шигээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө цаг заваа зориулмаар байна гэх утгатай үг хэлсэн нь маш их таалагдсан. Энэ бол үнэ цэнэ. Ер нь хүн бүр, өрхийн тэргүүн бүр гэр бүлээ сайхан аваад явчихдаг, эхнэр хүүхэд, эцэг эхээ хүний дайтай байлгаж чадаж л байвал нийгэм эрүүл саруул байна гэж боддог. Энэ үүднээс аваад үзсэн ч гэсэн түүний гаргаж буй шийдвэрийг хүндэтгэж байна.
“Ачтан” эмнэлгийн захирал Ц.Мухар:
-Би У.Хүрэлсүхийг мэднэ. 1995 оноос л улс төрд орж ирсэн залуу шүү дээ. Түүний шийдвэр зөв байсан. Манай нам сонгуульд ялагдал хүлээвэл би хариуцлагаа хүлээнэ гэж хэлснийг нь тод санаж байна. Үнэхээр эр хүн ч зангарагтай зан гаргалаа. УИХ-аас таван хүн сайн дураараа татгалзаж байсан юм билээ. Тав дахь нь Хүрэлсүх боллоо. Тэр их зоригтой шийдвэр гаргаж чадсан. Ингэж зориглож УИХ-ын сэнтийгээс буух хүн ховорхон л доо.
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ:
-Би У.Хүрэлсүх гуайг улстөрчийнх нь хувьд хүндэлж явдаг. Гэхдээ түүний хийж буй алхам, гаргаж буй шийдвэрийг зөв, буруу гэх мэтээр шүүгээд, заагаад байх нь утгагүй. Өөрөө сайн бодсон байх л даа. УИХ-д намын жагсаалтаар орсон болохоор гайгүй байх гэж бодож байна. Түүнээс биш тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн бол сонгогчдын итгэл гэх мэт нарийн асуудал гарч ирэх байсан болов уу. Таныг асуухад л энэ тухай бодож байна. Тиймээс шууд хариу хэлэх амаргүй л байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Ш.ГУНГААДОРЖ:
-Хүн өөрөө шийдсэн хэрэгт хөндлөнгөөс би юу хэлэх вэ. Гэхдээ би энэ тухай сонсоод амьдралын түшиг тулгуур болсон ханийнхаа төлөө ийм шийдвэр гаргахаас яах вэ гэж бодсон. Гадагшаа удаан хугацаагаар авч явж эмчлүүлэхээс аргагүй гэсэн биз дээ. Хоёрдугаарт, нам сонгуульд ялагдлаа. Өөрөө ч том амласан. Тийм болохоор Их хуралд суух тийм ч таатай санагдаагүй байж мэдэх юм. Тэгээд ч гадуур түүнийг хариуцлагаа хүлээнэ гээд байсан нь энэ үү гэж нэг биш хүн ярихыг сонссон байлгүй. Ер нь У.Хүрэлсүх их сэргэлэн ёстой нөгөө зовхи нь өөдөө залуу шүү дээ. Харин энэ Их хуралд сууж байгааг нь харахад нэг л гунигтай, өнөөх гал цог нь хаачив гэмээр болсон санагдаад байсан юм. Энэ хүний намд, Монгол төр, Монголын улс төрд хийснийг үгүйсгэх аргагүй. 1996 оны сонгуульд манай нам ялагдаад, тэнд баахан уньсан туньсан улс л үлдсэн байхад У.Хүрэлсүх л залуусыг татаж энэ намыг босгож ирсэн шүү дээ. Түүний энэ намд хийсэн гавьяа, гай хоёрыг дэнслээд үзэхэд нэг юм гарах л байх. Яах вэ сүүлийн үед залуу хүний хэт омголон түргэн зангаар асуудалд хандаж, хэтэрхий бярдсан ч байх.
У.Хүрэлсүх залуу хүн. Энэ удаа их улс төрөөс хэсэгхэн л завсарлага авч байна. Түүнээс бүр явчихна гэж би бодохгүй байгаа шүү. Эргээд харин өмнөхөөс хүчтэй, илүү ухаарсан, илүү боловсроод ирнэ гэдэгт итгэж болно. Энэ бол Монголын улс төрд байх ёстой хүн.
Хуульч өмгөөлөгч Ц.Монгол:
-Манай улс албан тушаалын төлөө юу ч хийхээс буцдаггүй тийм л хүмүүсээр дүүрчихээд байгаа. Тэд албан тушаалтайгаа үхтэл зууралддаг. Гэтэл яг ийм цаг үед У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж буй нь өөрийгөө эрүүл хүн гэдгийг харуулж чадлаа гэж ойлгож байна. Тэр хүн албан тушаалтайгаа зууралдаж гүйлгүй гараад явж чадаж байгаа нь их зориг. Мэдээж шалтгаан нь юу ч байж болно шүү дээ. Манайхаас бусад тухайлбал, Германд гэхэд хэн нэгэн албан тушаалтан алдаатай зүйл ярьж, хараал хэлснийхээ төлөө ажлаа өгөхөд бэлэн байдаг. Харин манай улстөрчид, албан тушаалтнуудад яг ийм ёс зүй дутагдаад байсныг үлгэрлэж чадлаа гэж харж байна.
Д.Цоодол Ардын уран зохиолч, Төрийн шагналт
-Хүний эрх гэж нэг юм яриад байна аа даа. Хэнбэгуай ч түүнийгээ эдэлж болох юм байгаа биз дээ. Зарим нь тэр Г.Баярсайхан гэдэгтэй холбоод байх шиг байна. У.Хүрэлсүх тэр зэргийн юмыг тоох хүн бишээ. Би тэр хүүг дэмждэг юм. Юмаа нуудаггүй зоригтой хүү. МАН-ыг хэцүү үед нь авч явсан хүн шүү дээ. Улс төр гэдэг ороход хэцүү, орсон хойноо гарахад хэцүү чанга хаалга шиг байгаа юм. Түүнийг орхиж гарч чадна гэдэг их зориг. Цаад олон дотор ийм алхам хийж чадах хүн байгаа болов уу. УИХ-ын хэдээс залхаж, яршигтай санагдсан биз дээ. Одоо чинь юм л бол МАН-ынхан буруудаж, Ардчилалынхан зөвдөж байдаг цаг ирсэн байна шүү. У.Хүрэлсүх энэ намыг орхих хүн биш. Нэг л өдөр эргээд ирнэ биз дээ.
-Хүний амьдралд юу эс тохиолдож болно шүү дээ. Хүндэтгэн үзэх, хойш тавих аргагүй ажилтай, шалтгаантай байсан болоод л УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан байх.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан
+ У.Хүрэлсүх гишүүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлж явдаг. Жинхэнэ эр хүн. УИХ-д байх ёстой хүний нэг гэж бодохоор харамсч байна. Боксоор ярих юм бол их шартай, зоригтой сайн тамирчин. У.Хүрэлсүх одоо ч боксын бэлтгэл хийдэг. Хэрвээ тамирчны замналыг сонгосон бол муугүй амжилт үзүүлэх байсан байх шүү.
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц
У.Хүрэлсүх гишүүн үнэхээр хүчтэй, зөв шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр Монгол Улсад улс төрийн хариуцлагын шинэ үе ирснийг харууллаа. Баргийн хүнээс УИХ-ын гишүүнээс татгалзах зүрх зориг гарахгүй байх. Улс төр өөрөө хүчтэйн адил өндөр хариуцлагатай байх ёстой. Оросын нэг сайхан үг байдаг даа. Мужик гэж. У.Хүрэлсүх гишүүн яг л тийм эр хүн.
А.Шагдарсүрэн “Номин холдинг”-ийн зөвлөх
-Хүмүүс янз бүрээр л ярьж байна. У.Хүрэлсүх намын ялагдал, Г.Баярсайхантай маргасандаа бантаад УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаа хэрэг бишээ. Хийх гэснээ хийж, хэлэх үгээ хэлчихдэг нялцагнаж явдаггүй, эр хүн шиг л загнадаг залуу даа. МАН ийм залуу манлайлагчаа зайлуулж болохгүй шүү дээ. Шинэ Засгийн газрын үйл ажиллагаатай үзэл бодол нийцэхгүй байгаа бол хэн ч гарч болно. Ухаантай хүн бол ийм алхам хийж л таараа. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Энэ хүн улс төрд зайлшгүй эргэж ирэх нь лавтай.
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Батсуурь
Нутгийнхаа улстөрчийг дэмжиж, хүндэлж явдаг. Би У.Хүрэлсүх гишүүнийг МАСЗХ-ны ерөнхийлөгч байхаас нь сайн мэднэ. Бидний уран бүтээлийг маш их дэмжиж явдагт нь баярладаг. Галтай, цогтой, шийдэмгий ийм хүн Монголын улс төрд хэрэгтэй. Гэхдээ “Михайлд нэг бодол бий” гэж үг байдаг биз дээ.

Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2012 11:51:58 am )
зальтай хүн юмаа. Ингээд л өрсөлдөгчид нь хүртэл магтаад эхэллээ. Идсэн уусан хүн зодсон эрүүгийн хэргээсээ цэвэрхээн зугтчихлаа
-
Anonymous (November 09, 2012 11:53:19 am )
Хөгийн новш
-
Anonymous (November 09, 2012 12:06:39 pm )
mundag uls turch man-iig manduulsan hun
2000 d onii uyed MASZH gj holboog udirdaj zaluuchuudiig man-d tataj chadsan mundag gayiyatai hun aldaa blgui l yahav yum hj bga hund tanid amjilt husiy -
Anonymous (November 09, 2012 12:11:31 pm )
Er hun dee. Demjij baina.
-
Anonymous (November 09, 2012 12:26:00 pm )
манай хэнтий нутагийн зон олон иймэл зоригтой хүчтэй хүү төрүүлж өсөгдөг юмдаа хан хэнтий хаан хэнтийгийн хөвгүүд урагшаа өөдөө дээшээ байгаарай,,,,Ш.Мөнхбаатар
-
Anonymous (November 09, 2012 12:51:49 pm )
Hundelj yavdag
-
Anonymous (November 09, 2012 1:22:41 pm )
bitgi zusard zusarch xvn zulga bardag medex v
-
Anonymous (November 09, 2012 2:00:27 pm )
Хүрэлсүхээ эрч хүчтэй иргээд иргээд ирээрэй.Чамайг ард түмэн хүлээж байгаа.Чамд төрийн тэргүүн болох чадал мэдэл бий шүү.
Чамаар омогшиж байна.Амжилт хүсэ -
Anonymous (November 09, 2012 3:41:17 pm )
zassss.eniig henriigiin huu geed hen helchihsiin.uhnaa ovogtuudiin ugshil suhbaatar aimag.daldaisan amitan
-
Anonymous (November 09, 2012 3:53:15 pm )
geb genet ehneree halamjildag hun bolohne,saund ohiduudtai tsagaa unguruudug bsna martaagui bailgui,bulhai n ilreh geed bajigdaad noir ni ch hurehgui zugtaahaar shiidsen n ilt bn,busaduud n jishee abaad suudlaa butsaabal taarna da
-
Anonymous (November 09, 2012 4:47:33 pm )
яасын на барцан юмуу
-
Anonymous (November 09, 2012 5:52:44 pm )
Энэ хүмүүс тэр хачин юмыг юунд нь магтдаг юм бэ. Ямар хөгийн юм бэ. Уваагүй байдал, би гэж цээжээ дэлддэг байдал, асуудлын голд байх гэсэн хүсэл, орилж хашгирч байгаад ч хамаагүй эрх мэдэлд хүрнэ гэсэн зорилго, арга барил нь энэ хүнийг ямарч нэр хүндгүй болгосон. Зөвхөн түүнд ойр шадарлаж МАНаас хоол ажил энэ тэр зулгаадаг юмнууд л бялдуучилж долдигнож сохор болгосон. Яг ард түмэн намынхан нь нэг нүдээрээ ч үзэхгүй байгаа. Энэ их үзэн ядалт хөөж туусан байдал буруугаа хүлээ энэ тэр гэсэн байдал нь түүнийг залхаасан биз. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэгчлэн анх хүнээс 50 000$ зээлээд өгөхгүй байна гэсээр улс төрд орж ирсэн улаан хамгаалагч маягын энэ залуу эх орон гэх телевиз хүртэл байгуулсан байна. Тусгаар тогтнолын ордон гэж бас бариулсан. Цаана нь амжуулсан өчнөөн л юм байгаа даа.
-
Anonymous (November 09, 2012 7:26:55 pm )
Та уучлаарай Хүрэлсүхэд Залуу эх орон гэх зурагт байхгүй шүү.Тэр Тусгаар тогтнолын ордонг чинь өвөртлөөд яваа юу.Чи тэрэнд
Шоу үзээд явж байсан биз дээ.Нэгнийгээ жаахан гайгүй явахаар атаархаад өмдөндөө шээх юм.Чи доллор тоолоод авч байхыг нь
ногоон нүдээрээ харсан юм уу -
Anonymous (November 09, 2012 7:59:58 pm )
Hurel sukh-iig eronkhiiilogchid devshuuleyeee. bi bol myangan khuvi demjine shuu. Ene ulsad jinekhen mujik eronkhiilogch kheregtei biana daaa
-
Anonymous (November 09, 2012 8:03:31 pm )
jinhene MUJIK. Eh oronch hun ehneree sain emchleerei
-
Anonymous (November 09, 2012 8:05:20 pm )
Түүний ЗОРИГ ЭС ХҮРВЭЛ,УХААН ЭС ХҮРНЭ гэж алдартай үг бий.У.Хүрэлхүхийн зориг монголын төрдМАНд дутагдаж.байхад тэр
энэ үгийг хэлж өөрийгөө болоод өрөөлийг хурцалсан нь үнэн юм.У.Хүрэлсүхэд бусад улс төрчдөд байхгүй давуу тал бий.Энэ бол
эр зоргийн хүмүүжил. Басхүү улс төрийн стратаги талаасаа боловсорсон асар их туршлага,нам хэмээх организмын зүрх сэтгэл
нь болон цохилж чаддаг чанар түүнийх. -
Anonymous (November 09, 2012 8:13:31 pm )
Gonchigdorjoos mongol er hunees l garah judag garsan daa
-
Anonymous (November 09, 2012 8:43:13 pm )
hugiin har novsh doo zailj l baig
-
Anonymous (November 09, 2012 9:25:17 pm )
Ene muu hogiin gulug hiisen hergeesee zugtaj l baihgui yu daa. uher mongolchuud heregteng umuurch dolignohoo hezee bolih bol doo chaavaas. Ene hogiin luivarchin hulgaichiin sain gej uhsen ni baidag yum novsh gej
-
Anonymous (November 09, 2012 9:56:24 pm )
er khun bi demjij bna .
-
Anonymous (November 09, 2012 9:58:25 pm )
Наад тэнэгээс чинь болж МАН сонгуульд ялагдчихаад байгаа биз дээ. Намын нэрээ солих асуудлыг наадах чинь гаргаж байсан ба Сонгуульд нам нь ялагдвал ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА гэж маанагтаа биз дээ. Одоо МАН-ынхан хэн чи биш болчихоод боож үхэх ч багадаад явж байгаа, тэр нь хэнээс болсоныг цаадуул чинь мэдэж байгаа ш дээ. Нэг муу тэнэг офицероос болж хамаг эрх мэдэл, ууж иддэг нь орвонгоороо эргэчихээд байхад түүнийг золигт гаргах ч ёстой энүүхэнд байна аа. Хүрэлсүх амьд үлдэж байгаа нь их юм гэж л бодох хэрэгтэй. МАН-ынхан арай ч улаан цайм толгойг нь авчихгүй үлдээлээ дээ, хөөрхий.
-
Anonymous (November 09, 2012 10:21:49 pm )
ergej ireerei taniig demjij bna
-
Anonymous (November 10, 2012 1:48:15 am )
Дандаа Хүрэлсүхийн бөгс долоосон хүмүүс байна худлаа бялдууч хөгийн новшнууд. Хүрэлсүх бол шоронд орох ёстой новш шүү дэ
-
Anonymous (November 10, 2012 7:47:50 am )
Сонгуульд ялж ялагдаж сур У.Хүрлсүх харин хэл эндээ хүрч ялагдлаа хүлээж чадлаа. Угаасаа тэр хэлэндээ хүрдэг хүн.
Юм үзэж нүд тайлсан.МАНын ялагдлыг хийсэн хүн Элбэгдорж хууль зөрчин МАХНын нэрийг Энхбаярт өгч саналыг хуваасан явдал шүү дээ Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа -
Anonymous (November 10, 2012 8:28:22 am )
Hyrelsyhiin ger byld eryyl enhiig hysie.Amidrala yu hatsyy?Ovchin hetsyy.Busad yumiig hyn yagaad ch argalj bolno.gagtshyy ovchin,yhel l hetsyy.Terniig l hyn yaj ch chadahgyi.Onoo yed baihgyi,mash ih hovordson hynii neg.Mongol erchyyd mongotoi bolohooroo l torson ehneree goloog hayad,yne mongonii toloo yahaas ch butsahgyi bolson zaluu ohidtoi zuuraldah bolj.Ene zaluu hyyhnyyd ta nariig ovdoj zovood irhed hani bolj hool tsaigii chini dohyylj baas sheesiig chini estoi l dohyylj ogoh baihdaa.Tegehed ene Hyrelsyhiig her.er hyn gedeg hynii hani gedeg iim l saihan baidagbaih ni baina shyy dee?Haniigaa hynd ovchinoos ni salgahiin tuld alban tushaal erh medeleesee hongohoon salj chadaj baigaa iim gishyyn yzeed ogiee ch neg ch baihgyi.i know,yu ynen ene ynen.Iim saihan hyniig burhan tyshinee.ta nar bitgii negniigee zovj baihad ni deerees ni ulam zovoogood bai.Ovchin zovlon gedeg hiisej irdeg hoino,hynii zovlong huvaaltsdaggyi yum aa gehed morooroo baij chadahgyi bol burhan bas nirgehe mednee.Hyn er ni oshyyhen ene amidraliin hugatsaand naanatai tsaanatai bodoj uchirtai amidarmaar yum daa.rii enhiig hysie!USA
-
Anonymous (November 10, 2012 8:33:22 am )
АН.2008 оны сонгуульд ялагдаж яаж байлаа Элбэгдоржийн зохион байгуулсан цуглаан эрдэнэт хүний аминд хүрч,байшин савыг
галдан шатааж,түүхийн үнэт эд зүйлс нурам болсон.Мөн цагдаагийн өчнөөн дарга нар шоронд шар махтайгаа хатаж байна.
Үүний хариуцлагыг Элбэгдорж үүрнэ шүү дээ.Элбэгдоржоо Хүрэлсүхээс туршлага авч хариуцлага хүлээж сур.Энэ бол улс төрчийн хүмүүжил юм.Албан тушаалыг авч чаддаг зориг гарган өгч сур. -
Anonymous (November 10, 2012 8:47:44 am )
МАН шиг зоригтой ялагдаж сур.АН хамтран засаг барьж байгаагүй юм шиг ,юм үзээгүйюм шиг зан гаргах юм.Дараагийн сонгуульд
ялагдаад мөн энэ зовлонг амсах болно.Одоо та нарын хийж байгаа зүйлээс ардчилал үнэртгүй байгаа шүү.Бүгд албан тушаалын төлөө үхтэлээ зүтгэж байна. -
Anonymous (November 10, 2012 10:41:58 am )
khvrelsvhiig demjdeg bas hvndelj hairalj yawdag shv.
-
Anonymous (November 10, 2012 10:47:42 am )
Hurelsukhd ter bur er hund baidgui saihan chanruud ih olon baidag,uzel bodoldoo unench,daichin zorimog shiidemgii,helii gesnee hen guaigaas ch aij emeelgui helchihdeg,Yamar ch hund ger bul gedeg hamgiin nandin zuil shvv de.Amidraliin saihan muuhai hetsuu berh jargal zovlon buriig hamtdaa tuulj irsen hani n uvduj urt hugtsaanii emchilgee shaardlagtai bhad iim shiidver gargahaas yahav de2 huurhun ohiniihoo umnu zugeer haraad suuhuu,nasniih n saihan hani bolson ter emegtein tuluu chadah buhnee hiih heregtei.Huresuh bol uneheer hun chanartai zaluu gej olon zuil deer bodogddog,medregddeg yum daa…
-
Anonymous (November 10, 2012 10:49:26 am )
uls turuus tsagn bolohoor jiigdej garna gedegn yyniig heleed bgaa um
-
Anonymous (November 10, 2012 5:29:59 pm )
Мужик ч гэнэ үү, муухай зусардаж байх юм. Мужик эр зодолдоод сагсалзаад, өөрөөсөө хүч дутуу хүнийг зоддогүй юм.
-
Anonymous (November 10, 2012 6:29:12 pm )
demjij bna ger bulid chin eruul enkhiig khusie. ta ene tord baikh estoi khunii neg shuu. amjilt khusie
-
Anonymous (November 10, 2012 7:33:39 pm )
Ene doloigonuur medeelliig tavisnaaraa ene hynee alaad baih yum.Hurelsyh suuliin jilyyded ih zangaa huvirgaj,naiz nuhdeesee tasraad bayajaad bolohhoo bsan.Temcegch chanartai n ynen,daan ch hynii chanar n heterhii muudsan l yum dag.
-
Anonymous (November 10, 2012 9:15:14 pm )
Hurelsuhed Busdad baidaggui olon saihan chanar ajiglagddag. Deerhi erhemuud chuham uneniig heljee. Mongolchuud baharhah huntei yum baina. Ovoo shdee. Minii ard tumen mergen songolt hiigeerei.
-
Anonymous (November 10, 2012 9:22:49 pm )
Neeree l uzel bodol niilehguigees gadna munginaj muiharlasan yumnuudtai nervee barj suuh hereg yu baina. Buidantai suugchdaa haraad ichsen ch baij magadgui. Ingej tuuruldsun ulstai temterch geldersnees ger buliinhee amidralyg anhaarch yavah ni hun bolj tursnii uureg hariutslaga. Sain baina. Ger bulee sain emchluuleed Iluu sain uhaantai, surch bolovsorch turshlaga hurimtluulaad hurdan ireerei.
-
Anonymous (November 11, 2012 1:32:57 am )
xiij guigyylcen yum gui uuraa duraa barj chadaxgui xyn yum bna llee garuul taarna
-
Anonymous (November 12, 2012 1:15:31 pm )
ok ok ene hurelsuhed hund baihgui saihn saihn chanar ih bii tegeheer ene lab hun bish deegee. hun lab bish ym bain
-
Anonymous (November 12, 2012 3:02:52 pm )
хаахаххахах өөрөөсөө хүч дутуу хүнийг гэнээ ёоооо Баярсайханыг бүүр өрөвдчлөө жинхэнэ эр хүн ш тээ
-
Anonymous (November 14, 2012 1:42:32 pm )
hurelsuh olon jileer ehneree emchluuleh nereer gadaad ruu zugtaaj baigaa yumaa. olonjil zayshsan ni ilreh bolohoor ter
-
Anonymous (November 14, 2012 8:59:55 pm )
OO NOVSH GEJ YAMAAN TOLGOI YAMBAND ORJ YANTGAR HATAN ZARGA SHUUNE GEJ MANam GEDEG ZUL BUHUH TSAGAAR TURUULJ NUUDEL HIISEN HUURENSUH TENGERIIN UMDAG ATGAJ MAGTUULAVAA.
-
Anonymous (November 15, 2012 9:21:52 am )
ENE HUMUUS YAJ MAGTAJ CHADAJ BNAAA. ICHEECHEE. ARD TUMEN IIM L SETGEGDELTEI BN SETGEGDLUUDIIG UNSH. HARIUTSLAGAA HULEENEE GD BSAN HULEESEN DR SHD E. HERBEE UIH SUUJ BSAN BOL OI GUTNAAAA. HURELSUHEEE SETGEGDLUUDIIG SAITAR UNSHINA SHU NOBSHOOO
-
Anonymous (November 15, 2012 9:58:31 am )
Урианхай гуай ,Гончигдорж 2 оос бусад нь бөгс долоогчид байнадаа чааваас.Мужик ч гэх шиг хүн зодвол мужик болно аан инээдтэй юм.Зүгээр л нэг бүдүүлэг амьтан ш дээ.Одоо Баярсайханы заавраар бокс тоглооч чамайг их ирээдүйтэй гэсэн байна .
-
Anonymous (November 19, 2012 6:54:20 pm )
SHAA SHAA LALRIIIN BANDI, HUDLAA SAGSNAGANAAS UUR SHIDGUI BUUNII NOHOI
-
Anonymous (November 20, 2012 11:04:12 am )
Hurelsuh heden shunaltai zaluug said bolgood jisheelbel eruul mendiin said hurelbaatar metiin amitad turiin munguur baahan tuilsan ene ni eruul mendiin salbariinhniig MAN-d durgui bolgoson sh dee.Hurelbaatar eruul mendiin yamand bankind 30 sayiin zeeltei ireed garahdaa terbumtan bolood garsan . H1N1-iin vakcinaas geh met ulsiin mungiig ih holgoson doo huurhii ATG shalgaval taarna
-
Anonymous (November 21, 2012 9:01:48 am )
БИ Л ЛАВ ХҮРЭЛ СҮХД БАЯРЛАЖ ЯВДАГ 22 ЖИЛ АРДЧИЛАЛЫГ ДЭМЖЭЭД МАН МАХН-Д ЛУЙВАРДУУЛЖ БАЙГААГ МЭДДЭГ БАЙСАН ХҮРЭЛ-ИЙН АЧААР МАН -ЫГ ДАРЖ ЧАДЛАА. АРДЧИЛАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГООР ЕРӨНХИЙЛӨГЧ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯА ӨГЧ НАМАА ШИНЭЧИЛ ГЭСНИЙГ БИЕЛҮҮЛЖ НЭРИЙГ НЬ СОЛЬЖ ӨГСӨН. ОДОО ХЭРЭГТ ОРООЦОЛДООД ИРХЛЭЭР НЬ ЭЛБЭГЭЭ ЧИ ОДОО ЭВТЭЙХЭН БУЛТЧИХ ТЭГЭЭД ЧАМААР ОРОЛДОХГҮЙ ГЭСНИЙ ДАГУУ ЯВЖ БАЙГАА ЮМ. ИНГЭЭД МАН-Ыг БАЯР, ХҮРЭЛСҮХ 2-оос нь салгаж ямарч лидергүй хэдэн авилгач хулгайчийн бүлэглэл болгон үлдээж, нэг нэгээр нь түүж шоронгийн хаалга татуулах ажлыг АН-хан орон нутгийн сонгуулийн дараагаар хийж эхэлнэ. УВСЫН 2-ыг шууд шорон, Хаянхярваа, Номтойбаяр 2 шууд мөрдөнд, дараа нь СОДБИЛЭГ, нэрээ татахгүй бол шорон, М.Энхболд Жунай нар хам хэргээр шорон гээд эцэст нь коммунист намын голыг тасалж хуулиар хорино. Тусгаар тогтнолын . Лениний музейн байрыг улсад хураан авч, хуучин хэвлэхийн газрыг улсын мэдэлд авна. Хүрэлсүх Элбэгээгийн даалгавараар цоо шинэ нам байгуулна. Ингээд 12 жилийн дараа томоохон сөрөг хүчин болно.
-
Anonymous (November 22, 2012 10:44:51 am )
odoo shalgah heregtei
-
Anonymous (November 23, 2012 9:11:43 am )
Хүрэлсүх бол улс төрд байх ёстой хүний нэг мөнөөс мөн 2013,2016 ондирэх ёстой
-
Anonymous (November 23, 2012 9:12:58 am )
Хүрэлсүх бол улс төрд байх ёстой хүний нэг мөнөөс мөн 2013,2016 онд ирэх ёстой хүн
48 Comments