antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2012 14 comments

”Нисдэг авснууд” иргэдийг шулж байна

нийтлэсэн Admin
 Нийтийн тээвэрт гарч буй том оврын автобуснууд үдшийн 21 цаг хүргээд л зогсох тийшээгээ хандаж, холын чиглэлийн автобуснуудын бараа сураг тасардаг. Автобус ирэх болов уу хэмээн горьдсон иргэд алсыг саравчлах 21 цагтай зэрэгцэн хоолойн чадлаар бархиралдах кондукторуудтай микронууд автобусны буудлыг бөглөн зогсоцгооно. Ийм байдал багагүй хугацаанд үргэлжилсэн учраас үйлчлүүлэгчид ч аль хэдийнэ дассан байна.

Гэвч тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү хэрхэн тэсэх вэ гэгчээр микро автобуснуудын даварсан үйлдэл хэрээс хэтэрч байна. Микро автобуснууд үйлчлүүлэгчдэдээ хэрхэн ханддагийг иргэд андахгүй. Одоо гарлаа, ганцхан хүн гэж хэлчихээд хүн нь дүүрсэн ч хамаагүй хөл дүүжлэх хүн хэд л байна бүгдийг нь суулгахаар чилтэл суулгана. Ядаж байхад хонины гулуузалсан мах мэт иргэдийг чихсэн микронуудын үнэр танар гэж ярих ч юм биш.

Буудал бөглөн хоолойн чадлаар бархирах кондукторууд өргөх нь холгүй микрондоо суулгачихаад микро хөдөлмөгц ааш авир нь эрс өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Тэд үйлчлүүлэгчдийнхээ халааснаас аль болох ахиу мөнгө авахыг л боддогоос ая тухтай зорчуулах талаар зүүдэлдэгч үгүй. Микроны нэг эгнээ суудал дээр таван хүнийг гөөхийдүүлж суулгачихаад нугасны суудалд үргэлжлүүлэн хүн чихнэ.

Үүнд нь иргэд аль хэдийнэ дасчихаж. Зарим нэг нь ганц хоёр үг хэлснийхээ төлөө эцсийн буудал дээр очоод кондукторт зодуулсан тохиолдол ч бий. Микро автобусны сезон оройн 21 цагаас хойш л эхэлнэ. Энэ үед тэд амандаа орсон мөнгийг иргэдээс нэхнэ. Зарим нь 500 гэж орилж байснаа хүн суугаад микро хөдлөнгүүт 700 төгрөг гэж үнээ нэмэх жишээтэй.

Уг нь бол том оврын автобуснуудын бараа тасрахтай зэрэгцэн иргэдийн хөл дүүжлэх ганц унаа гэж микро автобуснуудыг нэрлэдэг. Гэвч автобус чинь аль хэдийнэ зогсчихсон хэмээн сүрдүүлж, илүү их мөнгө нэхэх, цаашлаад нэг буудал, хоёр буудал яваад 1000 төгрөг иргэдээс нэхэх нь иргэдийг хохироосон үйлдэл биш гэж үү?

Сүүлийн үед микроны кондукторуудын үйлдэл бүр хэрээс хэтэрч эхэллээ. Нэг ёсондоо тэдний иргэдийг шулах үйлдэл бүр гаарч байна. Микро автобуснууд холын чиглэлдээ 700 төгрөг ойрын чиглэлд зайнаасаа хамаараад 300-500 төгрөг авдаг байсан. Гэтэл одоо өдрийн цагаар зорчигч хэдэн буудал явснаас үл хамааран 500, зарим чиглэлийн микро автобуснууд 1000 төгрөг нэхэх боллоо.

Жишээлбэл, Саппорогийн буудлаас Нисэх-Сонсголонгийн чиглэлийн микронууд, өдрийн цагаар хэдэн буудал явснаас үл хамааран 500 төгрөг нэхдэг байсан бол одоо өдрийн цагаар ганц буудал явсан иргэнээс 1000 төгрөг нэхэж дур зоргоороо авирлаж байна. Нэгнийхээ эл үйлдлийг тоть мэт дуурайсан бусад чиглэлийн микронууд ч мөн адил. өөрөөр хэлбэл үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн шатахуун импортлогчдын тактикийг хуулбарлан бүх чиглэлийн микро автобуснууд зохион байгуулалттайгаар үйлчилгээнийхээ үнийг шинэчлэн тогтоож байна.

Өчигдрийн байдлаар Модны хоёроос Нарантуул зах хүрэхэд микро автобусны үнэ 600 төгрөг, 3-4 дүгээр хорооллоос 100 айл ороход 800 төгрөгөөр үйлчилж байна. Харин захын алслагдсан Сонсголон, Улиастай, Шархад зэрэг чиглэлүүдэд зарим нь 1000 төгрөгөөр үйлчилж байх жишээтэй. Микро автобуснуудад тавих хяналт шалгалт гэж бараг байдаггүй тул даварсан жолооч, кондукторууд энэ мэтээр иргэдийг шулсан үйл ажиллагаа явуулсаар байна.

Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө дуугардаг байгууллагууд, ШӨХТГ-ын О.Магнай дарга энэ байдлыг анхааралдаа авах нь зүйтэй болов уу. Микроныхны ааш авир, шунал гэж хэрээс хэтэрчихсэн. Хотын төвийн замуудаар тэднийг явахыг хориглосон заалт аль хэдийнэ гараад хэрэгжээд эхэлсэн.

Гэсэн ч Кино үйлдвэр, 13 дугаар хорооллоос автобусны хөл татарч амжаагүй байхад салхи татуулан орж ирэх микронууд төв замаар уухайлан орж ирээд энгийн машин орж зүрхлэхгүй байгаа нэгдүгээр эгнээний замыг эзэгнэн давхилдаж байна. Замын цагдаа тэднийг замд зогсож байгаа хэрнээ юу ч хараагүй, сохор мэт өнгөрөөчихдөг нь тун сонин.

Авто тээврийн тухай хуулинд бол микро автобуснууд 500 төгрөгөөс дээш мөнгө авах ёсгүйн зэрэгцээ зорчигчдод тасалбар тарааж байх ёстой гэж заасан байгаа. Хэрэв кондуктор тасалбар өгөхгүй бол тасалбар өгтөл нь мөнгөө өгөхгүй суугаад байх эрх нь үйлчлүүлэгчдэд бий. Даанч микроныхонд ямар ч хууль үйлчилдэггүй. Хэрэв мөнгөө өгөхгүй бол кондуктор үсдээд буулгаж ч чадна.

Энэ байдалд иргэд дэмий бухимдахаас цаашгүй тэгэсхийгээд л өнгөрдөг. Уг нь бол иргэдийг шулж мөнгө олоод байгаа энэ төрлийн микро автобуснуудын дугаарыг нь бичиж аваад Нийтийн тээврийн газарт хандах эрх нь иргэдэд нээлттэй байгаа юм байна лээ.

С.Мөнх Од

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (November 08, 2012 2:07:05 pm )

    huduu yavuulbal taarna

  • Anonymous (November 08, 2012 2:13:49 pm )

    neere tm shuu bid hed chin ajilaasa taraad yadarch gerluuge yvahiin tuld zaaval mikrond suuj taarna oruulahda urialahan oruulaad yag hodlonguut aash avir oorchlogdoj bga ogloo oroi une tes oor yvna esvel my benziniin une ogloo oroi une nemegdej bdag ymuu bi buur oilgohoo bj bna heleer hooj buulgan ter tom ambaarda suuhgui yasan geh shig so avir gargan hunii too ni iluu bna geheer ter taksiida suu ene teree gj doromjlon ene mikronuudiig tsooloh tsag bolj bna

  • Anonymous (November 08, 2012 2:17:29 pm )

    tiim l ih mungutei yum bol 21tsagaas hoish taxigaa bariad yav l daa.oroi 21tsagaas hoish 00tsag hyrtel ofitseruudiin ordnoos 3 horoolol hyrtel 2hon reis hiideg yum deerees ni shuniin ergyyld torguulna.ene bygdiig oloh ashigtai ni tootsood yz…tegeheer hedeer yavmaar bn Novshoo

  • Anonymous (November 08, 2012 2:39:55 pm )

    kkkk
    micronii jolooch co yum shig bn oroio micro yawhgui bol oroi tardag humuus hetsuudhne l dee. eniig gehdee huuliar zohitsuulaad shunu ntr torgohoo bolichul amar yum bishuu. huuliin daguu bol asuudal uuseh bh

  • Anonymous (November 08, 2012 2:41:43 pm )

    uusehgui gej bgan shuu kk

  • Anonymous (November 08, 2012 3:01:03 pm )

    Одоо микроавтобус гэдэг тээврийн хэрэгслэлийг нийтийн тээврээс хасах нь зөв өө. Би дээр нэг суугаад мөнгө төлөөд тасалбараа авъя гэсэн чинь чи юүүн сүртэй юм, царай алдсан новш вэ хэрэгтэй юм бол авахгүй юу энийгээ гээд баахан боодолтой тасалбар өгчихсөн ш дээ.Гэтэл бусад хүмүүс дүлий юм шиг л сууцгааж байна лээ.

  • Anonymous (November 08, 2012 7:24:39 pm )

    Магнайд очиж хэл наад НТГазрынхан чтнь бүгд ар талд нь байгаа

  • Anonymous (November 08, 2012 10:47:49 pm )

    микро автобусаа зогсоомоор юм даа.ямар ч соёлгүй үйлчилдэг шүү дээ.тэгээд үйлчлүүлэгчдээ дандаа загнаж байж мөнгө авдаг манай монголоос өөр улс байдаггүй байхаа.юун тасалбар вэ? хэзээ мөнгө хураачихаад тасалбар өгч байсан юм.нийтийн тээвэр хариуцсан наранцэцэг болимоор юм даа.

  • Anonymous (November 08, 2012 11:52:37 pm )

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197

  • Anonymous (November 09, 2012 12:08:33 am )

    yana daa ene Mongol er ni hogjih bolov uu?Hymyysiin uhamsar iim baihad hogjil devshil gej yariltgyi..USA

  • Anonymous (November 09, 2012 9:57:01 am )

    Нэг микроны жолооч манай хамаатны хүнийг ганц цохилтоор нам цохиод алчихсанш дээ

  • Anonymous (November 10, 2012 2:32:42 pm )

    нийтийн тээврийн автобус нь явахгЮй байхад микронууд явахгуй яах юм бэ

  • Anonymous (November 10, 2012 2:35:22 pm )

    автобус нэг компани автобусаа нэмж явуулах хэрэгтэй байнаа нисэх чиглэлд бол нэмээсэй гэж ардууд шаардаж байнаа

  • Anonymous (November 10, 2012 10:23:38 pm )

    abtobus byr hesvv mungu tulsen ni zoggsoj ubna vnemiehtei bizatai suuchah ni hulgaichaid ni harmaa uhaad byr mikrogoso dor mungutei ni taksi bariad nad metiin mungu muutai ni mikrotoo suugaad ubj bh amar bdag uym arai ch tab bagdaggyi ee tegj degsdyylj bolohgyi ee

antalya rent a car