antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2012 9 comments

Шатахууны үнэд өөрчлөлт орох бололтой

нийтлэсэн Admin

Нэг хэсэг намжих нь уу гэсэн горьдлого тээж байсан үнийн доргионы дараагийн давалгаа үүсэх нь тодорхой боллоо. Шатахууны үнэ юу угүй өсөх хэд хэдэн шалтгаан гарч ирэв. ОХУ-д дотооддоо АИ-92 бензины хомсдолтой байгаа. Учир нь гэвэл АИ-92 дэлхийн стандартын шатахуун биш гэж үзээд томоохон нефтийн үйлдвэрүүд дээрээ техникийн шинэчлэл хийж буй. Монголын хилийн ойролцоох үйлдвэрүүд дээр  өнгөрсөн жилээс шинэчлэлт хийгээд эхэлсэн. Үүнээс хамаарч шинэчлэлийн дараах үйлдвэрийн үйл ажиллагаа эрэлтээ дийлэхгүй, үйл ажиллагаа нь ч жигдрээгүй байгаа аж.

Өнгөрсөн аравдугаар сард “Роснефть”-иэс Монголд нийлүүлсэн АИ-92 бензиний нэг тонн нь 44 ам.доллар байсан үед Монголын тал үнээ нэмэлгүй алдагдлаа үүрч ажиллажээ. Гэтэл энэ арваннэгдүгээр сараас “Роснефть”-иэс ирүүлж буй АИ -92 бензиний үнэ тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгджээ.

Энэ оны аравдугаар сард Наушки өртөөгөөр орж ирсэн А-80 бензиний үнэ тонн тутамдаа 1133 ам.доллар байсан бол энэ сард дээрх үнэ хөдлөөгүй байна. Харин АИ-92 бензин өмнөх сард нэг тонн нь 1345 ам.доллараар Наушки өртөөгөөр орж ирсэн бол энэ сараас 1394 ам.доллар болж, тонн тутамдаа 49 ам.доллараар нэмэгдэж 3,6 хувиар өсчээ. Харин дизелийн түлш Наушки өртөөгөөр орж ирэхдээ өмнөх сард тонн нь 1151 ам.доллар байснаа энэ сард 1206 ам.доллар болж, тонн тутамдаа 55 ам.доллараар өсч, 4,8 хувиар үнэ нэмэгдсэн мэдээлэл байна.

Эдгээрээс шалтгаалаад шатахуун литр тутамдаа бараг 200 орчим төгрөгөөр нэмэгдэж орж ирж ирэх бололтой. Үнэ өссөн шатахууныг тээвэрлэсэн галт тэрэгний цуваа маргааш гэхэд Улаанбаатарт орж ирэх тухай мэдээлэл байна.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд ОХУ-ын зүгээс Монгол Улсын Засгийн газарт ямар нэг байдлаар шахалт, сэрэмжлүүлэг өгөх үүднээс нефтийн бүтээгдэхүүний үнээ тасралтгүй нэмэх хандлага гаргаж байв. Үүний нэг жишээ нь 2010 оны зун “крантаа” хааж монголчуудыг шатахууны үнийн өсөлтөд нэрвүүлж байв. Шатахууны үнийг дагаад бүх бараа, үйлчилгээний үнэ өсдөг тул ийм нэг таагүй байдал энэ сард үүсч мэдэхээр болоод байна.

Мөн ОХУ-ын сайтуудаар мэдээлснээр ирэх 2013 онд Роснефтийн хувьцааны төрийн багцын зургаан хувийг Их Британийн зомданид худалдахаар яригдаж байгаа нь Оросын нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох бас нэг шалтгаан болж байж мэдэхээр байна.

                                    Д.ОЮУН

www.news.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (November 02, 2012 11:58:13 am )

    СДААААА Дорнодын ТАМСАГИЙН НЕФТЬ, бас ӨЧНӨӨН нүүрс байхад өөрдсөө нүүрснээсээ шингэн түлш гаргаад, Нефтээ боловсруулаад түлш бензин хурдан хийчээчээ. барууны эсвэл японы нэг компанитай тохироод л нэг уурхайгаа өгөөд оронд нь тийм үйлдвэр барь гээд л тохирчоочээ. өчнөөн үнэгүй шахуу өгч гаргаж байж. иймхэн юм хийчхэж чадахгүй эсвэл цавчаа хараад энэ 76 сдакууд Ийм байхад Монгол удахгүй Автономит эрхтэй болно доо сда

  • Anonymous (November 02, 2012 12:03:13 pm )

    elbegee chi dornodiin gazraas so nart tasalj ogson shigee ajillaach.naan chin hyamral aasui!!!!!!!!!!!!

  • Anonymous (November 02, 2012 12:18:45 pm )

    сайхан мэдээ байна ——оросуудын зөв бүх юм бидний зөв байх ёстой юмуу —–хүмүүн төрөлхтөн түлш шатхуун бий болгоод 150-гаруй жил болж байхад —бид мах чанж идэхээс өөр юуг ч бодож үзэлгүй бусдыг дандаа буруутгах өвчин тусжээ

  • Anonymous (November 02, 2012 1:38:32 pm )

    ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
    Тайвань болон АНУ-ын бакалаврын зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг залуус та бүхэнд сонордуулъя.
    Энэхүү хөтөлбөрийн хүрээнд суралцах хугацаа 4 жил байх бөгөөд Тайванийн Боловсролын их сургууль болон АНУ-ын Нью-Иоркийн их сургуулийн оюутан солилцооны гэрээгээр эхний 2 жилийг Тайванийн Боловсролын их сургуульд, дараагийн 2 жилийг АНУ-ын Нью-Иорк хотын Технологийн их сургуульд тус тус суралцаж төгсөх юм.
    Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар ОУ-ын бизнесийн удирдлагын мэргэжилийг эзэмшихийн зэрэгцээгээр Хятад, Англи хэлний өндөр түвшиний мэдлэгийг тухайн орчинд нь эзэмших юм.
    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8811-8103 утаснаас лавлана уу.

  • Anonymous (November 02, 2012 1:42:43 pm )

    Tonn ni 49$-r nemegdeheer yaaj tootsoood litr burdee 200 nemegdheeer bolchdog bna aa. Gaali tatvar yaaj ch tootsson liter ni 90 T-uur l hemegdeheer bna shd eee.

  • Anonymous (November 02, 2012 1:43:17 pm )

    Ene heden hogiin shatahuun importlogchidiin zahialgat niitlel vvv

  • Anonymous (November 02, 2012 1:54:52 pm )

    бид өөрсдөө үйлдвэрээ бариачээ тэр дорнот аймагт нефт хятад руу үнэгүй гаргаж байхаар өөрсдийнхөө баялагыг эзэмшиж бусадын идэш болохгүй сайхан байх юм шиг санагдах юм энэ дээгүүр байгаа эрдэмтэн эдийн засагч нар хоорондоо хэрэлдэж байхаар хэлэлцэж шийдцгээ одоо ингсээр байгаад4жил улс орон хөгжих гүй 26 жил хэрэлдэх болох нээ улс төрчдөө та нарт ард түмэн чинь ихл сануулах юмдаа тэнэгл биш юм бол сэрээчээ сэрээчээ

  • Anonymous (November 02, 2012 9:39:26 pm )

    нефьт импортлогчдын захиалгат нийтлэл.

  • Anonymous (November 06, 2012 6:04:31 pm )

    ОРСУУД БОЛ БИДНИЙГ БООГГООГУЙЙ!!!! А 80. А 92 ийг БЕНЗИН БИШ УТАА ГАРГАДАГ ГЭЭД ХОРИГЛОЖ БАЙГАА ЮМ!!! СИБИРЬ ТАЛДДАА 92 БЕНЗИН ХИЙДЭГ УЙЛДВЭР НЬ БУУГД ЗЭВЭРЭЭД ТОМРИЙН ХОГ БОЛЧИХСОН!!! ЭРХУУ УЛААН УДЭ НЬ БЕНЗИНЭЭ БУУР МОСКВА БЕЛАРУСЬ БАРАГ ПОЛЬШ ПРИБАЛТКИЙН ХАЖУУГИЙН УЙЛДВЭРЭЭС ТАТАЖ БАЙГААШ ДЭЭЭ!!!! ЗАХ ЗЭЭ Л ИЙМ Л БАЙШ ДЭЭЭ!! БИДНИЙГ БООСОН ЮМ БОЛ АЛГА БАЙГАА!!! ООРСДОО УНЭЭ СУДЛААД УЗЭЭЧЭЭ!!!!!

antalya rent a car