МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэнээр улстөрчийн намтар нь эхэлж, эдүгээ УИХ-д тухалж суугаа эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ сүүлийн үед юм л бол “Манай намыг бодоорой” гэх болжээ.
Хувцаслалт, үс засалт тэр ч байтугай инээмсэглэх төрх байдалдаа ч бодит өөрчлөлт хийгээд байгаа З.Баянсэлэнгэ гишүүнийг НББСШУ-ы байнгын хорооны хэдэн гишүүн “гадаад үзэмж нь илт сайжирч, царай нь шингэрээд, улам л эмэгтэйлэг болж байгаа”-г нь сэмхэн ярилцаж, хөөрхөн сонждог гэлцэнэ.
НББСШУ-ы байнгын хорооны хуралдаанаар тэтгэвэрт гарч байгаа багш нарт олгох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийн асуудал хэлэлцэхэд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн баахан тоо баримт тоочиж, аргагүй л часхийсэн санхүүч гэдгээрээ асуудалд ханджээ. Гэтэл З.Баянсэлэнгэ дарга сүүлийн үед ихэд моодонд ороод байгаа ялимгүй аальгүй инээмсэглэлээрээ танхимын уур амьсгалыг зөөлрүүлж, “Даваасүрэн дарга аа, дарааллаараа яриарай” хэмээн намжирдаж, гайгүй эдийн засагчийг дуугүй болгочихож байсан.
Ер нь тэгээд УИХ-ын танхим, байнгын хороодын хуралдаан дээр баахан харчууд чанга дуугаралцаж байхаар З.Баянсэлэнгэ шиг дарга нартай болчихвол даргынхаа наалинхай нүдний ирмээнд хуйларсан эрчүүд аядуу зөөлөн болж, тэр хэрээр хууль батлах ажил урагшлах сайн талтай бус уу.
Өнгө зүс нь түмний нүдэн дээр илт сэргэж, сэргэлэн болжмор шиг л жиргэж яваа З.Баянсэлэнгэ дарга сүүлийн үед ямар нэг арга хэмжээнд оролцохдоо уулзаж учирсан хүмүүст “манай намыг бодоорой” гэх уншлага болсон гурван үгийг байнга дуулгах болсон гэнэ.
Наалинхай инээмсэглэл, гадаад үзэмжээрээ ордныг чимэх болсон З.Баянсэлэнгэ дарга НББСШУ-ны байнгын хорооны ажлаа амжуулах завсраа төрөлх намынхаа төлөө санаа тавихаа мартаагүй л яваа ажээ. УИХ-ын эрхэм гишүүн, эмэгтэй дарга байх нь ийм л ашигтай байдаг юм байна. Бас урваж шарвадаггүй туйлбартай үнэнч зан эмэгтэй хүнийг улам чимэглэдэг юм байна.
Аравдугаар сарын 27-нд болсон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, бусад нам, хөдөлгөөн, ард иргэдийн төлөөлөл оролцсон “Их хуралдай-4”-ийн үйл ажиллагаанд эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ эхнээс нь дуустал тун ч идэвхтэй оролцсон.
Хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын тус хуралдайд ирүүлсэн илгээлт бичгийг сонсож суухдаа урсан гарах нулимсаа тогтоон барьж дийлэхгүй мэгшиж суугаа З.Баянсэлэнгэ гишүүнийг харахад гудамжны тэмцэгчээс УИХ-ын эрхэм гишүүний өндөр сэнтийд залрах замыг нь тэгшлэн засч өгсөн ачит даргадаа хэн хүнээс илүү хайртай нь илт анзаарагдаж байсан юм.
“Их хуралдай”-н индэр дээрээс “Өнөөдөр МАХН нь Монголын хамгийн нөлөө бүхий улстөрийн намын нэг боллоо” хэмээн итгэл төгс мэдэгдэж зогссон УИХ-ын эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ яваандаа “Манай намыг бодоорой” гэх гурван үгээ мартах нь дамжиггүй. Харин тэр цаг үе нь хэзээ бол.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 02, 2012 10:57:45 am )
Enhbayariin ilgeeltiig sonsood megsheed baisan genee.Argagui sh dee ene darga ni baigaagui bol ene avgai hen ch bish l bsan sh dee zugeer l gudamjind hooloigoo hoshnogo boltol ni hashgirch hooloo olj iddeg bsan biz dee argagui argagui megsh megsh.
-
Anonymous (November 02, 2012 11:14:13 am )
Zahialgaar uuriiguu reclamdah gesen yum bh da! Ug n ene avgai chin turiin alband ch ajillah erhee hasuulchihsan archaagui luivarchi shde
-
Anonymous (November 02, 2012 12:21:41 pm )
bushhuugiin ulgeriin shulam shig l haragdaj bn he he
-
Anonymous (November 02, 2012 1:05:09 pm )
Аавдаа гаргаагїй нулимсаа авилгач даргадаа гаргана гэдэг бол хїний ёсны ойлголтоор байж боломгїй худал хуурамч гэдэг нь ойлгомжтой.Гэхдээяахав ойлгож бас болох юм Аав ээж нь тєрїїлсэн нь їнэн болохоос хїн шиг мєнгє тєгрєгтэй явуулж чадаагїй Харин дарга нь санамсаргїй боловч тус болж УИХ-ын гишїїн болгосон болохоор тэр хїнд ухамсартайгаар биш зїгээр л амьтны зєнгєєр сйамсраад байгаа хэрэг Гэхдээ хуурамчаар хэрэв дарга нь тїїнийг УИХ-ын гишїїнээс нь татвал харууслын нулимс нь тэр дороо л хорслын нулимс болж хувирна Їїнийг одоохондоо єєрєє ч мэдэхгїй байгаа Зарим хїмїїс кино їзэж байгаад єрєвдмєєр хэсэг гарахаар нь зїгээр л єєрєє ч мэдэлгїй уйллад унадаг Тэгснээ хэсэг хормын дараа єрєвдєж байснаа мартчихаад єє энэ чинь єєдгїй амьтан байна гээд їзэн яддагтай л адилхан шїї дээ Тэгээд Энхбаяр нь Батшугар Нарангэрэл 2-ыг жагсаалтаас хасагдана гэж тооцоолоогїй байсан болохоор Баянсэлэнгийг зїгээр билэгдлийн маягаар 7 -д жагсаачихсан чинь азаар бас эзээр ороод ирэхгїй юї Дарга цэрэг 2 хоёулаа нэг хэсэг шоконд орсон Тэгэхээр Энхбаяр тїїнд яг їнэндээ тус болоогїй л байхгїй юї Энийг ойлгоход уул нь нулимс биш ухаан хэрэгтэй л дэ
-
Anonymous (November 02, 2012 1:35:03 pm )
oom xvvxen uls tord orchixoor ene mongol maani yaj ch xogjix be dee xoorxii tcagdaagaas xoogdson xvn shtee medleg gej maruuxan daa xoorxii
-
Anonymous (November 02, 2012 1:35:25 pm )
iim xvvxen uls tord orchixoor ene mongol maani yaj ch xogjix be dee xoorxii tcagdaagaas xoogdson xvn shtee medleg gej maruuxan daa xoorxii
6 Comments