antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2012 23 comments

Э.Эрдэнэжамьян өөрийнхөө шидсэн чулуунд оногдов уу, эсвэл…

нийтлэсэн Admin

Э.Эрдэнэжамьян өөрийнхөө шидсэн чулуунд оногдов уу, эсвэл...

АТГ-ын төлөөлөгч, комиссар Д.Наранбаатар өнгөрсөн даваа гарагт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян¬гийн өрөөнд мэдүүлэг авахаар очсон нь шинэ долоо хоногийн эхний дуулиан байлаа. Хууль зүйн шинэхэн дэд сайд өөрийнхөө өрөөнд АТГ-ынханд байцаагдах болсондоо шаралхсан уу, эсвэл Н.Энхбаяр дарга шигээ баригдаад явчихна гэсэндээ айсан уу ямартай ч УИХ-ын гишүүн найз О.Баасанхүүтэйгээ нийлж сүржигнэх нь тэр. Тэд Хууль зүйн дэд сайдыг урьдчилан мэдэгдсэн зүйлгүйгээр өрөөнд нь дайрч орж байцаах гэлээ хэмээн олон нийтэд хандав. Тэрбээр эхэндээ “Манай намын дарга Н.Энхбаяртай холбоотой зүйл асуугаад байсан. Урьд нь Н.Энхбаяр даргыг хорихын өрөөнд байцааж байсан. Одоо дэд сайдын өрөөнд байцаах гэж байна” гэж байсан бол сүүлдээ “Би Хууль зүйн дэд сайдын хувиар интерполд хандсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй” гэлээ.
Харин АТГ-ын зүгээс Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян нь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай и-мэйл буюу цахим шуудан илгээсний дагуу түүнээс байцаалт авахаар очсон гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Амарбатын хэлснээр АТГ хуулийн дагуу ажиллаж,  мэдүүлэг авсан гэх. Ямартай ч Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян интерполд хандсан нь үнэн, АТГ шалгасан нь үнэн.
Харин тэрхүү захианаас үүдэн интерполоор Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг эрэн сурвалжлах эсэхээ эргэн харахаар болсон гэнэ. Тиймээс Хууль зүйн дэд сайдын үйлдэл нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үйлдэл болж байгаа аж. Тиймээс АТГ-ынхан дэд сайд Э.Эрдэнэжамьянгаас даваа гарагт мэдүүлэг авахаар ажлын байран дээр нь очсон бол мягмар гарагт сэжигтнээр татаж зарлан дуудах хуудас албан ёсоор гардуулж өгчээ. Түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь тодорхой аж. Тэгэхээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян хуулийн хариуцлага хүлээж, дэд сайдын суудлаасаа огцорно гэсэн үг үү.
Ингэхэд дэд сайдын суудалд суугаад нэг сар арав хоногийн дараа огцрох дээрээ тулаад байгаа хуульч Э.Эрдэнэжамьян гэж хэн бэ. “Шударга ёс хуульчдын эвсэл”-ийн дэд тэргүүн, хуульч, өнгөрсөн онд МАХН-д элссэн. Харахад хэн ч танихгүй нэг залуу гэнэтхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрөн сөрвөлзөх болсноор нам дотор нэлээд нэр хүндтэй болсон. Аан тийм, одоогоос яг нэг жилийн өмнө Н.Энхбаярын туслах, одоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд Б.Тулгыг баривчлагдахад хэсэг нөхдийн хамт “Тулгыг сулла” хэмээн жагсаал хийснээр мэр сэр харагдах болсон. Өнгөрсөн хавар Н.Энхбаярыг баривчлагдах үед нэлээд ширүүхэн тэмцсэн. Тиймээс олон нийт түүнийг бяцхан тэмцлийнхээ хариуд дэд сайдын суудлаар шагнуулсан гэдэг. Гэхдээ зарим нэг хүн нэр цэвэр, залуу хуульч Хууль зүйн дэд сайд болсон нь сайшаалтай гэж хэлж байсан удаатай.
Үнэндээ Э.Эрдэнэжамьян том том улстөрчдийн хажууд хэн ч биш л дээ. Гэхдээ МАХН, тэр дундаа Н.Энхбаяр зүгээр ч нэг залууг өөрийг нь өмөөрсний төлөө дэд сайд болгочихгүй. Тэрбээр Н.Энхбаярыг шүүх хурал болсны дараа хэвлэлийн хурал зарлаж “Шүүх улстөрчдийн захиалгаар ажилласан. Цаашид Засгийн газраа байгуулъя гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоо. Даргыг нь аваад явчихсан тохиолдолд МАХН хамтарсан Засгийн газарт орох ёс зүй байхгүй” хэмээн ширүүхэн дуугарч байсан. Гэвч даргатай даргагүй “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулж, өөрөө дэд сайд болчихсон. Харин түүнд дэд сайдын суудал тохирсонгүй юу. Эсвэл хэн нэгний далд явуулга байв уу.
1.    Зарим эх сурвалжийн хэлж буйгаар АТГ-ынханд Э.Эрдэнэжамьянг шалгах зөвшөөрлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өгсөн гэх. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-тай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан сурагтай. “Ард түмний их хуралдай”-д оролцсон гишүүд хууль шүүхийн байгууллагын улстөржсөн, уруудаж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь Х.Тэмүүжин сайдад таалагдаагүй хэмээн үзэж байгаа юм.
2.    Тэгвэл олон нийтийн дунд тархсан явган ярианаас сонсвол МАХН-ынхан Э.Эрдэнэжамьянг Хууль зүйн дэд сайд болгосон нь анхнаасаа төлөвлөгөөтэй хийсэн ажил гэх. Учир нь Э.Эрдэнэжамьян залуу хүн учир цөс ихтэй, дээр нь дээш нь дэвших сонирхолтойг нь нэг ёсондоо МАХН ашигласан. Анхнаасаа л намын даргаа өмөөрч дуугарснаар “Нам дагавал ам тосдоно” гэгчийг ойлгосон тэрбээр МАХН-ын удирдлагуудын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхэд “хэзээд бэлхэн” нэгэн. Тиймээс намд нь өчнөөн туршлагатай хуульчид байсаар байхад “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” түүнийг Н.Энхбаярт үүсгэсэн хэрэгт нөлөөлж чадна хэмээн үзсэн хэрэг. Учир нь Хууль зүйн дэд сайд интерполд захиа бичих эрхтэй болохоор тэр.
3.    Өөр эх сурвалжийн хэлснээр энэ бол Засгийн газар “Шударга ёс” эвслийнхэнд “Дураараа дургиж” болохгүйг сануулж байгаа үйлдэл гэнэ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газарт орсон мөчөөсөө л хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлсэн. Түүгээр ч үл барам намаас намд урваж байгаа үйлдэл нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг ганхуулахад хүргэж болзошгүй байсан. Нөгөөтэйгүүр шүүх эрх мэдлийг гартаа авсан АН-ынхан Өвөрхангай, Увс, Сонгинохайрханы таван суудлыг авчихвал УИХ-д 36 суудалтай болно. Үүний дээр АН угшилтай МҮАН-ын гишүүдийг эгнээндээ нэгтгэвэл дангаар Засгийн газар байгуулах боломж бүрдэнэ. Тиймээс МАХН-ын нөхдүүдийг эхнээс нь шахах бодлого гэж үзэж байгаа аж.
Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ. Э.Эрдэнэжамьянд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь буруугаар эргэвэл тэр дэд сайдаасаа огцорно. Урьд өмнөх Засгийн газруудын дэд сайдуудыг огцруулах санал олонтаа тавигдаж байсан ч намууд нь хамгаалаад аваад үлдчихдэг байсан. Харин Э.Эрдэнэжамьянг огцруулахыг МАХН зүгээр хараад суухгүй л байх. УИХ-д нэмж хэдэн суудал авах АН-ын төлөвлөгөө биелэхээс өмнө МАХН Засгийн газраас гарна гэвэл яана аа. Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй болно.
Э.Эрдэнэжамьян алдаа гаргасан нь үнэн. Тэрбээр эл үйлдлээ намын нэрийн өмнөөс хийсэн гэдгээ ч хэлсэн. Харин тэр өөрөө өөрийнхөө шидсэн чулуунд оногдчихов уу. Эсвэл өрөөлийнхөд үү.

Н.БУДСҮРЭН

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • Anonymous (November 01, 2012 11:51:07 am )

    ATG Mongolchuudiig deer ue shig helmegduuleh bolloo; uuniig ard tumen eserguutseh bolloo

  • Anonymous (November 01, 2012 11:53:19 am )

    ATG=Do yam

  • Anonymous (November 01, 2012 11:57:44 am )

    Davarsan yugaa ch medehgui nusgai jaal toriin ondor alban tushaald azaar suuchihaad tom tolgoi gargaj bolohgui.Ene uls chini negdsen neg bodlogotoi,bodlogo ni delhiid oilgomjtoi baih yostoi,ah zah ,eh adagaa medej tom yarih heregtei.Ulsiin neriig bitgii gutaa,said duuhuu mini

  • Anonymous (November 01, 2012 12:21:06 pm )

    Их хуралдайд хэлсэн үгийг нь сонссоон. Хурц, шударга, мэдлэг боловсролтой, ёстой өнөөгийн төрд хэрэгтэй хүү байна лээ. Иим залуучууд зөндөө л байгаа байх Дэмжээчээ ард түмэн минь

  • Anonymous (November 01, 2012 12:24:20 pm )

    sain zaluu.

  • Anonymous (November 01, 2012 1:05:16 pm )

    hehe Enkhbayariin buunii nohoi l yum bna daa beltrege tsarailchaad bagadeer ni darah heregtei

  • Anonymous (November 01, 2012 1:14:59 pm )

    улсын төлөө ажиллах гэж дэд сайдын суудалд суусан юмуу?эсвэл хувь хүний ашиг сонирхолын төлөө юмуу?
    энэ хүн ард түмэнд гавьяа байгуулж чадахгүй нь ойлгомжтой боллоо.

  • Anonymous (November 01, 2012 1:51:45 pm )

    намынхаа төлөө энэ суудалд суусан гэж ярилцлаг өгсөн байсан ийм ёс суртахуунтай хүнийг дэд сайдын албан тушаал өгч л байдаг ардчилс ан намынхан энхбаярт өртэй юм уу гэж бодогдчи хлоо яагаад махн аас айгаад байгаа юм болоо

  • Anonymous (November 01, 2012 2:02:06 pm )

    АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙГАА… ТА НАР ХЭНД МУУХАЙ ХАРАГДДАГ ГЭЭЧ. АВИЛГАЛЧИДЫГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙГАА.НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ САМБАРЫН ЭНХБАЯР БОЛТОЛ НЬ ХУДЛАА МАГТАЖ БАЙГААД ШОРОНД ОРУУЛСАН. ЭНХБАЯР ЧИНЬ ГАДААДАД /.ШВЕЦААРЫН БАНКАНД./МӨНГӨӨ ХАДГАЛУУЛДАГ БАЙСАН ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ.2009 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮЕЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ АЖИЛ, СУРТАЛЧИЛГААГАА ХАЯААД ХЯТАДРУУ АЛГА БОЛСОНЫГ ТУХАЙН ҮЕИЙН СОНИНГУУДАД БИЧИЖ БАЙСАН. УНШААРАЙ… ТЭР ҮЕД СОНИН БОЛОН ИНТЕНИТЭЭР ШВЕЦАРЫН БАНК ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ОРЖ ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ЗАРЛАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ЗАРЛАСАНЫ ДАРАА ЭНХБАЯРГУАЙ АЛГА БОЛСОН. ХЯТАДААС ИРЭЭД –ЭЭЖ МУУДСАН УЧИР ХЯТАД ЯВААД ИРЛЭЭ ГЭЖ ОНИГОО ШИГ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙСАН.ДЭЛХИЙН ЯМАРЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАМГААЛАЛТГҮЙ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЛГҮЙ ГАДААД ОРОНРУУ ЯВДАГГҮЙ. ОДОО ТЭГЭЭД ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР МЕССЕЖ ИЛГЭЭГЭЭД СУУЖ БАЙНА. НЭГИЙГ БОДОЖ ТӨЛӨВЛӨСӨН БАЙГАА ДАА. ТИЙМ Л ҮНЭН Ч МАХН-ЫН ХАМТРАГЧ НАР ЮМ БОЛ ГАДААДАД НУУГДААД БАЙГАА УЛСУУДЫГ НЬ ОЛЖ ИРЭЭД НААД ЭНХБАЯРАА ЦАГААТГУУЛААЧ ЭЭ. Тэгж чадахгүй бол АТГ-ын ажилд нь бүү саад бол. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ. БҮГДЫГ САНААД ХҮЛЭЭЖ СУУГАА. ТА НАРЫГ ДЭМЖИЖ БАЙГАА ХҮМҮҮС ГЭЭД БАЙГАА ЧИНЬ АРД ТҮМЭН БИШ ШҮҮ

  • Anonymous (November 01, 2012 3:43:14 pm )

    avilgaliig hamgaalj bgaa nohoinuud zail shuu pizda naraa, ene muu buunii nohoi hen yum be muu golog.

  • Anonymous (November 01, 2012 4:10:46 pm )

    үнэний төлөө тэмцэгч

  • Anonymous (November 01, 2012 4:49:52 pm )

    gadaadad bga bid nar mongold bolj bui odor bur huuhed uhej bn, zamn tugjrel, darga narn awilga, huiwaldaan, zamn tugjrel, hun eh orondoo taiwan amidrah erh choloo bugd alga bolsond haramsaj bn, ene bugd shn blhr mongoldoo ochih bh da. ter boltol huleehs,,

  • Anonymous (November 01, 2012 4:57:25 pm )

    том улс төрч гэж их идсэн нь, жижиг улс төрч гэдэг нь бага идснийгээ л хэлдэггүй юм бол улс эх орондоо том юм хийсэн улс төрч байхгүй шиг л санагдах юм.

  • Anonymous (November 01, 2012 7:09:05 pm )

    negent eren survaljilj baigaa yed dur meden alban tushaalaa ashiglan iim zuil hiij bolokhui shuu dee

  • Anonymous (November 01, 2012 8:27:01 pm )

    t1 batsaan

  • Anonymous (November 01, 2012 8:27:28 pm )

    enhbayarin bugsiig doloogch

  • Anonymous (November 01, 2012 8:48:39 pm )

    ХӨӨРХИЙ ЭНХБАЯРЫН УРИХАНД ОРСОН ТЭНЭГДҮҮХЭН Л НӨХӨР БАЙНА ЛЭЭв ЯРИЖ БАЙГАА НЬ ЭЛИЙ БАЛАЙ

  • Anonymous (November 01, 2012 9:04:29 pm )

    za ene ded said bolson yum uu sonin l yum da skayt iin bagsh geel joohon ohid……oko

  • Anonymous (November 01, 2012 9:13:38 pm )

    MAHN ii teneguudiig ehnees shorond i yavuul,ter tsagt l ed oilgoh biz, tsaashdaa Enkhbayar olon hunii amidralaar toglohnee

  • Anonymous (November 01, 2012 9:26:27 pm )

    Zuv sh dee. Hudlaa surjigneed hun ardyn tolgoi erguuleed bga yum, ATG-han. Unench yum bol neg talyg barimtlahaa bolichih. Ingej ajillaval ard olon huleej avahgui. Tehdee ene chigtee baival iluu sain biz. Baaraggui saihan tanina shuu dee.

  • Anonymous (November 01, 2012 9:45:36 pm )

    МАХН үеийн үедээ ийм хөгийн юмнуудын орогнох газар болсоор ирсэн.Энэ Энхбаярын шийтгэл нь зөөлдөөд байгаа юм байна. Монголын төрөөр тоглож дуусдаггүй муу новш.

  • Anonymous (November 01, 2012 9:49:44 pm )

    MAHN -iin saiduud gej yasan teneg amitad ve . Unen teneg haragdah yumaa. Ulaan l arai noyon nuruutai turiin hun baina busad ni ovilgogui soliotoi amitad baina lee

  • Anonymous (November 04, 2012 4:56:15 pm )

    НИЙГЭМД НЭР НҮҮРЭЭ БАРЖ АРДЧИЛАЛЫН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН,АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ НИЙГМИЙН БҮХ ШАТАНД ЦЭЦЭГЛҮҮЛЖ, ХЭДЭН ТЭР БУМ, ТЭР БУМААР НЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЦУСАЛСАН ЗӨВХӨН 4-Н ЖИЛИЙН ЯЛ АВАХДАА НААД ЗАХААР НЬ БОДОХОД 7-8 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛААР ШИЙТГЭГДСЭН, ӨШӨӨ ЦААШААГАА ДҮҮ НАРТАЙГАА ХАМСАЖ ГАДААДЫН ХЭД ХЭДЭН ОРОНД БАРЬСАН САЯ САЯ ДОЛЛОРООР ХЭМЖИГДЭХ ХАУСНУУД,/УДАХГҮЙ ЭНЭ НЬ ИЛЭРНЭ/ ТӨРИЙН ХҮНИЙ ЯМАРЧ ЁС ЗҮЙГҮЙ,СОНГУУЛЬД ЯЛАГДСАН ХОНЗОНГОО НАРИЙН ЯРЬВАЛ АН-ААС Ч БИШ АРД ТҮМНЭЭС АВАХ ГЭЖ УЛАЙРАН ГАЛЗУУРЧ УЛС ОРНЫГ ХОЁР ТАЛЦУУЛЖ ҮЙМЭЭН САМУУН ДЭГДЭЭЖ БАЙГАА ӨЧҮҮХЭН МУУ ХУЛГАЙЧ ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРЧ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙГ АШИГЛАН ЗАХИДАЛ ЯВУУЛЖ ОУ-ЫН ТАВЦАНД БҮХЭЛ БҮТЭН ТУСГААР ТОГТНОСОН МУ-ЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАДАГ ЭРДЭНЭЖАМЪЯАН ГЭГЧ ЭНЭ МУУ ӨТӨНЦӨРИЙГ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛЖ БЯЦ ГИШГЭХ ХЭРЭГТЭЙ. ДАХИАД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. МУУ ШУУМАГНЫ БӨӨС.

antalya rent a car