antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2012 1 comment

Эзэддээ хоёр тэрбумын ашиг өгөөд АТГ-т хүргэсэн Энхтайван найрамдлын ордон

нийтлэсэн Admin

Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлах Энхтайван найрамдлын ордны хуучин барилга 1 тэрбум төгрөгөөр зарагдсан гэх мэдээллийг Энхтайван найрамдлын төлөөх хөдөлгөөний гишүүд мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар Монголын энхтайван найрамдлын төлөөх хөдөлгөөний тэргүүн Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билэгт нар байгууллагынхаа удирдах зөвлөлийн гишүүдтэй хуйвалдан ЮНИКО ХХК-нд нэг тэрбум төгрөгөөр худалдсан болж таарч байна.

Хоёр жил тутамд тус байгууллагын удирдах зөвлөл хуралдах ёстой ч дээрх хоёр эрхэм арга шалтаг гарган хуралдуулахгүй байсаар өнөөг хүрсэн. Ингэхийн учир нь тэдний бүрэн эрхийн хугацаа 2009 онд дуусгавар болоод байгаа аж. Өнөөг хүртэл суудалтайгаа зууралдсаны хүчинд Энхтайван найрамдлын ордны өмнөх  газрыг нэг тэрбум төгрөгөөр худалдсан.

Одоо хуучин нийгмийн үед оросуудын барьж өгсөн гурван давхар барилгыг мөн л нэг тэрбум төгрөг хүргэн худалдаж байна гэж байсан юм. Энэхүү хоёр тэрбум төгрөгийн  наймааны ард ямар хууль бус зүйл байгааг тодруулахаар АТГ-ынхан Д.Цахилгаан, Б.Билэгт нарыг шалгаж эхэлсэн байна. Түүх сөхвөл өндөр шилэн барилгын ард нуугдах болсон гурван давхар энэ барилга буюу Энхтайван найрамдлын ордон 1971 онд баригдаж, улсын өмчид бүртгэгдэн ашиглалтад оржээ. Хувьчлалын үеэр тус ордонг Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбоо өмчилж авсан байдаг.


Харин Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбоог НИТХ-ын нөлөө бүхий эрхэм, Элчин сайдууд удирддаг аж. 2000 оноос өмнө тус ордны эзэмшилд 0.9 га газар байдаг байсан бол өнөөдөр эргэн тойронд нь бараг хоёр хүн чөлөөтөй зөрөх зайгүй болсон. Хэдэн жилийн өмнө тус ордны өмнөх талбайг нэг тэрбум төгрөгөөр худалдсан гэх шуугиан дэгдэхэд эзэн нь хэн бэ?, яагаад худалдав хэмээн дулиан дэгдэж байсан ч тэгсгээд намжсан. Өнөөдөр энэ газар дээр нь 17 давхар шилэн барилга сүндэрлэж үүдээ нээхэд бэлэн болжээ.

Харин нэг тэрбум төгрөгөөр газар авсан эзнээр “Жигүүр гранд”-ын Б.Баттөрийн төрсөн дүү “Сандэй” группын эзэн Б.Бат-Өлзий болж таарсан. Тэд энд нэгээс гурван давхартаа худалдаа үйлчилгээ, долоогоос 15 давхартаа оффис, хамгийн дээд талын хоёр давхартаа дээд зэрэглэлийн ресторан ажиллуулахаар болжээ. Харин найр тавин газраа худалдсан Энхтайван найрамдлын ордныхонд  тохирсон ёсоор сонгосон нэг давхрыг нь эзэмшүүлэх гэнэ. Ийм тохироотой, орох оронтой болсон тус ордны удирдлагууд хуучин барилгаа мөн л нэг тэрбум төгрөгөөр худалдах арга олсон юм байх. Тэдний дур мэдэн зарсан газар, барилгын наймаа хууль ёсны байсан эсэх удахгүй тодорхой болох биз.

www.times.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 01, 2012 5:36:48 pm )

    ард түмэн минь хэдий болтол ингэж мэдэн будилсан дарга нарын тухай сонсож толгойгоо сэгсэрч суух юм бэ. авилгатай тэмцэх газар гэж худлаа сенсаацлаж байдаг газар юм байна. босож өөрсдийнхөө төлөө болон ирээдүй хойч үеийнхээ төлөө юм хийх хэрэгтэй юм байна. авилгатай тэмцэх газрын сахалтай, гөлөлзсөн нүдтэй өрөвгөр юм байж байгаад л худлаа нэг зурагтаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл амандаа бувтнаж байгаад л тэр ярьсан шалгасан асуудал нь таг болдог.ингээд биднийг мэлэрч суух хооронд эд улсаа гадаадынханд худалдаж дуусаад өөрсдөө гадаадын иргэн болоод гарах нь байна. МОНГОЛЧУУДАА НОЙРНООСОО СЭРЦГЭЭЕ ЭЭ.

antalya rent a car