
Манай улс хамгийн сүүлд 2002 онд ОХУ-тай, 2003 онд БНХАУ-тай хил хязгаараа шинэчилсэн. Энд БНХАУ-ын баримталж байгаа бодлого илэрсэн байж болно. Чөлөөт нэвтэрхий толь Википедиад БНХАУ-ын газар нутгийг “9,640,821 km2”, “9,671,018 km²” гэж хоёр янзаар бичсэн байгаа /мэдээлэл хайсан хүн бүр шахуу Википедиад ордог нь уг сайт дээрх ташаа мэдээллийг нэн даруй устгах, өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа юм/. Зөрүү 30 гаруй мянган км2 нь маргаантай байгаа газар нутаг гэж ойлгогдож байна. Тус улс сүүлийн жилүүдэд маргаантай газар нутгаа буцааж авах бодлого барьж байгаа.
Олдож байгаа мэдээллээр, хамгийн сүүлд 2010 онд Тажикистаны газар нутгаас өөртөө нэгтгэсэн. /“Тажикистаны Парламент “Хятадтай маргаантай байдаг зүүн бүс нутгийнхаа 3 хувь, эсвэл 1000 км2 газар нутгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай” тогтоолыг баталжээ. Тогтоолын дагуу газар нутгийнхаа хилийг шинээр тогтоох юм байна. Тажикистаны Гадаад харилцааны яамны мэдээлснээр, БНХАУ-тай үүсгэсэн газар нутгийн энэ маргаан бүр XIX зууны сүүлээс үүдэлтэй юм байна. БНХАУ эхлээд Хаант Орос улс, хожим нь ЗХУ-тай заргалдсаар одоо заргаа авч байгаа нь энэ ажээ” /“Монголын мэдээ” сонин, 2011 он/”. Үүнээс өмнө ОХУ-аас хоёр арлыг мөн мэдэлдээ шилжүүлсэн юм. /“Ерөнхийлөгч асан Владимир Путин удаан хүсэн хүлээсний эцэст БНХАУ-ын дарга Ху Жинтаог 2004 оны аравдугаар сарын 14-нд “Сайн хөршийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зуруулж чадсан. Гэтэл үүний дараа болсон хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай Аргунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа Хятадад шилжүүлж өгсөн билээ” “Монголын мэдээ” сонин, 2010 оны 09 дүгээр сарын 1-ний №3000-д/.
БНХАУ нь БНАСАУ, ОХУ, Монгол, Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянма, Лаос, Вьетнам гэсэн 14 улстай хиллэдэг бөгөөд ихэнхтэй нь газар нутгийн маргаантай. Хилээ шинэчлэхээр яриа хэлэлцээрийг өрнүүлж байгаа. Усан хилээр л гэхэд Японтой ямар асуудал үүсгээд байгаа билээ.
Хамгийн гол нь бид мэдээлэл ямар хүчтэй зэвсэг болсныг мэдэрч, бусад улстай өөрийнхөө хэмжээнд мэдээллээрээ дайтах ёстой. Сүүлийн үед Монголын газар нутгийг БНХАУ-ын хилд оруулж зурсан, Монгол Улс нь БНХАУ-ын нэг хэсэг байсан мэт мэдээлэл ихээр цацагдах боллоо. Хятадын сурах бичигт иймэрхүү утгатай түүхийг гуйвуулсан хичээл орж байна гэсэн гомдол ч ихээр гарах болсон. Бодлого нь маш нарийн олон жилийн турш явагддаг геополитикийн шинжлэх ухаанд үүнийг “Дасгах үйл ажиллагаа” гэж нэрлэдэг юм байна. СГЗ Г.Жамьян гуайн нийтлэлд үүнийг “Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дамжуулан гаргаж “дасгах” явдал түүхэнд олонтаа гарчээ. Ийм “дасгах” үйл ажиллагаа сүүлдээ, хэдэн арван жилийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ширээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус урсахад хүрдгийг түүх харуулсаар байгаа” хэмээн голыг нь олж хэлсэн байна.
Монгол Улс хэчнээн хэмжээний газар нутагтай, хил хязгаар нь хэчнээн км үргэлжилдэг зэрэг нь тийм ч нууц биш, хүн бүрийн мэдэж байх ёстой асуудал. Энэ мэдээллийг олон нийтэд дэлгэх цаг нь болсон. 2003 оны газар нутгийг шинэчлэн тогтооход яг юу болсон юм бол. Өмнө байсан чигээр нь үлдээх байсан бол шинэчлэх шаардлага юун. Гэтэл өмнө нь шинэчлэх болгонд манай газар нутгаас хасагдсан байдаг. Монгол Улсын газар нутаг 2 566 500 км2 уу, 2 564 116 юу. НҮБ-ын албан ёсны сайтаас мэдээлэл авах гэсэн боловч засвартай гээд хаагдчихаж. Нээгдсэнийх нь дараа л орж үзэхээс. Арай “2 564 116” гэсэн тоо дурайж байх юм биш байгаа. Арай ч үгүй байлгүй дээ…
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 31, 2012 1:21:58 pm )
УЛСЫНХАА ХИЛ ХЗГААРЫГ МЭДЭДГҮЙ ЮМУУ?ОДООЧ ДЭЭ ХЯТАДЫН НЭГ МУЖБОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ,ГАЗРЫН ЗУРАГТ НЬ ОРЧИХЖЭЭ,ЭНЭ ТАЛААР ЭЛБЭГДОРЖ ,ДОРЛИГЖАВ,ЭНХБОЛД АРАА ХӨӨЦӨЛВӨЛ ЗОХИЛТОЙ
-
Anonymous (October 31, 2012 1:22:19 pm )
УЛСЫНХАА ХИЛ ХЗГААРЫГ МЭДЭДГҮЙ ЮМУУ?ОДООЧ ДЭЭ ХЯТАДЫН НЭГ МУЖБОЛЧИХСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ,
-
Anonymous (October 31, 2012 2:07:23 pm )
хойд талаасаа ороуудаар алхам алхамаар идүүлээд, урд талаасаа хятадуудаар км ээр нь идүүлсээр байгаад бид юутай үлдэх болоо? Хоорондоо өмч хөрөнгө байшин барилгаа булаалцалдан нэг нэг рүүгээ хөлөө жийж байх хооронд чинь бүх юмыг нь гадныхан аваад явлаа. Юун үндэсний аюулгүй байдал? Хөгжүүлж чаддаггүй юм бол өвөг дээдсээс өгсөн газраа ядаж бүтэн байлгаж үзээч дээ. Удахгүй Увс, Хөвсгөл нуурууд хүний нутагт орлоошдээ. Эзэнгүй төр минээ.
-
Anonymous (October 31, 2012 3:10:11 pm )
991116tai dugaar zarna. Utas 98882727
-
Anonymous (October 31, 2012 6:07:50 pm )
Өмнөговь аймаг аль хэдийн хужаагийн нутаг болсон Монголчууд тэнд явах байтугай ойртохч эрхгүй газар олон болсон бналээдээ
-
Anonymous (November 01, 2012 9:28:47 am )
enkhbayariin hadam aav tselmon gichiigiin aav tsend gedeg nohor tuvaag shuud garin useg zural orsod ogsondoo nohoi gej
-
Anonymous (November 01, 2012 10:11:48 am )
МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН МАН ГЭДЭГ Ц НЯМДОРОЖ МЭТИЙН ХЯТАДЫН ТАЛЫН
ХҮМҮҮСЭЭР ДУРСАН НАМ МОНГОЛ ТӨРИЙН ЭРОХ БАРИЖ БАЙСАНИЙ ГАЙ ЭНЭ
ЛУЙВАРЧАДЫН БАЙГУУЛАГ НАМЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ -
Anonymous (November 01, 2012 5:03:24 pm )
Энд яагаад 2 сая гэж бичээд хүмүүс анзаарахгүй байгаа юм бол? Манай нутаг чинь 1 565 мянган ам.м гэдэг биш билүү?
-
Anonymous (November 04, 2012 4:34:35 pm )
ЭНЭ ТАЛААР ЭЛБЭГДОРЖ ,ДОРЛИГЖАВ,ЭНХБОЛД НАР ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ ГАЗРАА АРИЛЖААД БАЯЖААД БАЙНА УУ ТА НАР
-
Anonymous (November 04, 2012 4:36:19 pm )
ТОЛГОЙГ ЧИНЬ АВНА ШҮҮ? МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАНЧ БИТГИЙ ӨГ ГЭСЭН ҮГ БИЙ ШҮҮ
10 Comments