
захирамж цаашид хэрэгжихээр болсон.Энэхүү зохицуулалтыг үргэлжлүүлэх болсон нь уг ажил замын ачаааллыг тодорхой хэмжээгээр хөнгөлж хувь нэмрээ оруулж байгаатай холбож байна. Үүнийг иргэдийн дунд явуулсан санал асуулга ч харуулж буй бололтой.
Гэхдээ зохицуулалтаас үүдэлтэйгээр өдөр тутмын хүнсний түгээлт тээвэрлэлт саатах болсон. Энэ талаар манай сонин бизнес эрхлэгчдийн гомдол саналыг өмнө нь хүргэсэн билээ. Дотоодын үйлдвэрлэгчид МҮХАҮТ-ын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөр дамжуулан хотын удирдлагад / ялангуяа нийслэлийн Засагдаргын орлогч дарга Н.Гантөмөрт өөрт нь/ мөн санал гомдлоо тавьж байсан.
Гэтэл бизнес эрхлэгч дотоодын үйлдвэрлэгчдийн гомдол шийдэгдээгүй байхад энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч саяхан “Түгээлтийн тухайд өглөөний 07.00 цагаас өмнө болон оройн 22.00 цагаас хойш гэр хорооллын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүн хүргэх арга хэмжээ авахыг санал болгосон. Үүнээс хойш борлуулалтай холбоотой санал гомдол дахин ирээгүй” гэсэн ташаа хариултыг өгсөн байх юм.
Ингэхдээ томоохон худалдааны төвүүд болон хүнсний захууд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр татчихдаг учраас хомсдол ороод байх нь гайгүй байна. Харин гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд борлуулалтын бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд цаг хугацаа их зарцуулж байгаа. Үүнийг өглөө эрт, орой шөнө шийдэж болно гэсэн байх юм. Түүний яриаг хөөвөөс худалдааны томоохон төв, захууд хүнс, бараагаа бөөнөөр нь авчихдаг учир мууддаггүй, хуучирдаггүй бололтой.
Хүнсний дэлгүүрүүдийн тухайд гэр хороололд гэхэд гудамжны нэг байдаг цэгүүдэд еглө эрт, шөнө бараа түгээнэ гэдэг манайх шиг хүйтэн, харанхуй орчин нөхцөл, эрс тэс уур амьсгалтай оронд бүтэхгүй зүйл гэдгийг биз эрхлэгч, үйлдвэрлэгчид уг нь зөндөө хэлж учирласан юмсан. Тиймээс Н.Гантөмөр даргаа! Бидний санал гомдол яасан вэ? гэж бизнес эрхлэгчид асууж байна. Арай салан баавгайн үлгэр шиг нэг сугаараа хаяж гээчээгүй биз хэмээн лавлаж байна. Энэ талаар зарим аж ахуйн нэгжийнхний үгийг хүргье.
“Улаанбаатар шуудан” ХХК-ийн жолооч Г.Батнайрамдал:
-Хотын дарга нар өглөө бүр сонин авч уншдаг биз. Түүнийг түгээх гэж ганц машинтай бид өдөрт нь шахаж ажилладаг болсон. Хэрэв хоёр машинтай байсан бол ёстой л зайдлах байсан байх. Машиныг дугаараар нь хязгаарлаж явуулах талын арга хэмжээ үргэлжлэх бололтой. Тэгвэл түгээлтийн бидэнд эрх олгочихдоггүй юм байх даа…
“Талх чихэр” ХХК-ийн түгээлт хариуцсан менежер Ц.Нямбаяр:
-Улаанбаатар хот уртаашаа, өргөөшөө хичнээн км байдгийг хотын удирдлага сайн мэдэх байх. Манай жолооч, нярав нар Буянт-Ухаа руу Нисэхээс аваад Хайлаас, Чингэлтэй, зуслангийн чиглэлд хотын нэг захаас нөгөөд хүрч ажилладаг. Номерын хязгаарлалттай үед өглө эрт, эсвэл шөнийн заасан цаг хугацаанд талх, боовоо хүргэж тараахад зарим машин маань яагаад ч амждаггүй.
Тэгээд ч өвлийн цагт хүнсний дэлгүүрүүд эрт хаачихдаг болсон. Тиймээс борлуулалт, түгээлтийн машинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж өгөөч. Хүнс, бараа тээвэрлэлтийн машинууд чингэлэг дээрээ компанийнхаа хаяг, зурагтай, тэмээнээс том андашгүй байдаг шүү дээ.. Дарга нар шийдвэр гаргахдаа амьдралыг харж байгаасай.
“Натурфуудс” ХХК-ийн жолооч С.Батбаатар:
-Жолооч бидний ганц зовлон энхэл донхолтой зам, түгжрээ хоёр байдаг учир автомашинуудыг номероор нь хөдөлгөөнд оролцуулж байгаа зохицуулалтыг дэмжиж байгаа. Гэхдээ одоо үр дүн нь гараад болоо юм биш үү. Нэг үеэ бодвол нийслэлд ихэнх зам засвараас гарч, шинэ давхар гүүртэй боллоо. Хөдөлгөөний нягтрал, ачаалал арай гайгүй болсон байх гэж бодох юм.
Тиймээс дугаарын зохицуулалтыг цааш үргэлжлүүлэхийг бид дэмжихгүй байгаа. Энэ бол түр зуурын гал унтраах арга байсан шүү дээ. Одоо замаа өргөсгөж, давхар замуудтай болох зэрэг машины дугаараас биш хүнээс өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хиймээр байна, хотын дарга нар… Ер нь жолооч биднээс жил бүр авдаг тэр их татвар яадаг байна аа гэж асуумаар байна. Ядаж хотын явахад төвөгтэй болоод байгаа нэгдүгээр эгнээний чөлөөлөлтөө амралын өдрүүдэд цуцалж баймаар байна…
Эх сурвалж: “Бизнес Таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 31, 2012 8:43:14 am )
BITGII KHUTSATSGAA SHUNU TARAA DELKHIIN JISHIF SHUNU. MALNUUD NAAD MASHINAA SAIJRUUL/ CHADAKHGUI BOL BOLIKHGUI YU
-
Anonymous (October 31, 2012 9:30:22 am )
Zuvhun ed narin erh ashgiin uudnees dahin juram gargah bolj bnu??? Urd n yamarch zambaraagui yawj bsan bol odoo jahan tsegtsreh gd bna shde getel yag l urdniih shigee duraaraa zambraagui bdaldaa ergej oroh gj uheh gd bhin lainuud chin
-
Anonymous (October 31, 2012 9:43:47 am )
Øàðãà ìîðüò çóñëàíä öýâýð àãààðò, õàðóóë õàìãààëàëòòàé,õàëóóí õ¿éòýí óñòàé, 00 ä¿øòýé, øàëíààñàà õàëäàã, äóëààí ãðàæòàé, ìàø òîõèëîã 1 áà 2 ºðºº áàéðóóäûã ºâëèéí òóðøèä ò¿ðýýñë¿¿ëíý. Óòàñ:99118457.99134999.
-
Anonymous (October 31, 2012 10:18:05 am )
ene tugeeltiin masin yavuulaachee ard tumen hugatsaa hetersen um heregleh estoi bolood bna sh de
-
Anonymous (October 31, 2012 10:25:56 am )
за тэгээд зөвшөөрөл олгоод эхэлбэл бас л танил тал арын хаалга авилгаар нөгөө зөвшөөрөл нь өөр хүмүүст очоод хөдөлгөөнд саад болоод эхэлнэ. талх чихэр шуудан энэ тэр өөр машин нэмээд авчихад хотойхгүй байгууллагууд шүү дээ инээдтэй юм ярих юм
-
Anonymous (October 31, 2012 10:45:41 am )
Удвал сайдаа таньд амжилт хүсий та бол тэмцэгч мөн. Би ардчилалыг дэмждэг 40 гарч яваа хувийн хэвшилд ажилладаг эрэгтэй хүн. Таныг тэмцээд гарч ирсэнд баяр хүргэе. Бидний хэн нь ч тань шиг зориг гаргаад тэмцээд гарч ирж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Эрүүл мэндийн салыбарын чанар энэ тэр олон яриа яах вэ. Ганц 103 аа л сайжруулчих. Дуудахад хурдан ирдэг. Бичиг баримтгүй ч байсан хүнийг үздэг эмчилдэг тийм л болгомоор байна. Нарын мэрэгжлийн үйлчилгээ энэ тэр яахав. Гар хөлөө зүссэн хөлдөөсөн хүмүүсийг чинь сэтгэлээсээ хүлэээж аваад шархыг нь иод спиртээр цэвэрлээд ариутгасан марьлаар боогоод өвчин намдаах эм уулгахад л болно. Бусад нь хэрэгггүй ээ. Удвал сайдаа. Хуучин нийгмээс улбаатай орос школоор явсан 2 салбар байна. Цагдаа, эмнэлэг. 2 уулаа өөрсдийгөө буруутгахгүй баримтжуулах баталгаажуулах гэсэн бүтцээр явж ирсэн салбарууд. Хүн эмчилж буй эмч хэрэг мөрдөж буй цагдаа яаж хангалттай хэмжээний мэдээлэл баримт энэ тэр цуглуулж баталгаажуулна төдий чинээ өөрсдөө дараа нь хэрэг түвэгт ороогдохгүй гэсэн бүтэц манайд байна. Хүнийг 1 номерт тавьсан бүтцийг л бий болгох хэрэг бана даа. Монголд. Бичиг баримтгүй гээд хөлөө гэмтээсэн залуу гэмтлийн эмнэлгийн гадаа зун сууж байхыг та зурагтаар харсан биздээ. Сүүлдээ хөл нь амьдаараа үнэр орсон шүүдээ. Сувилагч нь хүлээж авахгүй манай журам ийм гээд гүрийгээд л басан. Тэрний буруу гэж юу байх вэ. Хууль эрхзүйг өөрчлөх хэрэгтэй. Та үүнийг л хий тэрнээс хиймэл хөх, зүрх шилжүүлэн ёуулгах энэ тэр бидэнд хэрэг алгаа гэж.. Цэрэг цагдаа болохоор айлгаж хориод л гүйцээ. Хадгаламж зээлийн хоршооны хэргийн үед яалаа даа. Нэг л их олон бичгийн машинаар чрьсан зүйлийг машиндсан хүмүүс, сүүлдээ хөдөөнөөс цагдаа нар авчирьч шивүүлээ биз дээ. Тэгээд тэр нь мөрдөх үйл ажиллагаа юм уу.
-
Anonymous (October 31, 2012 10:51:18 am )
Jishee ni shono hen tavilga avdagiin teged hotiin toviin aild tavilga hurgej ogoh gej toirch zardal ih garch bna bid dandaa gangan heentser mashin erh cholootei ajil hiij bga baga ovriin mashinaa demjimeer bn jishee ni solongosiig porter japaniig amjirgaa tsagaan hogjuulsen gej ard tumen ni baharhadag ym bilee
-
Anonymous (October 31, 2012 11:53:43 am )
shine mashin shine dugaartai bolchij chadahgui bgamuu ene muusain uildver nertei idegchid. idee l gedsee tsatgaad targalj uhleeshd hamgiin naad jishee. tegvel alhaj yvtsgaahguiyu..
-
Anonymous (October 31, 2012 3:55:55 pm )
ХААСАН ЗАМУУДАА НЭЭСЭН БОЛ ЭНЭ ХЯЗГААРЛАЛТАА ЗОГСОО ӨВӨЛ МАШИНТАЙ ХҮМҮҮСИЙН ТАЛ НЬ МАШИНАА УНАДАГГҮЙ ЗАМЫН МЕНЕЖМЕНТЭЭ Л САЙЖРУУЛ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ХҮМҮҮСЭЭ ЗАЙЛУУЛ
-
Anonymous (November 02, 2012 4:12:04 pm )
Улсын баатар та хууль зөрчөөгүй хүний эрхийг хязгаарлахаа зогсоо
10 Comments