Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг хувийн компаниуд хуваагаад авчихсан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Хүүхдүүд тоглож, залуус зугаалах зай нь хумигдсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс газар хумсалсан хувийн компаниудын талаар нэлээд ширүүхэн яриа хөөрөө өрнөсөн энэ хэлэлцүүлгийн тухай телевизийн бүх суваг мэдээлж, өдөр тутмын бүх сонинд бичсэн. Хамгийн сонирхолтой нь хэн газар олгов, хүүхдүүдэд гэж хаягласан газар дээр яг юу барих гэж байна гэдгийг ярилцаж байхад 1.1 га газрыг хувьдаа авчихсан гэх “Мон уран” компанийг төлөөлж. УИХ-ын гишүүн Б.Наранхүү тун тодорхой тайлбар өгч байна.
Тэрбээр “Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа бүх компани хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Өнөөдөр Д.Баясгалангийн хийсэн хэмжээгээр бид ч бас хөрөнгө оруулалт хийж болно. Паркийн газраас тодорхой хэмжээгээр эзэмшиж байгаа газрууд хамтраад хөрөнгө оруулалт хийж болохгүй юмгүй. Үнэхээр хүүхдүүдээ гэж байгаа бол нийлж байгаад нэг юм хийх хэрэгтэй. Улмаар 10 жилийн хугацаанд хүүхдүүдээ паркт үнэгүй тоглуулъя. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн байдал сайжирч, иргэдийн амьжиргаа ч дээшлэх байх. Одоо бол өндөр үнэтэй паркт тоглох бэлтэй хүн цөөхөн байгаа. Хүүхдийн парк дээр нэг удаа тоглоход 120 мянган төгрөг шаардлагатай юм билээ. Гэтэл цалингийн доод хэмжээ 140 мянган төгрөг л байна. Иргэд сарын цалингаараа нэг өдөр л хүүхдээ тоглуулна гэсэн үг. “MCS” зэрэг компани бүгдээрээ хамтраад үүнийг хийнэ гэвэл бидэнд татгалзаад байх зүйлгүй. “Мон уран” гэдэг компани ганцаараа паркийн газрыг авчихаад, өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10 жил ярилаа. Одоо больцгооё. Хөрөнгө оруулалт хийж болно. Ярьж байгаад хийх бүрэн боломж байна. Манай компанийн хувьд 14 жилийн өмнөөс энд нэг га газар эзэмшиж байгаа. Гэхдээ шударга нэрийн дор манай компанийн газрыг авна гэвэл хүлээн зөвшөөрөхгүй” гэхчилэн ярьж хүмүүсийн асуусан асуултад ч хариулж байх юм.
Б.Наранхүү гэж хүн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин Дундговь аймагт өрсөлдөж ялалт байгуулсан. Тиймээс тангараг өргөж төрийн хүн болсон хэмээн бүгд ойлгож байв. Нэгэнт төрийн хүн болсон бол хувийн компанийн ажлаа өөр бусдад шилжүүлж, итгэл хүлээлгэсэн ард түмнээ төрд төлөөлөн хоёргүй сэтгэлээр зүтгэх учиртай. Гэтэл эрхэм гишүүн Б.Наранхүү энэ үүргээ ухаараагүй яваа бололтой. Хувийнх нь эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөнгүүт л гүйж ороод “Манай компани, би” хэмээн компанийнхаа нэрийн өмнөөс ярьж гарсан. Тэр ч бүү хэл, хүүхдийн паркт хувийн компанийнхаа оффисыг сүндэрлүүлснийхээ хариуд үлдсэн газарт нь хөрөнгө оруулж хүүхдүүдийг үнэгүй тоглуулъя ч гэх шиг элдэв амлалт авч хажуугаар нь газраа өгөхгүй гэдгээ ч илэрхийлээд амжиж байлаа.
Уг нь УИХ-ын тухай хуулиар Б.Наранхүү гэж гишүүн ингэж ярих нь хориотой. Хэдийгээр манай парламентад бизнесмэн гишүүн олон ч тэдний хэн нь ч түүн шиг улайм цайм ийм үйлдэл гаргадаггүй нь угтаа бол төрөө, түмэн олноо хүндэтгэж буй хэрэг. Гэтэл гишүүн болж парламентын босго алхсан л бол түүнд бүх зүйлийн үүд хаалга нээлттэй хэмээн эндүүрсэн Б.Наранхүү ичиж эрээлэхгүйгээр хувийн компанийнхаа эрх ашгийг хамгаалж буйг хөөрхий шинэ болохоор мэдэхгүй байгаа биз хэмээн хаацайлаад өнгөрч болох уу. Ард түмнийг басамжилж, хуулийг уландаа гишгэсэн энэ гишүүндээ Ардчилсан нам үүрэг хариуцлагыг нь ойлгуулах хэрэгтэй юм биш үү.
Н.Гэрэл
ӨДРИЙН ШУУДАН
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 26, 2012 2:10:48 pm )
Тэмүүжин тийм л шудрага юм бол энэ Наранхүү ч гэнэ үү хэн ч билээ би энэ хүнийг банк дампууруулсан л гэж сонсож байсан болохоос их хурлын гишүүн гэж огт хүлээж авахгүй очиж очиж их хурлын гишүүн болчихоод манай компани ч гэх шиг юм яриад зогсож байгаа нь үнэхээр ичгэвтэр төрийн өндөр дээд албан тушаал хашиж байж ийм юм яриад зогсож байх ч гэж дээ юун нөгөө “Ашиг сонирхолын зөрчилийн тухай хууль” мууль та нар болоих хэрэгтэй ийм л юмыг Дундговьчууд төрд илгээсэн байна ш дээ компанихан эрх ашиг яригдангуут бүр үхэх гэж байгааг нь ичиж үх гэхээс өөр юу хэлэх вэ дээ…
-
Anonymous (October 26, 2012 2:44:30 pm )
Наранхүүгээс болж Дундговийнхон тэнэгт тооцогдохоос аргагүй.Бас ардчилсан нам ч гэсэн ийм гишүүнтэйгээсээ ичих болж. Эд л ичихгүй бол энэ нөхөр өөрөө ичнэ гэж байхгүй. Ичих айхаа мэдэхгүй бол адгуус араатнаас дор гэсэн үг.Олон юм ярилгүй газрыг буцаа.
-
Anonymous (October 26, 2012 2:45:48 pm )
Наранхүүгийн хэлдэг зөв шүү. Хажууд М-Си-Эс 4 га, Бодь групп 30 гараны Сөүл групп бас бус га газар эзэмшиж байгаа . Тэдгээр нөхдийг ярихгүй байж сэтгүүлч та Наранхүү ярьдаг нь асуудлыг өөр хүмүүсрүү чиглүүлэх гэсэн мөнгө авсан санаа цухалзаж байна. Бодв групп наад нөхдүүдэд газрыг зарсан юм шүү дээ. Бодь группын шалгуулах хэрэгтэй талаар бичээч сэтгүүлч малаа
-
Anonymous (October 26, 2012 2:53:57 pm )
Harin buh hun gaihaj hotsorson sh de manai kompani geed l shichilsen zasgiin gazar YUH-nay gishuuded huviin ajilaan hamt hiiheer zuvshuurch shinichilsen um bh l gej bodood almairaad hotsorson shuu
-
Anonymous (October 26, 2012 2:56:34 pm )
engej shivshigee tarij bolohgui ee AN-iin ner hundiig gutaagch naraa bi zarimdaa ene namiin gishuunii huvid sanaa zobood bna shuu ard tumen shinechilsen gedeg ugend etgeed huleegeed bdag getel Eh hurliin dargaasaa eheleed muhar uher shig zutgeed bishee
-
Anonymous (October 26, 2012 4:43:48 pm )
бүгдийг нь шалгаа…
-
Anonymous (October 26, 2012 5:44:26 pm )
huniad og
-
Anonymous (October 26, 2012 6:25:51 pm )
Naranhuu shudraga l helsen bn shdee. Ih hurald suugaa buh businessman uud Company haa talaar sanaa tavidag l baij taaraa. Teriig tegj hudlaa gutgeleg bolgoj demii baihaa. Busadiig yaagaad setguulch duridsangui ve ? No toi l sanagdlaa.
-
Anonymous (October 26, 2012 7:29:01 pm )
ymtaibayariig bicheech huriumaa hiigeed odoo bal saraa temdegleed ter ordongoor n orj amjisan ym uu zuragtaar gants olj harsangui naranhuu bol shudarga absan bn bathuu buur tsaigaad mongoor zodoj said bolloo archilsan nam iim l bn daa AH buur doloon doroo odoo MAXH n buur bolohgui
-
Anonymous (October 27, 2012 9:04:46 am )
Er ni bux gazraa khuraaj avakh kheregtei ter gazriig lhuuchin ymar tom saixan bailaa yag teruigeer ni toxijuul ter zarsan erx ugsun khumuusiig ni il zaral
-
Anonymous (October 27, 2012 1:53:43 pm )
Ерөнхий сайд Алтанхуяг Энэ Наранхүүг дэвшүүлэхдээ ер нь яаж тохирсон болоо тэр их сонин байна. Алтанхуяг Хүрэлсүх нар энэ сонгуулиар цөм хийцгээсэн дээ. Хэд хэдийг хийсэн болоо. Бараг толгойтой болгон л намайг дэвшүүлээч гээд л гүйгээд байсан. Одоо бараг толгойтой болгон л албан тушаал гээд гүйлдэж байна. Энэ бүхэн бол мөнгө мөн. Наранхүү алтан нарын харьцаа юү болсон болоо. Дүнжингаравын хувь заяа яасан болоо
-
Anonymous (October 27, 2012 1:58:54 pm )
наранхүү хэлж ч чаддаг хийж ч чаддаг хүн шүү харин ч дундговийн сайн хүү
-
Anonymous (October 27, 2012 2:40:49 pm )
Zov l yarij bn shdee harin ch hurungu oruulaad saihan bolgoy gej bhad ter Uvsiin Nyamdorj nodnin nuursnii mashin yavuulahiig horigloson shiidver garahad UIH deer yaj bailaa ted nar shig hudlaa shudarga tsrailj, tsaanaa hamgiin buzar bulaig hiij bgaa humuusiin derged hun shuu naad zaluu chini
-
Anonymous (October 27, 2012 3:05:51 pm )
NARANHUU bol gulugiin batsaan
-
Anonymous (October 27, 2012 4:26:42 pm )
Naranhuug demjij bna
-
Anonymous (October 27, 2012 5:56:41 pm )
Охидуудыг хүчиндэж шүүхээр ороод цагаадсан хүн шүү дээ.Мөнгөтэй бол шүүх ичэхгүй тусладаг ийм гажгийг хэзээ болих вэ.
-
Anonymous (October 27, 2012 6:03:31 pm )
AN-iinh yum bol hen ch yaj ch chadahgui, AN-iinhan busad namuudad l ondor shaardlagatai bolohoos, oorsdoo bol yu ch hiiji medeh ulsuud shuu dee.
-
Anonymous (October 27, 2012 6:06:18 pm )
park-n gazriin margaan deer zov l dugarch bsan shte. busad ni gazraa ogno barina gehgui l oorsdiigoo oomoroh gej bhad ni harin ch gazraa ogwol ogchi deer ni horongo oruulalt hiiye chanartai togloom bairshuulaad huuhduudee unegui togluulah bolomj bna gej yarisan-ruu ni dairna gedeg busad company-s ni mongo avchaad gazraa ogii gesen ruu ni dairch bga hunii l ug de. yor ni bugd l huuhdiin gazar bulaaj avchaad ogoh heregtei shte. anh minii sanaj bgagaar bol mcs-nhen talbain hajuud l 5odtoi buudal barina ntr geed l bsan barichaad office bolgoson tegeed odoo huuhdiin parkiin gazraas avchaad buudal barina l geed bhin unen ch yumu hudlaa ch yumu buu med.
-
Anonymous (October 28, 2012 9:19:14 am )
narankhuug demjij bna
-
Anonymous (October 28, 2012 2:39:14 pm )
Gants ug jinger
-
Anonymous (October 28, 2012 5:48:23 pm )
iim teneg yumnuud uls ornoos mine zailaachee. naranhuu metiin durakuud uls tord orj huwiin biznesee hogjuuleh gsn ochuuhen dotortoi bertegchinguud shd ee. naranhuu chi ard tumend hereggui. odoo suudlaasaa erthen buu chi dundgovichuudig gutaaj bna. HURDAN YAWAAD OG TEGEH UU
-
Anonymous (October 28, 2012 7:59:38 pm )
ZOV YRISAN BNAA BUSAD N MANAIH OGNO GEJ YRIAGUI BHAD MANAI KOMPANI OGCH BOLNOO L GESEN BNHSDE UUNEES ILUU SHUDARGA YM GEJ YU BHAV
22 Comments