Сурган хүмүүжүүлэгч хэмээх эрхэм алдрыг тээж явдаг боловсролын байгууллагын албан хаагчдын ёс зүйгүй үйлдэл хэрээс хэтэрчээ. Тэр дундаа эмэгтэй сурган хүмүүжүүлэгчид цэцэрлэг дээр архи ууж, нэгнийгээ хэвтэрт ортол нь зодож булайгаа дэлгэдэг боллоо.
Энэ сарын 19-нд л гэхэд Баянгол дүүргийн 15 дугаар цэцэрлэгийн албан хаагчид хоорондоо зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээсэн байна. Тус цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг Б.Баясгалан гэх эмэгтэй өглөө 11 цагийн үед ажлын байрандаа архи ууж согтуураад, ицэцэрлэгийн нярав Ж.Өлзийтэгшийг байж боломгүй үгээр доромжилж, нүүр нүдгүй зоджээ.
Б.Баясгалан нь нярав Ж.Өлзийтэгшийг нэг бус удаа дарамталж зүй бус үгээр доромжилдог байсан Аргаа барсан Ж.Өлзийтэгш энэ талаар цэцэрлэгийнхээ эрхлэгч Н.Нансалмаад удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой яваагаа хэлж байсан юм. Энэ хэргийн талаар хохирогч Ж.Өлзийтэгштэй ярилцлаа.
-Юунаас болж зодоон болсон юм бэ?
-Арга зүйч Б.Баясгалан нь ажил дээрээ архи ууж, санаатайгаар намайг зодсон. Ажлын бэлтгэлээ хийгээд өрөөндөө ороход нягтлан Д.Нямцоогийн өрөөнд арга зүйч Б.Баясгалан архи ууж байсан юм. Ер нь манай арга зүйч ёс суртахууны доголдолтой хүн.
-Таныг яаж зодсон юм?
-Миний өрөөнд орж ирээд шууд үсдэж унагаад, нүүр маажсан. Архи уусандаа ч биш. Бүр санаатайгаар миний нүүрийг маажсан. Миний нүүр хэзээ ч арилахааргүй муухай сорвитой боллоо. Би чинь эмэгтэй хүн. Толгойдоо маш их гэмтэл авсан нь эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон.
-Ийм болтол зодуулж байхад бусад ажилчид чинь салгаагүй юм уу?
-Намайг зодуулж байхад туслах багш Д.Отгон салгах гэсэн боловч салгаж дийлээгүй. Сүүлдээ манаач Н.Эрхэмээ орж ирж салгасан.
-Өмнө нь Б.Баясгалан тантай муудалцаж байсан уу. Тухайн үед яг юунаас болж ийм зодоон болсон юм бэ?
-Намайг ажлаас халах зорилготой байнга дарамталж байдаг. Би түүний өөдөөс юу ч хэлж, дуугараагүй байтал шууд л орж ирээд зодсон. Боловсролын байгууллагад ийм хүн байж болохгүй л баймаар юм. Ганц энэ удаа ч биш удаа дараа архи уугаад, ажлын цагаар согтуу байдаг хүн. Ийм хүн хүүхдэд анхны хүмүүжил олгодог цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж болдог юм уу.
-Танай байгууллагын дарга энэ талаар мэдэх үү?
-Мэдэлгүй яах вэ. Арга зүйчийн архи уудаг талаар рхлэгч Н.Нансалмаад хэдэнтээ мэдэгдсэн боловч огт арга хэмжээ авдаггүй.
-Яагаад?
-Өмнө нь нэг байгууллагад хамт ажиллаж байсан юм билээ. Тэгээд л хоорондоо холбоо сүлбээтэй байдаг болохоор тэр биз. Их ч хөрөнгө мөнгө гувчуулж хувьдаа авсан. Энэ байгууллагад нярав хийдэг хүний хувьд би гэрчилнэ.
-Энэ хэргийг дарга чинь мэдсэн гэсэн. Ямар хариуцлага тооцсон бэ?
-Арга зүйч бид хоёрыг хоёуланг нь ажлаас түдгэлзүүлсэн. Мөрөөрөө ажлаа хийж байсан намайг яасан гэж ийм шийдвэр гаргасныг ойлгохгүй байна.
Хохирогч Ж.Өлзийтэгш нь ийн өгүүлсэн юм. Ямартай ч улсын маань ирээдүй болсон цэцэг цэврүү шиг хүүхдийн байгууллагад архидалт, зодоон цохион болсон нь тун харамсалтай.
Ч.Бямбадулам
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 24, 2011 2:31:32 pm )
yamar soliotoi awgai we ter khvn chin shvvkhed uguuche
-
απολύμανση (September 08, 2013 7:28:13 am )
953682 654117hey I was extremely impressed with the setup you used with this blog. I use blogs my self so great job. definatly adding to bookmarks. 999106
3 Comments