antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2012 25 comments

Ц.Нямдорж: Энэ бүх хортой ажиллагааны цаана З.Энхболд байгаа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын оронд Ардчилсан намын нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх гэж байна. Энэ үйлдлийг та юу гэж харж байна?
-Үндсэн хууль байхгүй боллоо, шүүх нүдэн дээр хууль хулгайлдаг боллоо гэж би олон удаа хэлж байгаа. СЕХ-ны даргын бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаагүй байхад хөөж явуулсан. Түүний оронд тавьсан хүн төлбөрөө төлж байгаа нь энэ. Ингэж л улаан цагаандаа гарлаа. Санал хураалтын машин энэ тэр гээд элдвийн зүйлийг л би ярьж байгаа. Монголд ер нь сонгууль гэж байхаа больчихож. Мянга, дөрвөн мянган саналаар дутуу хүмүүсийг оруулж ирээд тангаргийг нь өргүүлж байна. Өчигдөр миний дуулснаар энэ асуудлаар шинэ хэрэг үүсгэнэ гэсэн шүүгчийн тогтоол гарсан юм аа даа. Хархорины шүүх дээр бас нэг маргаан байгаа юм байна. Ерөнхийдөө төрд суусан төлөөнийхөө албан хаагчаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг, Үндсэн хууль, төрийн албаны ёс зарчим бүгд Монголд байхгүй болж байна. Ардчилал ерөнхийдөө устаж байна. Саяхан хурал дээр Ч.Содномцэрэн төрийн албаны хүн болоод удаж байна, нам бус гэж ирээд ярьж байна билээ. Худлаа л байхгүй юу. Ц.Нямдоржийн үсийг цагаанаар будчихвал Э.Бат-Үүл болчихгүй, Э.Бат-Үүлийнхийг хараар будчихвал Ц.Нямдорж болчихгүй нь ойлгомжтой. Эцсийн гаргалгаа Монгол хуульгүй, шүүхгүй орон болсон, 42 хүний дарангуйлал Монголд тогтож байна. Ардчилсан нам 1992 онд зургаа, 2000 онд нэг суудалтай үлдэж л байсан. Тэглээ гээд ард түмний сонголт байсан учраас тэдэнд би хатуурхаж байгаагүй. Энэ УИХ-ын дарга чинь ч өөрөө хууль бус хүн. Энэ бүх хортой ажиллагааны цаана Зандаахүүгийн Энхболд байгаа нь ойлгомжтой. Би улс төрд 20 жил болсон хүний хувьд эд нарын алхаанаас нь толгой дахь шийдлийг хардаг шахуу болчихсон.

-Танай намын бүлэг…?
-Энэ бүлэг гэдэг зүйлийг хэн нэгэн дарга, олонхи шийддэггүй асуудал. 1999 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон юм. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцангийн бланкан дээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын сонгуулиар бүлэг байгуулах санал авсан намаас дэд даргыг сонгоно гэсэн заалт орж ирсэн. Түүнийг байхгүй болгож байна. Мөн УИХ-ын даргын томилгоотой холбоотой гомдлыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Дахиад л нөгөө Ардчилсан намын гивлүүрээс төрсөн Цэцийн гишүүнд манай маргааныг өгсөн.

-Ардчилсан намын гивлүү­рээс төрсөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэрлэж болох уу?
-Тогоочийн Лхагваа. Нөгөөх нь манай өгсөн гомдлыг Үндсэн хуулийн зөрчил биш байна гэж хаах гэх мэтээр бүгдийг ингэж хийж байна. Сүүлийн хэдэн жил прокурор, шүүхийн ажилд улстөрчид орох нь харьцангуй зогсчихсон байсан юм. 2010 оноос хойш л энэ байдал гаарлаа. Ерөнхийдөө шүүх, прокурорын байгууллага тэр чигээрээ захиалгаар шийдвэр гаргадаг улс төрийн байгууллага боллоо. Тухайлбал, буцаад татаж авах байсан юм бол яах гэж Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэр гаргуулсан юм бэ. Тэр шийдвэр нь нийслэлийн болон УДШ дээр очоод унах болонгуут Өвөрхангайн шүүхээр шийдвэр гаргуулаад маргааш нь Хан-Уул дээрх өргөдлөө татчихаж байна. Тэгээд нөгөө Ч .Содномцэрэнгээр хурал хийлгүүлж байгаа юм.

-Өвөрхангайн сум дундын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж арав хоногийн дотор давж заалдаж болно гэсэн. Та бүхэн хандсан юм уу?
-Хандаж байгаа байлгүй дээ. Гэхдээ нүдэн дээр улайм цайм ингэж хүчирхийлээд байгаа нь юунд хүргэх бол доо. Ардчилсан нам ганцхан суудалтай, Ж.Наранцацралт байхад янз бүрийн зүйл яриад байхаар нь би байсан цагт улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд гаргахгүй, Монголыг улс төрийн гяндан болгохгүй гэж хэлээд өөр дээрээ бүх галыг хурааж байсан хүн шүү дээ. Гэхдээ өнөөдөр гяндан болгох тал руугаа явж байна. Юм л бол шүүх, цагдаа, про­курор, айлгасан, сүрдүүлсэн байдаг болж. Одоо бүр УИХ-ын Тамгын газрын жирийн ажилтныг мэдээлэл алдсан байж болзошгүй гэж хардаж ажлаас халдаг болж байгаа юм байна. Өнөөдөр УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өөр хүн тавигдаж байна гэж би дуулсан. Ийм харамсалтай зүйл Монголд болоод байна. Ерөнхийдөө Ардчилсан нам ардчиллын амин сүнсийг тасалж байна. Ардчилсан биш анархист нам болж хувирчээ. Тус намын толгойд сууж байгаа хүмүүс большевик маягийн шинэ коммунист хүчирхийлэл хэрэглэж эхэллээ. Ерөнхий дүр зураг нь ийм байна.

-Хэрэв танай намынхан өнөөдрийнх шиг эсэргүүцлийн жагсаал хийгээд үр дүнд хүрэхгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Түүнийг би яг одоогоор хэлж мэдэхгүй. Янз янзын л ярианууд бий. Би УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан хүний хувьд энэ асуудлыг эв зүйгээр зохицуулаач гэж Монголын гурван том даргад хэлсэн. Хууль бус үйл явдал гарч байна, асуудлыг эв зүйгээр зохицуулаач, бүлэг байх эсэхийг УИХ-ын дарга, олонхи нь шийддэггүй юм аа. Үндсэн хуулиараа УИХ-д наймаас дээш суудал авсан намын бүлэг нь шууд байгуулагдаад явчихдаг. 24 цаг гэдэг зүгээр л хугацааны эрх болохоос тэр цаг нь өнгөрвөл бүлэг байгуулах эрх нь хязгаарлагдана гэсэн хуулийн заалт байхгүй. Ерөөсөө хоёр тохиолдолд л УИХ дахь бүлэг тардаг гэсэн хуулийн заалт бий.

-Тэр нь ямар хоёр тохиолдол юм бол?
-Хэрэв тус бүлгийг байгуулсан нам, эвсэл тарсан бол бүлэггүй болдог. Нөгөөх нь нам татан буугдсан тохиолдолд бүлэг татан буугдсанд тооцдог хуулийн заалттай.

-Ардын намынхан УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн яриа байна?
-Энэ асуудал намын удирдах байгууллага, бүлгийн түвшинд яригдаагүй учраас үүнд хариулт өгч чадахгүй.

-Гэхдээ танай намынхан УИХ-ын гишүүнээсээ татгалзлаа ч энэ нь парламент тарах босгыг давж чадах уу?
-Босго бол УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг. Гэхдээ цаашид парламентад 25 суудалтай улс төрийн намыг гудамжинд гаргаж байгаа нь олонхи болчихсон гэж өөрсдийгөө бодоод байгаа хүмүүсийн бодох асуудал. Нарийндаа бол Ардчилсан нам 31-хэн суудалтай. Харин манай намын суудлын тоо 27 хүрэх гээд байгаа учраас хуулийн байгууллагыг ашиглаж, тоогоо нэмэх улс төрийн башир аргад шүүхийг татаж оруулж байна. Би юмыг сургаар ярих дургүй. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын хорооны дарга байсан хүн Д.Зоригт нарыг сонгуулийн үеэр 168 сая төгрөг тараасан гэж хэвлэлийн хурал хийлгээд байхад түүнийг шалгасангүй. Тэгсэн мөртлөө Н.Төмөрхүү гэдэг хүний шил архи, 18 нас хүрээгүй хүүхэд Ардын намын сонгуулийн штабт ороод гарсан зураг авчихаад Д.Зоригт нарын асуудлыг шийдэх гэж хүчирхийлж байна. Арай дэндэж байгаа биз. 168 сая төгрөгийг намын хорооны дарга нь яриад байхад шалгахгүй мөртлөө, хүний мухлагийн архи, штабын байраар орсон хүүхэд хоёртой ноцолдоод байгаагийн аль нь жин дарах бол.

-УИХ-ын дарга З.Энхболд маргаанаа чуулганы хуралдаан дээр орж шийдье гэж хэлсэн. Танай намынхан орж байгаад ярьж болохгүй байгаа юм уу?
-Орсон хойноо хүч түрээд л, асуудлаа шийдсэн дүр эсгээд гарна шүү дээ. Байнга л ингэж явж байгаа.

Өдрийн шуудан   Б.Энхжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (October 19, 2012 10:20:47 am )

    Ooroonh ni argiig heregleed baigaa yum bish uu.hariug ni yag barij bn daa. Hoorhii. Hyamdorjiig aimaar orobdoj bn

  • Anonymous (October 19, 2012 10:35:44 am )

    MONGOLD ARDCHILALIIN UNET ZUILS UTGAA ALDJEED ARDCHILSAN NERTEI ARDCHILSAN NAM ARDCILSAN SOLONGOSIIN DARANGUILALIIN ARGA BARILAAR YVJ EHELLEE

  • Anonymous (October 19, 2012 11:25:04 am )

    Нямдоржоо чи өөрийнхөө намын энэ бусармаг эрх мэдлийн тулааны цаана байгаа биздээ та нар коммунист дэглэмээ өлсөж байгаад ч болтугай тогтоох гээд үздээ үнэхээр та нар ард түмнийг залхааж байна шүү бусдыг буудаж өлсгөж байсан хүмүүс өөрсдөө жагсаад дараа нь өлсөөд ирэхээрээ жаахан томоожиж ухаарах болов уу?

  • Anonymous (October 19, 2012 12:27:27 pm )

    МАН НАМ ӨШӨӨ САЙН ТЭМЦ

  • Anonymous (October 19, 2012 12:54:13 pm )

    OMHII DORBOD MONGOLOOS ZAIL CHI BAINGA MONGOL TORIIG HAGARALDUULDAG SHUU

  • Anonymous (October 19, 2012 1:49:43 pm )

    Ardchilsan huvisgaliig Enhbold hiigeegui sh de Erdenebat gedeg barsgar nuurt bas hiigeegui tiimees MoAX niihon uulzaldae oron nutgiin songuuliin umnu namiin ner hund unagaj bna Battulga dargaa Enhbold songuuliin yalaltiig ush honzon bolgon ashiglaj zasag turiin hyamrald oruulahaas seremjil,e

  • Anonymous (October 19, 2012 2:40:48 pm )

    Nyamdorjoo hubi zayanii shogloom gedeg ene dee.Chi urid ni UIH-iin darga baihdaa Gundalaig yu yu gej bailaa odoo uuruu loozon bariad suuj baih yum. Ug ni ingej dooshoo ormoorgui l yumsan hubi zaya gej ta nariin zuursan bantan shuu dee

  • Anonymous (October 19, 2012 3:33:13 pm )

    shaa nyamdorjoo chi uhwel mongol maani hogjno chi ch uhliin muugaar uhendee

  • Anonymous (October 19, 2012 3:35:06 pm )

    nadad neg sum bagaa bi chamaad alchhaad uhnedee chinii amid yawah hugatsaa duusaj bn ha ha ha…..

  • Anonymous (October 19, 2012 5:42:41 pm )

    ene neg tembuutei durved monch teneg hun yumaa heleh ch ug oldohgui yum hyatad tegnuul gesen ter hyatad hooloo idej bgaad hordood uhchihdeggui yum bhdaa naad 2 gishuunii asuudal chini tanii olgoson rulet avtomat togloomiin zovshoorol derged hor honuulgui ochuuhen zuil tanii tarisan gainii zovhon neg ni ene ruletnii zovshoorol shuud tsaazaar avahad boloh zuil uur olon olon zuil bii busdiig ni ta shuvuun tarhitai ta oilgoh ch gui dee mengetei tembuu!!!! uvsiinhan bainga tembuu gej haraadag yum bilee er emgui

  • Anonymous (October 19, 2012 5:46:48 pm )

    ýíý êîììóíèñò ãàìèí íàìûã 1937 îíîî áàèÿ ãýõýä 7ð ñàðûí 1 íä 5 õ¿í áóóäàæ àëñàí õýðýãýýð íü òàòàí áóóëãà á¿ãä èäñýí óóñàí íü èëýðýýä èðýõýýð õóäëàà óëñ òºðæ¿¿ëæ ãàðàõ ãýæ ìýíãýò ÷ºòãºð ìýëçýæ áàèíà äîíäîã áàò õóÿã ãýýä íºãºº øóäðàãà ãàðóóäûí õàðàà÷

  • Anonymous (October 19, 2012 8:29:26 pm )

    odoo temuujing yu hj chadhiig harii whaha uchigdur l ghd ard tumnee gishgeed turiin ordondoo orson doo huurhii uul ni iim hun gj bodoogui l yumsan

  • Anonymous (October 19, 2012 8:33:54 pm )

    nyamka 50 nogoonoor yankhan avch baisan gedeg yaria sonsogdoj bsan unen bol hoshin yum bolson bhada

  • Anonymous (October 20, 2012 12:20:45 am )

    man ylagdaj suraach horiin ezed mini

  • Anonymous (October 20, 2012 8:42:04 am )

    Нямдорж гуай шиг хүнээс айгаад үхэх гэж байх шив. битгий бууж өгөөрэй. Увсынхан дайчин шүү таныг дэмжинэ. та бол хүний өөрийнгүй хамаг л булхайг илрүүлдгээрээ л ад үзэгдээд яваа хүн. Ганц дайчин ганцаардахгүй та шүү

  • Anonymous (October 20, 2012 1:44:14 pm )

    chi uuruu hor nairuldag horchin esmel said bizdee

  • Anonymous (October 20, 2012 3:25:41 pm )

    Н ЭХБАЯРИЙГ БАРИВЧАЛАХ АЖИЛГААНЫ ЦААНА НЬ Ц НЯМДОРОЖ ЧИ БАЙСАН ЮМ БИ
    ӨӨР ШЭГЭЭН ЮМ БҮҮ БОД ЧАМ ШИГ ТОМ ЛУЙВАРЧАН ХОВОР ШҮҮ ЧИ ЁСТОЙ ЖЭНХЭН ТРМ ЛУЙВАРЧАН ХАР ДЭВТЭРЭЭР ЛУЙВАРЧАДЫГ АЙЛГАН ХӨДЛӨГӨЖ ЧАДДАГ ХҮН ОДОО ХАР ДЭВТЭРЭЭН ГАРГАЖ ӨӨРИЙГӨӨН ЭЛЧЛЭХ БОЛООГҮЙЮМ УУ ЧАМАЙГ ШҮҮХ УДАХГҮЙ ДУУДАНА
    ХАР ТЭВТЭРЭЭН ЧИ НЭЭХГҮЙ ЯААХ ЮМ ЧИ ӨӨРӨӨН ӨӨРИЙГӨӨН ГЭРЧЭЛСЭН ЮМ ЧИНЬ
    АЙХДААН ЧИ ӨНӨӨДӨР ХУДЛАА УЛС ТӨРЖӨН ИРГЭДИЙГ ҮҮМҮҮЛЭЖ БАЙНА
    ХУУЛИЙН МЭДЛЭГТЭЙЮМ БОЛ ХУУЛИЙН ДАГУУ ЗААЛДАХ ЁСТОЙ ШҮҮ

  • Anonymous (October 20, 2012 3:42:58 pm )

    МАНАЙ УВС ХАЛХААР ХАЗГАЙ ЯРДАГ БИЧДЭГЧ МОНГОЛ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХЛОХ ЗҮРЭХТЭЙ НЯМДОРОЖ ШИГ ХУЖААГ ӨМӨӨРДӨГ ХАМГААЛДАГ
    ЛУЙВАРЧАН УВСАД НЯМДОРОЖООС ӨӨР БАРАГ БАЙХГҮЙ БАЙГҮЙ ХАРИН ЖАВХАЛАН ШИГ ЭХ ОРОНЧ ОЛОН БИ

  • Anonymous (October 20, 2012 4:40:24 pm )

    odoo mongolchuud huuli deedeleed irheer huuchin garuud uhleeldee

  • Anonymous (October 20, 2012 6:48:59 pm )

    ynenig heldeg hvnd hvn oshotei gej vnen yumda nyamdarj yag vnen vg heldeg hvn shodon halhchvda sheeschin gojlo yu

  • Anonymous (October 20, 2012 7:45:03 pm )

    nymdorj shig hudlaa shaadag hun mongold barag bhgui bhoo!

  • Anonymous (October 20, 2012 10:14:43 pm )

    Erh barij bgaa nam evseld ajillah bolomjiig ni olgoochee.hudlaa hend hereggui heruul hiigeed bh yum.yu hiuj chadahiig ni harmaar bn sh dee

  • Anonymous (October 20, 2012 10:22:03 pm )

    НЯМДОРЖ,ХУЦДАГ ХАЛТАР.

  • Anonymous (October 21, 2012 12:59:06 am )

    нямдорж гуай тэгээд архи тараасан нь зөв үү.та өөрөө тэр хуулийг батлалцсан юм биш үү.би тэр архи тараасан хүний нэг нь байна. одоо хэрэгт орох гээд байна.та маргааш өөвөрхангай аймагт очоод хэрэг биш гээл нотлоод өгөөч.МАН архичин,АН жүүсчин юм билээ.замын зардал даагаарай ах минь.Онгон даам,Түгшүүраюултай нар ч явахгүй ээ.өөрсдийгөө МАН бол монголын төрийн хар хайрцаг ч гэх шиг.Онгон даам даанч өөрийгөө би бөө болсон МАН-ыг аварна гээд байсан ийм юм байна л даа.За тэр ч яах вэ би шоронд явбал номтойбаяр,хаянхирваа,чинзориг,төмөрхүү,чойжилсүрэн,хүрэлбаатар,содбилэг нартай нэг өрөөнд орох уу гэдгээ реалити шоугаар шийдэнэ шүү .МАН-ы жагсаал цуглаан ердөө эрх мэдлийн төлөөх шоу гэдгийг ард түмэндээ хэлье.өвөрхангайн бүх юм үнэн.ардчилал мандтугай.коико мицү.надаас үнэн мэдээлэл авахыг хүсвэл…[email protected] луйьар,улс төрийн янхандалт,мафи,синдикат,авлига,сонгуулийн луйвар бүгдийг мэдээлнэ.1931 онд ДОТООДыг хамгаалах газарт элссэн ард…БОРХОЙ

  • Anonymous (October 23, 2012 2:29:57 pm )

    uher mongolchuud hezee ene zonog dorvod uhtelees angijirah yum boldoo…Ene dorvodiinshees Mongoliin ard tumend mon ch ih gai tarisan zonog doo…haramsaltai ni Uws gej honhoriin heden tsus oirtson maluud Mongoliig sonoohod ih nemer bolson doo…

antalya rent a car