antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 Comments are off

Эх орны минь эх оронч биш Ерєнхийлєгчид

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерєн­хийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг илэр­хий­лэгч мєн. Тэгтэл сvvлийн vед бид хэнийг тєрийн тэргvvнээрээ єргєм­жилж, тахин шvтээд байна вэ гэдэг бодол єєрийн эрхгvй толгой гашилгах боллоо. Єнєєдрийн Ц.Эл­бэгдорж, єчигдрийн Н.Энхбаяр, уржигдрын Н.Багабанди, анх­ных хэмээдэг П.Очирбат нарын чухам хэнд нь ч чанарын ял­гаа алга. Эх оронч биш Ерєн­хий­лєг­чид Монголын тєрд ям­бал­саар ирс­нийг цаг хугацаа биш тэдний мєн чанар, шунал хvсэл илтгээд єг­чих­лєє.
Энэ асуудлыг Оюу толгойн хєрєн­гє оруулалтын гэрээн дээр тул­гуурлаад хэлж болох юм. Зо­вох цагт нєхрийн чанар таниг­дана гэгчээр Оюу толгой тєс­єл Монголын ард тvмэнд хэрэг­тэй юу эс­вэл гадныханд ашигтай бай­сан нь дээр vv гэдэг улс­тєрийн шал­гуур єнгєрсєн долоо хоногт хvчтэй яваг­дахад vе vеийн Ерєн­хийлєгчид дуу дуу­гаа авалцаад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г дэмжиж байх юм. Чу­хам­хvv Оюу толгойн гэрээг муу, сайн болсон гэдэг эр­гэл­зээ ний­гэмд бий болохоос илvv эх оронч зvрх сэтгэл, итгэл vнэмшлийн мєн чанарын хувьд эрхэм Ерєн­хий­лєгчдийг ялгаад єгчих шиг санаг­дав.

Н.Баганбанди
Цагтаа Монгол Улсын хоёр дахь Ерєнхийлєгч гэгдэж явсан Н.Багабанди гуай гэхэд л Оюу толгойг “Титэм vг” шигээ эвийг нь олоод эвтэйхэн магтчихаж бай­сан. Тодруулбал “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой тєс­лийн бvтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа. Энэ зам шулуун дардан бай­гаа­гvй. Асар их бэрхшээлийг даван туулж, зvрх хальтрам шал­гуу­руудыг гэтэлж байж тавин хувийнхаа амжилтад хvрч байгаа гэдгийн гэрч нь энд байгаа бvх хvн юм. Дэд бvтэц байхгvй эзгvй хээр энэ талд дэлхийн хэмжээний уул уур­хайн том цогцолборыг барьж бай­гуулах энэ зориг санаа бол алсыг харсан, ирээдvйгээ тєсєєл­сєн, бизнесийн асар их эр зоригийн хvчээр хийсэн ажил юм аа.

Оюу толгой тєсєл бvтээн бай­гуу­лалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хvнийх нь нэр мэт сон­сог­дох болсон байна. Тєсєл амжилттай хэрэгжиж vр шимээ єгч эхлэх тэр цаг мєчид “Оюу толгой” гэдэг нэр тєрсєн эхийн нэр шиг монгол хvнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хvсэн ерєєж байна. Vндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаа­дын хєрєнгє оруулагчдад боломж олгож, тvншлэх тvншээ зєв сонгож, харилцан ашигтай хам­тын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бvтээж болохын vлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу тол­гой тєслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, тvvний vр шимийг хvртэх цаг мєчийг хvлээж байна. Энэ цаг мєчийг та бид наашлуулах, урагшуу­лах, тvргэтгэх vvрэгтэй” гэж Монгол Улсын хоёр дахь Ерєн­хий­лєгч Н.Багабанди гуай омог бар­дам єгvvлснийг уншигчдадаа дахин сийрvvлэн хvргэхэд илvvдэх­гvй биз. Монгол эх орон, монгол хvний тєлєє монгол зvрхээр цохилох ёстой Ерєнхийлєгч маань гадаа­дын аль нэг компанийн эрх ашгийг хамгаалж, уриалан дуу­даж, хошгируулан баярлуулж болох­гvй биз дээ.

Аливаа бvхэнд vнэ цэнэ гэж байдаг. Тэр тусмаа Монгол Улсын тєрийн тэргvvн явсан хvн хэзээ нэгэн цагт гадны компаниас олон мянган долларын цалин авчихаад, тvvнийхээ тєлєєсєнд ард тvмэн, эх орноо худалдсан зvйл яриад явж боломгvй. Яагаад гэвэл эх орон, ард тvмнийх нь эд эс, ширхэг бvр Монгол Улсын Ерєн­хийлєгчид юугаар ч сольшгvй итгэл vнэмшил, vнэт зvйл байх ёс­той шvv дээ. Гэвч єнєєх нь гад­ныхны гар хєл болчихоод урьд ємнєх, сайн цагийн нэрээ барьсан шиг ард тvмний толгойг угааж яваа нь харамсалтай. “Оюу толгой”-гоос сар бvр олон мянган дол­лар халаасалдаг, хєлсний шахуу ажилтан нь биш бай­сан бол Н.Баганбанди гуайн vгийг мон­гол­чууд нааштайгаар хvлээн авч болох л байлаа.

П.Очирбат
Анхны Ерєнхийлєгч П.Очир­бат гуайн хувьд ч Н.Баганбан­диа­саа нэг их ялгаагvй. Уул уур­хайн чадварлаг мэргэжилтэн, тех­никийн ухааны дэд эрдэмтэн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, мєн дээр нь Монгол Улсын тєрийн тэргvvн явсан болохоор Оюу толгой, Таван толгойн асуудлаар хэвлэлийнхэн сав л хийвэл П.Очирбат гуайг ам алдуулдаг. Гэвч анхны Ерєн­хий­лєгч П.Очирбат Оюу тол­гойг маг­тах туйлын дуртай. “Оюу тол­гойн гэрээг нэгэнт байгуул­чих­сан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэггvй.

Гэрээнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Оюу толгой Монголын эдийн засагт асар их vр дvн єгнє. Ємнийн говь дэд бvтэц єндєр хєгжсєн аж vйлдвэрийн асар том бvс нутаг болж хувирна. Олборлох, боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хєгжинє” гэх мэтээр захын нэг хэвлэлд Оюу тол­гойг ємгєєлж, хамгаалаад ярих нь бий. Монголын ард тvм­ний эв нэгдлийг илэрхийлэгч гэг­дэж явсан тєрийн тэргvvнvvд маань тєвийг сахихын оронд хэт нэг талыг баримталж, бvр эх оронч биш vзэл баримтлалаар ажиллаж буйг эдгээр баримтаас уншигч та тєвєггvй ойлгож болох биз.

Ц.Элбэгдорж
Монгол Улсын одоогийн Ерєн­хийлєгч Ц.Элбэгдорж юм л бол­бол Засгийн газрыг шvvмжлэх дур­тай нэгэн. Оюу толгойн хєрєнгє оруулалтын гэрээн дээр сєрєг байр сууриа илэрхийлж ч яв­сан удаатай. Тэгтэл єнгєрсєн долоо хоногт Ерєнхийлєгч, УИХ-ын дарга, Ерєнхий сайд нар хамтарсан уулзалт нэрийдлээр мэдэгдэл шахуу зvйл хийв. Энэ vеэр Ц.Элбэгдорж Ерєнхийлєгч Оюу толгойг хэт ємгєєлснийг УИХ-ын гишvvд, уул уурхай, эдийн засгийн мэргэжилтнvvд цоч­могоор хvлээж авна лээ. Тэр­бээр “Монгол дэлхийн нvд, чих байнга харж, сонсож байдаг орны нэг болчихжээ. Ялангуяа хєрєн­гє оруулалтын асуудал дээр Монголыг харж байгаа дэлхийн чих нээлттэй байна. Дотроо яриад, асуудлыг шийддэг ойлголт хуу­чирч. Оюу толгой Монголын бvтээн байгуулалт. Эрдэнэтийг зуу­ны бvтээн байгуулалт гэж ярьдаг. Оюу толгой бол 21 дvгээр зуу­ны Монголын нэг том бvтээн бай­гуулалт гэдэгт би эргэлзэхгvй байна. Яг тэр vеийн Эрдэнэтийн бvтээн байгуулалтын гэрээг аваад vзвэл учир дутагдалтай зvйл маш их байсан.

2003 он хvртэл татвар тєлдєггvй, хувь нь тодорхой биш гээд. Гэхдээ зогсоолгvй бvтээж чадсан. Байгуулчихаад араас нь шинэ гарсан шаардлагаа тавиад хєрш оронтойгоо шийдээд ирсэн. Оюу толгой дээр ингэх ёс­той гэж бодож байна. Оюу тол­гойг Эрдэнэттэй харьцуулбал ашиглалтад орохоороо тvvнээс гурав дахин том, єнєєдрийн эдийн засагт vзvvлж буй нєлєєгєєрєє хоёр дахин их байна. Єнєєдєр ямар нэг шалтгаанаар Эрдэнэт vйлд­вэр зогсвол юу болох вэ? Тэг­вэл Эрдэнэтээс илvv том асуудал хvндэрвэл юу болох юм? Зэсийн vнэ 9000-аас шууд 6700 руу буу­лаа. Оюу толгойг босгоход хєрєнгє оруулах ажлыг УИХ, Засгийн газар дээр хичээгээд явж байтал гадна талаас ойлгомжгvй байдал vvслээ. Энэ нь Оюу толгойд нєлєєлнє. Бараг тэр хєрєнгє оруулалтаа яаж олох вэ гэдэг асуудал vvснэ. Ийм vед дотоодод бас ойлгомжгvй байдал бий болохоор улам нєлєєлж байна. Ми­ний бодож байгаагаар эдийн зас­гийн єсєлтийн гурван тєгрєг тут­мын нэг нь шууд бус утгаараа бараг Оюу толгойтой холбоотой.

Тэт­гэвэр, тэтгэмж, хєрєнгє оруулалт, бvтээн байгуулалт бvгд хол­боотой. Нэг их наяд тєг­рєгийн худалдан авалт, ний­лvvлэлт хэрэгжиж байна. Энэ бvхэн зогсоход жирийн ард иргэд л хохирно. Сvхбаатарын тал­бай дээр 11 мянган хvн ажилгvй болж жагсвал яах вэ? Энэ хєрєнгє оруулалтын оронд ямар хєрєнгє оруулалт гарч ирэх юм бэ? Европын эдийн засгийн хям­рал хэр vргэлжлэх вэ? Зэсийн vнийн уналт ямар байх вэ? Ин­гээд бодохоор улстєрчид нь бод­логотой, эдийн засагчид нь тооцоотой асуудалд хандах цаг бол­сон. Бодлого боловсруулагчид бvгд vндэсний эрх ашгаасаа уяа­тай асуудалд хандаж баймаар бай­на” гэж уянгалуулан мэдэгдэв.

Нээрээ ч тvvний хэлснээр 11 мян­ган хvн ажилгvй болчихоод Сvхбаатарын талбай дээр жагсч, ирээдvйд Эрдэнэтээс ч их єгєєж єгєх Оюу толгой тєслийн ажлыг зог­соо­чихвол тоймгvй их хохирол амсч мэднэ. Монгол Улсын отгон Ерєн­хийлєгчийн хэлсэн vгнээс авах зvйл олон ч гэнэт юуны учир “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г хаацайлаад унав гэдэг нэн сонин. Энэ бvгдийг эргэцvvлээд, эргээд харж байхад итгэл vнэмшил, vнэ цэнэгvй, эх оронч биш Ерєн­хий­лєгч ямар єрєвдєлтэй юм бэ, ийм Ерєнхийлєгчєєр тєр улсаа мануулсан Монголын ард тvмэн юу­тай хєєрхийлєлтэй вэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car