УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТӨХ-ний дарга Д.Сугар нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр АТГ-аас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Би ямар ч буруугүй” хэмээн хэвлэлийнхэнд томорсоор. Саяхан тэрбээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр мэдээлэл хийхдээ “Ер нь та нар хардаж сэрдээд байвал намайг шалгуулаарай. Шалгуулчихсан нь амар шүү” хэмээн уурлаж, олон гишүүдийг цочоов. Түүний үг УИХ-ын гишүүн Д.Одхүүд бүр ч таалагдсангүй. “Төрийн өмчийн хорооныхон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хувьчлалд оруулах гэж яарч байгаа. Хэн авах нь ч тодорхой болчихсон байгааг би мэдэж байна. Д.Сугар эрх мэдэлтнүүдийг эд хөрөнгөтэй болгож тал засдаг хүн. Тиймээс хууль цагдаагаас ч айхаа байчихсан хүн” хэмээн бухимдаж байлаа. Үнэндээ аймгуудын дулааны станцын хувьчлал явагдаж, олон аймаг станцаа шатааж, хөлдөөж баларсан. Тиймээс хувьчлагдсан дулааны цахилгаан станцуудыг буцааж төрийн өмчид авах хэрэгтэй гэдэг мэргэжлийн байгууллагуудын санал гараад удаж байгаа энэ үед ТӨХ-ны дарга Д.Сугар Эрдэнэтийн дулааны станцыг хувьчлах гэж улаарч байгаа нь хачирхалтай.
Холбоотой мэдээ
Comments are closed.