“Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатар сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн анхаарлын төвд байх болжээ. Учир нь хамтлагийн уран бүтээлийнхээ хажуугаар өөрийнхөө нууц авьяасыг дэлгэн “Red devil’s kitchen” cook show хийж байгаа нь ийнхүү бүсгүйчүүдийн мөрөөдлийн эр болгоод байна. “Red devil’s kitchen” cook show нь эзэгтэй нарыг телевизийн өмнө уяж, дугаар болгоныг нь олон ангит кино шигээ алгасахгүй үздэг нэвтрүүлэг болжээ.
Харин Т.Энхбаатарын гарын хоолных нь хэр амттай болохыг түүний нэвтрүүлгийн зочид гайхан шагшдаг аж. Нэвтрүүлэгт уригдсан олны танил бүсгүйчүүд түүний гарын хоолыг амссаны дараа эхнэрийнх нь азтайг хүлээн зөвшөөрч, түүн шиг хоол сайн хийдэг нөхөртэй болох хүслээ ч нуудаггүй. Одоогоор түүнд “гэрлэх санал” тавьсан бүсгүйчүүдийн тоо 24-т хүрээд байна. Тэр бүү хэл олны танил бүсгүйчүүдийн дунд Т.Энхбаатарын гарын хоолыг амтлахын тулд нэвтрүүлгийнх нь урилгыг битүүхэн хүлээдэг болжээ.
Б.ТУЛГА
Холбоотой мэдээ
Comments are closed.