Янхан. Зарим хүн энэ үгийг уншаад пүү, паа яасан балиар, заваан юм бэ гэж цэрвэж, цээрлээд сүйд болох байх.
Элдэв эртэй энгэр зөрүүлж, биеэ үнэлсэн эмэгтэй, энд, тэнд эмэгтэйчүүдийн өвөр дулаацуулж яваа эр гэдэг утгаар нь хүлээж авбал ч аргагүй л юм.
Гэхдээ орчин цагт мэргэжлээрээ хэд хэдэн байгууллага дамжин ажиллагсдыг ч бас л “янхан” гэдэг болсон. Ялгаа нь гэвэл салбарын гэдэг тодотголтой. Хамгийн ойрын жишээ дурдахад хэвлэлийнхэн л гэхэд хэдэн сонин дамжаад ажиллачихвал “сонины янхан” гэгддэг юм.
Яг үүнтэй ижил дүр зураг хаа сайгүй бий болжээ. Тэр дундаа улстөрийн хүрээнд хэн дуртай нь нам байгуулдаг болсноор энд тэндгүй хэсч явдаг зуйгуул улстөрч өчнөөнөөрөө төрөв.
Эх орон намаас АН-руу, эсвэл АН-аас МҮАН-д, МҮАН-аас МАХН-д, МАН-аас МАХН-руу, бас МАХН-аас МАН-руу гэх мэтчилэн цуварч өгнө. Улстөрчид гэж айхтар зальжин, зүүний сүвэгчээр ч гараад явчихаж мэдэх нөхөд болохоор энэхүү урвалт, шарвалтаа их гоё тайлбарлана аа. “Үзэл бодол нийлэхгүй”, “Бодож байснаас минь өөр зарчмаар яваад байна. Тэгэхээр нь гишүүнчлэлээ сольчихлоо” гэдэг болсон.
Үнэндээ бол тэрхүү хариултын цаана албан тушаал, эрх мэдлийн тохироо, наймаа явагдаж байдгийг ард түмэн хэдийнэ мэддэг болчихоод байгаа шүү дээ. Харамсалтай нь, өөрөөсөө бусдыг үнэлж мэддэггүй эрхэм улстөрчид бусдыг юу ч ойлгодоггүй гэж бодсон хэвээрээ л байх юм.
Нам байгуулах хийгээд намд элсэнэ гэдэг цэцэрлэгийн жаалуудын айл гэр болж тоглохоос амархан болж таараад байх шиг байгаа юм. Учир нь, намын үзэл баримтлал, дүрэм, журам гээд бүхий л асуудал анхнаасаа тов тодорхой байдаг. Гэсэн ч нэг л мэдэхэд албан тушаал, эрх мэдэлд боомилуулан дотооддоо эв түнжингээ ололцохоо байж, өрсөлдөгчидтэйгөө “өвөр түрийдээ” орж эхэлдэг.
Улстөрийн хүрээнд шинээр хөл тавих нь хэцүүхэн даваа гэдэг юм билээ. Тиймдээ ч нэгэнт хөл алдагсад нь улаан, цэнхэр, ногоон, шараараа дуудуулсан намуудын дунд хэсүүчилсээр байдаг биз. Тэгвэл амбиц, албан тушаалын боолчлолд дарлагдан улстөрч гэдэг нэр зүүн, нам хэсэгчийг яагаад “Улстөрийн янхан” гэж болохгүй гэж.
Яг өнөөдөр гэхэд Монголын улстөрд “түрийний бөөс толгойд гарав” гэгчээр нам дамжсан наймаачин, төр сэлгэсэн тэнүүлчид, улстөрийн янхнууд захаас аваад л байна, цаагуур чинь. Улстөрийн янхнуудын зарим нь төр түшилцсэн шиг ээ маасайж явахад хувь дутсан бусад нь орон нутгийн сонгуулиар шархаа нөхөхөөр гэтэцгээж байна.
Аль ч янханд ичих нүүр, зовох сэтгэл, гэмших харамсал байх биш дээ, ямар.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2012 9:46:13 am )
ene yanhan hiih asuudaliig eks erunhiilagch Oochko ah gargasan sh uls turiin yanhan gevel Uyngaas eheleed bna aa bna gehdee ard tumen urvagchiig udaan huleen zuvshuurdugui sh de huurhii uurtuu etgelgui hunii hiideg ajil da
-
Anonymous (October 17, 2012 10:25:17 am )
тэгээд нэг газраа мөнхөд байж чадахгүй л ш дээ. Үзэл бодлоороо чөлөөтэй нэгдсэн нэгдлийг нам гэх үү асвэл хэдэн баагийгийн хор найруулдаг газрыг нам гэхүү. Тэгээд дарга нь бүхнийг мэддэг газар биз дээ. Намын зорилго улс орны хөгжлийн талаар мөрийн хөтөлбөр боловсруулж түүнийгээ сонгуульд суудал авснаар хэрэгжүүлэх зорилготой улс төрийн байгууллага гэж тодорхойлдог байхаа. Тэгээд нэг намд байсан нөхөр нам нь дампуурахаар өөр намд орвол ян_хан болох уу. Хоолоо нам хавиас хайгчидийн бүхэл бүтэн үе монголд байна. Хуучин нам бол нэр төр алдар гавьяаны хэрэг мөн гэж бичдэг байсан. Тэр үед би хүүхэд байж юү ч ойлгодоггүй байж. Одоо харин 40 гараад харсан чинь нам дагасан баагий нар мөнгөжөөд би мөнгөгүй хоцорсон байна. Зах дагасан баагий нар бөөрний өвчтэй болсон 20 жилийг бид үд лээ дээ гэж… Нам бол монголын ард түмний оюун санааг хордуулагч хар тамхи мөн.
-
Anonymous (October 17, 2012 10:53:49 am )
Япончууд туслаад л өгөөд манай дарга нар малийгаад л инээгээд л гарын үсэг зураад л аваад л байх юм. Бүр сүүлдээ япончууд өгөх ёстой бид авах ёстой гэх хандлага хүртэл бий болжээ. Тэгсэн мөртлөө үнэн санаанаасаа тусалж буй тэдэнд оюу толгой таван толгой мэтйн том төсөлд өчүүхэн ч найр тавихгүй хандаж байгаа нь утгаггүй юм. Зах зээл хөгжсөнөөс хойш түшмэдэд хахууль өгөхгүй бол тусламжийг ч монголын хэлээр буцаагаад явуулдаг гашуун туршлага хэдэн зуугаараа бий монголд. Том орныхон жижиг түшмэдэд хахууль өгдөггүй. Жижиг орны баагий нар л хахууль өгч юү дуртайгаа хий гэдэг визийг даруулдаг юм. Япон бол тэдний аль нь ч биш агуу хүмүүс шүү дээ. Гэхдээ япончуудаас хахууль нэхээд сууж буй түшмэд зөндөө байгаа. Бүх хотын зам мянганы замыг чинь бариад өгий хаана байдаг гэлээ нэг уурхайгаа өгчих гэсэн хийгээгүй гэсэн. Яагаад гэвэл нэг түшмэлд хахууль өгөөгүй учир монголын хөгжлөөс 50 жилийг хулгайлж байгаа юм даа. Муусайн хүний үнэргүй юмнууд бидэн дунд л байна, япончууд дунд биш. монголд туслах гэсэн сайн санаат хүмүүса байгууллага, элдэв төсөл энэ тэрийг боон хаагдуулж өөрсдөө ч хахууль авч чадалгүй монголчуудад ч үр шимийг нь хүртэх боломж олгоогүй хааж боогдуулсан этгээдүүдийг олох юмсан. Уг нь гадаадад нээлттэй сайт хийгээд ямар ажилд яаж садаа болсоныг гаднханаас асууж баримтжуулж болох юм .9 н үеэр нь шийтгэсэн ч багадахаар юм нууд монголын төр д олон байна даа.
-
Anonymous (October 17, 2012 9:35:27 pm )
mash goe bichijee amjilt.
4 Comments