Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 200 гаруй хүүхэд үдийн хоолонд идсэн бэрээсэндээ хордож, бөөн шуугиан
дэгдээж байсан нь саяхан. Гэтэл хэрэг явдал намжаагүй байхад шахам Монголын хамгийн өндөр төлбөртэй, цэвэр ашгийн төлөө ажилладаг “Орчлон” сургуулийн сурагчид үдийн цайндаа хордож, аюул тарих шахлаа. Хүүхдүүд хордсоны дараахан эцэг, эхчүүд гомдол гаргаж, Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалтаа эхэлсэн юм билээ. Гэхдээ эхлээд “Орчлон” сургуулийн удирдлагууд “Сурагчид ханиад хүрсэн” мэтээр худлаа мэдээлэл гаргаж байсан. Тэнгэрт тулсан өндөр төлбөртэй, Монголын баянд тооцогдох хүмүүсийн хүүхэд сурдаг сургууль болохоор нэр хүндээ бодсон биз. Яаж үдийн хоолондоо хүүхдүүд хордсон гээд хэлээд сууж байх вэ дээ, аргагүй. Гэхдээ л “даравч далдайна, булавч бултайна” гэгчээр ХӨСҮТ-ийн Тандалт судлалын тасгаас гаргасан анхан шатны шинжилгээний хариугаар сурагчид нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогоор өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Үндсэндээ сурагчид нянтай хоолонд хордсон болох нь батлагдсан гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс тэгж тогтоосон шүү. Энэ бүхэн “Орчлон” сургуулийн захирал, эрхэм хатагтай Д.Батмөнх хүүхдүүдэд дэндүү хайнга хандсаныг гэрчилсэн хэрэг боллоо. Нөгөө талаар өндөр төлбөртэй л бол тэр сургууль дэлхий сөнөхөд ч үлдэх юм шиг санадаг эцэг, эхчүүдийн андуу бодож байсныг сануулах шиг болов.
Бэрээс, боовонд буруу тохох юм биш биз
34 дүгээр сургуулийн хүүхдүүд бэрээс идсэнээс болж хордлого авсан. Гэтэл “Орчлон” сургуулийн сурагчид ч гэсэн бэрээс идсэнээс болж хордсон байх юм. Уг нь сургууль өөрсдөө гал тогоотой, үдийн хоолоо өөрсдөө бэлтгэдэг юм гэсэн. Аргагүй биз дээ, дунд сургууль гэхэд жилийн 5-7 сая төгрөгийн төлбөртэй хойно ганц гал тогоо зэргийн юмыг байгуулчихаж чадахгүй л байв гэж. Гэхдээ 34 дүгээр сургуулийн хүүхдүүдтэй адил бэрээснээс хордсон нь сонирхол татаад байгаа юм. 34 дүгээр сургууль бол өөрсдөө гал тогоогүй. Хоол иддэг нэг жижиг гуанз маягийн юм байсан. Тэндээ өдгөө хоёр дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа “Сант нөмрөг” компанийнхны бэлтгэж ирсэн бэрээсийг идсэн тухай сургуулийн удирдлагууд хэлж байсан. Мэдээж улсын төсвөөс багахан хэмжээний мөнгө баталж өгч байгаа хойно тухайн компани хамгийн чанартай цагаан будаа, үзэм энэ тэрийг авч, бэрээс хийгээгүй нь лавтай. Тиймээс хордлогын бурууг цагаан будаа руу чихэж болох юм. Харин “Орчлон” сургуулийн удирдлагууд яг энэ жишгээр, цагаан будаа, боов руу чихэх вий дээ гэж айж байна. Тэдэнд бэрээс хийсэн будаа, хольцонд орсон үзэм, элсэн чихэр, даруулга болгож өгсөн боовноос буруу хайх эрх байхгүй. Тав тухтай, найдвартай орчинг бүрдүүлж, хүүхдүүдэд нь чанартай боловсрол эзэмшүүлнэ гэж эцэг, эхчүүдээс жилдээ хэдэн мянгаар тоологдох ам.доллар авч байгаа сургууль тэр хэрээр чанартай бүтээгдэхүүнээр үдийн хоолоо хийх ёстой. Гэтэл хүүхдүүд нь чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн хоолонд хордож байна гэдэг юу гэсэн үг вэ. Мөнгөө хэмнэх гэж хар зах дээрээс чанаргүй хүнсний бүтээгдэхүүн аваагүй л юм бол ингэж хордмооргүй юм. Яаж ч бодсон ингэж хардах сэтгэл өөрийн эрхгүй төрөөд л байгаа юм даа. Хэрвээ чанартай хүнсний бүтээгдэхүүн авч, түүнийгээ шинжилж барьдаг бол хүүхдүүд хоолноосоо хордоод байж байх уу. Бас бодох л зүйлийн нэг. Ямар ч байсан цагаан хоол идэж, буян хураах гэсэн сурагчид ийн хордчихоод байна. “Орчлон” сургуулийнхан мягмар гарагт хүүхдүүддээ цагаан хоол өгдөг юм билээ. Тэр уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт бэрээс хийж өгөхгүй юу. Гэтэл маргааш нь 30 гаруй сурагчийн гэдэс нь базлан, халуурч, бөөлжөөд хичээлдээ ирж чадаагүй юм билээ. Улмаар шинжилгээгээр 16 сурагчаас гэдэсний халдварт нян илэрсэн бөгөөд гурван сурагч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон гэж байгаа.
“Уучлаарай” гэдэг үг хариуцлагын дэргэд дэндүү “жулдана”
“Орчлон” сургуульд Монголын нэр төртэй эрхмүүдийн хүүхэд сурдаг. Тэд мөнгөө үрж ядсандаа хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаж, бие биетэйгээ барьцаагүй нь тодорхой. Хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөр, тав тухтай орчин, хамгийн гол нь аюулгүй, найдвартай гэдгийг нь харж, олон сая төгрөг зарцуулан байж тэр сургуульд сургаж байгаа байх. Гэтэл өнөөх найдвартай орчин нь хүүхдүүдийг хоолны хордлогод оруулаад л байж байна. Тэгээд бантахдаа сургуулийн бүх сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулсан. Гэхдээ цагаан хорхойны шинжилгээ авсан тухай эцэг, эхчүүд ярьж байсан. Ёстой нөгөө, “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг юм болж байгаа нь тэр. Хүүхдүүдэд чанаргүй хоол өгч хордуулчихаад, дараа нь цагаан хорхойтой байна уу, үгүй гэдгийг нь шинжилнэ гэдэг чинь доромжлол биш үү. Тэгээд ч сургуулийн удирдлагууд “Манай сургуулийн удирдлагуудын зүгээс нийт сурагчид, эцэг эхчүүдээс уучлалт хүсч байгаа” гэж хээвнэг мэдэгдэж байсан. Яаж ч бодсон тэдний хангаж ажиллах ёстой аюулгүй байдал, төлбөртөө нийцсэн хариуцлагийн дэргэд “уучлаарай” гэх үг дэндүү жулдана. Учир нь хордсон хүүхдүүдийн эцэг, эхийн өгч байгаа мэдээллээс үзвэл энэ нян хүүхдийн биед үлдэж, хор хөнөөл учруулдаг шинэ нян байх магадлалтай гэнэ. Хэрвээ хордлого авсан хүүхдүүд цаашид байнга өвдөж, элдэв хоол хүнснээс амархан хордлого өгөөд байдаг болчихвол яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал урган гарна.
Өнөөдөр хэн мөнгөтэй, баян цатгалан, эрх мэдэлтэй байх нь хамаагүй. Тэд хүн, үр хүүхэдтэй, хүүхдийнхээ төлөө санаа зовдог, эрүүл аюулгүй орчинд амьдруулж, чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө зүтгэдэг. Тэр ч утгаараа тэдний, бидний, төлбөр төлөх чадвартай хүмүүсийн сонголт “Орчлон” сургууль байсан нь мэдээж. Гэхдээ тэр том итгэлийг хүүхдийг нь хордуулж алдсаныхаа төлөө “Орчлон” сургуулийнхан уучлал гуйхаас өөр зүйл хийх ёстой юм шиг санагдана.
Боловсролын салбараар бизнес хийгчдийг хазаарлахсан
“Орчлон” сургуулийн захирал Д.Батмөнх хатагтайг MCS-ийн захирал Ж.Оджаргалын гэргий гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл Монголыг тэр чигт эзэгнэсэн, бүх салбарт эзэн суусан MCS-ийн захирал Ж.Оджаргалын боловсролын салбарт дайралт хийсэн арга нь “Орчлон” сургууль. Мөнгөтэй хүн юугаа хийх нь өөрийн дур байдаг байх. Гэхдээ боловсролын салбараар, хүүхдийн сурч боловсрох эрхээр бизнес хийж байгаа нь арай л дэндүү, увайгүй хэрэг юм шиг санагдана. Хүн идэх гурил, махаа худалдаж авах ёстой. Өмсөх хувцас, амьдрах орон гэрээ ч худалдаж авах хэрэгтэй. Гэхдээ “А” үсэг сурахын тулд мөнгө төлж байгаа нь, бяцхан үрсийн сурч, мэдэх тэмүүллээр бизнес хийж байгаа нь арай дэндсэн хэрэг биш үү. Өнөөдөр Монголын их, дээд сургуулиудын төлбөр сайн даа 2-2.5 сая төгрөг байгаа. Хамгийн өндөр өртөгтэй нь шүү. Гэтэл “Орчлон” сургуулийн төлбөр оюутнуудыг ичээхээр байгаа. Ингээд ирэхээрээ л энэ бизнес болж хувирч байна. Болдогсон бол боловсролын салбараар бизнес хийгчдийг хазаарлах юмсан. Нийслэлийн захын сургуульд сурсан ч, олон сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурсан ч бэрээсэнд хордоод байвал ямар ялгаа байна. Тийм биз дээ, Л.Гантөмөр сайд аа.
О.Уянга
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 17, 2012 10:05:38 am )
za yahaw de haaya neg iimerhu yum bh shde bur tiim notstoi bish l yum bn dg
-
Anonymous (October 17, 2012 11:48:28 am )
Õàðèí òèéì,çààâàë ìóóòãàõ ãýýä ë. ýöýöã ýõ÷¿¿ä ººðñ人 ñýòãýë õàíãàëóóí ë õ¿¿õä¿¿äýý ñóðãàæ áàéãàà ø äýý. õýíèé çàõèàëãààð ñóóòãàæ áè÷èæ áàéãàà þì áîë äîî. ýñâýë àòààðõñàíäàà íýã óäàà àëäàà ãàðãàõàä áàÿðëàæ õººðººä áàéíà óó
-
Anonymous (October 17, 2012 1:08:31 pm )
ЭНЭ МЭДЭЭ Ч ЮМ ШИГ ЮМЫГ БИЧСЭН О.УЯНГА ТА ЗҮГЭЭР Л ТЭР УЛС ТӨРИЙН ХОВ ЖИВЭЭ ХӨӨЦӨЛДӨӨД Л ЯВЖ БАЙВАЛ БАРАВ. ГАНЦ ОРЧЛОН БИШ ХАА САЙГҮЙ Л ИЙМ ЮМ БОЛЖ БАЙНА. ХУДЛАА БААХАН ЮМ БИЧИЖ ШАНТААЖ ХИЙХЭЭ БОЛЬЖ ҮЗ
-
Anonymous (October 17, 2012 3:42:20 pm )
Үнэндээ бол тэр гэдэсний ханиад гэдэг өвчин чинь олон улсад гарсан байгаа юм билээ. Манай эмч нар вирусээс хоцорч ажиллаж амьдарч байгаа нь харагдаж байгаа юм.
-
Anonymous (October 17, 2012 5:41:57 pm )
Biznes hiij bgaa ni unenste. Uug ni nuudgiin. Devter deer logogo taviulaad heden huudas nemeed l hed nugalj zarj bgaashte. Teriig ni huuhed bolgon hudaldaj avah estoi. Surguuliin avtobusaar mongo olj bna. Tender zarlaad geree baiguulaad ch geh shig. Uneheer huudiin toloo baiguullaga bsan bol oorsdiinhoo horongoor heden avtobus hudaldaad l avna bizdee.
-
Anonymous (October 18, 2012 10:03:59 am )
ene Uyanga gegch uls tur, hov jiveeree l zanimaldaad yavahgui yah gej ingej utgagui tsag barsan yum hiij yavdag bnaa?! berees berees l geed bh yum, joohn batalgaatai unen zuv medeelel olson tsagtaa iimerhuu niitlel bichej niitelj bval taarna! hoolond hordoh yavdal haa saigui garj l bdag, garsaar ch irsen, ter dundaas negniigee ingej tuviilgej lav yarih chin utgagui hereg bh
-
Anonymous (October 18, 2012 11:16:14 am )
CHADAHGVI YUMAARAA BITGII OROLDOJ BAI. HOOLOO HIIJ SUR. HOOL GEDEG CHIN ZVGEER HOLIJ HUTGAAD AMT ORUULAGCH BODISOOR UNGIIG N ZASAJ SUUDAG ED BISH
-
Anonymous (October 18, 2012 3:04:35 pm )
orchl1on surguuliin zahiral gej shunaliin tulam chini yasan tsadaj hanadaggui amitan be odoo bur huuhduudeer hoolloh ni dutaj dee MSC-iinhan boliochee uursduu hortoi hooloo idej uhbel taarna
-
Anonymous (October 18, 2012 3:09:07 pm )
shunal ihedbel shulam bolno gedeg yasan unen ug be orchlon surguuliin zahiral jinhene shulam bolchihson baigaa bizdee
-
Anonymous (October 18, 2012 3:43:11 pm )
teneg Batmunkh ni urgelj ardyn xuuxduudiig angilj said darga naryn xuuxduudiig tsugluulj businesee demjij yavdag bolxoor burxan xurtel buruu zeviig yalgaj bna Medeej xooloo xyamd teser umaar xiij argalj baisan ni ingeed medegdej baigaa um Sain shalgaa eer zendee zuil garna Orchlongoos
-
Anonymous (October 18, 2012 7:05:43 pm )
bolovsroloor biznis hiigchdees tatvar avah ni zuv.
-
Anonymous (October 18, 2012 8:44:54 pm )
HOOLIIG MATERIALAAR HIIDEGGVI YUM SHVV DEE. MEDLEG, CHADWAR DUTAAD BAINA. HOOL ASHIGTAI, AMARHAN GEDEG OILGOLT MONGOLCHUUDIIN TOLGOID BVVR SUUCHIHSAN. TV GEER GARCH BAIGAAG N HARHAD L TIIM UNDUR VNETEI SURGUULIIN GAL TOGOONI BAIDAL N VNEHEER YADMAG L HARAGDAJ BAINA L EE. DAWILUUN BIILEGJVV ZANGAA HOOLOND BITGII GARGAACH
-
Anonymous (October 18, 2012 11:05:12 pm )
manai huuhduuiig yu ideed baigaag hen medeh ve bid hend itgeh ve . shunal ni ihdeed honoson hool iduulj huuhed horduulaad nuhun tulbur lgoh hergeti sh dee . dizenterinii nyan ilersen gee biz dee. yamar africt baigaa bish dee
denduu baina
13 Comments