antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 2 comments

“АВЗАГА ТРЕЙД”-ЫН ЗАХИРАЛ МЭНДБАЯРЫН 15 ДАВХАР БАЙШИНГ НУРААХ ШИЙДВЭР ГАРЛАА

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй хууль зөрчин барьсан барилгуудыг эхнээс нь нураахаар болж,

үүнд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн хажууханд байрлах “Авзага трейд”, Сонгинохайрхан дүүргийн Таван шард байрлах “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга өртсөн. Гэвч тэд нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү шийдвэрийг хүндэтгэж наашаа харж инээж, цаашаа харж уйлан барилгаа нураалгах уу. Эсвэл олон зуун сая төгрөгийнхөө хөрөнгийг хамгаалж эсэргүүцэн босох уу. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор зөвшөөрөлгүй газарт барьсан хоёр барилгыг буулгахаар болсон билээ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн V хороо зургадугаар сургуулийн хажууханд барьж байгаа “Авзага трейд” компанийн барилга юм. Манайдаа л нэр хүндтэй, барилгын салбартаа тэргүүлэгч гэгддэг тус компанийнхан гоомой юм хийж, зөвшөөрөлгүйгээр дуртай газраа байшин сүндэрлүүлнэ гэж байхгүй мэт.

Гэвч холбогдох албаныхан бүгдийг нягталж, энэ бүгдийг тогтоосноор нураах шийдвэрийг гаргасан биз. Аль эсвэл хэн нэгний “шургуу” оров уу, хэн мэдлээ. Өнгөрсөн мягмар гаригт УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн барилгын компаниудад хийсэн дүгнэлтээ танилцуулах үеэр олон ноцтой баримтыг дэлгэсэн. Тухайлбал, барилгын компаниудтай дайн зарлаад байгаа хотын захирагч Э.Бат-Үүл маань явж явж зөвшөөрөлгүй, хэл амтай байранд амьдардаг, УИХ дахь цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон “Монос”-ын гэх Эрдэнэчимэг ч зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар барьсан барилгад нэр нь холбогдсоныг гишүүд илчилж орхисон. Мөн энэ үеэр АТГ-ын дэд дарга Б.Хурцын эхнэрийн ОХУ-ын ЭСЯ-ны орчим байрлах Сарнайх гоо сайхны салоныг буулгаж чадвал хотын мээр Э.Бат-Үүлийг жинхэнээсээ тэмцэл өрнүүлжээ гэж итгэе гэсэн мессеж нийгэмд тарж эхэлсэн. Тиймээс энэ удаад хэл ам татлаад өнөө маргаашгүй нураагдахдаа тулаад байгаа дээрх хоёр компанийн барьсан барилгыг зорьж, газар дээрээ байдал ямар байгааг үзлээ.

“Авзага трейд” компанийн барьж буй барилга дээр очлоо. Эрж хайж очсон ч манаачийг эс тооцвол тэнд “амьд” хүн алга, барилгын ажлыг хэдийнэ зогсоожээ. Тэр хавийн хүмүүсээс асуухад барилга угсралтын ажлыг зогсоогоод арав гаруй хонож байна гэж байлаа. Блокон хашааны завсраар доторхийг ажиглахад барилгын суурийг л цутгаад зөнгөөр нь орхижээ. Харин хүмүүсийг нь ажлаа хийж байхад албадан хүчээр зогсоосон гэлтэй хаа сайгүй арматур төмөр хөглөрч, эмх замбараагүй байдал харагдаж байлаа.Төлөвлөлтөөрөө энд 15 давхар орон сууцны барилга барих байсан ч угсралтын ажлыг зогсоосноос хойш “Авзага трейд” компанийнхан барилгаа эргэж тойроогүй юм гэлтэй. V хорооны иргэдийн хэлж буйгаар барилгын суурийг 2004 онд тавьсан ч ажлаа хийлгүй байсаар өдийг хүрчээ. Харин энэ жилээс үргэлжүүлэн барьсан ч мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй угсралтын ажлаа эхлүүлсэн хэмээн ажиллагааг нь ийнхүү зогсоосон гэж байх юм. Манаачаас барилгыг нураана гэсэн шүү дээ.

Тэгвэл яах вэ гэхэд “За, гайгүй байлгүй дээ. Зөвшөөрөлтэй болоод л барилга барьж байгаа шүү дээ. Дуртайдаа хийгээд байгаа юм биш гэж хэгжүүрхэх аж. Тэгснээ “Авзага трейд” компанийнхан зүгээр харж байгаад барилгаа нураалгачихгүй, хийсэн ажлаа орхихгүй байлгүй дээ” гэв. Ингээд тус барилгын үйл ажиллагааг зогсоосонд “Авзага трейд” компанийнхан ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар “Их дэлгүүр”-ийн ард байрлалтай оффисийг нь зорив. Очиход оффисийн ажилтан нь “П.Мэндбаяр захирал хөдөө томилолтоор явсан хэд хоногтоо ирэхгүй. Тиймээс захирлын өмнөөс дур мэдэж яриа өгөхгүй. Манай компаниас асууж байхаар зогсоох шийдвэр гаргасан хүмүүсээс нь асуу” гээд халгаасангүй. Харин Нийслэлийн газрын албаны ерөнхий инженер Эрдэнэтуяагийн хэлж буйгаар “Авзага трейд” компанийнхан 2004 онд газрын зөвшөөрлөө авсан юм бол газрын захирамж нь гарсан байх ёстой. Учир нь, газрын захирамж хоёр хувь хэвлэгддэг. Тус компанийн захирал газрын захирамжийн эх хувиа аваад ирвэл бид архиваас шүүгээд олоод өгч болно. Хэрвээ архиваас шүүгээд захирамж нь гараад ирвэл барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэх талаар нь ярилцана. Харин гарч ирээгүй тохиолдолд зохих ном журмын дагуу хариуцлага тооцно гэлээ.

“Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяр:
ЭНЭ БАЙШИНГ НУРААВАЛ МАНАЙД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРНА
-Танай компанийн барилгыг нураах шийдвэрийг Хотын мээр гаргалаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани 2004 онд тухайн барилгыг барих газрын зөвшөөрлөө авчихсан. Харин Нийслэлийн газрын албанаас захирамж гаргахгүй удсаар өнөөдрийг хүрлээ. Ямар учиртайг нь асуутал, тухайн үед одоогийн манай барилга барьж байгаа газрыг өөр хүний нэр дээр гаргасан байна лээ. Үүнээс үүдээд газрын маргааны асуудал үүссэн хэрэг. Тэгэхээр үүнийг залруулахын тулд жаахан хугацаа хэрэгтэй гэсэн.
-Анх энэ барилгыг эхлүүлэхдээ энэ тухай мэдээгүй юм уу?

-Хэн гэдэг хүний нэр дээр байсныг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна.
-Уг барилгыг эхлүүлээд удаж байгаа юм уу. Ойр хавийн оршин суугчид аль эрт 2004 онд сууриа тавьсан. Тэгээд орхигдуулж байснаа саяхнаас ажлаа эхлүүллээ гэх юм. Энэ нь өчнөөн барилга барьчихаар хугацаа биз дээ?
-Одоо цагт барилга барина үнэхээр хүндрэлтэй. Тэгээд ч барилгын салбарын хүнд суртал хэрээс хэтэрлээ. Та нар мэдэх үү, бид барилга барих зөвшөөрөл авахын тулд 172 албан тушаалтны гарын үсгийг цуглуулдаг.  Үүний тулд 2-3 жил шаарддагддаг гээд бод доо.

-Хэрвээ барилгыг нураавал яах вэ. Угаасаа шийдвэр нь гарчихсан шүү дээ?
-Манай энэ барилгын суурийг 1.6 метр битүү бетоноор цутгаж хийсэн. Нэг давхартаа олон мянган арматурын төмөр орсон байгаа. Хэрвээ барилгыг нураавал манай компани ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амсах болоод байна. Гэхдээ нийслэлийн удирдлагуудын энэ асуудалд нухацтай хандах байлгүй дээ.

ХӨРӨНГӨӨ НУУСАН ХУРАНДАА НАР АТГ-Т ШАЛГАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хөлс хүч гарган хөөцөлдөж байж батлуулсан хууль бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлуулсан явдал байлаа. Энэ ч дагуу албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэг болсноор олон булхай луйвар ил гарч эхэлж байна. Үүний нэг нь аль эртнээс л яригддаг, бүхний нүдэн дээр ил байдаг ч яаж ч чаддаггүй хөрөнгөжиж байсан хурандаа нарын асуудал юм. Үүний нэг тод жишээ бол, нийслэлийн газрын 60 гаруй хувь нь хөрөнгөлөг хурандаа нарын эзэмшилд очсон байсныг хуулийнхан өөрсдөө илрүүллээ.

Тэд авлига авч, өгөлцөн газар зарсан төрийн албаныхны мэдээллийг албаны шугамаар олж аваад үүнийгээ хувьдаа ашиглаж, эрх мэдэлтнүүдйн дарамтлан хээл хахуулаар авсан газрынх нь дийлэнхийг авдаг байжээ.Түүгээр ч зогсохгүй зочид буудал, барааны дэлгүүр, саун массажны төв гээд хөрөнгөжсөн хурандаа нарт дутуу юм үгүй. Энэ тухай бишгүй яригддаг учраас Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаачлан батлуулсан ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийн дагуу цагдаагийн байгууллагад ажиллаж буй хурандаа нарын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авахаар болсон юм. Энэ дагуу АТГ-аас ЦЕГ-ын Тамгын хэлтэст хандан хурандаа нарыг хөрөнгийг шалгуулахаар шилжүүлэн өгснөөр хууль бус аргаар баяжиж, хөлжсөн, эсвэл амин хувийнхаа ажлыг дээгүүрт тавьснаар хөрөнгө чинээтэй болсон хурандаа нарыг илрүүлсэн байна.

АТГ-аас хурандаа нарын мэдүүлсэн орлогыг бусдын мэдээлэлтэй харьцуулан шалгаснаар арав гаруй хурандаа хөрөнгөө нууж, санаатайгаар мэдүүлээгүйг тогтоосон юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн эсвэл хөрөнгө, орлогоо гаргаж өгөхөөс татгалзсан албан тушаалтныг огцруулах буюу ажлаас нь хална гэсэн заалтын дагуу таван хурандааг албан тушаалаас нь огцруулж, ажлаас нь халлаа. ЦЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар энэхүү асуудлыг шийдсэн юм. Үүнд, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Мөнхтамга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэднийг ажил үүрэгтээ хайнга хандсан болон хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан, мөн хууль бусаар хөрөнгөжсөн гэсэн нэр тэднийг дзагалдаж явдаг учраас цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэрлэх гэж ийм арга хэмжээ авсан хэмээн ЦЕГ-ын дарга Б.Билэгт мэдэгдэж байгаа. Мөн Дархан-УУл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулгад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн бол хөрөнгөжсөн хурандаа нарын нэгд зүй ёсоор тооцогддог байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатарыг мөн ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг гадаадад сурах болсонтой холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа ч цагдаагийнхан ханцуйн дотроо хөрөнгөлөг хурандаа нарыг ажлаас нь халсан гэх нэрээс цэвэрхэн мултарлаа даа гэцгээж байгаа аж. Ажлаасаа халагдсан хурандаа нар ямар хөрөнгөө нуув. Тоймлон хүргэе.

-Цагдаагийн хурандаа Н.Амарзаяа Баянгол дүүрэгт байрлах 39 дүгээр байрны …дугаар тоот автомашины зогсоол, т ус байрны О тоот агуулах, эхнэрийнхээ өмчлөл дээрх 39 дүгээр байрны орон сууц болон өөрийн эзэмшлийн орон сууцаа худалдсан 55 сая төгрөгийн орлогоо мэдүүлээгүй байна. Мөн хадам эцгийнхээ Хан-Уул дүүргийн I хороонд байрлах орон сууц худалдсанаас эхнэрт нь орсон орлого 60 орчим сая төгрөгийг санаатайгаар нууцалжээ.
-Хурандаа С.Мөнхтамга эхнэрийнхээ өмчлөлийн Баянзүрх дүүргийн  III  хороо  XII  хороолол “Зохиомж” дээд сургуулийн 19 айлын байрны …дугаар тоот орон сууц, Баянгол дүүргийн  III  хороонд байрлах Мөрдөн байцаах газрын ажилчдын байрны …дугаар тоот орон сууцыг худалдсан 38 сая төгрөгийн орлогоо нуусан байжээ. Мөн “Мотомтрейд” компанитай гэдгээ хоёр жил ч мэдүүлээгүй дарсан байсан гэнэ.

-Цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаяр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хэлтсийн даргаас өмнө Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга зэрэг албыг хашиж ирсэн. Тэрээр Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар аижллаж байхдаа 26 сая төгрөгийн хадгаламжаа дутуу мэдүүлсэн. Голомт банкнаас авсан 50 сая төгрөгийн зээл болон Баянзүрх дүүргийн  XYIII  хорооны нэгэн байрны ..дугаар тоот орон сууцыг борлуулсан орлого 85 сая төгрөгийг мэдүүлээгүй аж. Мөн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг “Дай Ичи” компаниа нуусан байжээ.  Энэ мэт хөрөнгөлөг хурандаа нарын нуусан, нууцалсан хөрөнгө ил болж эхэллээ. Харин үүнийг үргэлжлүүлэхгүй байхыг, таслан зогсоохыг Хууль зүйн сайд ЦЕГ-ын даргад хатуу анхааруулсан байна. Мөн уг хэргийг мөрдөн шалгасан АТГ-ынхан гурван хурандаад холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар шилжүүлсэн аж.

 

shudarga.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 11, 2012 1:05:26 pm )

    NURAANA GENUU. HEN TEGJ TENEGTEJ BGAAN BOL. ERH MEDLIIG UURTUU TUVLURYYLEH GEED ENE HOTYN DARGA, ITX DARGA 2 TENEGTEJ UGCH BNA DAA. ERH MEDLEE TVULURYYLJ MUNGU OLOH GESEN ARGA YU CH GEHEV DEE

  • Anonymous (October 11, 2012 10:08:30 pm )

    Энэ Мэндбаяр гэдэг хүнтэй цуг Булган аймгийн засаг даргын зургыг тавьсан нь ямар учиртай юм бэ? энэ хоёр хамтарч энэ барилгыг барьсан юм байна гэж ойлгож болох уу хэвлэлээр хариу тайлбар өхийг Булганчууд хүсэж байна

antalya rent a car