ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нарт холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай мэдээллээ.
Тэднийг ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар шалгаж байгаа аж. Эл хэрэгт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэсэн байна.
УИХ-ын гишүүдэд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг олгодог. Нэр бүхий гишүүн тэр мөнгөнийхөө 500 сая төгрөгийг тойрогтоо жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Завхан-500” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Дээрх хөтөлбөрт 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлжээ. Тодруулбал уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг 2012 оны нэгдүгээр сараас эхлэн эрх бүхий байгууллага албан тушаалтанд тавьсан аж.
2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд хандан Завхан аймагт хэрэгжүүлэх 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тус яамны жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан төсөл сонгон шалгаруулах саналтай байгаагаа мэдэгджээ. Улмаар Сангийн сайдын 2012 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар санхүүжилтийг гуравдугаар сард багтаан шийдвэрлэхээр заагдсан аж.
Ийнхүү Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө 500 сая төгрөг хэмээн тусгуулсны дагуу нийт 108 аж ахуйн нэгжид зарцуулахаар болсон байна. Ингэхдээ Завхан аймагт өнгөрсөн тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрийн дор ямар ч төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр долоо хоногийн дотор төсвөөс дээрх 500 сая төгрөгийг гаргаж нэр бүхий 108 иргэн,хуулийн этгээдэд тарааж хувийн дансанд шилжүүлсэн нь илэрчээ.
Уг нь энэ мөнгө дээр дурдсанчлан иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд, тэдний үйл ажиллагааг дэмжихэд зориулагдах ёстой байсан. Гэтэл өдгөө хүртэл тэр мөнгөөр иргэд ямар үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй байгаа аж.
Төсвийн мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Анхан шатанд цугларсан баримтаас үзэхэд энэ онд УИХ-д нэр дэвшсэн зарим хүний сонгуулийн сурталчилгаанд дээрх мөнгийг ашигласан байж болзошгүй байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүд төдийгүй тухайи үед шийдвэр гаргасан яамны сайд, удирдлагуудыг хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ.
Л.Мөнх
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 11, 2012 9:27:20 am )
BADAMJUNAIG SAIN SHALGAH HEREGTEI IH IDSEN SAIN LUIWARCHIN BGAA YUM DAA
-
Anonymous (October 11, 2012 10:33:30 am )
үнэнээр нь бүх зүйлийг нь шалгавал их ч юм гарна олон хүн хамрагдана.харин хуулийнханы ээлжит жүжиг бол шуугиад ард түмнийг үймүүлээд дуусна одоо л энэ хүнийг шалгах нь хуулийнханы жинхэнэ нүүр царай харагдана даа хүлээж байя,сонсож байя
-
Anonymous (October 11, 2012 10:41:58 am )
zuw zuw sain bn ter gan tulga geed hvniig alag vzdeg daldaak nowshiig sain shalga
shalgaarai -
Anonymous (October 11, 2012 11:07:59 am )
BADAMJUNAI AVILGIN ZAGALMAILSAN ETSEG SHUU DEE. HOLGUI BAYAN GEJ DUULSIIN BNA.
-
Anonymous (October 11, 2012 11:22:29 am )
маш зөв,сайн шалгах хэрэгтэй
-
Anonymous (October 11, 2012 12:54:45 pm )
jynaigiin ard M.Enhbold Amgalanbayar nar baigaa shalgah heregtei hydiaa gamshig tvmer hvn maliin uwch geed mash ih tusuwiin mungu idsen hywaidaj
-
Anonymous (October 12, 2012 1:09:40 pm )
Улс төржөөд МАН гэдэг үнэртэй болгоныг шалгаж байна даа. Жуунай 500 сая төгрөгийг завших хүн биш дээ. Цаг хугацаа харуулна
-
Anonymous (October 12, 2012 5:40:03 pm )
ene badamjunai enhbold gesen hotiin frakst gesen heseg luivarchidiig shalgah stag n bolson ednuusiin ehluulsen uil laig odoo bat-uul arilgah gej zovj bna
-
Anonymous (October 15, 2012 11:45:12 am )
Бадамжунайг угаас шалгах нь зөв ш дээ, Аль захирагчийн албанд байхын л гарын үсэг мөнгөөр зурагддаг байсан гээ биз дээ
9 Comments