antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 3 comments

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондоноос “баригдав”

нийтлэсэн Admin

Итали, Хорват улсад айлчлал хийхээр өнгөрсөн 16-ны Ням гарагт эх орноосоо мордсон ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн

айлчлал албан ёсоор өндөрлөөд гурав хоносон ч, үүний дараагаар хаачсан нь мэдэгдэхгүй  албан ёсоор сураг тасраад байна.  Хамгийн сүүлд гарсан сургаар бол Хорват улсад очиж ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын даргатай нь уулзсанаас гадна малын эм үйлдвэрлэдэг компанид зочилж вирус хадгалдаг хэсэг, өндгөн дотор зохиомлоор суулгасан үрээ шалгадаг хэсэгтэй нь танилцжээ. Гэхдээ энэ бол үнэндээ сураг төдийхөн ч биш, Ерөнхийлөгчийн Тамгын Газар вэбсайтаараа дамжуулан албан ёсоор өгсөн мэдээ. Уг мэдээнд ерөнхийлөгчийг Хорват улсад 2011 оны 10 дугаар сарын 19-20-нд айлчилсан гэж бичсэн байна. Гэхдээ зохиомол үртэй танилцсан өдрийг 21-ний Баасан гараг гэжээ.

Үүнээс хойш ерөнхийлөгч хаана ямар “байрлал эзэлсэн” талаар Тамгын газар нь юу ч мэдээлсэнгүй, өөрөөр хэлбэл Монголын иргэн Ц.Элбэгдорж гэдэг хүн (өөр ийм овгийн үсэг болоод нэртэй хүн Монголд одоогоор байхгүй гэж найдна) албан ёсоор сураг тасрав. Гэхдээ Тамгын газрын вэбсайтад одоог хүртэл “Хорват улсад хийж буй албан ёсны айлчлал” хэмээн одоо цаг дээр бичээтэй байгааг үзвэл ерөнхийлөгч маань тэнд хувиараа хөлбөмбөг ч юм уу (Хорват бол хөлбөмбөг сайн тоглодог орон) эргүүлсэн шиг  (Зарим хүн хөлбөмбөгнөөс болж том алддаг) эсэн мэнд яваа биз гэх горьдлого төрнө.

Тодорхой горьдлого тээсэн буюу түүнийг санагалзсан хүмүүс тухайлбал news,mn сайтад гэхэд л өчигдөр “Хэдийгээр Монгол улсын төрийн тэргүүний гадаад улсад хийсэн айлчлалууд өндөрлөсөн ч эх орондоо ирээгүй байна” хэмээн бичжээ. Энэ мэтийг эрэгцүүлэн, хэн нэгнийг санагалзан суутал ерөнхийлөгчийн маань албан бус сураг өчигдөр орой гэнэт гарав. Ерөнхийлөгч Лондонд байгаа ажээ. Үнэндээ байсан гэвэл онох юм,  учир нь энэ сураг 21-ний өдрийнх аж. Лондоны “Downing street 10” буюу ерөнхий сайдын өргөөний үүдэнд манай хүний зогсож байгаа зураг дэлхий даяар таржээ. Английн ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзаж буй энэ зургийг 21-нээр огноолоод AP агентлаг тараасныг Америк, Канад, Энэтхэг, Малайзийн хэвлэлүүд тэр дундаа алдарт “Forbes” хүртэл нийтэлсэн байна. Хорватын Загреб хотод малын зохиомол хээлтүүлэгтэй танилцаж яваад гэнэт “бултсан” хүн ийнхүү Лондоноос баригдах нь тэр.

Уул нь түүний айлчлалын маршрутыг албан ёсоор, Итали, Хорват гэснээс биш Нэгдсэн вант улс энэ тэр гээгүй. (Англи хөлбөмбөгөөрөө алдартай нь үнэн л дээ) Гэхдээ энэ бол санаа амраах мэдээ бас л хараахан биш. “Downing street 10”-ын уулзалтаас хойш түүний сураг дахин тасраад байна. Уулзалтаар юу ярьсан тухай мэдээ ч Английн сонинуудад гарсангүй. Д.Кэмероны өргөөнд орсон нь гэрэл зургаараа баталгаажиж байгаа, гэхдээ тэндээс гарсан нь лав баталгаагүй. Малын эмийн үйлдвэрээс учир битүүлэг алга болсон шигээ “Downing street 10”-аас Д.Кэмерон нарын албаны хүмүүст мэдэгдэлгүй сэм гарч явсан байж болох ч, хаачсан нь тодорхойгүй. Итали, Хорват, Английг нэгэн сэжмээр нь холбож бодоод ургуулан сэтгэвэл хөлбөмбөг сайтай Франц, Испани, Португал гэх мэтийн ойр зэргэлдээ улсуудад байж болохын алиныг нь ч таашгүй. Англи явна гээгүй хүн тэндээс “баригдаж” байна, тэгвэл мань хүн  Франц, Испани, Португал явна гээгүй тул мөн юу ч болж болох нь. Ямар ч байсан Монгол улсын ерөнхийлөгчийн одоогоор бидэнд олдоод буй сүүлчийн гэрэл зургийг толилуулж байна.

Жич: Ц.Элбэгдорж НВУ-д үүнээс өмнө очсон нь 2006 оны аравдугаар сарын эхэн бөгөөд тэгэхэд АН-ын даргынхаа хувиар Консерватив намын их хуралд оролцсон юм.

Жич: Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Лиссабонд болсон НАТО-гийн уулзалтад оролцохдоо Английн ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзаж байв.

Жич: ИНЕГ-ээс хэдэн минутын өмнө авсан мэдээгээр ерөнхийлөгч өнөө өглөө 6.30-д Москва-Берлиний 136 дугаар рэйсийн онгоцоор Улаанбаатарт ирсэн гэх боловч энэ тухай яг албан ёсны мэдээ одоогоор алга байна.

Б.Бат-Амгалан

 

24цагмн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (October 26, 2011 2:42:30 pm )

    naad erunhiilugch guai chin uchigdur oroi BBC -r garch baih chin bilee. Tednii survaljlagchiin asuuj baigaa ilt manaihiig udsun ungu ayastai asuultuudad bas ch gej yahav, bolomjiin hariulj bna lee. Gehdee yag hezeenii beldsen nevtruulgiig n medeegui shuu.

  • Anonymous (October 28, 2011 3:22:23 pm )

    naad erunhiilegch guai yu hiigeed bidnii munguur teneed horoo nairuulaad yavnaa

  • Anonymous (November 05, 2011 8:06:12 am )

    юун тэнэг юм бичээд байнааа

antalya rent a car