antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 Comments are off

“Монгол Аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа: Рашаан болсон ус, чулуу, гурилыг өвчин зовлонгоосоо салах энгийн аргууд

нийтлэсэн Admin

Монголын шилдэг зөн билэгч, “Монгол Аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа 2010 оны 10-р сарын 10-ны өдөр “Улаанбаатар палас”-т “Бид мөнгөний боол биш мөнгө бидний боол” хэмээх лекцээ уншсан билээ. Бид энэхүү лекцийн эхний хэсэг болох “Яаж өвчин зовлонгүй байх вэ” гэсэн хэсгийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Дараа дараагийн дугаартаа хэрхэн яаж ажлаа бүтээх болон мөнгийг хэрхэн дуудаж тогтоох вэ гэсэн сонирхолтой хэсгүүдийг хүргэх болно.

…Ус мэдээллийг дамжуулдаг тухай би ярьсан. Хоёр жилийн өмнө таван савтай усны бөглөөг нь авалгүйгээр таван газар байрлуулсан юм. Тэгээд тэдгээр усаа авч шинжилгээний аяганд хөлдөөсөн. Гэтэл бааранд тавьсан усанд хүний ам, нүд, хамар харагдаж байгаа ч бодол байхгүй болсон байсан. Хүний тархинд өдөрт 60 мянган бодол байдаг. 60 мянган бодолдоо дандаа бааранд сууя, тоглоом тоглоё гэж бодоод байх юм бол тэр дотор байгаа бүх хүмүүсийн бодол нохой шиг харагдаж байна. Сайхан саванд хийсэн юм сайхан л байдаг, муу саванд хийсэн юм муу л байдаг шиг бааранд уугаад согтож байгаа хүмүүсийн санаа бодол ийм муухай гардаг юм шүү гэдгийг хэлье. Хүн усны дүрсэнд нохой шиг л дурслэгдсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж та бүхнийг архи уух тухай битгий бодоосой гэж хүсч байна. Архи амьдралын дайсан. Дандаа хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж, айл гэрийн амар түвшин байдлыг алдагдуулж, хүүхдийг айж цочоож байдаг. Тэгэхээр ууж идсэн ч аятайхан ууж идээч ээ гэж хүсэх гэж байна. Хүмүүс хоолонд оръё гэхээр тэгье тэгье, хаана орох уу гээд л их уриалгахан хүлээж авдаг. Хоол идье гэж урьж байгаа чинь ажлаа л амжуулах гэж байгаа нэг хэлбэр шүү дээ. Жишээлбэл өнөөдөр би яаж ийж байгаад Доржтой уулзаад дүүгээ ажилд оруулах хэрэгтэй гэсэн санаатайгаар л тэр хүнээ хоолонд урьж байгаа. Хүний ууж идэж байгаа бүх шингэн зүйл хүний мэдрэлд дамжигддаг. Өнөөдөр би дүүгээ ажилд оруулахын тулд цаана нь хэн нэгнийг ажлаас нь гаргаж байна. Тэгээд Дорж надтай хамт хоол идэж, архи уучихаад гэртээ очиж агсам тавина. Яагаад гэвэл хүний тэр муухай бодлыг бодсон хоол унд идсэн учраас. Бид өнөөдөр сайхан санаж хэн нэгэнтэй архи уусан бол хэчнээн шил архи уусан ч согтохгүй.

Эх нялхсын эмнэлэгт тавьсан усны дүрсэнд өө сэвгүй их сайхан дүрс гарсан байгаа юм. Доор нь жаахан хар зураас нь эх хүн төрөхдөө өвдсөнийг илтгэж байгаа. Эх хүн төрөхөд эрүүний яснаас бусад нь салдаг. Эх хүн өвдөж төрнө гэдэг үнэхээр хэцүү учраас манай эрчүүд эмэгтэйчүүдээ хайрлаж яваач ээ. Миний хань, миний хүүхдийн эх минь ядарч байна уу, найз нь жаахан гар хөлийг нь барьж өгөх үү, яамаар байна гэж халамж анхаарал тавьж хайрлаж байгаарай. Олон төрсөн эмэгтэйчүүд хэцүү шүү дээ. Усны тусгалын дүрс нь хэдэн тийшээ цацарсан туяа харагдаж байна. Ийм гэгээлэг сайхан газраас ийм сайхан энерги ялгардаг байна. Архи уусан баарнаас тийм муухай нохой гардаг бол хүүхэд төрж байгаа газраас нар шиг сайхан гэрэлтсэн цацраг гарч байна. Усыг хаана л тавина, тэр газрынхаа мэдээллийг хадгалдаг юм шүү гэдгийг та бүхэндээ хэлж байна.

Дараагийн ус тавьсан газар эрүүлжүүлэх газар. Хүүхнүүд минь болж өгвөл битгий нөхрөө эрүүлжүүлэхэд өгөөрэй. Эр хүний хийморийг гутаадаг ганц зүйл бол эрүүлжүүлэх газар байдаг юм шүү. Тийм учраас эрт дээр үеэс манай монголчууд агсам тавиад байгаа хүнийг эсгийд боогоод тавьчихдаг байсан. Эсгий гэдэг энерги шингээж байдаг учир тэр хүнийг дор нь эрүүлжүүлдэг байжээ. Эрүүлжүүлэхэд орсон хүн өт хорхой шиг болдог байна шүү гэж хэлэх гээд байна. Ус нь гашлаад ус ч биш сүү ч биш ийм муухай болдог байна. Та нар нүдээрээ харж байгаа болохоор итгэж байгаа байх.

Ганданд тавьсан усыг хар даа. Сайхан дугуй дүрсэн дээр жаахан хар хүрээ татсан нь ганданд мөнгөний сонирхолтой ганц хоёр хүн байдгийг илтгэж байна. Энэ усны дүрсэн дээр зүрхний дүрс гарсан байна. Ганданд хос хоёр очсон юм шиг байгаа юм. Бас мөнгө, байшингийн дүрс гарсан байгаа нь тухайн хүмүүсийн бодлыг л илтгэж байгаа хэрэг. Ганданд юу л бодож очно, тэр бодлыг яг биелүүлдэг юм. Энэ бүгдээр хүн юу бодож санана, тэр бүгдийг ус мэдээлдэг гэдгийг яруу тодоор харуулсан байгаа юм.

Дараагийнх нь хорих ангид тавьсан ус. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэдэг. Би шоронд орсон хүнийг муу хүн гэж боддоггүй. Өөрийн болчимгүй зан, амьдралын янз бүрийн нөхцлөөс болж алдаа гаргасан болов уу гэж боддог. Би 21 аймгаар явахдаа хамгийн түрүүнд хорих ангид нь очиж лекцээ уншдаг. Хүүхдийнхээ бойтог, ээжийнхээ аягыг барьчихсан суугаа залууг харахаар өөрийн эрхгүй сэтгэл огшдог юм шүү. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр жил орох, мэнгэ голлох, хагацлын үүд нээгдэхэд их бодолтой байгаарай. Та нараас шалтгаалахгүй орд гаригийн нөлөөлөл байдаг юм шүү. Би шүүх, замын цагдаагийнхантай хамтран маш олон судалгаа хийж байсан. Яг л нэг од гаригийн нөлөөлөл байдаг. Би оюутан байхдаа хэнийг ч хамаагүй эргэх гэсэн юм гээд хорих ангид хоол цай хийчихээд очдог байлаа. Хорих ангийн ажилтнууд ар гэрээс нь бараг эргэлт ирэхгүй байхад чи чинь яахаараа хэнийг ч хамаагүй эргэнэ гээд ирж байдаг билээ гэж хэлж байсан. Бас Өмнөговь аймагт ажиллаж байхдаа тэндхийн хорих ангид байсан бүх хүмүүсийг эргэж байлаа. Энэ бол хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон шүү гэж та бүхэнд хэлмээр байна. Та нар үр хүүхдийнхээ төлөө дандаа сайн сайхныг бодож, заслыг нь хийж өгч, үргэлж анхаарал халамжаа тавьж байгаарай. 13-р зуунд манай монголчууд дэндүү агуу, хүчирхэг байсан. Учир нь тэнгэрийн ван 800 жилд нэг удаа дэлхийг тойрдог. 400 жилд нь тэнгэрийн ван манай улсад нөлөөлж байсан учраас 13-р зуунд дэндүү агуу байсан шүү. 1984 оноос эхлээд тэнгэрийн ван манай улсыг тойрч байгаа. 400 жил тэнгэрийн вангийн нөлөөлөлд байхдаа Монголчууд яах вэ? Үр хүүхдүүдээ сургаж эхлэх цаг ирсэн байна. Дээхнэ үед бид эцэг эх, ах эгч нарынхаа үгэнд маш сайн ордог байсан бол одоо үр хүүхдүүд маань хоол ч хийж мэдэхгүй болжээ. Хөдөө явахаар яадаг билээ гээд ёс заншлаа ч мэдэхгүй байна. Тиймээс бүгдээрээ одооноос ёс заншлаа үр хүүхдүүддээ зааж өгье, өөрсдөө ч сайн мэдье. Яагаад та нар өнөөдөр энд ирсэн юм бэ. Надад сайндаа биш, намайг үзэхдээ биш ээ. Өнөөдөр нэг юм ч гэсэн олоод сонсьё. Нэг юм ч гэсэн мэдье гэсэндээ ирсэн байгаа.

2011 он Монголчуудын ганц хөл дээрээ босох жил учраас бүгдээрээ энэ өдрөөс эхлээд бие биедээ атаа жөтөөгүй, дандаа урам хайрлаж, сайн сайхныг хүсч байвал бид дээшээ явна гэдгийг баяртайгаар мэдэгдье. Би хорих газарт байгаа хүмүүст янз янзын юм бодож битгий гутраарай. Дээр үед даян бясалгал хийх гээд 7-10 жил агуйд сууж ариусаж байсан. Тиймээс та нар ч гэсэн өөрсдийгөө даян бясалгал хийж байна гэж бодоод ариусаад аваарай. Өмнөх амьдралаа бодож, одоо цагаа тунгааж, ирээдүйгээ итгэл дүүрэн төлөөлж байгаарай. Ард чинь гэр бүл, үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүү нар чинь хүлээж байгаа шүү гэж хэлдэг. Алдсан алдаагаа сайн тунгааж дахиж битгий алдаарай гэж хэлэхэд маш баяртай байдаг. Тэд нарыг бидний эгнээнд хурдан ирж, сайн сайхан амьдраасай гээд бүгдээрээ алга ташъя.

За ингээд ус гэдэг мэдээлэл дамжуулдаг, баярладаг, гомддог юм байна гэдгийг мэдлээ. Бид өнөөдөр өвдөхгүй гэж нэгэн зэрэг хүсч байгаа учир өнөөдрөөс эхлээд өвдөхгүй. Эзэн хичээвэл заяа хичээдэг. Энэ өдрөөс эхэлж өвдөхгүй байх талаар би та нарт хэлсэн учраас ямар нэг өвчин зовлон тохиолдлоо гэхэд миний зааж өгсөн заслыг хийгээрэй. Мэнгэ голлож, жил орох, хагацлын үүд нээгдэхэд мөн хэлсэн заслыг минь хийгээрэй.

Эх сурвалж: Хүмүүс сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car