Өмнөговьд согтуу жолооч айлын гэрийг дайрч нэг гэр бүлийн хүмүүс амиа алдсан харамсалтай хэрэг явдал болоод
удаагүй. Саяхан тэрхүү эмгэнэлт явдлын золиос болон үлдсэн охин манай сонины редакцид захидал ирүүлсэн юм. Охины захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ. Нүдэн дээрээ хайртай хүмүүсээ аварч чадалгүй алдана гэдэг ямар аймаар болохыг Цогт даргаа та ойлгохгүй байна гэж үү дээ…
Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчид аа Би “ТВ-9” телевизээр Терра Энержи компанийн захирал Цогт гэдэг хүний яриаг сонсоод та бүхэнд өөрийн сэтгэгдлээ хуваалцахаар энэхүү захиаг бичлээ. Би энэ жил Улаанбаатар хотод ахлах сургуулийн 10-дугаар ангид сурахаар хайртай аав ээж дүү гурваа орхиод ирэхдээ надад ийм аймшигтай зүйл тохиолдоно гэж огтхон ч санаагүй явсан. Хичээлдээ суугаад долоо ч хоноогүй байж байхад нэг л өдөр ийм муухай мэдээг надад утсаар дуулгахад би яагаад ч үнэмшээгүй. Эхлээд ээж чинь нас барчихлаа гэсэн. Тэгэхэд би үгүй байлгүй дээ гэж байтал дүү чинь хамт байсан байна гэхэд энэ хорвоо орвонгоороо эргэх шиг л болсон. Арай ч үгүй байлгүй дээ тийм нялх амьтныг яаж байгаа юм вэ Худлаа Худлаа… худлаа биз дээ гэж зөндөө асуусан.
Гэвч хайртай ээж дүү хоёроо хоёуланг нь алдсаныг маргааш өглөө нь онгоцоор очоод л үнэн юм байна гэж мэдсэн. Ээж минь намайг эрдэм номтой хүн болгоно гэж хот руу явуулахдаа ээж нь удахгүй араас нь очноо, миний охин хичээлээ сайн хийгээрэй.Хотод их хүйтэн шүү манай говь шиг биш нэг л өдөр цас орчихно. Ээж нь охиндоо дулаан хувцас авч өгнө, хоёулаа хамт Бээжин явна гэж хэлээд намайг үнсээд машинд суулгасан. Тэр өдөр ээжийгээ сүүлчийн удаа харснаа би мэдээгүй. Дүү минь нас барахаасаа хоёр хоногийн өмнө над руу утсаар яриад “Аниа та надтай яримаар санагдвал шууд л дохичих, би залгая дүү нь карт пластай болсон, дүү нь босс болсоон” гээд инээхэд нь за эгч нь хичээлээ тараад дандаа ярьж байнаа гээд утсаа салгахдаа хайртай бяцхан дүүтэйгээ сүүлийн удаа ярьж байгаагаа мэдээгүй юм. Аав ээж хоёр маань дүүг, намайг их санах байх, байнга утсаар ярьж байг гээд утсыг нь хязгааргүй ярьдаг болгож өөрчилж өгсөн юм байна лээ. Даанч тэр өдрөөс хойш дүү минь над руу дахиж залгаж ярих боломжгүй ийм юм болчихно гэж би огтхон ч бодоогүй.
Дүү маань маргааш нь хөдөө гэр лүүгээ аав ээжтэйгээ хамт яваад би дүүгийнхээ дууг дахин сонсож чадахааргүй холын хол явчихлаа. Дүүгийнхээ хөөрхөн алаг нүд, сэргэлэн цовоо яриа нь үргэлж бодогдоод нүдэнд үзэгдээд ерөөсөө итгэж өгөхгүй ээж дүү хоёр минь намайг орхиод явчихсан гэхэд дасаж чадахгүй байна. Дүү минь намайг аниа гээд гэнэт энд тэндээс дуудах юм шиг хүлээгээд байх юм. Дүүтэйгээ эрхэлж тоглож өссөн өдрүүдээ, мөн дүүгээ хааяахан загнадаг байснаа бодохоор би дүүдээ эгчийгээ уучлаарай гэж хэлмээр, дүүгээ чанга тэвэрмээр, дүүгээ дахин хармаар байна. Би хотод биш хөдөө ээж дүү хоёртойгоо хамт байхгүй яав даа гэж бодох юм. Хүүхэд тийм нялхаараа үхэж болохгүй ш дээ. Томчууд яагаад үүнийг ойлгодоггүй юм болоо.
Сая есөн сарын 23-нд дүүгийн минь төрсөн өдөр байсан юм. Дүү маань 10 нас хүрэх байсан. Ердөө 10-хан настай байсан юм шүү дээ. Сая дүүгийнхээ төрсөн өдрөөр ах дүү нартайгаа хамт төрсөн өдрийг нь тэмдэглэж дүүдээ зориулж авсан тортноосоо дээжийг нь тавьсан даа. Миний үеэл дүү зургаан настай Баярдорж маань ээждээ “Ээжээ энэ өдөр хэний ч нас нэмэгдэхгүй, хэнд ч бэлэг авч өгөхгүй нь тийм ээ” гэж хэлэхийг би сонсоод ямар их гунигтай байсныг та төсөөлөхгүй биз ээ.
Тэр Терра Энержи компани ч бай Поларис нь ч бай хэн нэг нь хөдөө газар хотын нэг архичин тэнүүлчнийг ажиллуулахаар гэрээ хийж аваачаагүй бол миний ээж дүү хоёр амьд л байх байсан даа гэж би бодож сууна. Томчууд та нар өнчрөл хагацал ямар байдгийг мэдмээр л юм даа. Манай компанид ямар ч хамаагүй гэж хэлэхээсээ өмнө Цогт дарга манай гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол хөөрхий муу аав минь сэтгэл нь тайтгарах байсан даа. Нүдэн дээрээ хайртай хүмүүсээ аварч чадалгүй алдана гэдэг ямар аймаар болохыг Цогт дарга та ойлгохгүй байна гэж үү дээ. Та ч гэсэн гэр бүлтэй байлгүй дээ. Танд ч бас миний дүү шиг хүүхэд байгаа байлгүй. Тэр гайтай хүнийг яах гэж манай нутагт аваачиж ажил хийлгэж байсан юм бэ гэж танаас асуумаар байна…
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 09, 2012 9:54:01 am )
zevuun ymaa hunii altan ami ingeed l neg udur alga bolood baih ymuu araichdeee
-
Anonymous (October 09, 2012 9:54:33 am )
estoi araichdee
-
Anonymous (October 09, 2012 9:55:25 am )
uruvdmuur ym horvoogiin hogiin muu hunii unergui amitdiig ene saihan eh ur 2 iin umnuus n avaad yvchihgui
-
Anonymous (October 09, 2012 9:56:27 am )
minii duu uhaantai hatuujiltai baigaarai. iim hunii unergui humuusiig burhan harj bgaa hezee negen tsagt shiitgelee amsdagiin
-
Anonymous (October 09, 2012 10:08:32 am )
Хайртай хүмүүсээ гэнэт алдана гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ миний дүү сэтгэлийн тэнхээ гарган зовлонг туулж, сайн сурч, сайн хүн болоод, тэнгэрт байгаа ээж, дүү хоероо баярлуулаарай. Амжилт хүсье.
-
Anonymous (October 09, 2012 10:38:56 am )
хотын нэг архичин тэнүүлчнийг Цогт дарга өөрийнхөө гэрт аваачаач,,хүнийг өрөвдөх сэтгэл монгол хүн бүрт байх ёстой,үнэхээр харамсалтай байна,
-
Anonymous (October 09, 2012 10:49:28 am )
teneg garchig ve?ene setguulch nar yagaad iim teneg baidag yum be?///////
-
Anonymous (October 09, 2012 11:11:24 am )
Ter buruutai humuus ni uiliinhee uriig edlene ee duu mini!
-
Anonymous (October 09, 2012 11:43:24 am )
teneg uher mongolchuud hezee uhaarahiin boldoo…
-
Anonymous (October 09, 2012 11:45:23 am )
Evii dee huurhii tesver hatuujiltai l baigaarai bi ch gesen cham shig baidald orj baisan hunii huvid sain oilgoj baina. Gehdee amidral ih bayalag yum bailee odoo bi saihan huuhdiin etseg geriin ezen bolood yavj baina. Tsag hugatsaa unguruh tusam baidal deerdenee
-
Anonymous (October 09, 2012 11:50:55 am )
eviidee huurhii , ene arhi humuusiig ingej alj bgaamda hetertlee bitgii arhi yyj bai , arhi pivo yysan bol joloonii ard bitgii syyj bai
-
Anonymous (October 09, 2012 4:03:10 pm )
одоо монголд ах дїї, хамаатан садан нь компанийн захирал, босс, УИХ-ын гишїїн, яам тамгын газрын дарга, сайд гээд том албан тушаалтай бол ах дїїгээ архичин, алуурчин, донгио, тэнэг байсан ч єєд нь татаад аятайхан ажил, албан тушаал дээр суулгадаг болчихжээ. Уг нь бол хэн чадвартай, мэргэжилтэй, ухаантай нь дэвшиж, дэвжих ёстой биз дээ. Манайд бол яг эсрэгээрээ. Аймаар хїмїїс арын хаалгаар УИХ-д хїртэл ороод ирж байна ш дээ. Гэтэл цаана нь хичнээр чадвартай, ухаантай хїмїїс ар єврийн хаалгагїйгээсээ болж хар ажил хийж яваа бол. Тэр архичин жолооч хэн нэгнийх нь ах дїї амраг садан л байж таараа. Нїгэл нь нїдээрээ гарах цаг ирэх байхаа. Миний дїї сэтгэлээ барьж, ээж, дїї хоёроо тэнгэрээс хараад инээтэл сайхан амьдраарай.
-
Anonymous (October 10, 2012 5:45:31 am )
Sarhad savnaas aa busdiig diildeg arhi gedeg zuiliig mongol ulsad bitgii zaraachee arhindaa jivlee hMag muu buhen ene arhinaas bolj bna eronhiilogch arhiig zarahgui uildverlehgui hulgaigaar uildverlvel tom shiitgeltei nolgoj ogoochee
-
Anonymous (October 10, 2012 9:28:11 am )
миний дүү хатуужилтай байж онц сураад хүссэн сургуулдаа сайн сурч эх орондоо хэрэгтэй хүн болж ээж дүү хоёрыхоо хүсэлтийг бүелүүлээрэй ээж дүү хоёр чинь бурханы оронгоос харж байгаа шүү миний дүү их ухаантай охин байна хатуужилтай бай ээж дүү хоёрынхоо хойноос мани сайн уншаарай ааваа сайн харж хандаарай ах нь их гашуудаж байна дүүгээ өрөвдөж байна сайн сураарай ээж дүү хоёрын чинь хойноос мани уншие ум ма ни бад ми хум
-
Anonymous (October 10, 2012 10:40:49 am )
Миний дүү сэтгэлийн их тэнхээтэй бай чи ухаантай хүүхэд байна шүү Монголд бас нэг ч гэсэн хүүхэд ийм ухаантай байгаад би баярлаж сууна цаг хугацаа бүгдийг харуулна манай улсад тийм нэг овилгогүй хар амиа хичээсэн тэнэг юмнууд зөндөө байгаа зөвхөн мөнгө л олж байвал хамаагүй гэсэн тэнэг юмнууд тэднийг бурхан байгаа бүх юмтай нь хамт шийтгэх цаг ирнэ би ч тэр мэдээллийг үзсэн хүний үнэргүй хүний орчлонд яах гэж ирснээ мартсан тэнэг юмнууд байгаа гэхдээ тэднийг бурхан харж л байгаа дүү минь чиний ирээдүйд аз жаргал хүсье ээж дүү хоёроо амьд юм шиг л бод тэд үргэлж чиний дотор амьдаараа байгаа ум маани бад ми хум
-
Anonymous (October 13, 2012 4:58:05 pm )
MINII DVV TEBCHEERTEI BAINASHV BURHAN CHAMAIG HARNAA AH NI 3 BANDIATAI CHINII BICHSENIIG UNSHAAD IH UILLAA TESNE SHV AMIDDAA BIE BIENEE HAIRLA HVMVVSEE ENEN SHIG VNEN VG BAIHGVI SHV
-
Anonymous (February 01, 2013 11:01:55 am )
mi dvv setgeliin tenheete baij eej dvv hoerinhoo hiigegvig n hiigeree. setgeliin hatuujilta baigarai.
17 Comments