antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2012 30 comments

Ашигтай бизнес буюу 20 минутад хагас сая төгрөг олох арга

нийтлэсэн Admin

Гэрлэх ёслолын “супер” ордон шинээр бай­гуулц­гаая

Хүний амьдралд тохиолдох баяр жаргалтай мөчүүдийн нэг нь гэрлэлт. Тиймдээ ч амьдралд ганц тохиолдох гэрлэх ёслолын ажиллагаанд хүр­гэн, бэрийн аав, ээжүүд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө гар та­талгүй зарцуулна. Мэдээжийн хэрэг хүүгийн тал орон гэрээ, охины тал зүүн талын тавилга эд хогшлоо бэлдэх нь зүйн хэрэг.

Харин энд талуудын хувьд төлөвлөгдөөгүй нэг зардал гарч ирнэ. Хэрэв хуримлагч талууд хүү, охиныхоо хуримын ажиллагааг ёслол төгөлдөр өрнүүлж, Гэрлэх ёслолын ордонд орохоор болбол тодорхой зардал төлөх ёстой болно.

Зардал нь дунджаар 500-700 мянган төгрөг, дээр нь хуримлагч хосууд эл өргөөний бөгжийг худалдан авах бол даруй 300-500 мянган төгрөг нэмэгдэнэ гэж байгаа. Мөнгийг нь төлсөн бол та 15-20 минутын үйлчилгээг хуримын ордноос авах эрхтэй болно.

Үүнд, Гэрлэх ёслолын ордны шатаар өгсөх, гэр­лэгч хосууд бөгж солилцох, гэр­лэл­тийн баталгаанд гaрын үсэг зурах, ерөөлийн үг сонсох, бэрийн гал голомтоо асаах үйлдэл /үнэндээ гал асаах биш шүдэнз зурах үйлдэл гэж ойлговол зохилтой/, хуриманд оролцогч хүн бүр 20 граммын аягатай сүү амсах, хорхой ааруулын  хэлтэрхий  идэх, шатан дээр дурсгалын зураг татуулах, тэгээд хөөгдөж гарах.

Энд шат их чухал юм шиг байгаа юм. Хуримлагч  хосуудын хоёр талын худ ургууд энэ шатан дээр хосуудтай хамт зургаа авахуулна. Монгол ёс байна даа, ядаж тавгийн ул боов, хонины ууц ч  хуримын ордонд байхгүй.

Энэ бүх ажиллагааг дараа­лал багатай бол 20 орчим минутад амжуулна. Харин дараалал ихтэй бол 10 хүрэхгүй минутад дуусгана. Дараа­гийн гэрлэгч хосууд хүрэл­цэн ирж байгаа тул шатаа чөлөөлнө үү гэх эдний ажилтнуудын “соёлтойгоор” хөөх үгсийг  хуримлагч хосуудын худ ургууд сонсоод “Мөнгөө төлчихсөн байж хэдэн зураг авахуулаад гаръя” гэж уурсангуй хэл­сэн ч тусыг эс олно. Зураг гэс­нээс хуримлагч хосын нөгөөх алдарт шатан дээр авахуул­сан томоохон хэм­жээтэй нэг хувь жаазтай зураг зардалд нь багтаж ирдгийг хэлэхээ мартсан байна.

Товчхондоо бол хуримын ордны­хон 10-20 минутад 500-700 мянган төгрөг олно. Тэд SALE зарлана гэж байхгүй, инфляци хэдэн хувьтай өсөх эсэх нь гэрлэх ёслолын ажиллагааны үнэд нөлөөлөхгүй. Хуримын ордонд орох мөнгө нь хэд болсон ч хамаагүй, мөнгөтэй нь төлөөд орно биз гэсэн бодолтой байдаг бололтой юм билээ. Угаасаа улсдаа ганц,  хамгийн том, монополь гэрлэх ёслолын ордон гэж байгаа юм чинь тэгэхээс өөр аргагүй биз. /Саяхнаас  нээгдсэн Баянзүрх дүүргийн гэрлэх ёслолын ордонг эс тооцвол/

МОХ-ныхон их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдлээ гээд тэмцэл өрнүүлдэг юм билээ. Үүний нэгэн адил МЗХ гэрлэх ёслолын ордныхон ажиллагаа төлбөрөө үндэслэлгүй нэмлээ гээд асуудал өрнүүлмээр юм. Гэр бүл зохиож, хуримаа  хийж байгаа бүх залуу хос энэ ордонд орох мөрөөдөлтэй байдаг ч төл­бөр мөнгөнөөс нь болоод заримынх нь  хүсэл биел­дэггүй нь нууц биш.

Гэрлэх ёслолын ордныхон ядаж жилдээ 1-2 удаа ч юм уу амьжиргааны доод түвшний хүмүүст зориулж үүд наалгаа нээсэн тохиолдол байдаг болов уу, ядарч зүдэрсэн хүмүүс, өнчин өрөөсөн хүүх­дийн байгууллагад энэ байгууллагын зүгээс  туслал­цаа үзүүллээ гэж та сонссон уу, би лав сонсоогүй юм бай­на. Харин удирдлагыг нь энэ зун АТГ шалгахад манайхан ажилч­дынхаа зардлаа л дөнгөн данган олж байна гээд шалгагдахаа больсон сураг дуулдсан.

Уржигдархан болж өнгөр­сөн намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр энэ ордноор 99 хос үйлч­лүүлсэн гэнэ билээ. Энэ билигт сайн өдрийг 24 цаг үргэлжилнэ гэж тооцоход нийт 1440 минут, энэ минутыг 99 хосод хуваахаар нэг хосод ойролцоогоор 14 минут оногдож байгаа юм. Тэгэхээр 14 минутад багтааж Гэрлэх ёслолын ордонд орохоор дунджаар 500 мянгөн төгрөгийг хос тус бүр төлсөн гэж тооцоход тэнд­хийнхэн зөвхөн энэ өдөр л гэхэд 50 гаруй сая төг­рөгийн ашигтай ажил­лажээ.

Ерөөсөө  гэрлэх ёслолын “супер” ордон шинээр бай­гуулц­гаая. Тэнд найрын ширээний ууц, идээ будаа, сархад ундаа элбэг дэлбэг, хөөгдөж туугдан, яарч сандраад байлгүй дор хаяж нэг цаг буюу 60 минутад ёслол журмаа гүйцээж, зураг хөргөө татуулдаг байя. Хааяадаа “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлэг шиг энгийн малчин, гэр хорооллын, ядуу өрхийн хосуудыг  ордондоо төлбөргүй урьж, хуримын ёслолыг нь хийж өгдөг болъё. Гэрлэгсдэд хандсан гэр бүлийн харилцааны тухай сургалт, зөвлөгөөг хуримын бус цагаар  явуулъя.

Ингэвэл ядаж одоогийн монополь Гэрлэх ёслолын ордон ч гэсэн үнээ хямд­руулж, цагаа сунгаж, үйл­чил­гээгээ сайжруулах байл­гүй дээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (October 09, 2012 9:49:37 am )

    тэтгэвэртээ гарах хэрэгтэй 55 нас хүрсэн биз дээ

  • Anonymous (October 09, 2012 9:51:56 am )

    tiin sh dee neg suudal deer uhen uhtlee suuh geed bgaa yum baih daa ene avgai odoo huviin hurimiin ordon baigaalaya

  • Anonymous (October 09, 2012 9:55:57 am )

    охин нөхөр хамаатан садангуудаа ажлаас нь халах хэрэгтэй таны хувийн ордон биш биз дээ

  • Anonymous (October 09, 2012 9:59:00 am )

    Duureg bolgond hurimiin ordon barih heregtei gej bodjiino, esvel hurim hiih olon aytaihan gazartai bolmoor ym

  • Anonymous (October 09, 2012 10:11:11 am )

    Хүмүүс өөрсдийгөө ч бодсон гэсэн сайн гээд л нэг өдөр чихцэлдэж байхаар бусад өдрүүдэд хуримаа хийвэл очер дараалалгүй гоё байдаг юм байналээ. Тэгээд ч сайн өдөр хуримлалаа гээд байгаа мөртлөө дандаа л салж сарнидаг биздээ.

  • Anonymous (October 09, 2012 10:16:51 am )

    araich heterch bna aa bogj soliod zurag ordond avhulhad arai unetei bna da bayn humuust yu ch bish bh lda

  • Anonymous (October 09, 2012 10:21:33 am )

    zugeer mongol zanshlaaraa ger bul boltsgoohod l bolno do hurimiin ordon bol orosiin zanshlaar hiij bga eslol biz de

  • Anonymous (October 09, 2012 10:26:37 am )

    udurt 50 saya hiideg sh de. baga n tegeed hurimgui udur ge jbarag bhgui dee, shunu udur haranhui huiten haluu buh udur l busnes yavagdan sh de, ter eruul ch chiher n shalhulhii ii yum sh dekkk

  • Anonymous (October 09, 2012 10:40:58 am )

    Манайхаас өөр газар бол хуримлагч хосыг гэрчлэх хүн л байвал хаана ч хамаагүй баталдаг даанч заавал бүртгэх газар гээд шат шат дамжсан олон арга хэмээнүүд байгаа үүнийг цөөлөөд л бүх боллоо

  • Anonymous (October 09, 2012 10:45:48 am )

    энэ асуудлыг цэгцлэхгүй бол арай хэтэрч байна

  • Anonymous (October 09, 2012 11:03:28 am )

    salahiin hoorond hurimlaj yaadgiin

  • Anonymous (October 09, 2012 11:03:48 am )

    залуусаа заавал хуримын ордны хэрэг байхгүй дүүргээс баталгагаа аваад л хурихмлах газраа цэцгэн хаалга хийлгээд хөгжим тавиад найз ах дүү нараараа гэрч хийлгээд л бөгжээ зүүчих гэртээ, хашаандаа ,зусландаа , ресторанд хаана ч өөрсдөө зохион байгуулж болно хямд бас сайхан болно заавал хуримын ордонд очиж хөөгдөж туугдан юугаа хийх вэ

  • Anonymous (October 09, 2012 11:31:22 am )

    unenshdee ene awgai odoo bolimoor yum shalg shalga

  • Anonymous (October 09, 2012 12:43:26 pm )

    odoo bolno ene abgai uuriiguu geed bodtsono hurdan solih heregtei uul ni shorond l baih estoi abgai daa

  • Anonymous (October 09, 2012 12:50:36 pm )

    gehdee 20 minut orood garhad l 500-700 mynga bj bolohgui sh dee novshiin gazar ve tegeed terend hurdan hurdan geel huugeed gargana daraagiin ni geel noshiin gazar oligtoi goy deed zeregleleer tohijuulsan bol bas yay gehev

  • Anonymous (October 09, 2012 12:54:05 pm )

    Энэ ордрны дарга Оюунчимэг гуайн хувийн ордон болсон байхаа.Өөрийн ойр дотны ах дүүс,хүргэн бэр-тэдний ах дүүс гээд л энэ ордонд гэр бүлээрээ ажилладаг нь нууц биш ш дээ.Одоо ажлаа өгөх цаг нь болсон баймаар даа.Миний мэдэх 20-гаруй жил ажиллаж байгаа ш дээ.Энэ хугацаанд овоо л мөнгө цааш нь хийгээ биз.Зайгаа мавьж өгөхгүйн нууц нь орлогоосоо гадна өөрт нь овоо юм унадаг учир яаж салах вэ дээ.Ордоны нягтлантайгаа нийлж байгаад л иддэг биү дээ.Үнэхээр ямар нэгн хөнгөлөлт байхгүй ш дээ.10-минутын дотор хөөгдөөд л гарна ш дээ.

  • Anonymous (October 09, 2012 1:04:05 pm )

    yag zov super hurimiin ordon barij,tendee uilchilgeeg avsan shigee avie.ene deerh bichsen zuiluud bugd unen, estoi hoogdoj gardagsht ee ene avgai deer ni aimar aashtai ugee helj baihdaa dunduur ni hun zagnaj bgaamdaa,tegeed ter hurimiin ordnii chiher ni dan hujaa rezinen chihernuud,darsan zurag ni oligtoich ym bas bish aimar budeghen on udaan jil hadgaltsan zurag shig l,ene ordond orson dor bol oor uilchilgee saitai hariltsaanii soeltoi gazraar uilchluulvel zugeer.

  • Anonymous (October 09, 2012 1:13:37 pm )

    энэ ёстой үнэн Ядаж нэг цаг болдог болмоор байна Нэг их худлаа инээсэн цаана ууртай авгай байдаг юм билээ тэр паркатлаж байгаа палаж нь жорлонгийн хажууд тавичихсан шээс үнэртсэн юм байдаг юм билээ

    Энэ хүмүүсийн бичсэн яг үнэн арайл үнэтэй бөгөөд цаг нь бага юм билээ Ард түмнээ бодооч дээ Оюунчимэг авгай минь чи ямар мөнхрөх бишдээ

  • Anonymous (October 09, 2012 1:18:57 pm )

    ШУНАЛТАЙ АВГАЙ ОДОО БОЛИОЧЭЭ ХҮМҮҮСЭЭ ХАРАНХУЙ ШӨНӨӨР ХУРИМ ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМ ХУДЛАА МУНХАР Ч БАЙХААР

  • Anonymous (October 09, 2012 1:24:15 pm )

    20 минутад хагас сая төгрөг олох бизнестэйгээр улсаараа мэдсээр байж ард түмэн хохирсоор байна. Алин болгон ийм байдалтай явж ирэх билээ. Боль. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлж өг.

  • Anonymous (October 09, 2012 3:04:45 pm )

    za daa odoonii huuhduud Christiin sum deeree hurimaa hiideg bolson baina sh dee.

  • Anonymous (October 09, 2012 3:36:48 pm )

    одоо цаг үеэ мэдэрч ажиллах байлгүй дээ арай ч дээ гэмээр зүйл монголд олон байгаагийн нэг нь хуримын ордон үйл ажиллагаандаа шинэчлэлт хиих хэрэгтэй Ариун ордон болохоос бизнесийн талбар биш байлтай

  • Anonymous (October 09, 2012 3:54:47 pm )

    OLON HURIMUUN ORDON BAIWAL TAARNA. BILEGT SAIN UDUR GEED GANTS ENE AWGAIGIIN ORDOND TSUGLARCH HAGAS SAYA TUGRUGU UGUH ALBATAI YU. AMIDRALIIN DURSAMJTAI SAIHAN UIL YAWDAL SHUUDEE. GETEL TSAG MINUT ZAATSAN , HUUJ TUUDAG, AYA TUHTAI YAWAGDAH YOSTOIN BIZDEE. HURIMIIN ORDNII BAASAN TSARAITAI AWGAIGAAR DUTAHU. UUR HAANA CH CEREMONY ZOHIOJ BOLIISHD.

  • Anonymous (October 10, 2012 9:21:45 am )

    Zaluu hosuudad zoriulsan ger bul ur huuhdiin talaarhi surgalt bol harin sain yabagdaj bgaa shuu suuliin heden jil Mash sain bagsh zaadag yum shuu

  • Anonymous (October 10, 2012 11:48:57 am )

    ÒÝÒÃÝâÝÐÒÝÝ ÃÀÐÀÀ× ÝÝ
    55 ÍÀÑ Õ¯Ð×ÈÕÝÝä

  • Anonymous (October 10, 2012 11:49:31 am )

    тэтгэвэртээ гараач ээ

  • Anonymous (October 10, 2012 11:50:23 am )

    ажилд авсан нөхөр хамаатануудаа халаач ээ

  • Anonymous (October 10, 2012 2:42:28 pm )

    yo ene avgaig odoo husch hayachee. Aimaer bayan avgai bolson gedeg shde ATG shalgaachee. AH odoo solih tsag ni irsen. IH aash muutai gej humuus am muutai bdg yum bilee.

  • Anonymous (October 10, 2012 2:45:34 pm )

    Zon bilgiin tulaanii bichleg tend avaad bhdaa yadag yum. Shunaltai avgai. Hunii ariun gazar ter yum uzdeg ch genuu baahan muu energitei humuus tsugluulaad bolohgui shde
    Zoriulaltaar ni ashiglaachee.

  • Anonymous (October 10, 2012 4:12:31 pm )

    hurimin ordni ene avgai arai l davarsan hunde, tegeed tsalin hurehg bn genee, 20minutad hagas say tugrug oldog bj odoo bolio ta

antalya rent a car