antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2012 17 comments

“Женко”-гийн охины өвөрмөц хурим

нийтлэсэн Admin
Монголын толгой баячуудын нэг УИХ-ын эрхэм түшээ Х.Баттулгын амьдрал, намтар амьдаараа домог болж, алхаж гишгэсэн хийгээд амьдарч сууж байгаа нь олны сонирхлыг татсаар ирсэн. Хөлс хүчээрээ хөрөнгө баялгаа бүтээсэн Монголын цөөхөн ясны бизнесмэнүүдийн нэг энэ эр алдарт “Загалмайлсан эцэг” киноны улаан фанат төдийгүй “Женко” хэмээх нэр нь хүртэл энэ киноноос үүдэлтэй. Тэгвэл ууган охиныхоо хуриманд мань эр цагаан бүрх, хар костюм өмсөн эгээтэй Дон Корлеон шиг харагдсан эрхэм сайд үнэхээр л Монголын загалмайлсан эцэг үү гэлтэй. Түүнийг ерөнхий сайд болно хэмээн бат итгэж олон ч хүн хүлээж харж байсан нь талаар болсон ч нэгэн цагт ерөнхий сайд байтугай ерөнхийлөгч болох зангараг, хүн чанар энэ эрхэмд байдаг нь үнэн. Тавь гарсан хэдий ч 18-т шиг гялалзаж яваа эрхэм сайд анхны бөгөөд албан ёсны эхнэрээсээ 2 охин, нэг хүүтэй. Луу жилийн зуны билэгт сайн өдөр ууган охин Намуун нь хадамд гарч, эрхэм “Женко”-г хадам аав болголоо. Аргагүй Монголын нударган баячуудын нэг гэсэндээ хайртай охиныхоо хуримыг алс Хөвсгөл дахь “Женко тур” жуулчны бааздаа тодорхой хүрээнд хийсэн бөгөөд хуримын зохион байгуулагч нь гэргий Ц.Энхтуяа хатагтай. Дизайнер мэргэжилтэй, төрөлхийн нарийн мэдрэмжтэй Ц.Энхтуяа хатагтай хавар, зуныг Иргэний зориг намынхаа сонгуулийн ажилд хамаг бүхнээ зориулж, завгүй өнгөрүүлсэн ч гэлээ угийн дайчин, өвөрмөц үзэлтэй тэрээр охиныхоо хуримын ерөнхий зохион байгуулагчаас гадна ерөнхий дизайнераар ажиллажээ. Хуриманд хосуудын ойр дотны хамаатнууд, найз нөхөд л очсон бөгөөд эрхэм сайд хувийн нисэх онгоцоороо зөөж аваачсан байна. Хурим ямар ч архигүй болсон бөгөөд айраг, цагаагаар элбэг үндэсний болон европ гэсэн 2 хэсгийн ёслолтой болжээ.  Угийн уран бэр Ц.Энхтуяа хатагтай хүүхдүүдийнхээ хувцсыг өөрийн гараар урлахдаа дизайнерынхаа нарийн мэдрэмжийг гайхуулснаас гадна хосуудын хоёр талын аав, ээжүүд хүртэл хувцас гоёлоо өнгө, загвар ижилсүүлэн сонгож өмссөн нь мөн Ц.Энхтуяа хатагтайн санаа биз ээ. Ээжүүд нь номин цэнхэр өнгийн дээл, хар, цагаан бүрх малгай, аавууд нь костюм мөн л хар, цагаан өнгийн бүрхээр дэгжирхсэн. Бэрийн үндэсний хувцасны тухайд урлагийн бүтээл гэмээр нарийн хийцтэй эд байсан нь зочдоос өндөр үнэлгээ авсан гэнэ лээ. Хуримын үндэсний ёслолын хэсэгт бэр монгол дээлээ өмсөж, цагаан эсгийн дээр алхаж, ирсэн зочдод өөрийн гараар цай аягалсан бол европ хэсэгт охид бүхний мөрөөдөл цасан цагаан хуримын даашинз өмсөж, сүйн бөгж солилцохдоо сүйт бүсгүй цэнхэр өнгийн даашинзаар ижилссэн 5 бүсгүйгээр, сүйт хархүү цэнхэр өнгийн энгэрийн алчуур зүүсэн хар костюмоор ижилссэн 5 залуугаар тус тус хуримын гэрч хийсэн гээд манайхны хуримын ёслолд төдий элбэг бус, давтагдашгүй өнгө төрх дүүрэн хийжээ.

Хосуудыг танилцуулахад бэр Намууны тухайд ээжийгээ дуурайсан эдний хамгийн үзэсгэлэнтэй охин. Эцгийнхээ “Түмэн хишигтэн”-ий рекламанд манай мисс, моделиудтай эн зэрэгцэн тоглохдоо гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж байсан. Угийн хүүхдүүдээ эгэл жирийн амьдралтай, зөв хүмүүжилтэй өсгөсөн аав, ээжийн охин гэсэндээ эгэл жирийн айлын өндөр боловсролтой, нүд дүүрэн сайхан залууг амьдралынхаа ханиар сонгожээ. Хурим туйлын нууцлаг байдалд болсон бөгөөд манай хэвлэлүүдээс бидэнтэй ойр дотно хамтран ажилладаг www.chuhal.mn мэдээллийн сайт л энэхүү кадруудыг фото хальсандаа буулгаж амжжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (October 05, 2012 3:54:49 pm )

    xvvxen zalyy 2yylaa yun ch sonin xondii yum dee. bysdaas icheed bsn yum bx da

  • Anonymous (October 05, 2012 5:01:33 pm )

    Chihriin tsaas shig haygdsan ch heden tugrug uguh ni bololtoi

  • Anonymous (October 05, 2012 5:02:00 pm )

    mongolooroo bgaa.mongol undesnii saihan hybtsaa umssun bga ani iluu goe hargdaj bn

  • Anonymous (October 05, 2012 6:47:09 pm )

    zurgiig ni avch chadaagui yum bnda. Busguin nuur heterhii suudertei har garch bn

  • Anonymous (October 05, 2012 7:26:10 pm )

    dajgui ymaa

  • Anonymous (October 06, 2012 1:15:38 am )

    goe hosuud bainaa. uneher huurhun hosuud bna. za ter zaluu bol neeree ain .jinhene songodog dur torhtoe estoi tasarhai zaluu bna daa.

  • Anonymous (October 06, 2012 2:42:49 am )

    Az jargal husie

  • Anonymous (October 06, 2012 4:35:17 am )

    Unen teneg, 2 tal hoorondoo tohirood chi tsenher deel chi har malgai bi chagaan malgai geed tohirood, concert-d duulah gej baigaa bishdee, ih hiimel haragdaad baina, yaag 2 tald 2 ijil yum, tegeed ene ohin n yaagaad iim mongol malgai umsuj baigaan, uuriiguu hatan matan gej anduuraad baigaan bish biz dee… mungutei bolgon hatan haan bolchdog gej sanasan yum baih daa? 2 uulaa ih hyiten hundii garch…

  • Anonymous (October 06, 2012 8:25:33 am )

    сайхан хосууд байна даруухан нүдэнд дулаахан аз жаргал хүсье

  • Anonymous (October 06, 2012 11:36:15 am )

    sainiig husei

  • Anonymous (October 06, 2012 9:14:14 pm )

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197

  • Anonymous (October 06, 2012 10:32:10 pm )

    saihan yuma
    az jargal husiye.

  • Anonymous (October 07, 2012 1:07:44 am )

    Saihan hosuud bna shuu,minii mongoliin zaluus bugd iim goyo hurimaa hiij bgaasai,hoyor hosdoo az jargal huseye,battulga shig honshoortoi er hun olon turun garaasai’mundag shuu

  • Anonymous (October 07, 2012 6:19:55 am )

    ene nuxur ni mungund boljee xarvaac xundii

  • Anonymous (October 07, 2012 6:55:27 pm )

    yun xondii bgaan bogson deer n garaa tawitsan l bn shdee

  • Anonymous (October 08, 2012 3:55:49 am )

    Bayachuud saihan yumaaa

  • Anonymous (October 14, 2012 12:35:05 am )

    az jargal husie battulga bol yah argagui ooroo ene buhniig bosgoson hun hun hodolmorlowol ymar ur dund hurch boldgiig yruu todoor haruulsan hun

antalya rent a car