2012 оны есдүгээр сарын 25-ны өглөө Гачууртын замд согтуу жолоочтой явсан “Атибус” компанийн 06-89 УНИ улсын дугаартай автобус замын хажуу руу онхолдож, 10 гаруй хүн гэмтэж бэртэн Гачууртын эмнэлэгт хүргэгдэж, гурван хүн гэмтлийн эмнэлэгт ирсэн тухай өмнө нь хэвлэлээр мэдээлсэн.
Тэгвэл энэ автобусны жолооч хэрэг гарах үед өөрөө жолооны ард байгаагүй, өөр хүн байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм. Үнэхээр ч автобусыг “гэрээт” гэх жолооч барьж явсан бөгөөд хэргийн газраас тухайн өглөө зугтааж, одоог хүртэл баригдаагүй байна. Түүнийг эрэн сурвалжилж байгаа ч хаана байгаа нь мэдэгдэхгүй 10 хонож байгаа аж.
Асууж лавлавал “Атибус” ХХК өөрсдийн буруутай үйлдлээс болж ийм хэрэгт холбогдсон ч байж болзошгүй байна. Учир нь, “Атибус” компани жолооч нараа амраахын тулд жолооны үнэмлэх аваагүй, машин барьж чаддаг залуусыг гэрээт ажилтан хэмээн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллуулдаг сурагтай. Тухайн үед осол гаргасан жолооч жолоодох эрхгүй, яг ийм жолооч нэр зүүсэн нэгэн байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлаад олоогүй байгаа гэнэ. Хэрэг илрүүлэлтээрээ дэлхийд дээгүүр жагсдаг улс хэрнээ Гачууртаас хоёр хөлөөрөө зугтаасан жолоочийг эрээд эрээд олохгүй байгаа нь харамсалтай юм.
С.Пэрэнлэй (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 05, 2012 2:31:16 pm )
kondytur bauna bidee butgii ergvv ym yariad bautsagaa………..
-
Anonymous (October 05, 2012 4:21:32 pm )
mongolchuud yag uher malnuud shu…neeree…
2 Comments