“Шударга ёс” эвслийн “зэс” нь цухуйж буй талаар сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар тус эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Ц.Цолмон гишүүн МАХН-д элсчихлээ. Намынхандаа энэ талаар урьд нь хэлж байсан уу?
-Энэ тухай би Ц.Цолмон даргаас өөрөөс нь сонсох хүртлээ итгээгүй. Өөрөө ингэж шийдлээ гэсэн учраас сонголтоо хийсэн юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ яагаад намынхантайгаа ярилцаагүй юм бол гэдэг нь сонирхол татаж л байна.
-Та хоёр илүү ойр ажиллаж байсан байх аа?
-Тийм ээ. Монголын Үндэсний шинэ намын даргаар ажиллаж байх үед нь би генсекээр ажиллаж байсан. Гадуур Ц.Цолмон даргын тухай яригдаж байсан ч би итгээгүй. Үндэслэлгүй, зуйгуул яриа байх гэж бодсон. Харин мэдээллийн хэрэгслээс энэ тухай анхны мэдээ хараад би шоконд орсон.
-Түүний хувьд МҮАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тийм болохоор эвсэл хэдий ч намаа сольсноор цаашид улстөрийн янз бүрийн шийдвэрүүд гарах байх?
-Мэдээж Ц.Цолмон даргын хувийн шийдвэр ч гэсэн улстөрийн үр дагавар гарна. Хууль зүйн хувьд ямар үр дагавар гарах вэ гэдгийг намын хурлаар ярилцана. МҮАН-ын квотоор парламентад орж, намд оногдож буй квотоор байнгын хорооны дарга болсон. Тиймээс энэ талаар намын удирдлагууд ярилцаж, зөвлөлдсөн.
-Тэгээд ямар дүгнэлт гаргасан бэ?
-Мэдээж намынхандаа хэлэлгүй ийм шийдвэр гаргасанд нь Удирдах зөвлөлийн гишүүд маш их шүүмжлэлтэй хандсан. Нэлээд зэмлэсэн. Гэхдээ М.Энхсайхан даргад хэлснээр бол МАХН-ын дарга Н.Энхбаярт амласан зүйл байсан. Тиймээс шийдвэрээ гаргасан юм байна гэж ойлгосон.
Тухайн хүн нэгэнт шийдвэрээ гаргасан учраас бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сонголтоо хийсэн МАХН-даа хэрэгтэй, сайн боловсон хүчин нь байгаасай гэж бодож байна.
-Гэхдээ “Шударга ёс” бүлэг албан тушаалын хуваарилалтыг ямар байдлаар зөвшилцсөн байдаг юм бол. Ц.Цолмон гишүүний оронд байнгын хороон даргаар хэнийг санал болгох вэ?
-Энэ талаар бид жилийн дараа л ярилцана. Угаасаа хууль нь ч тийм байдаг. Тэгээд ч албан тушаалыг нь булаах гэж байгаа мэт асуудлыг хүндрүүлээд байхгүй. Байнгын хорооны даргын суудлыг ер нь МҮАН-ын гишүүнчлэлээр томилсон гэдгийг ойлгох хэрэгтэй.
-МАХН-ынхан 11 суудлаа бүгдийг өөрийн болгох гээд байна уу. Ц.Оюунбаатарыг бас тангараг өргүүлэхгүй. Эвслийн жагсаалтаар Э.Батшугарыг оруулах тухай яригдаж байгаа нь зүйд хэр нийцэх вэ?
-Одоогоор бүлгийн хувьд энэ асуудлыг ярилцаж нэгтгээгүй байгаа. Хувь гишүүний зүгээс жагсаалтын эхэнд бичигдсэн Н.Энхбаяр даргыг одоогоор ялтан болоогүй, асуудал нь шийдэгдээгүй байна гэж үзэж байна. Тиймээс дараагийн шатны шүүхийн шийдвэр гаран гартал манай 11 дэх гишүүн тангаргаа өргөхгүй гэсэн ойлголттой байгаа.
Хэрвээ Н.Энхбаяр даргын шийдвэр бидэнд таагүйгээр гарвал орж ирэх ёстой хоёрдахь хүн нь Э.Батшугар. Түүний асуудал Үндсэн хуулийн Цэц дээр байгаа. Тэндээс хэрхэн шийдэхээс шалтгаална. Таагүй шийдэгдвэл Ц.Оюунбаатар орж ирэх болно. Юутай ч энэ бүрэн эрхийн хугацаанд амжаад 11 дэх гишүүн маань тангаргаа өргөх байх.
Бүлэг маань халуун ам бүлээрээ болж амжаагүй учраас энэ процесс аль болох хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь хурдан шийдвэрлэх байх.
-УИХ дахь бүлэг нь бүрэлдэж амжаагүй байхад эвслийнхэн дотроо сэлгээ хийж байгаа нь хэр зохистой үйл явц вэ. Албан тушаалын хойноос явж байсан хүмүүс хагаралдаж эхлээд байгааг хэрхэн тайлбарлах вэ?
-Бүлэг дотроо шилжиж байгааг задрал гэж ойлгож болохгүй л дээ. Гэхдээ орон нутгийн сонгуульд МҮАН, МАХН тусдаа оролцоно гэсэн зүйл бий. МҮАН-ын хувьд орон нутагт хэрхэн оролцохоо тухайн газартаа шийднэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа хамтарсан Засгийн газар байгуулсан харьцаа, эвслийн хүрээнд эвсэж, хамтарч ажиллавал зүгээр гэсэн чиглэл өгсөн байгаа. Үүнийгээ ч баримталж эхэлсэн.
-Тэгэхээр орон нутагт өөр, өөр байна гэсэн үг үү?
-Ерөнхийдөө эвсэл хүрээндээ хамтарч байгаа үйл явц болж ажиглагдсан. Зарим газар МАХН-тай эвсэж байгаа. Нөгөө хэсэгт нь АН-тай, ИЗНН-тай хамтарч байна. Үүнээс давсан эвслийг МҮАН-ын хувьд зүй ёсны бус гэж үзсэн.
-Яагаад тухайн орон нутагт нь шилжүүлчихэж байгаа юм бол. Нэгэнт хуулиараа улстөржилт явагдах нь тодорхой болчихсон шүү дээ?
-Орон нутгийн сонгуулийг шууд дээрээс удирдах бололцоо их муу. Орон нутгийн нөхцөл байдал, онцлог нь өөр өөр. Тиймээс тухайн орон нутгийн улстөрчид өөрсдөө илүү сайн үнэлж, дүгнэж сонгуулиар амжилт үзүүлэх боломжит эвслээ байгуулах эрхийг нь олгож буй хэрэг.
-Эвслийн Засгийн газар орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтрахаар зөвшилцсөн байдаг. Гэхдээ АН-ынхан дангаараа оролцохыг чухалчилж байгаа бололтой. Хэрвээ ийм шийдэлд хүрвэл ИЗНН засгаас гарах тухай яригдаж байгаа гэсэн шүү дээ?
-Миний зүгээс яаран дүгнэлт хиймээргүй байна. Хувь улстөрчийн зүгээс бол бид илүү том гэсэн эрх ашгаа харж ажиллах ёстой.
Би анхнаасаа Засгийн газарт хамтрахыг таатай хүлээж аваагүй. Үндсэн хуулинд гар хүрч, илүү их өөрчлөлт хийх ёстой гэсэн зарчмыг барьж байсан. Тэгэхэд Үндсэн хуулийг авч үзнэ гэсэн болохоор нь Засгийн газарт хамтарсан. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бидний тавьсан олон асуудал орсон учраас энэ бодлогоо хэрэгжүүлэх нь илүү чухал эрх ашиг гэж үзэж байгаа.
Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Гэр бүлийн газар гэж байгуулагдсан. Энэ бол МҮАН-ын бодлогын томоохон хэсэг байсан. Оюу толгойн гэрээг авч үзэх ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ мэтчилэн ажлууд эхэлж байна. Тиймээс шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ажлыг тасалдуулах нь монголчуудын нийтлэг эрх ашиг биш гэж үзэн бид дэмжиж ажиллаж байгаа.
-Эмэгтэй гишүүд орон нутгийн сонгуулийн хуулинд квот тогтоохоор нэмэлт оруулахаар боллоо. Бусад хуулинд харшилдаж байгаа юм биш үү?
-Бид сонгуулиас өмнө орон нутгийн эмэгтэйчүүддээ боломж олгохын тулд хуулинд байгаа бололцоог ашиглахыг хичээсэн. Орон нутагт маш их мөнгө, баялгийн хуваарилалт хийх эрх мэдэл эрчүүдийн гарт байдаг. Гэтэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш бүсгүйчүүдийг нэр дэвших асуудалд нэлээд хойрго хандаж байгаа байдал олон газар ажиглагдаж, гомдол ч ихээр ирсэн. Хэрвээ үнэхээр ядуурлыг арилгаж, баялгийн хуваарилалтыг шударга болгоё гэж байгаа л бол хөрөнгө, мөнгө хуваарилах ажлыг бүсгүйчүүдэд олгох ёстой.
Хуулийн зохицуулалтыг хийж, Засгийн газар, УИХ-ын дарга дэмжээд сонгуулиас өмнө энэ асуудлыг хэлэлцэн шийдээд, боломж олгоё гэж байгаа. Ер нь аль эрх ашиг нь чухал вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон байх нь иргэдийн эрх ашиг. Тиймээс бид дэмжлэг авч байна.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 04, 2012 12:46:08 pm )
ҮЗЭЭГҮЙ, ҮЗЭХГҮЙ ЮМНУУДАА ҮЗЭЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ЭХНЭЭСЭЭ. УЛАМ ШОКТОХ ЗҮЙЛҮҮД ОЛОН ГАРАХ БАЙХДАА
-
Anonymous (October 04, 2012 12:47:54 pm )
Ene alban tushaal erh medliin hoinoos bol yahaas ch butsahgui buzriin huuhen de muu gichii
-
Anonymous (October 04, 2012 1:42:00 pm )
Энэ өөрөө урвагч балай авгай ш дээ,хүнийг гайхаад яадаг юм хэхэ
-
Anonymous (October 04, 2012 1:42:35 pm )
Энэ өөрөө урвагч балай авгай ш дээ,хүнийг гайхаад яадаг юм хэхэ чамтай адилхан юм байна
-
Anonymous (October 04, 2012 3:32:29 pm )
buzar huuhen. uuruu yaj ch medeh buzar amitan bj yund ni gaihdag yum be
-
Anonymous (October 04, 2012 5:22:05 pm )
ene uuruu zawaan huuhen yaaj eneiig songodog bna ehnbayar shig muu hun baihgui geel setguulch hiij baihad newteruulrg hurtel beldeed bn say songuuliar dagatsan guij bn shdee ineetei yum daa
-
Anonymous (October 04, 2012 6:59:23 pm )
Hen ch gesen ter hvniihee bvh l uymig harj songono Tsolmon bie daasan bol ingej bolno MVAN-m hvn gedeg utgaar songoson songogchdin erh ashig yahav Iim baliar uym baij bolohgvi Enhbayar gej ene zavaan hvn vhej dald orj ard tvmnii setgel amraadagvim baih da
-
Anonymous (October 05, 2012 9:03:09 am )
Tantai adilhan shiidver gargasan bn Tuhain uedee ta ch gesen Eldegdorj Enhbayar geed heden udaa ch urvaj sharvaj hurvuvduu huurhii Ard tumen bugd l medej bga shu dee!
-
Anonymous (October 05, 2012 9:05:25 am )
ene avgai nadad taalagddui! Hudlaa gar sh tee!
-
Anonymous (October 06, 2012 11:36:32 am )
chi ch gesen MAHN-d or l doo MUAN er in neg l buir suurigui nam shuu dee ug in chi MAHN-d ochvol ih yum hiine dee bas ch huchtei lider bolno doo
10 Comments