antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 1 comment

У.Хүрэлсүх найзыгаа БХЯ-ны төрийн нарийнд зүтгүүлж байна

нийтлэсэн Admin

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрлөө. Өвгөн генерал М.Борбаатар тэтгэвэртээ сууж, Л .Болд сайдын зөвлөх болсноор энэ яамны Төрийн нарийны суудал одоо болтол эзэнгүй байна.

Харин энэ албаны үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ш.Сүхбаатар ажиллаж байгаа. Төрийн нарийн бичгийн даргын суудалд очих магадлалтай хэд хэдэн хүний нэр яригдаж буй бөгөөд Л.Болд сайдын хувьд толгой мэдэн томилох эрхгүй.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад Ш.Сүхбаатараас гадна, ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга асан, хошууч генерал Я.Чойжамц БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан, хурандаа Г.Сайханбаяр нарын нэрс дуулдах болов.

Эднээс төрийн нарийнд тэнцэх “нигуургүй” нь Г.Сайханбаяр хурандаа бөгөөд тэрбээр МАН-ын генсек У.Хүрэлсүхийн цэргийн сургуулийн нэг ангийн найз нь гэнэ лээ.

Төрийн нарийн бичгийн даргад өөрийгөө лообийдуулахын тулд өдгөө У.Хүрэлсүхтэй орсон ч гарсан ч цуг явж, эгээ л гэрт нь хамт хонох шахаж байгаа аж. Г.Сайханбаярыг Ардын намынхантай сүжирч, сэм сэмхэн улстөрҗдөг гэх шалтгаанаар Л.Болд сайд ажлаас нь халаад нэлээд хэдэн cap болж буй сураг дуулдсан. Төрийн яамаңд улстөржсөн хүн ажиллах ёсгүй гэж сайд үзсэн бололтой юм.

Тэгэхээр салбарын сайд нь Г.Сайханбаярыг төрийн нарийнаа болгоно гэж саналтгүй. Байдал ийм дээрээ тулсан болохоор У.Хүрэлсүх Засгийн газрынхаа тэргүүнээр “яриулж”, Г.Сайханбаярыг БХЯ-нд “шахах” гэж оролдоод бас л бүтэлгүйтжээ. Намын дарга С.Батболд нь генсектээ “үгүй” гэсэн бололтой юм билээ.

Д.Дорж
Эх сурвалж: “Монголын мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 24, 2011 8:35:21 pm )

    toriin yamand uls torjson khun ajillaj bolokhgui ch gekh shig bold ooroo uls torjdoggui yum baikhdaa ootiinkhoo khumuusiig l tavikhiin tuld khalsan bizdee bugd l medej bgaa sh dee

antalya rent a car