antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2011 6 comments

”Алуурчид” бэлтгэх дамжаа буюу жолоодлогогүй жолооны курсууд

нийтлэсэн Admin

Ажлаасаа Замын цагдаагийн газар орох замдаа таксины жолоочтой машин барих цаашлаад жолооны курсуудын талаар багахан яриа өрнүүллээ.

“Яасан жолооч болох гээ юу, бас нэг түгжрэл нэмэгдэх нь” гэж тээршаангүй ярих нь Улаанбаатарын авто машины тоо замбараагаа алдсаныг илтгэж байх шиг. Хэдэн мянгаар тоологдох машин жолоочгүй явахгүй нь мэдээж. Тэгэхээр жолооч болох бас нэгэн шаардлага тулгарна гэсэн үг.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нийслэлд 140 гаруй жолооны курс үйл ажиллагаа явуулж байна. “Их хурд”, “Сэрүүлэг”, “Жон бэйс’, “Билгуүн тулга”, “Сүлд”, “Прогресс”, “Атом”, “Хос хүлэг”, “Руссо”, “Уран жолоо” гээд л 140 болтлоо цааш хөвөрнө.

Машинтай болох нь хүн бүрийн мөрөөдөл, хэрэгцээ болсон энэ цаг үед жолооны курсууд борооны дараах мөөг шиг олшрох нь аргагүй. Хамгийн ашигтай бизнес шүү дээ. Жолооны курс байгуулахад хэцүү юм огтхон ч байхгүй. Аль нэг байшингийн подволь эсвэл нэг өрөөг түрээслээд хичээлийн байртай болчихно.

Гадныхны нэг нүдээрээ ч харахаа больчихсон хуучин эксель, аксентуудыг оруулж ирээд л материаллаг баазаа хангачихна. 5, 10 орчим жил жолоо барьсан хэн нэгнийг авчраад багш нэр зүүчихнэ. Ингээд л гүйцээ. Хэдхэн төгрөг зарцуулаадхэд дахин өсгөх замаа олчихно гэсэн үг.

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад ч зовох юм байхгүй ээ. Боловсон хүчин, техник хэрэгсэл, ажлын байр заасан “Жолооч бэлтгэх журам”-ыг хангасан байхад л бүх юм ОК. Ингээд л чанартай, чанаргүй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж гарна даа. Замын цагдаагийн газраас жилд нэг удаа жолооны курсуудад шапгалт хийж, аттестатчилдаг гэнэ.

Ингэхдээ мөн л материаллаг бааз энэ тэрхэнийг шалгадаг байна. Замын цагдаагийн ахлах байцаагчийн хэлж буйгаар бага сага зөрчил гарвал “зас” гээд л хзлчихдэг гэнэ. Ямар нэгторгуул, шийтгэл ч оногдуулахгүй.

Тийм хуулийн заалт ч байхгүй. Хуулийн заалт, хугацаа заагаад байхад л зөрчлөө арилгадаггүй монголчууд хэл амаараа хэлээд өнгөрсөн зөрчлийг арилгана гэдэг ёстой гонжийн жоо биз дээ. Бүр ноцтой зөрчил гаргасныг нь хаадаг гэнэ.

Гэтэл он дуусахад cap гаруйхны хугацаа үлдээд байхад энэ оны аттестатчилалын дүн гараагүй гээд хаасан, хаагдсан жолооны курсуудын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан. Ингэхээр хаадаг нь үнэн үү гэж эргэлзэх сэтгэл хэнд ч төрөх нь тодорхой шүү дээ.

Зөвхөн техник хэрэгсэл, материаллаг баазад нь хяналт тавьдгаас харвал бусад нь маньд падгүй л гэсэн үг. Сургалтын төлбөр, мөнгө төгрөгтэй бүр ярих юм ч байхгүй. Ёстой л дураараа загнаж, дунд чөмгөөрөө жиргэнэ дээ. Авч байгаа төлбөр чинь хэтрээд байна, багасга гэж хэлэх эрх хэнд ч байхгүй гээд бод доо.

Өнөөдөр 250.000-280.000 төгрөгийн төлбөртэй байгаа жолооны курсууд маргааш хэд болж нэмэгдэхийг хэн ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь хэнд ч хамаагүй гэсэн үг.

Энэ бүхнээс жолооны курсууд нэгдсэн удирдлагатай, залж жолоодох эзэнгүй нь харагдаж байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол аваар гаргаад байгаа жолооч нарт хариуцлага тооцохоос гадна төгссөн жолооны курст нь давхар хариуцлага ярих хэрэгтэй.

Үйлдвэр гологдол бүтээгдэхүүнээ буцааж, засч сайжруулдагтай л адил. Хулхи бараа үйлдвэрлэсэн чанаргүй үйлдвэрээс болж өөр хэн нэгэн хохирох ёсгүй. Удирдаж, хянаж шалгах толгойгүй жолооны курсуудыг цэгцэлж, хэдхэн чанартай курстай байвал яасан юм бэ.

Хоёрхон сая хүнд хэдэн зуугаар тоологдох чанаргүй сургалт хэрэггүй. Сургаж боловсруулах биш алуурчин, сүйтгэгчдийг” бэлтгэж байна шүү дээ, тэд чинь.

Өнөөгийн жолооны курсуудыг бэлтгэж байгаа жолооч нарын найдваргүй гэдгийг гадны томоохон компаниуд аль хэдийнэ мэдчихсэн, Монголын төрөөс мэргэжлийн жолоочийг шаардах болсон. Тиймдээ ч Авто тээврийн газраас Е, С, Д ангиллын мэргэжлийн жолоочийг бэлтгэж эхэлсэн.

“Монголд анх удаа мэргэжлийн жолооч бэлтгэж эхэллээ” гэсэн зар гудамжаар тавигдсан нь олныг гайхшруулсан. Тэгэхээр жолооны курсуудын бэлтгэж байгаа хүмүүс мэргэжлийн жолооч биш нь тодорхой болж байгаа юм. Ямар сайндаа л мэргэжлийн гэж шаардаж байхав дээ.

ТАНЫ ҮЙЛДВЭРЛЭСЭН ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХҮНИЙ АМИАР ТОГЛООМ ХИЙЖ БАЙНА
Энэ үгийг жолооны курсуудын эзэн, багш нарт хандан илгээж байна. Нэгэнт л хүний хэрэгцээ шаардлагаар бизнес хийж, ашиг олж байгаа бол чанарыг эрхэмлэх нь зүйн хэрэг.

Гэтэл жолооны курсууд чанарын талаар ухаарах ч сөхөөгүй, мөнгө сааж байна. Үнэ дагаж чанар гэдэг зах зээлийн хууль хаачваа. Нийслэлд өдөр өнжихгүй зам тээврийн осол гарч байгаа нь жолооны курсуудтай шууд холбоотой.

Ямар гэрлээр төмөр хүлэгтэн давуу эрхтэй, ямраар явган зорчигч явах ёстойг мэдэхгүй жолооч цөөнгүй гэдэгтэй маргах хүн байхгүй. Тиймдээ л явган зорчигчийн гарцан дээр хүн дайрч, бүр үхэлд хүргэж байхав. Энэ оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 1332 авто тээврийн осол гарч, 717хүн хүнд гэмтэж, 282 хүн нас барсан мэдээ байна.

Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд 12297 зам тээврийн осол гарсан мэдээг замын цагдаагийнхан өгсөн. Үүнээс эд материалын хохиролтой нь 8967 байхад 3970 хүн гэмтэж, 80 хүн нас барсан байна.

Улаанбаатарт гардаг 4-5 авто тээврийн осол тутмын нэг нь хүний аминд хүрдэг байна. Жолооны курсуудын гаргасан чанаргүй бүтээгдэхүүн энд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа нь мэдээж Өнөөдрийн жолооны курсууд аксент, эксель зэрэг зөв талдаа жолооны хүрдтэй механик хөдөлгүүртэй тэргээр дадлага хийлгэдэг.

Гэтэл төгсөгч нь гараад буруу рультэй машин авч, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх гэтэл бүх юм нь өөр. Ингээд л хүний алтан амь, эд материалаар тоглогч нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Тормоз, консоос эхлээд автомат, механик хоёрт ялгаатай зүйл цөөнгуй.

Уг нь жолооч болохоор очиж буй хүнээс “та төгсөөд ямар машин авах уу” гэж асуугаад хэрэгцээнд нь нийцсэн машин дээр дадлага хийлгэх ёстой шүү дээ.

Бас нэг гажиг нь мөнгөөр зодсон жолооны үнэмлэх. Аав ахтайгаа машин булаацалдаж жолоо барьж сурсан нэг гар “би машин барьж чадах юм чинь, жолооны үнэмлэх худалдаад авчихна” гэж цээжний хонжоо хийж суугаа.

Жолооны курсийнхэн ийм боломжийг нь бүрдүүлж өгсөн гэсэн уг. Мөнгөө л өгч байвал энэ сайн муу жолооч байх нь маньд ямар хамаатай гээд л нэг хулхи бүтээгдэхүүнийг гаргачихна.

Манай улсад жил бүр дунджаар 48мянган хүүхэд жолоо барих насаңд хүрдэг. Тэдний хэд нь энэ замаар жолооч болж байгааг таах аргагүй. Зөрчил доголдол үүгээр төгсөхгүй ээ. Жолооны үнэмпэх авахад эрүүл мэнд хамгаас чухал гэдгийг курсийнхэн хэнээс ч илүү сайн мэддэг хэрнээ л зөрчинө.

Хараа, сонсголын согогтой цөөнгүй хүмүүс замын хөдөлгөөнд оролцоод явж байгаатай өдөр бүр л таардаг. Ямар ч эмч хүнийг эрүүл, өвчтэй гэж дүгнэхийн тулд өөрөө үзлэг хийх ёстой.

Гэтэл жолооны курсийнхэн тухайн хүнээ үзлэгт оруулахгүйгээр суралцагсдынхаа цээж зургийг аваад, танил эмчээрээ эрүүл мэндийн хуудсыг нь бөглүүлчихдэг. Хэдэн төгрөг атгуулчихаад л санаснаа бүтээчихнэ гэсэн үг.

Эрүүл мэндийн хувьд тийм ийм доголдолтой хүн жолоо барьж болохгүй гэсэн стандарт манайд байдаггүй. Унаж тусдаг өвчтэй хүн хотын гудамжаар машин барьж яваад гэнэт ухаан аддчихвал юу болохыг төсөөлөхөд ч хэцүү.

Өөрөө амиа алдаад зогсохгүй, бусдын аминд хүрнэ шүү дээ. Гадны орнуудад харааны 75 хувийн согогтой л бол жолоо барихыг хориглодог. Өөрөөр хэлбэл жолооны үнэмлэх олгодоггүй. Харин манайханд энэ бол “ничего” шүү дээ.

Үүгээр ч зогсохгүй. АНУ-д жолооны курс төгсөөд хоёр жил “дадлага” хийдэг. Зөвхөн машин барих эрхтэй. Өөрөөр хэлбэл жолооч биш гэсэн үг. Гэтэл манайх 45 хоног сургасан болчихоод л шууд үнэмлэх өгч, жолооч гэж нэрлэдэг. Ямар ч дадлага туршлагагүйгээр жолоо барьдаг гэсэн үг шүү дээ.

Монгол хүн аюулгүй орчинд амьдрах ёстой гэж үндсэн хуулиараа баталгаажсан эрхтэй. Гэтэл өглөөхөн гэрээсээ инээмсэглэн гарсан хүн хэн нэгэн балмад жолоочийн дугуйны нөхөөс болчихоод эргэж ирэхгүй байгаа нь манай улсын эмгэнэл болоод байна. Тэгэхээр монгол хүний амьд явах эрх цаасан дээр бичээстэйгээс цааш хэтэрдэггүй гэсэн үг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд очоод баийгааг мэргэжлийн байгууллагын удирддага хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг илтгэж байгаа хэрэг.

Хүн амаа өсгөх тэр хэрээр хөгжлийг мөрөөдөж суугаа Монгол Улс иргэнээ зүй бусаар хоргодоод байгааг хараад суух цаг биш л баймаар. Хэн нэгний зоосны нүхээр харж үйддвэрлэсэн чанаргүй бүтээгдэхүүнээр амиа солих гэж хүн болж төрөөгүй шүү дээ, бид чинь.

В.Хэрлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 24, 2011 1:40:05 pm )

    avto osloos bolj olon hun nas barah, eruul mendeer hohiroh yavdal garch baigaa asuudliig zuv nundjee. zuvhun 1 taliig barij buruug joloonii kurst nyalzaaj baigaa n haashaa um be

  • Anonymous (October 24, 2011 3:33:02 pm )

    yana daa ene zambaraagui baidal hezee tsegtsreh yum boldoo

  • blog link (September 06, 2013 11:46:56 pm )

    453276 573130Bookmarked. Please also talk over with my site. 537447

  • domuz kovucu (September 09, 2013 5:32:00 am )

    129182 897574Wow What fantastic info. Thank you for the time you spent on this post. 100827

  • Desktop (September 11, 2013 12:13:04 pm )

    670327 233697Spot on with this write-up, I truly ***ume this internet site wants considerably far more consideration. probably be once again to read considerably far more, thanks for that information. 498826

antalya rent a car