antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2012 13 comments

С.Зориг агсны гэргий Д.Булган: Би өвгөндөө «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэдэг байлаа

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ганц амьд гэрч байдаг нь түүний гэргий Д.Булган юм. Монголчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн аллага болс­ны дараахан буюу 1998 онд Д.Булгантай  сэт­гүүлч Р.Даваажавын хийсэн ярилц­лагыг хүргэж байна. Энэ бол Д.Булганы хэвлэлд өг­сөн цорын ганц ярилцлага юм.

– Та хоёр хэтэрхий жаргалтайн хэрээр хэтэрхий богино амьдарч гэж нэгэн хүн дурссан байна билээ?

-Хүмүүс гом­дож магадгүй, гэхдээ л ийм жаргал хүн бүрт тохиодоггүй юм. Би өвгөндөө, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж хэлэхэд миний шар, «Юу гэж дээ хайрт минь, ингээд л хоёулаа эмгэн, өвгөн болтлоо хамт байна за юу, хоёулаа хөгшрөөд тэтгэвэртээ гараад, уулын манаач болно за» гэдэг байж билээ. Бид хоёр үнэхээр л ойн манаач болно гэдэг байсан юм.

Би тэгэхэд, ойн манаач нь гэртээ суугаад л, би хоо­лоо хийгээд л гээд эцэс төгс­гөлгүй олон сайхан юмыг төсөөлдөг, олон сайхан бо­долд умбадаг байлаа. Би өвгөн­дөө, «Тэгэлгүй яах вэ, хайрт минь, ойн манаач болоод хоёулаа дүнзэн бай­шин барьчихна. Чиний бүх юмыг чинь би ажил хийгээд л олоод өгнө, чамайг сүүтэй байлгахын тулд нэг үнээтэй байна. Бүх төрлийн ногоо тарина, бас тахиатай байна, чи хэвтээд л номоо уншаад л, телевизороо үзээд л, хөгш­рөхийн үед чи бид хоёр сансрын антенн авчих мөн­гөтэй болох байх аа, чи минь найз нөхдөө уриад л, инээж хөхрөөд, шатраа тог­лоод сууж байгаарай, ми­ний хайрт» гэдэг байлаа. (Уйлав)

-Таныг мөн­гөө хэмнээд таксинд суудаг­гүй, тэр байтугай урагдсан гуталтай гадуур явж байсан гэдэг?

-Би тоодоггүй байсан. Надад, манай гэр бүлд илүү зарах юм байх­гүй. Би зах ороод хаана хямд­хан юм байна, хаана 100 төгрөгийн татуу байгааг хайж явдаг байсан, ихэнх цагаа тийм зүйлд үрдэг байлаа. Би өвгөнийхөө ца­лингийн хэдийг нь амьд­ралдаа сайн хүргэх ёстой. Тэглээ гээд өвгөнөө жимсээр тасалж байсангүй. Одоо эр­гээд бодоход, энэ бол миний амьдралын хамгийн гоё үе байсан. Ийм сайхан хүнтэй зургаан жил амьдрахын тулд хэдэн ч жил амьдарч болно.

-Зориг гэж хэн байсан юм бэ?

-Д.Булган: Хамгийн хүн­лэг хүн. Энэ бол түүний хам­гийн гол чанар нь. Бүх хүнд тэр хүнлэг ханддаг байсан. Хүний дайтай хүн байсан. Байгаа байдал нь ямар ч дүр эсгээгүй, жүжиг тоглоогүй, баггүй, байгаа нь л тийм хүн. Зорилгодоо үнэнч, ганц­хан хүнлэг л гэж хэлнэ. Энэ үг бол агуу том үг. Их зоригтой.

– Яг тэр үед хадмууд тань танд хэрхэн хандаж байсан бэ?

– (Уйлав) Ми­ний хадам ээж ухаантай, ховорхон хүн шүү дээ. Ээж маань тэр үед надад, «Миний охин битгий уйл даа, чи л миний хүүг энэ хорвоо дээр дэндүү жаргаасан юм шүү» гэж байсан. Оюунаа Англиас ирээд шууд над дээр ирэхдээ, би бүх л замынхаа туршид чамайг л яана даа гэж бодож явсан гэж билээ. Yнэхээр ма­най гэр бүл сайхан гэр бүл шүү.

-Та өвгөний­хөө дүүг улстөрд орохоор шийдэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Оюунааг улс­төрд орно гэхэд нь би хамгийн их айж байсан ч дотроо далдхан тэгж ший­дээсэй гэж хүсч, горьдож байсан. «Улстөр рүү ор» гэж хэлэхээс би их айж бай­сан. Аймшигтай гашуун турш­лага надад бий шүү дээ. Энэ мэдээг дуулаад ийм гашуун зовлонг амссан хүний хувьд би дотроо шаналж л байсан. Оюунаа надад, «Би ахынхаа тойрогт, ахыг минь сонгосон тэр хүмүүстээ нэрээ дэвшүүллээ» гэсэн. Ин­гэж хэлэхэд нь би, дэвш гэж хэлж чадахгүй, гэхдээ дэвшвэл баярлана. Хэрвээ энэ аймшигтай байдал да­хиад давтагдвал маам (ээж) дийлэхгүй, би ч бас дийлэхэд хэцүү гэж хэлэхэд би шийдсэн гэж байна лээ.

-Оюунааг ахын­хаа үйл хэргийг сайн үргэлжлүүлнэ гэсэн үүднээс та дэмжсэн байх нь ээ?

-Д.Булган: Миний өвгөн байнга тэмцэгч байсан. Ми­ний өвгөнийг хар хүч ирээд аваад явчихсан. Энэ хүн шу­дарга амьдарч болдог юм байна, амьдрал мөнгөн дээр тогтдоггүй юм байна гэд­­гийг надад ойлгуулж өг­сөн. Миний өвгөн үнэний төлөө тэмцэгч лидер байсан. Зоригийг дэмждэг зөндөө хүн байсан. Одоо Оюунаа маань цаашид өвгөний минь хэр­гийг үргэлжлүүлж, дуус­гаагүйг нь гүйцээнэ ээ. (уйлав)

– Танд их баярлалаа.

Ярилцсан Р.Даваажав.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (October 02, 2012 10:57:00 am )

    Ene teneg avgaig sain shalgah heregtei neleen notoi avgai daa Bvh uymig ene avgai l medej baigaa allagad gar bie oroltsson baij bolzoshgvi Mongolin ervvgiin eleimentiin yavalddag hvvhen n baisan hvnd garin avgai sh dee

  • Anonymous (October 02, 2012 10:57:18 am )

    булган ч өөрөө оролцсон хүн яагаад наранд байгаад байдаг юм бэ монголын парадокс л юм да

  • Anonymous (October 02, 2012 11:54:41 am )

    Yamar muukhai bodoltoi ariltssan dotortoi khumuus iim setgegdel bichdeg bnaa. Khani ijlee aldaad setgel sanaagaar khetsuu odoo ch shanalj yavaa emegteig taivan baigaach.

  • Anonymous (October 02, 2012 1:41:03 pm )

    MUU GICHII OOROO ALUURCHIDIIG GERTEE ORUULJ OTOLT HIICHIHEED..TALIIGAACH TULKHUUREER EE GERTEE HAALGAA ONGOILGOJ ORDOG BAISAN GESEN …..DEER N BAAHAN MALGAI TOLGOIG OO GEEDEG HULGAICHUUDAD SHAALGUULJ MONGO AVDAG BAISAN BIZDEE

  • Anonymous (October 02, 2012 1:46:52 pm )

    Muuhai sejigiin avgai ,amyg n uyasan alchuur n tolgoind n zangidaj hurehgui baisan geed baigaa yumdaa.Mongolyn boo ,udganuud chamaig oroltsootoi geed ali deer helchihsen shuu dee..Hereg hamuud n naadhyg chin gadagsh yaviya geheer n yavuuldaggui yum gesen. Gadagsh garaad chalchij medne geed …

  • Anonymous (October 02, 2012 3:05:56 pm )

    аймшигтай сонин хэрэг шуу нэг л ойлгомжгуй

  • Anonymous (October 02, 2012 4:23:34 pm )

    buzar abgai suusan noxor bolgonoo buldag buzriin abgai daa

  • Anonymous (October 02, 2012 4:23:54 pm )

    ene vxeld ene abgai ch bas xolbootoi gedeg ni yamar ch teneg xvnd oilgomjtoi ternees eniig amid vldeene gej baixgvi shtee

  • Anonymous (October 02, 2012 4:45:00 pm )

    ter gashuun dursamj xaramsaj ybdag

  • Anonymous (October 02, 2012 11:37:36 pm )

    hun uuriin bieer uzej bjil oilgodog ene hun amidrald zovjil yavsan negen emegtei

  • Anonymous (October 04, 2012 9:28:32 am )

    yamar negen baidlaar holbootoil baih

  • Anonymous (October 04, 2012 9:29:11 am )

    Цалингий нь арай гэж хүргэдэг байсан гэнээ. Зориг үхэхийнхээ өмнөхөн их мөнгөтэй
    болчихсон Чингис зочид буудлын казинод шөнө болгон хэдэн мянган доллар алдаж байсныг олон хүн мэднэ дээ. Бодоход сайд байхдаа хахуульд авсан мөнгө боловуу.
    Энэ мөнгөнөөс болж Булган авгай Зоригийг алуулсан байх гэж би боддог.
    Зориг тэр үед мөнгөтэй болчихсон залуу охидтой холбогдож хөгшин авгай Булганыг
    хаях нь тодорхой болчихсон үе.Зориг тэр мөнгийг бэлнээр хаана хадгалж байсныг
    Булган мэдэж байсан.

  • Anonymous (October 08, 2012 3:55:17 pm )

    odoo yu soliorox-g sonsox ymsan,iim exnertei bsnaas gantsaaraa bsan bol ch arai ch…

antalya rent a car