УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн үндэслэлийг нь хөөхөөр Э.Батшугар УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр харагдаад байгаа. Би хувьдаа Э.Батшугар УИХ-ын гишүүн байгаасай гэж бодож байна” гэсэн. Тэрбээр өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр эл санаагаа цухуйлгалаа. О.Баасанхүү УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд Батлан хамгаалах яам, СЕХ-ны ажилтнуудыг дуудан оролцуулж Э.Батшугар, Ц.Оюунбаатар нарын хэн нь тангараг өргөх талаар саналыг нь сонсох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэх үндэслэлээр СЕХ-ноос намын нэрийн жагсаалтаас хассан. Харин Батлан хамгаалах яам түүнийг цэргийн үүрэг гүйцэтгэсэн гэх утгатай бичиг ирүүлсэн гэнэ. Тиймээс СЕХ-ныхны дэргэд саналыг нь сонсох хүсэлтэй байгаагаа О.Баасанхүү гишүүн хэллээ. Мөн тэрбээр хөдөө орон нутагт ажиллаад ирсэн талаар ярьсан юм. Тэрбээр Орон нутгийн сонгуулийн тухай хууль хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг болон МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосон, Өвөрхангайн тойрог маргаантай байгаа зэрэг асуудлаар иргэдийн саналыг сонссон гэнэ. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу хийд оготно, харханд баригдаж, соёлын үнэт өв устах нөхцөлд байгааг харснаа ярилаа.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 02, 2012 9:36:37 am )
Batshugar ni deerde
-
Anonymous (October 02, 2012 9:37:39 am )
Ene huu gishuun bolbol avilgalch etsegee bodoh uu ard tumnrr bodoh uu
-
Anonymous (October 02, 2012 9:41:48 am )
batshugariig demjij bn
-
Anonymous (October 02, 2012 9:49:31 am )
Bat shygar g songoj bna
-
Anonymous (October 02, 2012 10:44:01 am )
Buur aria xeterxii Alban tushaald durlaad bxiin. Ene Enxbayariin ger bul. Demjixgui, taalagdaxgui bna.
-
Anonymous (October 02, 2012 4:07:07 pm )
zasgiin gazar ih hural zarim negnii uvluulj uldeedeg ger oron ed hurung shig bolchih yum baina duu hehe
-
Anonymous (October 03, 2012 5:56:10 pm )
batshygariig demjij bn chingeltei duurgiin zalyys
-
Anonymous (October 03, 2012 9:38:05 pm )
baasanhuu muujgain boojgoi bitgii onigoo zohioogood bgarai mglchuud teneg bish shu
-
Anonymous (October 04, 2012 1:20:37 am )
Batshugar chi amidral medehuu. Talh heden tugrug baidag. Avtobus herder yavdag. Humuus heden tugrugnii tsalin avdag….. Belen yuman deer ussun ailiin erh huuhed bidniig yaj tuluulj chadhiin. Eserguutsej baina
9 Comments