Нэг хэсэг нам гүмхэн амьдарч, АНУ явсан гэдэг бүдэг бадаг л сурагтай байсан дуучин Лхамаа эх орондоо иржээ. Гэхдээ тэрбээр АНУ руу яваагүй гэнэ. Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банкны мэргэжлээр төгссөн. Ардын банк болон янз бүрийн гадны төслүүдэд ажиллаж байсан дуучин бүсгүй маань Эмрат улсад амьдарч, Дубай хотод Үндэсний томоохон барилгын компанийн санхүүгийн хэлтэст ажиллаж байгаад ирсэн гэнэ. Анхны бие даасан тоглолтоо хандивын тоглолтонд зориулж байгаа дуучин бүсгүйтэй цөөн хором ярилцпаа.
-Тоглолт хийгээгүй удсан. Сэтгэл санаа, бэлтгэл хэр байна гэдгээс яриагаа эхлэх үү?
-Мэдээж, сэтгэл санаа өндөр байна. Тоглолтод дуулах дуунууд маань ерөнхийдөө бэлэн болсон. Би ер нь бие даасан тоглолт хийж байгаагүй. Нэг альбом гаргаж байсан. Бусад дуучидын тоглолтод оролцдог байсан. Энэ миний хувьд анхы бие даасан тоглолт гэж хэлж болно.
-Гадаадад ажиллаж байгаа ирсэн гэж сонссон?
-Эмрат улсад амьдарч, Дубай хотод Үндэсний томоохон барилгын компанийн санхүүгийн хэлтэст нэг жил гаруй хугацаанд ажилласан. Гэхдээ сүүлийн гурван жил монголд ирэн очин байлаа. Маш их аялал хийсэн. Дундад ази, зүүн өмнөд азийн орнуудаар их явлаа. Нэг л мэдсэн 2012 он гарчихсан байна.
-Таныг сонсогчид маш их үгүйлж байгаа. Та дуулаагүй удсан, бас Лхамааг тайзан хараагүй удсан. Үзэгчдийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсчихсэн энэ үед яагаад хандивын тоглолт хийхээр болсон юм бэ?
-Ер нь тоглолтын зар гарснаас хойш маш олон хүн ярьж байна. Үзэгчдийн дунд тодорхой хэмжээний хүлээлт үүсчихсэн байжээ гэдгийг сая илүү сайн мэдэрч байна. Тоглолтын зар гарсны дараахан маш их санал ирж байна. Реклам, кинонд тоглох урилга ирж байна. Хүн бүр л “Одоо ингээд битгий хаячихаарай. Дахиад битгий чимээгүй болчихоорой. Жаахан юм хий л дээ” хэмээн урам хайрлаж байгаа.
Хүмүүс “Яагаад хандивын тоглолт хийж байгаа юм бэ?” гэж их асууж байгаа. Миний хувьд бие даасан тоглолт хийнэ, уран бүтээлдээ орно гэсэн бодолтой байсан. Тоглолтыг зохион байгуулагчид надтай холбоо бариад “Лхамаа үзэгчидэд чамайг хүлээх хүлээлт байна. Бие даасан тоглолт хийгээч. Энэ охинд туслаач” гэдэг санал тавьсан. Заавал эхний тоглолт болгон ашгийн тоглолт байх ёсгүй.
Нөгөө талаар нэг ч гэсэн хүнд буян болно гэдэг маань өөрөө сайн үйл. Тиймээс хандивын тоглолт хийх саналыг хүлээж авсан. Надад тоглолт хийх боломж зөндөө байсан. Цаг хугацаа ч байсан. Гэхдээ одоо л бурхан надад боломж олгож, ийм сайхан үйл хийчих гэж байгаа юм байлгүй дээ. Тэгээд ч одоо миний хувьд бие даасан тоглолт хийх цаг болсон байхаа гэж бодож байсан үед ийм санал ирсэнд баяртай байгаа.
-Тоглолтынхоо бүхий л орлогоо хүүхдийн эмчилгээнд зарцуулна гэж байгаа. Хэдий хэр орлого олохоор тооцоолж байгаа вэ? Энэ охины эмчилгээнд хэр мөнгө шаардлагатай байгаа юм бол?
-Одоогоор яг хэдий хэрийн мөнгө шаардлагатай нь тодорхой бус байгаа, Яагаад гэхээр Номуундалай охин маань Банконгт оношилгоо хийлгэж байгаа. Шинжилгээний дүн гарсны дараа эмчилгээний мөнгө тодорхой болно. Миний хувьд энэ тоглолтоос 5-6 сая төгрөгийн орлого орох байх гэсэн тооцоо гаргаад байна. Ямар ч байсан тоглолтын орлогыг зуун хувь Номуундалай охины эмчилгээнд зориулна.
-Гадаадад багагүй хугацаагаар ажилласан, бас бизнес хийж байсан. Тэгэхээр Лхамаа гэдэг дуучин санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож чадсан гэж ойлгож болох уу?
-Миний хувьд аливаа баялгийг хурдан хөрвөх мөнгөн хэлбэрээр тооцож үздэггүй. Өнөөдөр би өөрийгөө хаана ч ядуу хүн гэхгүй. Цаасан мөнгөөр тооцоод үзвэл бас тийм ч баян хүн гэж хэлж чадахгүй. Хүний баялгийг мэдлэг боловсрол, амьдралын туршлага, хүнтэй харилцах харьцаа гээд өөр олон зүйлээр хэмжиж болно шүү дээ.
Энэ утгаар нь аваад үзвэл би баян хүн. Миний хувьд дөчин насны босго алхчихлаа. Дөч гарсан эмэгтэй гэдэг байр суурин дээрээ тогтсон, яах гээд байгаа, хэнтэй юу ярихаа мэддэг болсон байдаг. Энэ ч гэсэн миний нэг баялаг. Нөгөө талаар би амьдралд одоо хөл алдахааргүй болсон.
-Нэг хэсэг үзэгчид задгай яриатай, хэнэггүй, хээгүй Лхамаа гэдэг бүсгүйг тайзнаас олж хардаг байсан. Харин өнөөдөр дуучин Лхамаа хэр өөрчлөгдсөн бол гэж хүлээж байж болох юм?
-Би яг л хуучин шигээ хэвээрээ л байгаа. 25-тай Лхамаа яг ямар байсан, тэр хэвээрээ л байгаа. Яахав. Жаахан хүлээцтэй, аливаа асуудалд асаж дүрэлзээд байхаа больсон байж магадгүй. Миний хувьд задгай гэхээсээ илүүтэйгээр илэн далангүй, бодсон санаснаа бусдаас нууж хаагаад байдаггүй тийм л хүн. Урьд нь Лхамаа ямар байсан, одоо ч тэр хэвээрээ л байгаа.
-Дуучин Лхамаагийн хувийн амьдралыг хүмүүс их сонирхож байгаа байх?
-Надад өөрийн гэсэн үзэгчид, өөрийн гэсэн фенүүд байдаг. Тэд маань миний хувийн амьдралаас илүүтэйгээр миний уран бүтээлийг сонирхож байгаа байх гэж бодож байна. Нөгөө талаар би хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй. Хүнд, ялангуяа эмэгтэй хүнд хувийн амьдрал гэдэг маш их нууцлагдмал байх ёстой гэж би боддог юм. Шувуу ч гэсэн өөрийн гэсэн жижигхэн үүр засчихаад тэр үүрээ бусдаас нуух гэж хамгаалах гэж цээжээрээ хаадаг шүү дээ. Тэгвэл би яагаад өөрийнхөө хувийн амьдралыг бусдаас нууж, хамгаалж болохгүй гэж. Үүнийг олон нийтэд дэлгээд байх шаардлагагүй гэж үздэг.
-Таныг монголын тэргүүн баячуудын нэг Ж.Оджаргалын дүүтэй суусан гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь гадаад хүнтэй суусан гэж яриад байгаа шүү дээ? Тиймээс л энэ асуултыг асуусан юм?
-Би хэзээ ч Оджаргал гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, тиймээс Оджаргалын дүү гэдэг хүнийг хэзээ ч танихгүй. Хаанаас ийм яриа гарсныг би үнэндээ мэдэхгүй. Тэр ч бүү хэл Оджаргал гэдэг хүн дүүтэй юм уу, үгүй юм уу гэдгийг ч мэдэхгүй. Миний сонссоноор Оджаргал гэдэг хүнд надтай суучихаар насны дүү ч байдаггүй гэсэн. / инээв/
-Тэгвэл гадаад хүнтэй суусан гэдэг асуултанд ямар хариулт өгөх вэ?
-Намайг гадаадад амьдарч байна. Гадаадад ажиллаж байна гэдгийг сонсоод л ийм таамаг гаргасан байхаа даа. Ер нь сүүлийн үед манай хүүхнүүд гадаад хүнтэй их суудаг болж. Тиймээс л ийм яриа гарсан байх. Миний хувьд тэр нэг их ач холбогдолгүй зүйл.
-Та гадаад хүнтэй суухгүй гэж үү?
-Сууж ч болно. Суухгүй байж ч болно. Би гадаад хүнтэй суугаад явж байгаа хүүхнүүдийг буруутгадаггүй. Хамгийн гол нь тэр хоёр хүний дунд хайр л байх ёстой. Хайр гэдэг агуу. Хайр хүнийг яс үндэс, удам судар, нас сүүдрээр нь зааглаж, ялгаварладаггүй зүйл шүү дээ. Тиймээс заавал монгол хүнтэй суу, гадаад хүнтэй битгий суу гэж хэнд ч хэлж чадахгүй.
-Танай хүү Их сургууль төгссөн, Лхамаа дуучин 40 насны босго алхчихсан. Гэхдээ таныг харахад наснаасаа их залуу харагдаж байна?
-Ер нь манай гэр бүлийнхэн, аав, ээж, ах дүү нар маань наснаасаа их залуу харагддаг. Миний том ах 50 хүрч байгаа хүн бий. Гэхдээ 40 хүрэх гэж байгаа залуучууд шиг л овор багатай харагддаг. Намайг азийн орнуудад явж байхад 35 настай л гэж хүмүүс хэлдэг. Харин Европт бол 25-тай л гэж хэлдэг, Манай ангийхан, найз нөхдүүд “Эднийхэн бүгдээрээ их овор багатай, адуун шүдтэй, адуун омгийнхон” гэж наргиан хийж байдаг юм.
Манайхан том, том шүдтэй, биерхүү, бас овор их багатай хүмүүс байдаг. Ээж маань одоо дал гарсан настай буурай бий. Гэхдээ нэг ч шүд нь унаагүй, нэг ч буурал үсгүй ийм хүн бий. Овор багатай байгаагаа удмынх юм болов уу гэж боддог. Мэдээж үүн дээр хүн биеэ зөв авч явах хэрэгтэй, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай л даа. Тэгж байж залуу, сайхан харагдах нь мэдээж.
-Цаашид Лхамаа юу хийх бэ? Таныг барилгын менежментийн чиглэлээр компани байгуулсан гэж сонссон юм байна?
-Дубайд би хөргөх системийн төсөл дээр ажиллаж байсан. Ер нь ямар ч салбарт төслийн менежментийн групп гэж тусдаа бие даасан групп заавал авч ажиллуулдаг. Ийм групп ажиллуулаагүй нөхцөлд барилгын ажил эхлүүлдэггүй , банк нь зээл олгодоггүй, даатгалд хамруулдаггүй. Бүхий , зүйлд хориг тавьж байдаг. Гэтэл манайд ийм зүй алга. Тиймээс төслий менежментийг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гадаадад ажиллаж амьдарч байхдаа олон улсын маш олон мундаг эдийн засагчид, инженерүүдтэй танилцсан. Тэдэнтэй хамтран ажиллаж байсан.
Тиймээс Монгол барилгын төслийн менежментийн сургалт судалгаа явуулах, зөвлөх компани байгуулаад хамтран ажиллах санал тавиад байна. Өнгөpcөн таван сард сургалт зохион байгуулахаар бэлтгэж байсан боловч чадаагүй Хүн бүр л сонгууль гээд хөл толгойгоо олохгүй үймж бужигнаж байсан болохоор хойшлуулсан Сонгуулийн дараа ажлаа эхлэх гэсэн боловч засаг төр солигдоод бас л хүлээлтийн байдалтай байна. Гэхдээ холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Миний саналыг маш олон хүн нааштайгаар хүлээж авч байна.
Саяхан гэхэд л манай урьд нэг залуу төмөрөнд цохиулаад нас барчихлаа. Надад үнэхээр харамсалтай санагдаж байсан. Миний чадах мэдэх зүйл. Хэрвээ би ажиллаад төслөө хэрэгжүүлээд эхлэх юм бол ийм осол гарахгүй л байсан шүү дээ гэдэг бодол төрж байсан. Удахгүй хамтарсан сургалт зохион байгуулаад барилгын төслийн менежмент хэрэгжүүлээд аюулгүй чанартай байшин барилга баригдах тэр нөхцлүүдийг нь бүрдүүлээд ажиллах боломж олдох байхаа.
-Та өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүн. Нэг бол дуулаад эсвэл бүүр энэ салбарыг хаяад бизнест хөл тавих боломж танд байс шүү дээ?
-Би эдийн засгийн сургууль төгсөөд Ард банкинд ажиллаж байгаад АНУ-руу сурахаар явсан Төгсөж ирснийхээ дараа АНУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран 4-р цахилга станцын тоног төхөөрөмж шинэчлэх ажилд оролцож байлаа. Миний хувьд дуучин болно. Ханаар дүүрэн миний зураг наалттай байна. Өдөр шөнөгүй тоглолт хийнж, шүтэн бишрэгчид маань байнга тойрон хүрээлж байна гэж хэзээ ч мөрөөдөж байгаагүй.
Бас бизнес хийнэ, асар их мөнгө олно гэж мөрөөдөж байгаагүй. Дуулдаг, хажуугаар нь багагүй бизнес хийдэг л байлаа. Асар их мөнгө олж, навсайтал шатаж явсан ч үе надад бий. Гэхдээ бизнес хийх гэж улаарч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд их зүйл сурсан. Гэхдээ өөрийнхөө мөрөөдөж байсан тэр зүйлээсээ илүү том амжилтанд хүрч чадсан гэж боддог.
Эх сурвалж:”Тэргүүн”
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 01, 2012 2:34:25 pm )
saihan hvvhen baisan uymsan harin hugshirchihuj
-
Anonymous (October 01, 2012 3:31:44 pm )
yamar zavaan tsarai muutai um be
-
Anonymous (October 01, 2012 7:01:46 pm )
erguu mal
-
Anonymous (October 02, 2012 1:48:11 am )
ZASSSSSSSSSSSSSSSSSSSS
-
Anonymous (October 02, 2012 1:08:11 pm )
TAND AMJILT HYSCH,MONGOL SAIHAN EH ORNIIHOO TOLOO IHIIG HIIHIIG HYSIE.
-
Anonymous (October 02, 2012 2:44:01 pm )
emee
-
Anonymous (November 21, 2012 1:04:22 am )
Kkk chamd urthan vs zayasan ch uhaan dendvv boginhon zayaj chi miss vv kkk bolio mataraa chi zvgeer orilj yw aa chinii duug odoohon doo sosoogvil ywna ymaa mini
7 Comments