antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2012 22 comments

Монголын ээлжит сорилт

нийтлэсэн Admin
Монгол Улс ардчиллын замналыг амжилттай туулж байна, одоо авилгын эсрэг шаргуу тэмцэх хэрэгтэй.

Ларри Даймонд, Фрэнcис Фукуяама, Стивен Краснер нар хамтран бэлтгэв.

Америкийн нийтлэлчид ардчиллыг шинээр болон сэргээн тогтоож буй орнууд, тэр дундаа урт хугацааны дарангуйллаас арай хийн өндийн гарч ирж буй орнуудыг идиалист байдлаар тайлбарладгаас үүдэн тэдгээр орнуудын талаар бодит бус төсөөлөл уншигчдад бий болгодог. Үүний нэгэн тод жишээ бол Монгол Улс юм.

Сүүлийн үед тус улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авилгын холбогдолтой асуудал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа нь зарим хүмүүсийг ашигт малтмалаар баян Монгол Улс баялгийн хараалд аль хэдийн өртөж эхэлжээ хэмээн санаа зовиноход хүргэж байна. Гэвч энэхүү асуудлыг олон талаас нь харах хэрэгтэй. “Фрийдом хаус”-ын гаргасан судалгаанаас үзвэл Монгол Улс хуучин социалист орнуудын дотор 1991 оноос хойш “эрх чөлөөт орон” болж чадсан ганц орон хэмээн дүгнэжээ.

Энэ нь 1990 оны эхэн үе буюу шилжилтийн үед эдийн засаг нь нурж байсан, ардчиллын талаар төдийлөн арвин туршлага хуримтлуулж амжаагүй, ОХУ болон БНХАУ-аар хүрээлэгдсэн Монгол орны хувьд магтууштай үзүүлэлт яах аргагүй мөн.

Монгол Улс өрсөлдөөнт ардчиллыг эрх баригч намууд солигдож ирсэн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хөгжүүлж, тогтоож чадсан. Өнөөдөр энэ орны гурав дахь засаглал нь хүчтэй, иргэний нийгэм нь бие даасан, иргэд нь эрх чөлөөгөөр амьсгалсан байхыг харахад Азийн цээжин дэх энэхүү орон бие жижигтэй ч бэлчээр томтой юм гэсэн бодлыг төрүүлж байна.

Сүүлийн 10 жилд тус улсад эрдэс баялгийн томоохон ордууд илэрсэн нь Монгол Улсад шинэ сорилтуудыг авч ирсэн. Ирэх 10 жилд иргэдийн дундаж орлого жил бүр 10 буюу түүнээс дээш хувиар өсөх тооцоолол байна. Үүнд зөв менежмент хийж чадвал гурав хүрэхгүй сая хүнтэй монголын иргэдэд өгөөжтэй, харин буруу ашиглавал энэ улсад хуулигүйдэл, үнийн өндөр өсөлт, популизм, хөгжлийн удаашрал, тэр бумаар тоологдох доллар хилийн чанад дахь “нууц” дансанд орж, баян хоосны ялгаа ихсэх эрсдлийг дагуулна.

Иймд Монгол Улс юуны өмнө авилгын асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Н.Энхбаярын шүүх хурал тус улсыг 2 хуваагаад байгаа. Түүний гол өрсөлдөгч болох одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар бид саяхан Монголд зочлох үеэрээ олон хүнтэй уулзаж ярилцсан ба тэд Н.Энхбаярын хэргийн талаар ялгаатай үзэл бодол, байр суурьтай байв.

Улс төр болон бусад салбарт ажиллаж амьдардаг олон хүнтэй бид ярилцсанаас Н.Энхбаярын намын гишүүдээс бусад ихэнх хүн түүнд авилгын асуудлаар хэрэг үүсгэснийг дэмжиж байлаа. Хамгийн сонирхолтой нь, баруунд сурч боловсрол эзэмшсэн бүлэг залуустай хийсэн уулзалтын үеэр тэд Н.Энхбаяр одоо үүсгээд байгаагаасаа илүү ноцтой авилгын хэрэг үйлдсэн гэсэн байр суурьтай байв. Төрийн өндөр албан тушаалтнуудын дунд төдийгүй улсын хэмжээнд авилгын асуудлыг газар авхуулах нь Монгол Улсын ирээдүйд заналхийлэх аюултай хэмээн тэд хэлж байлаа.

Үүний зэрэгцээгээр бидний уулзсан хүмүүс Н.Энхбаярын баривчилгааны үйл явц болхи, мэргэжлийн бус байсан, мөн түүнийг үйлдсэнээс нь илүү хөнгөн гэмт хэрэгт холбогдуулан баривчилсан хэмээн шүүмжилж байв. Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу тус улсын Ерөнхийлөгч шүүгчид болон Улсын Ерөнхий прокуророо томилдог. Улсын Их Хурлын сонгууль болохоос 2 сар гаруйн өмнө болсон экс-ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчлах үйл ажиллагаа нь улс төрийн шинж чанартай байсан гэж хариулж байв.

Ноён Н.Энхбаярын шүүх хуралд АНУ-ын Калифорни мужийн сенатч Дайан Фэйнстэйн, Брүүкингсийн хүрээлэнгийн ТУЗ-ын дарга Жон Л. Торнтон зэрэг хүмүүс олон улсын хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүд намын дарга болох Н.Энхбаярыг хэлмэгдуулсэн гэж үзэж байгаа хэдий ч энэ нь өнгөрөгч 8 дугаар сард тус намыг Парламентад Ардчилсан намтай эвсэн нэгдэхэд саад болсонгүй бололтой.

Бид болон барууны шүүмжлэгч нар Н.Энхбаярын хэргийн талаар дур мэдэн дүгнэлт гаргах эрх бүхий хүмүүс биш. Сүүлийн жилүүдэд монголын уул уурхайн салбарт Орос, Хятадын хөрөнгө оруулагчдаас тэрбумаар тоологдох хөрөнгө орж ирж байгаа ба тэдгээр компаниудын ажилтнууд “АНУ болон гадаадын авилгын практикийн тухай акт” болон түүнтэй дүйцэх бусад журамд хязгаарлагдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Н.Энхбаяр нь 1997 оноос эхлэн хуучин коммунист намын залгамж халаа болох МАХН-ыг удирдаж, 2000-2004 онд Ерөнхий Сайд, 2005 – 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж, тэр хугацаандаа төрийн өндөр албан тушаалтны адил авилгад автах боломж бүхий нөхцөлд ажиллаж байсан билээ. Бидэнтэй уулзсан хэд хэдэн нам бус монгол иргэд түүнийг монголын “Авилгын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэж байв.

Саяхан Брүүкингсийн хүрээлэнгийн нэгэн тайлбарлагч Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаал хашиж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсад авилга өгөх, авах асуудал гаарсан хэмээн бичсэн байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг 2005 онд гаргасан тайландаа “Бүх шатан дахь ашиг сонирхолын зөрчил төр болон хувийн хэвшлийн заагийг арилгаж, 21 дүгээр зууны эхний 10 жилд улс төрийг хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд ашиглах байдал нэмэгдсэн нь Монгол улсад авилга гаарах суурийг тавьжээ” гэсэн байдаг.

Энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэвэл, Монгол Улсад улс төрийн намдын удирдагчдын холбогдол бүхий ашиг сонирхлын гэмт хэргийг сайтар хянаж, хууль ёсны дагуу шийтгэл хүлээлгэх нөхцөл, механизмыг бүрдүүлэх шаардлага тулгараад байна гэсэн үг. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал хурцаар тавигдаж буй энэ үед шүүх засаглалын бие даасан байдлыг Үндсэн хуулийн хүрээнд хангах нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд, иргэний нийгэм тус улсад ардчилал зүй ёсоор хөгжиж байгаа эсэх тал дээр цогц хяналт тавих хэрэгтэй байна. Монголын гадны нөхөд ч мөн адил энэхүү чухал бүтцийн шинэчлэл, бодролын цаг үед нь тусламжийн гараа сунгах хэрэгтэй.

Ноён Даймонд нь улс төрийн шинжлэх ухааны профессор, харин ноён Фукуяама болон Краснер нь Стэнфордын их сургуулийн судлаач юм.

Эх сурвалж: THE WALL STREET JOURNAL

www.online.wsj.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (September 28, 2012 12:32:04 pm )

    элбэгдоржиин үрилгаар ирсэн хүмүүс болохоор шууд хэлж чадахгүи хэдэн хүнии саихан бѳѳрѳнхиилсѳн бна даа,

  • Anonymous (September 28, 2012 1:22:12 pm )

    Ene humuus baruunii shuumjlegch nar Enhbayariin hergiin tuhai etseslen dur meden dugnelt hiih erh buhii humuus bish gedgee bichsen bna. Mon Enhbayar yurunhii said yurunhiilogchiin alban tushaal hashij baisan hugatsaandaa toriin busad alban tushaaltnii adilaar avilgald avtah bolomj buhii uyd ajillaj baisan. Avilga heel hahuuli gedeg zuil 1990-eed on ardchilliin ehen uyees hamt bii bolj hogjin tsetseglesen n unen. Odoo ch il tsagaan bolj gaarsan heveer baigaa. Tegehleer avilga heel hahuuli zovhon Enhbayart hamaatai zuil bish ardchilliin uyd mongoliig udirdaj teguulj baisan buh udirdlaga alban tushaaltnuudad hamaatai. Elbegdorjid bol bur ih hamaatai zuil. Hamgiin bohir uls tor hiideg hun bol Elbegdorj. Ter hamtran ardchilaliin toloo yavsan gants shudraga unen eh ornoo gesen setgeltei S.Zorig agsnii amiig burelgesen jigshuurt heregt odoo hurtel sejiglegddeg. amid gerchtei notloh barimt ul mortei hereg ilrehgui olon jiliig ongorloo. Batuuld zugeer l baatar tsol ogsniig ard tumen gaihaj bailaa. Dorligjaviig tamgiin gazriin dargaa bolgoj Enhbayayar guain ih oriig teglesen talaar oros ruu yavuulj toloh yosgui heleltseeriin jurmaar etseslen shiideh bolomjtoi mongonii asuudliig zarlan tolj baisan. Oyutolgoin horongo oruulaltiin gereeg hiih heletseer sudalgaa yavagdaj baihad yaaravchlan gadnii hevleld yariltslaga ogj sar odriig zarlaj yarij baisan. ANU-d ailchilj baih uyeeree oyutolgoi horongo oruulagch aivynhu mainez kompanii surtalchilgaag hiij ih hemjeenii handiv avj unetei tom zochid buudald tom huleen avalt hiij tansaglasan zereg notstoi mongold hohiroltoi uildeluud ih hiij baisan.

  • Anonymous (September 28, 2012 1:56:09 pm )

    iTOP.mmn Зүгээр л ороод үз.

  • Anonymous (September 28, 2012 3:15:52 pm )

    ELBEGEES AIJ, MUULJ BAIGAA HUMUUS BUDG AVILGACHID ARISAA HAMGAALAGCHID TEDEND MONGOL ULS HUGJIH NI HAMAAGUI ENKHBAYAR SHIGEE IDEJ UUHAA L BODNO.

  • Anonymous (September 28, 2012 3:17:35 pm )

    ENE HUMUUS ELBEGEEGIIN HUCHIND INGEJ HAMAAGUI DONGOSOJ BGA GEDGEE OILGOHGUI YUM DAA, ENKHABAYRIIN UYED YU CH DUUGARCH YARIJ BOLDOGGUI BAISAN BIZDEE, BUH TV, RADIO ZUVHUN 1 HUCHIND L UILCHILNE TIIM BSAN BOLOHOOR TUUNIIG SOLISON YUM.

  • Anonymous (September 28, 2012 3:55:08 pm )

    ХЭРГИЙГ ШУДРАГА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ СҮРЖИГНЭСЭН ШИГ ХЭРЭГ БҮРТГЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТИЙГ ГҮЙЦЭД ГАРЦААГҮЙ НОТЛОХ БАРИМТТАЙГААР ХИЙГЭЭГҮЙГЭЭС БОЛООД ХЭРЭГ ГЭЖ ОЙЛГОХОД ХЭЦҮҮ ЮМ ХИЙЧИХСЭН ТЭРГЭЭР НЬ ШҮҮХ НЬ ЗҮТГҮҮЛЭЭД БАЙДАГ,ГА -Р АВАГДСАН МАТЕРИАЛАА ОЛИГТОЙ БАРИМТЖУУЛЖ ХАВТАС ХЭРЭГТ АВЧ БОЛООГҮЙ ЮМ УУ,САГСАЙ ГЭДЭГ САГСУУ НӨХӨР ГА -Н ШУГМААР АВИЛГА АВАГДСАН НЬ НОТЛОГДСОН ГЭЖ ЮУ ДОНГОСООД БАЙГАА ЮМ ,АВАГДСАН МАТЕРИАЛИЙГ ШАЛГАЖ НОТОЛСОНЫ ДАРАА Л ХАВТАС ХЭРЭГТ НОТЛОХ МАТЕРИАЛ БОЛГОДОГ БИШ БИЛ ҮҮ

  • Anonymous (September 28, 2012 7:21:59 pm )

    mongol uls hezeech 2 hubaagdagui ta nar yamar hunee umuruud bn nambarin hvv zail ymar idej uusan medej vhee za

  • Anonymous (September 28, 2012 7:59:01 pm )

    Энхбаярын үйлдсэн өөр олон бусармаг хэргийг ил болгож цогцоор нь шүүх хэрэгтэй. Юун хэлмэгдсэн.МАН-МАХН намын олон гишүүдийг үүнтэй холбогдуулан шалгахыг ард түмэн хүсэж байгаа.

  • Anonymous (September 28, 2012 8:05:58 pm )

    2 huwaagaad gedeg n shal hudlaa enhbayriig demjeed elbegdorjiig muulaad bsan yum bol bhgui mongoliin ard tumend enhbayr shorond ordogeeree orogeldee gagtshuu ter notloh barimtiig yag taw unen shudraga hiihgui hudlaa songuuliar haan boogduulah geed dutuu dulimag yum hichheer chin odiig hurtel sunjirjil taaraashdee tunees bish awilga awsan nuu awsan hamgiin gol yaj awsiin ymar ymar humuus holbogdsiin gedegiig bugdiig gargaj irehgui bgan ard tumenii egduutsliig hurgej bgan ochnoo olon awilgalchid dagaad har tsagaanaa uzuuleh estoi iim zuil hiihgui bnashdee naad elbegee chin teged shudraga yum hiisen geed 1000 hileed ard tumen unemshigui shdee Mongolchuud bid awilgalaas buur musun salahiig hussen bolhoos bish elbegdorj nymdorj heseg buleg humuusiin durgui enhbayrtai asuudliig duusgahiig husehgui bna unendee ta 3- n jujig ch yumuu os honzon ch yumuu hen medllee enhbayrig uneheer awilgalchin geed buh luivar bulihaig n 100%notloh yum bol elbegdorj nymdorj ch hurtel dagaal araas n ywna ene bga uls torchodoos barag tsoohon hun uldenedee 1 uhaantai mongoloo gesen setgeltei hun nileedgui ajil ch hodolmorch eh oron ch ahmaduud ene onoo tsagiin mongol ulsiig baiguulsnaas 23 jil bolloo yu ch hiisen alga mongol ulsad ail ferees awhuulaad tor zasgiinordon hurtel nuil heruul am hodlool gar n amraal olon jil bollo odoo ueiin eronhiilog ch eh orniihoo nen chuhal asuudlaar yum yrihgui bga n sejig buhii deerees n yagaad shildeg gesen mongoliin hovuudiig horlohiig n horlood alhiig n alaad barichlahgiig n barivchlaad suuldee buur jiriin gemgui irgedluu ene zan n halij orj irlee bid chamaig eronhiilog ch bolood bidniig zovoogoodoh gej eroosoo gulgaagui shuu ok

  • Anonymous (September 28, 2012 8:21:33 pm )

    Ochnoo olon awilgalchid shalgagdaad hereg tegsgeel heregsehgui boldog gants ene hun awilgalch bsiin gevel ineed hureed yag bi uhne busdiig yagaad yrihgui bga gedeg n zarim iregded uls toriin helmegduullet gedegeer oilgogdoj bgan todorhoishdee araas n busdiig n ywuul ooroo ch bas yw shudraga yum bol elbegdorjoo

  • Anonymous (September 28, 2012 10:22:11 pm )

    hoshnogo mini chi uuruu enhbayriin araas yv

  • Anonymous (September 28, 2012 10:30:12 pm )

    Ene yag minii deer bichsen golog gej hilhed hun bolgon hoshnogotoi chiniih ongoigogod bwl bi hii j bolnshdee Gambuush ania chin

  • Anonymous (September 28, 2012 10:38:01 pm )

    Н ЭНХБАЯРЫГ ЗОГСООГҮЙ БОЛ ОДОО МОНГОЛ ОРОН ЯМАР БХ БСАН БОЛ,БОДОХООС Ч АЙМАР,,,,,,,,,,,

  • Anonymous (September 28, 2012 11:00:30 pm )

    teneg lalruudaa naadah chin balai elbegdorjiin taliin malud bna ta nar mongoliig 2r taltsuulj hoorond ni alaltsuulj chadahgui tegeh ch gui morooroo dugaa zail

  • Anonymous (September 29, 2012 10:52:06 am )

    дээрхи бичсэн зүйлүүд үндсэндээ захиалагт бичлэг байна,өөрсдөө ямар аймшигт луйварчингаа мэдэхгүй байнауу? удахгүй нүүр нүдэн нь бүлтэрч ,хорхой шавьжны хоол болохоо мэдэхгүй муу муухай гүтэглэг гүжир үйл ажиллагаа явуулаад байх нь хэнд ашигтай болоо,эцэст нь ард түмний эрх ашигийг ,байгаль эх дэлхийтэйгээ холбон үзэж нэг хэсэг бүлэг хүмүүст өхгүй байх талаасаа бодож шудрага талаа барьж явбал зүгээр дээ.,хоёр талруу хольборч,нохойн гөлөг шиг гөлтөгнөж ,сүүлээ шарвалзуулж явдаг зусарч балай маркийн ардчилал гэж том дуугардаг хүмүүс анхаарч баймаардаа

  • Anonymous (September 29, 2012 12:27:12 pm )

    bi lav tanihgui gadaadiin irged l yum shig baina. Yu gej hudalaa unene chalchih ni hend hamaatai gej!!!

  • Anonymous (September 29, 2012 1:39:28 pm )

    Бүх юм цаг хугацаатай, Элбэгдоржийн хэргийн хажууд Энхбаярын хэрэг гэгдээд байгаа нь усны ганцхан дусал, алдарт Дашбалбарын хэлснээр ,,Элбэгдорж бол Монголчуудын өмнө хамгийн аймаар, том нүгэлт этгээд мөнөөсөө, мөн.,,Энэ хүн цаг нь ирэхээр Энхбаяраас илүү зовно.

  • Anonymous (September 29, 2012 4:33:55 pm )

    Энхбаярыг гэм буруугүй хэлмэгдэж байгааг 2 сая хүн мэднээээ

  • Anonymous (September 29, 2012 7:54:42 pm )

    Elbegdorjiin urilgaar irsen edgeer humuus bol Elbegdorjiin taliin humuustei uulzaad l tednii setgegdliig bichsen baina.Ene bol unenees hol zorj baina.Mongoliin ard tumen hen ene hergiig zohion baiguulj AN -iin songuulid ner hund oloh gej hiisen gedgiig medej baigaa shuu dee.Elbegdorj ooroo ch gesen ATG -t shalguulah heregtei

  • Anonymous (September 29, 2012 8:47:59 pm )

    zailaa enhbaraa zi ugaasaa buruutan za zail abilgagz

  • Anonymous (September 30, 2012 3:32:23 am )

    Elbegdorj mundag yumaa ursuldugchiinhuu esreg yu b yuug hiij bnashde. Enkhbayariig shorond hiilguuleed mongoliin talaar hurtel buruu medeelel uguud. Mundag yumaa, Elbegdorj. Chadaj bgaa yumand yostoi arga baihguimda

  • Anonymous (October 01, 2012 9:09:04 am )

    Zorigiig alsan aluurchin elbegdorj,dasbalbariig alsan aluurchin elbegdorj,narantsatsraltig alsan aluurchin elbegdorj ch zahialagch bas 7-1 n 5 zaluu chinii uusgesen tsuglaanaas chini bolson shuudee deer chini burhan harj bna 9-r bogd-g ashiglsan shuu zorigiin allagiig nuuj bas argalsan ni unen 9-r bogd nuglee amsaj bgaa bh abilgalin jinhene zagalmailsan etseg elbegdiorj ch sh dee daravch dardaigaad bna asluurchin,avilgagch,ard tumniig ilt mangar zombi gej dorimjlogch ni jungaa elbegdorj ,elbegdorj,elbegdorj!!!!!!!

antalya rent a car