
Мөн тэмцээний эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Монголын бусад тамирчдын тухайд 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа Польшийн бөх Роксана Марта Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай дийлдсэн. Харин Польшийн тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох боломжгүй болжээ.
Тэмцээний 67 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа мөн л эхний тойргийн барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргыг орхижээ. ОХУ-ын бөх Ирина Богдановатай таарсан манай тамирчин 1-0, 2-1 харьцаатай ялагдал хүлээсэн байна.
Харин өнөөдөр 55 ба 72 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд эдгээр жинд Монголын баг тамирчдаас Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Б.Одончимэг /72 кг/ нар барилдана. Хэсгийн барилдаан Монголын цагаар шөнө 01.00 цагт эхэлнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 29, 2012 4:39:36 am )
Bayr hurgie mundag bna
-
Anonymous (September 29, 2012 11:04:42 am )
Zunduu ih bayar hvrgey sn bna.
Amjilt amjilt amjilt -
Anonymous (September 29, 2012 9:58:49 pm )
Mongol xun delxiid tanigdax tsag boljee iluu ix amjiltiig husie
3 Comments