antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2012 18 comments

“Сонгдо” эмнэлэг өвчтөндөө өттэй хоол өгсөн үү ?

нийтлэсэн Admin

Нийслэлчүүдийн төдийгүй хөдөө орон нутгийнхан ч ихээр эорих болсон Сонгдо эмнэлэг өчигдөр үдийн хоолондоо өттэй хоол өгчээ гэсэн мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн хэлснээр “Өчигдөр өдөр Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн X нь үдийн хоолондоо ортол ногоотой шөлөнд нь өт байсан байна. Тэрбээр сандран кассчинд нь “Энэ юу болж байна вэ. Өттэй материалаар хоол хийдэг юм уу, ийм байж яаж хүмүүсийг эмчилдэг байна аа” гэхэд “Юун сүртэй юм бэ. Өт байж л байдаг биз дээ. Тогоочоо үүнийг хар даа” хэмээн тоомжиргүй хандсан гэнэ. Харин эмчлүүлэгч эмнэлгийн менежерт нь хандаж гомдол гаргасан гэлээ. “Сонгдо” эмнэлгийн хоёрдугаар давхарт буюу нийтийн байранд эмчлүүлбэл ор хоногийн нэг өдрийн төлбөр нь 19 мянган төгрөг, зургаадугаар давхрын люкс өрөө өдрийн 29 мянгаас 69 мянтан төгрөгийн төлбөртэй юм байна. Үүн дээр эмчилгэч, хоолны төлбөр нь нэмэгддэг гэнэ.
Харин эмчлүүлэгчийн хоолонд өт байсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн менежерээс тодрууллаа.
-Танайд эмчлүүлж байгаа хүний үдийн хоолонд өт байсан гэх мэдээлэл байна. Үнэхээр өт байсан юм уу?

-Манайд тийм зүйл болоогүй.

-Үйлчлүүлэгч тань гомдол гаргасан гэсэн. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Одоогоор гомдол гаргасан хүн байхгүй.
-Уучлаарай, танайх өвчтөнүүдийнхээ хоол, хүнсний бүтээгдэхүүнээ ямар байгууллагаас авдаг вэ?

-Энэ асуултад хариулах боломжгүй байна. Манайх эмнэлгийн байгууллага учир эрүүл ахуйн шаардлага хангасан газраас л авдаг
Н.Номин
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (September 26, 2012 11:40:20 am )

    хариулах боломжгүй гэдэг чинь тийм гэсэнтэй адил сонсогдонж байна.

  • Anonymous (September 26, 2012 11:44:23 am )

    zailbal taarna.

  • Anonymous (September 26, 2012 12:00:27 pm )

    хулхи эмнэлэг болчихсон байна лээ

  • Anonymous (September 26, 2012 1:19:16 pm )

    хүмүүсийн зовлонгоор баяжиж байгаа газар даа. солонгосын мөнгө хүүлэгч нар

  • Anonymous (September 26, 2012 1:47:41 pm )

    өт ч уул нь байгалийн нэгэн амьтан л даа хор ч болохгүй л дээ магадгүй эмчилгээний нэмэлт байсан юм болов уу кк…

  • Anonymous (September 26, 2012 3:40:33 pm )

    ednii emch nar haritsaa muutaigaas gadna humuusiig nemelt hudlaa shinjilgee uguulj hunderuuldeg hetsuu emneleg bna lee

  • Anonymous (September 26, 2012 8:53:49 pm )

    Ot ih kalorilag hool sh tee aziud ih heregledeg yum daa

  • Anonymous (September 26, 2012 9:15:06 pm )

    eron ene emlegiin or hongiin mongo denduu bna ylanguya gurban gal emleg bas adil obshtongoos mongo l salgaj baibal boloo denduu untei
    em taria gej hadand garsan 7honog hebteed garahadl dood taln 500zuu ene yu gesen ug be odriin tolbortoo orj yagaad bolohgui gej chulj bj sanaan amarah yuma arai dendej bna

  • Anonymous (September 26, 2012 9:39:06 pm )

    Ubsd emnelegiin tolbor ondorch.Tus gal togoonii ajilchdiin tsalin mash baga ystoi l tsalingaas tsalingiin hoorond zarimdaach bvr baga bdag gsn.Odo tgheer nuguu uttui hoolni asuudal tus gal togooniihniig mun ch ih zobooh bhda tsalin ulam bagassaar

  • Anonymous (September 27, 2012 6:39:44 am )

    ГАДНЫХ Ч БИШ МОНГОЛ Ч БИШ БОЛЧИХСОН БАЙНАЛЭЭ МУУДСАН БАЙНА ЛЭЭ

  • Anonymous (September 27, 2012 6:43:11 am )

    УЛС ТӨР ГЭЖ МАНАРГАЖ ЯВСНААС НААД ЭМНЭЛЭГЭЭ ГЯЛАЛЗУУЛААД ӨГӨӨЧ

  • Anonymous (September 27, 2012 6:52:44 am )

    ЭХОНЫ ЭМЧ ҮЗЛЭГЭЭ ДУУСААД ОНЦ ЮМ ХЭЛЭХГҮЙ БОЛОХООР НЬ ЭМЧЭЭ ЭЛГЭН ДЭЭР НЭГ ЮМ БАЙХ ЁСТОЙ ТЭР ЯАЖИВ ГЭСЭН ЧИНЬ ЗА ҮЗЬЕ ГЭЭД ӨӨ БАЙНА ГЭСЭН ШҮҮ УГ НЬ ТҮҮНИИГ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ БАГА БИШ МӨНГӨ ТӨЛСӨН

  • Anonymous (September 27, 2012 7:09:21 am )

    neg bol otoi hool neg bol muhar olgoig n anduuraad avchdag huneer togloj baigaa yum bish uu

  • Anonymous (September 27, 2012 8:01:29 am )

    ондор толбороос оор уйлчилгээ байхгуй эмнэлэг яагаад уйлчилгээгээ сайжруулахгуй байж толбороо нэмээд байдаг юм бэ Солонгосчууд ажиллуулж байхад овоо чанартай байсан одоо муудсан байна лээ Очиж уйлчлуулээд тийм сэтгэгдэл торсон

  • Anonymous (September 27, 2012 8:13:26 am )

    зочин
    Өт байсан болоод л хүн хэлнэ шүү дээ гаргасан алдаагаа яах гэж ингэж алдаа гаргаагүй мэтээр ярьж чадаж байнаа.Дарга нь гэж нэг улс төр ярьсан амьтан зүгээр л эмчээ хийх хэрэгтэй шүү дээ зөвлөхөд чи их хуралд гарахгүй тайван ажлаа хий тэгэхгүй бол наад эмнэлгийн чинь нэр хүнд шороотой холилдож эхэллээ

  • Anonymous (September 27, 2012 8:22:58 am )

    ашиг л харсан газар байна лээ сайн сайн гэхээр сахлаа будчихсан газар гэдгийг ард түмэн мэднэ ээ.сонгдоогийн 1 давхарын эмийн сангийн эмний үнэтэй г нь яана. арай дэндэнэ ээ 1200 төгрөгрөөг бусад эмийн санд зарагддаг эм 4500 төгрөг ч гэх шиг иргэдийн өвчнөөр бизнес хийсэн газар

  • Anonymous (September 28, 2012 3:48:10 pm )

    oorsdiinhoo ervvl mendiin toloo ywj chadahgvi bol yah gej emnelgeer ywj tsag zawaa vrdeg bna aa ene hvmvvs

  • Anonymous (September 28, 2012 3:49:13 pm )

    emnelgee oorsdoo songood irj vilchlvvlj baigaa biz de ug ni mongolchuudaa

antalya rent a car