antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2012 1 comment

Хүүхэд унаж бэртээгүй бол маньд хамаагүй ээ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хашаанд нүх ухаж, шороо овоолсоор сарын нүүр үзлээ. Салхи гарч шороо босох ч асуудал биш болчихож. Сурагчид овоолсон шороог зайчлан зээрийн янзага шиг л харайн одох аж. Бага ангийн багш
нар хүүхдүүдээ болгоомжтой явахыг захин, заримдаа ухсан нүхний цаана гаргаж өгдөг гэнэ. Хоёрдугаар ангийн сурагч хүү нүхэнд унаж шагайгаа мулталсан тухай эцэг эхчүүд хэлсэн. Бүтэн зунжингаа эзгүй байсан сургуулийн хашаанд юуны учир хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан нүх ухаж, газар шорооны ажил эхлүүлсэн тухай лавлатал дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь дулааныхаа шугамыг тавьж байгаа гэх. Хурдан хийж болдоггүй ажил уу, сарын нүүр үзэж буй хэмээн унтууцсан эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүндэтгэн Цагдаагийн хэлтэс рүү утасдаж хамгаалалтгүйгээр нүх ухаж байна гэж хов зөөж үзлээ. Өөдөөс хүн унаж хөл гараа гэмтээсэн үү, муу зүйл тохиолдоогүй биз гэж лавлах. Үгүй ээ гэхээр өө, тэгвэл манайд хамаагүй гэх хариуг өгөх аж. Ингэхэд хүүхэд унаж бэртэх аягүйдвэл амь насаа алдахгүй гэх баталгаа тэнд алга. Асуудлаа хурдан шийдвэл ямар вэ, Эрүүл мэндийн нэгдлийнхэн. Аль эсвэл бид бэртсэн дор нь эмчлээд өгнө гэж амирлаж суугаа юм болов уу.
Х.Хүслэн
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 26, 2012 6:36:54 pm )

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197

antalya rent a car