antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 1 comment

“Ээж, хүү, баавгай” гурав ба Ч.Однасан, Д.Баатар хоёр

нийтлэсэн Admin

Луйвар 2011 оны тавдугаар сарын 17-ны өдөр эхлэв. Энэ өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Тэнгис” кинотеатрын зүүн урд орших усан оргилуурыг зураг төслийн дагуу бүрэн шинэчлэх гэрээг “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатар нар байгуулжээ. Уг усан оргилуурын газар дээр тус компани 12 давхар барилга зөвшөөрөлгүй барих явцад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм ноцтой зөрчсөнөөс хэдхэн хоногийн өмнө эрдэнэт хүний амь нас хохирсон. Эмгэнэлт явдлын эхийг хотын өмчийг нүдлэн хамгаалах үүрэгтэй Ч.Однасан дарга тавьж, НМХГ-ын улсын байцаагч нар тэнгэр баганадсан барилга босох хүртэл огт мэдээгүй явсан хэмээх тайлбарыг хээвнэг тавьж сууна. Газрын улаан цайм ийм луйврын наймаанаас болж, барилга угсралтын талбай, ойр орчимд долоо хоногийн дотор таван хүн хорвоог орхиод байхад холбогдох албан тушаалтнууд биеэ өмөөрөөд байдаг нь хачирхалтай.

Одоо мөнөөх усан оргилуурыг зөөж, орон сууцны 16 дугаар байрны дэргэд эгээ л айлын ванны өрөөний шүршүүр шиг юм босгочихоод олны элэг доог болж байна. Ноён Ч.Однасан, Д.Баатар нарын хамтран ажиллах гэрээнд “усан оргилуур нь гэрэлтүүлэг бүхий хамгийн сүүлийн үеийн дизайн бүхий нийслэлийн өнгө үзэмжид бүрэн нийцсэн байх бөгөөд 100 хувь өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх явцад өөрийн ажиллагсдын дэг журам /архидан согтуурах, хэрүүл зодоон хийх гэх мэт/, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, харуул хамгаалалтын асуудлыг бүрэн хариуцна. Гэрэлтүүлэг бүхий усан оргилуурын цогцолборыг гэрээ байгуулагдаж баталгаажсанаас хойш зургаан сарын дотор багтаан шилжүүлж, шинэчлэх ажлыг дуусган нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн акт үйлдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж цагаан цаасан дээр хараар бичжээ. Гэрээний биелэлтэд хоёр тал бүрэн хяналт тавихыг хатуу заагаад “Түмэн занги” ХХК-ийг төлөөлж З.Бямбажав (88100223), НӨХГ-ыг төлөөлж Б.Оюунсүрэн (99180024) нар гарын үсгээ зурж, утасны дугаараа тавьснаас үзвэл баараггүй юм хийсэн бололтой.

Гэвч усан оргилуурыг шилжүүлэн шинэчлэх ажил гэрээ байгуулснаас хойш зургаан сарын хугацаандаа багтсангүй. Тэр ч байтугай захиалагчаар нь иргэн К.Пүрэв тодорч, ерөнхий ба туслан гүйцэтгэгчээр нь “Эрчит оюу”” ХХК ажиллаж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актад дурдсанаар усан оргилуурын ажил  2012 оны дөрөвдүгээр сараас эхэлж, тавдугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Түүнийг зургадугаар сарын 19-ний өдөр Ж.Оюунцэцэг даргатай, Н.Дэлгэрмаа нарийн бичгийн даргатай, барилгын хяналтын инженер Н.Бямба, геодезийн инженер Д.Сайнхүү, зураг төслийн архитектор М.Батбилэг, “Эрчит оюу” ХХК-ийн ерөнхий инженер М.Түмэнхишиг, иргэн К.Пүрэв, барилгын техникийн улсын байцаагч Л.Батбаяр, НӨХГ-ын мэргэжилтэн Б.Оюунсүрэн нарын гишүүдтэй техникийн комиссын 2012 оны зургадугаар сарын 19-ний актад “байнгын ашиглалтад оруулахаар” шийдвэрлэсэн байна.

Усан оргилуурын хийцийн шийдэл нь дээрх Техникийн комиссын хуралдааны тэмдэглэлд дурдсан “төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 4х3 метрийн хэмжээтэй, ус тусгаарлагч материалаар тусгаарлагдсан, гадна тал нь гантиг, дотор тал нь мозайкаар хийгдсэн 58 хошуутай, 12 гэрэлтүүлэгтэй, гурван мотортой, усан оргилуурын бүрэн системээр тоноглогдсон, усан оргилуурын төвд “Ээж, хүү, баавгай” сэдэвт хөшөөтэй усан оргилуур болно” гэжээ. Энд заасан бүх шаардлагыг хангасан “Ээж, хүү, баавгай” элэг бүтэн байна уу, үгүй юу гэдгийг оршин суугчид тун сайн мэдэж байгаа. Харин “усан оргилуурын ойр орчмын талбайг усан оргилууртай уялдуулж тохижуулах” гэсэн үүрэг даалгаврын биелэлт хангадсангүй.

НӨХГ-ыг нэг ёсондоо их хотын Төрийн өмчийн хороо гэж болно. Гэтэл төрийн энэ байгууллага төр, ард түмнийхээ ашиг сонирхлоос гадуур ажиллажээ. Тухайн үеийн НӨХГ-ын дарга Ч.Однасан, “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатар нар гэрээндээ “маргаантай асуудлыг эв эеэр шийдвэрлэх бөгөөд харилцан тохиролцолд хүрч чадахгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж зааснаар “Ээж, хүү, баавгай” гурвын хувь заяан дээр эрдэнэт хүний амь хохирсон хэрэг нэмэгдээд байгаа ч найзан дундаа замхрах тийшээ хандаж байна. Овоо босгож хаячихаад ялаас мултардаг төрийн түшмэлүүдийг зүгээр л ажлаас нь халаад явуулчихдаг байх уу. Тэдний улсад учруулсан хохирлыг огт төлүүлэхгүй, хариуцлага алдсан шийтгэлийг нь ногдуулахгүйгээр ажлаас нь өөрчлөөд толгойг нь илээд орхино гэдэг нийгэмд тун ч олиггүй жишиг тогтоож байна. Дээрх гэрээнд зааснаар “хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх” цаг болжээ. Нэхэмжлэгч нь их хотын иргэн бүгдээрээ мөн.

Х.Аянга

www.shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 24, 2012 2:24:04 pm )

    Дарга нарын хүүхдэд ийм явдал тохиолдвол мэргэжлийн хүмүүс ямар хурдан арга хэмжээ авах болдоо ардын хүүхдийн амь үнгүй болсон нийгэм юм даа ?????????????????

antalya rent a car