antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2012 Comments are off

Ах, дүү аваргуудын хамтарсан албан тушаалын төлөөх тэмцэл хэзээ дуусах вэ

нийтлэсэн Admin

Б.Долгорсүрэн зааны эгэлгүй хүчит хөвгүүд улс гүрнийхээ бахархал болж, тив дэлхийд нэр сүрээ хангалттай цуурайтуулж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явсан нь саяхан. Гэвч сүүлийн үед ах, дүү аваргуудыг шагшин магтах хүний тоо цөөрч, шогширч гайхах хүн нэмэгджээ. Уг нь бол энэ гэр бүлийг хаа явсан газар нь олон түмний бахдал, бишрэл бүчиж байдаг. Харин энэ нь Д.Сумъяабазарт чамлалттайгаар барахгүй Монгол төрийн сэнтий өөд ямар ч хамаагүй аргаар гарахыг санаархаж буй нь олны инээд эгдүү хоёрыг ихэд хүргэх болов. Түүгээр ч зогсохгүй дүү Д.Дагвадорж нь эр бяраа гайхуулж, ахыгаа албан тушаалд хүргэх гэж аархаж, омгорхож, зэвүүг нь хүргэсэн заримд “жавтий” хүртээгээд амжсан. Ах дүү хоёрын хамтарсан албан тушаалын төлөөх тэмцэл нь тэднийг “аавын хаалга” татахад хүргэсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн зэмлэл, шийтгэлгүй явсаар л байна.
Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр мань эр дүүтэйгээ хамт хар теньтэй, хар жийпээр Сонгинохайрханаар шороо манарган давхиж, хууль зөрчин, хүн хард мөнгө төгрөг тарааж явсаныг мэдэх хүн цөөнгүй. Хэдийгээр бэл бэнчин, эр бяраараа хэний ч доор орохгүй тэрбээр аргалж болох нэгнийг нь аргалж, арганд орохгүй нэгэнд нь алганы амт үзүүлсээр санасандаа хүрэхээр улайрсан ч түүний мэдлэг боловсролыг мэдэх хүмүүс итгэл хүлээлгэж даанч зүрхэлсэнгүй. Үүнд хорссон тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргийн хорооны дарга М.Баасандоржийнд хар шөнөөр бие хамгаалагчид, бараа бологчдын хамт очиж сүйдэлсэн удаатай. Гэвч энэ бүхнийг бас л хуулиас гадуур хэлэлцээд өнгөрсөн. Энэ тухайгаа Аварга Д.Сумъяабазар ярихдаа “Эр хүмүүсийн дунд байдаг л асуудал” хэмээн хээв нэгхэн хэлж зогсоно лээ. Эрийн муу эмд гэдэгчлэн эхнэрээ олны нүдэн дээр балбаж чаддаг хүнд ч энэ мэт асуудал байдаг л нэг зүйл байх нь арга ч үгүй юм даа. Гэсэн ч төрд түүний энэ балмад авираар шийдэгдэх асуудал нэгээхэн ч байхгүй байлтай. Хөнжилнийхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг боловсрол, мэдлэгийнхээ царыг харуулж, эр, бяраараа асуудлыг шийддэг түүнд хэн итгэл хүлээлгэж, төрд гаргахав дээ.  Ийнхүү улс төрд буруу хөл дээрээ дэвж эхэлж байгаа Д.Сумъяабазарын аархуу, түрэмгий авир Сонгинохайрхан дүүрэгт лав нэр нүүрээ барж гүйцжээ. Дүүргийнхээ намын үүрийг даргалах болсон түүнээс удирдлагад нь байгаа улс ч эмээж цэрвэж эхэлсэн аж. Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд сүр хүч, аз хийморио гайхуулан байж дэвдэг бөхөө хөгийн улс төрд хэн ч биш болж яваад харамсах хүмүүс ч олон байх нь аргагүй. Чухамдаа төр “засалцах” нь байтугаа, гэрээ, биеэ засч, захирч сураагүй түүнд өндөр албанд очих гэж ингэтлээ улайрахын учир юу сан билээ.
Н.Хувьзаяа www.secret.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car