antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2011 1 comment

“90 сая”-ын Б.Гансүх амьдралаа мөнхлөв

нийтлэсэн Admin

“90 сая”-ын Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн “Бодлын хулгайч” кино өчигдөр “Тэнгис”, “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Сэдэв, нэрнээсээ эхлээд кино бүтээх явцдаа үргэлж олны сонирхлыг татаж байсан энэхүү шинэ бүтээлийн нээлтэд “90 сая”-ын Гансүх эхнэрийн хамт хүрэлцэн ирж, улаан хивснээ алхав. “90 сая”-ын Б.Гансүхийн амьдралын үнэн түүхийг сонсч, алдаа, онооны дэнсэн дунд хүн хэрхэн зөв амьдрах вэ гэдэг тэр эрэлд хариулт өгөхийг хүссэн “Бодлын хулгайч” кино түүнд ихэд таалагджээ. Гэхдээ киноны гол баатар Б.Гансүх хэвлэлийнхнээс нэлээд зайгаа барьж, телевизийн камерт өртөхөөс болгоомжилж байлаа. Аргагүй байж ч болох юм.

Б.Гансүх хийсэн хэргийнхээ төлөө 14 жил ял эдэлж, 2008 онд хугацаанаасаа өмнө суллагдсан бөгөөд шоронд байх  үедээ христийн шашинд итгэн судалж, өдгөө христийн нэгэн сүмийн пастороор ажилладаг болжээ. Б.Гансүхийн дүрийг кинонд Гантулга нэрээр гаргасан байв. Ямартай ч өөрийнхөө туулсан амьдрал, алдсан алдаагаа кино дэлгэцээр дамжуулан бусдад сургамж болгон, үнэн зөвөөр ойлгуулах маш зоригтой алхам хийсэн “90 сая”-ын Б.Гансүх кино дэлгэцээс  20 жилийн өмнөх амьдралаа ийн тольдлоо.


М.Урин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 21, 2011 5:48:46 pm )

    shan buteel bna lee.

antalya rent a car