Ашиг сонирхлын зөрчил ба айж ичмээр томилгоонууд
“Шинэчлэл”-ийн гэх хамтарсан Засгийн газар эхний сарын ажлаа дүгнүүлэх цаг болжээ. Эдийн засаг, улстөрийн салбарт сүйдтэй шинэчилсэн ажил одоогоор мэдрэгдээгүй, улс орны амьдрал ажин түжин л байна. Үзэгдэж харагдаж байгаагаас Ерөнхий сайдын цээжээрээ хамгаалсаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь батлуулсан хамтарсан Засгийн газар 19 сайдтай болж, өмнөх Засгийн газраас дөрвөн сайдаар норм хэтрүүлсэн.
Үүнийг байдаг л асуудал гэвэл яамдын тоог олшруулж, агентлагуудыг хумьснаар цээж нь данхайж, хөл нь хатингаршсан тун ч адармаатай бүтэц бүрэлдчихээд байгаа. Энэ нь 100 ямаанд 60 ухна гэгчээр яамдын үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг мэргэшсэн мэргэжилтнүүд нь хумигдаж, төрийн мөнгөөр тансагладаг цагаан гартнууд олширсон гэсэн үг.
Хамгийн сонирхолтой нь агентлагуудын дарга, яамдын хэлтсийн дарга нарын томилгоонд “тоон дотор үсэг цохиж явах” мэт “ашиг сонирхлын зөрчил” гээч нь хэрээс хэтэрчихэж. Гайхмаар, адармаатай томилгоог Ерөнхий сайд оройлон гүйцэтгэж, хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар, СХЗГ-ын даргаар 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт хамтдаа хүч үзэж байсан “Алтан гадас” фракцийн гишүүн найз Г.Энхтайваныгаа суга дэвшүүлэн томилов.
Тэгтэл “Ашиг сонирхлын зөрчлийг үзэж чаддаггүй” хэмээн цээжээ дэлддэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрсөн дүү Х.Хулангаа БШУЯ-ны Хуулийн газрын даргаар, С.Эрдэнэ сайд хамаатнаа суга татаад мөн л дарга болгочихсон. Түүнтэй барьцалдан УИХ-ын байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж төрсөн ах Ш.Төмөрбаатарыгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргаар тавьж орхив.
Дарга нарын гайхаж балмагдмаар ёс бус томилгооны сонгодог жишээг УИХ-ын гишүүн асан, өнөөдрийн УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүү мяндагтан ч үзүүлэх шиг л болно лээ. Түүний туслах байсан Н.Оюунчимэг гэгч нь БШУЯ-ны Хяналт, мониторингийн газрын дарга болчихоод зөөлөн сандалдаа тун ч ихэмсэг заларч сууна.
Арвилан хэмнэдгээрээ алдаршсан БШУЯ-ны шинэхэн сайд Лу.Гантөмөр бүтцийн өөрчлөлт нэрээр хөдөөгийн сургуулиудын тогооч, цэвэрлэгч, эмч, багш зэрэг 3000 орчим хүнийг ажилгүй болгож дөнгөсөн хэр нь сардаа сая шахам төгрөгийн цалинтай төрийн албыг өөрт нь таалагдсан нэгэндээ гарынхаа салаагаар цувруулан тарааж явна.
“Мянгуужингийн үлгэр” шиг төсөв
Төрийн албаны томилгоонд ашиг сонирхлын зөрчил гээч нь ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байхад Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв тун ч тааруухан дүр зурагтай харагдаж байгаа. Төлөвлөж байснаас бараг нэг их наяд төгрөгөөр дутуу төсөв баталчихаад хэнэг ч үгүй сууцгааж байна.
Шинэхэн баталсан төсвийн тодотголын хүрээнд Монгол Улсын 2012 оны төсвийн орлогыг 800 орчим тэрбум төгрөгөөр танаж орхисон нь тун удахгүй ард түмэн ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн дохио, сануулга мөн.
Хамгийн хачирхалтай нь ойрын үед 100 мянган айлыг орон сууцаар хангах үүрэгтэй БХБ-ын сайд Ц.Баярсайханы төсвийн багцад ганцхан тэрбум төгрөг баталсан хэрнээ ам ажил нь алд дэлэм зөрсөн ашиг сонирхлын зөрчилтэй Х.Тэмүүжин сайдын багцыг 303.5 тэрбум, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн төсвийн багцыг хамгийн их буюу 569.4 тэрбум төгрөгөөр баталсан нь гайхаж балмагдмаар.
Монгол Улс ойрын жилүүдэд үсрэнгүй хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ 30 мянган ам.долларт хүрнэ гэж үлгэрийн зүүд ярих хэрнээ ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын төсвийн багцыг 16.7-хон тэрбум төгрөгөөр баталсан нь ёстой л “Мянгуужингийн үлгэр”-ийн энэ цагийн хувилбар гэлтэй.
“Хавтгайрсан халамжийн бодлогыг халж ажилтай, орлоготой монгол хүнийг бүх талаар нь дэмжиж ажиллана” гэж ярих боловч “Хүүхэд бүрт сар болгон 20.000 төгрөг олгоно” гэх нь баруун гараараа бичсэн зүйлээ зүүн гараараа арилгахын үлгэрийг санагдуулна.
Ойрын хоёр жилд хавтгайрсан халамжийн бодлого Монгол Улсын эдийн засгийг боомилж, инфляци өдөр сараар хяналтаас гарах дүр зураг хамгийн бодитойгоор харагдаж эхэлсэн. Харин дарга нарын ам ажлын нэгдэл нь ангалын ирмэг, ёроол нь харагдахгүй хар нүх хоёр шиг улам л холдсоор, ард түмний итгэл бүдгэрсээр л.
Дэлхийн эдийн засаг их хямралын өмнөх аймшигт нам гүмд автаад байгаа энэ эгзэгтэй үед өнөөдөртөө Монголын эдийн засгийн аврагч болчихоод байгаа нүүрсний үнэ Азийн зах зээлд тасралтгүй буурч байна. Магадгүй дэлхийн эдийн засгийн сүүлчийн найдвар нь байж мэдэх Хятадын дотоодын зах зээлийн байдлаас шалтгаалан Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ мөддөө сэргэхгүй ч байж болзошгүй.
Эдийн засгийн энэ их эрсдэлийн өмнө Н.Алтанхуягийн тэргүүлсэн ганцхан сарын түүхтэй Засгийн газар хэрхэн тэсч үлдэж, ирээдүйн их бүтээн байгуулалтуудыг хэрхэн санхүүжүүлж авч үлдэх эсэх нь өнөөдөртөө оньсого төдий л байна.
Таван толгой, Оюу толгойн ирээдүйн үлгэрт итгэсээр элгээрээ хэвтэх шахсан Монголын эдийн засаг, санхүүгийн өнөөдрийн хоосролтыг зогсоох уу, золигт гаргах уу гэдэг нь шинэчлэлийн Засгийн газрын хувьд тун ч бүрхэг байх бололтой.
Сайхан амлаж, садан төрөл, найз нөхдөө дарга болгосноор улс орон хөгждөггүй л баймаар.
“Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн зүгээр ч нэг хэлчихээгүй л байлтай.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 21, 2012 10:22:27 am )
Shaa Shaa muusain communistuud
-
Anonymous (September 21, 2012 1:16:10 pm )
MANiin zasgiin gazriin uyed ta nar ingej tsagdah ni yaasiin, tegeed ch zasgiin gazriin ajliig 30 honogt bish 100 honogt dugnedeg, zasgiin gazar ch gesen 100 honogiin tailan tavidag
-
Anonymous (September 21, 2012 1:34:08 pm )
Temuujin nuuts amragaa bas ooriinhoo zovloh geed tavichihsan baigaa, H. Nomin… gedeg ohin tavigdsan, ternii zovlogoonoor Temuujin dutsan bololtoi, herev terniihee tuslaltsaagui ajlaa yavuulj chdahgui bol Temuujing bish, ter Nomin ohiniig saidaar ini tavival yasan yum be!
-
Anonymous (September 21, 2012 2:24:31 pm )
АН-ыг төр засагтай нь огцруулая
-
Anonymous (September 21, 2012 9:40:54 pm )
Элбэгдоржийн ах хот тохижилтын дарга болоо биз дээ. Ардчилсан нам ч 4 жилээс цааш явах найдвар алга даа.Ард түмэн нэгийг бодож байгаа. Та нарын тансаглалд дургүйцсэн ард түмэн орон нутгыг өөр намд ч өгч магад.
-
Anonymous (September 22, 2012 7:37:31 am )
áîëèî÷ ýý òýíýã¿¿äýý òà íàð åð íü þó õèéñýí þì áý þó õèéõ ãýæ ãàð÷ èðñýí þì áý àæèëàà õèéâýë ÿàñàí þì áý õèéõ þì îëäîõã¿é áàéíà óó
-
Anonymous (September 22, 2012 7:39:41 am )
áîëèî÷ ýý òýíýã¿¿äýý òà íàð åð íü þó õèéñýí þì áý þó õèéõ ãýæ ãàð÷ èðñýí þì áý àæèëàà õèéâýë ÿàñàí þì áý õèéõ þì îëäîõã¿é áàéíà óó 340 í ìÿíãàí òºãðºãºº àâìààð áàéíàà ºã÷âºë ÿàñàí áý
-
Anonymous (September 22, 2012 9:03:42 am )
Hiisen ch ym baihgui baij Elbegdorjtoi adil yariad l baih ym.Bat-Uul bol harin hiij bnaa .Demjij baina Ene sanalaa Haashaa bichihee medehgui bna.
-
Anonymous (September 22, 2012 9:06:54 am )
Harin ch ih zuilig hiij ehelj bgaa shuu, AN yalsan uchir AN humuus l darga bolno ene bol oilgomjtoi, MAN odoo duussan sda nuud duugai bzgaa dahin hezee ch sergehguigeer
-
Anonymous (September 22, 2012 2:59:53 pm )
Ene mongol uls munuu. Ard tumen mini ene orond ezen bna u. Manai turd bga humuus zugeer l mongol orniig biznesiin talbar bolgoj bna shuudee. Altanhuyagiin zasgiin gazar huviin kompani shigee ene uls orniig avch yawj bna. Durtai yumaa hiij bolno bidend hen ch ug helehgui yaj ch hriutslaga tootsoj chadahgui gej uzej bh shig bna. Ene Altanhuyag Mongol hun bish bhaa hun er hunii oromtsog
-
Anonymous (September 22, 2012 10:15:33 pm )
shine bayan tseej ovchtei huuchin bayan hol ovchtei gej ene dee
-
Anonymous (September 23, 2012 1:24:32 am )
ene uls tur gej hashigchaad baigaa buuni nohoinuud mongol humuus uu? Adilhan mongol baij ingej yaaj bie bienee uzen yadaj bnaa? Uls toriin ene soliorloo sogsootsgoo!! yamar negen nam mam gej mongol hunruu dairsan daisagnasan doromjilson heniig ch taarsan gazar n nudeed ugvel yasiin mongolchuudaa…
12 Comments